antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2012 7 comments

Аварга А.Сүхбат МАХН-аас, Д.Сумъяабазар МАН-аас, Улсын гарьд Б.Гантогтох ардчилсан намаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна

нийтлэсэн Admin

Энэ УИХ олон бөхтэй. Дархан аваргаас эхлээд сүмоч хүртэл бий. Гэвч ирэх 2012 оны УИХ-д тэднээс ч олон бөх зодоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Наадмын дэвжээн дээр зодог тайлж, олон хүнийг бухимдуулж байсан Далай аварга А.Сүхбат бизнес хийхийн зэрэгцээгээр улс төрд хөл тавих бэлтгэлээ базааж байна.

Тэрбээр ирэх 2012 оны сонгуульд Төв аймагт МАХН-аас нэр дэвшихээр болжээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай тэр эртний найзууд. Н.Энхбаярыг Ерөнхий сайд, намын дарга болж ид мандан бадарч байх үед А.Сүхбат, дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийн хамтаар МАХН-ын удирдлагуудтай ойр байж, сонгуулийн ажилд ил далд оролцож явсан гэнэ.

Тиймээс МАХН-д элсэж, тус намаас нэр дэвших тийм ч хэцүү биш байгаа бололтой. Харин Далай аварга А.Сүхбатын өрсөлдөгчид тун ширүүн. Тэр төрсөн нутагтаа нэр дэвшиж, МУ-ын шадар сайд М.Энхболд тэргүүтэй    томчуудтай өрсөлдөх болоод байгаа юм. А.Сүхбат аварга сонгуулийнхаа бэлтгэл ажилд хэдийнээ орж, аймгийн төвөөр зочилж, уулзалт ярилцлаганаас хоцрохгүй ирдэг болоод байгаа гэнэ.

Төв аймгийн нутаг дээр бугын Сангийн аж ахуй байгуулж, хотын төвд байр байшин барьж байгаа Дархан аваргад мөнгө төгрөг, танил тал, нэр хүнд дутахгүй учраас түүнийг дэмжигчид багагүй байх нь мэдээж.

Тэгвэл Далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн хүү Улсын гарьд Б.Гантогтох АН-аас Увс аймагт нэр дэвшихээр дарга нартай тохиролцоогоо хийж амжсан сурагтай. Б.Гантогтох гарьд “Чамин алт” нэртэй, гадны хөрөнгө оруулаптгай компани байгуулж, Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гэвч Урт нэртэй хууль батлагдаж, олон алтны компаниудын лицензийг хураах болсон нь Б.Гантогтох гарьдыг бухимдуулж байгаа гэнэ.

Энэ хуулийн хоморгонд Улсын гарьд өртөж, компаниа хаалгах дээрээ тулаад байгаа учраас “Уул уурхайн салбараа аваръя” нэртэй хөдөлгөөнд нэгдэж, хурал, чуулганд тун ч идэвхитэй оролцож байна. Нэгэн үе олныг шуугиулж явсан идэр залуу зургаан заан бүгд л улс төр , бизнест хөл тавиад байгаа. Өсөхбаяр аварга байшин барьж, А.Сүхбат аварга архи үйлдвэрлэж, Д.Сумьяабазар Ардын намын Бага хурлын гишүүнээр хүртэл сонгогдсон.

Тиймээс Улсын гарьд Б.Гантогтохын энэ тэмцлийг олон хүн дэмжиж байна. Олон таван үггүй, хэзээ ч элдэв хэл аманд өртөж, ямар нэг бохир наймаа, архи дарс, авгай хүүхний асуудалд нэр холбогдож байгаагүй Б.Гантогтох гарьд ирэх 2012 оны сонгуульд Увс аймгаас хүч үзэхээр шийджээ. Баянаа аварга ч байс Увсад нэр дэвшиж байсан. Гантогтох гарьдыг, бас Баянаа аваргыг Увсчууд дэмжиж хүлээж авна гэдэгт АН-ын дарга итгэлтэй байгаа гэсэн.

МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүдийн дотроос аварга Д.Сумьяабазар тун содон харагддаг. Намын Бага хуралд тун идэвхитэй оролцдог аварга маань ирэх 2012 оны сонгуульд МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвших сонирхолтой байгаагаа нуухгүй байна. Барилгын бизнес эрхлэж, банкны захирлаар ажиллаж чамгүй хөлжсөн Д.Сумьяабазарт МАН-ын дарга нар Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос дэмжлэг авч чадвал нэр дэвшиж болно” гэдэг утгатай зүйл хэлсэн гэнэ.

А.Сүхбат    аварга сонгуулийн сурталчилгаандаа Дархан аварга Ж.Мөнхбатыг дагуулж явна. Ж.Мөнхбат аварга одоогоос олон жилийн өмнө Төв аймагт нэр дэвшиж, “Увсчууд Баянмөнхийг сонгоно гэж байна лээ. Та нар надад санал өгөх эсэхээ өөрөө мэднэ биз” хэмээн үг хаяж, чамгүй өндөр санал цуглуулж чадсан туршлагатай “улс төрч”. Харин Б.Гантогтохыг нэр дэвшихэд хамгийн их дэмжиж байгаа хүн бол Дархан аварга Х.Баянмөнх. Тэгвэл сүмогийн их аварга Д.Дагвадорж ахынхаа сурталчилгааны хамгийн гол менежер байх нь дамжиггүй.

Эх сурвалж: “Тэргүүн” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (March 25, 2012 4:10:45 pm )

    та нар больж улстөр бөхийн дэвжээ бишээ

  • Anonymous (March 25, 2012 8:20:03 pm )

    Çà ¿ã¿é áàéëã¿é äýý.

  • Anonymous (March 25, 2012 8:24:33 pm )

    ёстой дэлхийн шившиг болж,онигоонд орох нь дутаж гэнэ. монголчууд төрт ёсны улсаа байгуулж чадахаа байжээ.чадварлаг улс төрчид монголд байхгүй болж хэдэн хулгар чихтэнүүд төр барих болох нь ээ.

  • Anonymous (March 25, 2012 8:45:38 pm )

    SUMIIN ZAAN B GANSUH IH HURALD NERDEBSHINE

  • Anonymous (March 26, 2012 12:32:44 am )

    jalga downii vzelee bolimoor um daa yws xowdoos garsan noxdvvd ix xyrald you xiij bna jaran chawgantsiin ajil xiij bna shvv dee nyamdorjiig 3jil gargalaa geed ylaangombogiinxon you xojiw doo a xarin nyamdorj gyai tasarsan bayan xvn bolson doo teglee geed nytag orondoo you xiij giigvvlew dee xarinch nytag usaa doromjilj bi tvreesiin bairand zvdvvxen amidarch bna gej ichixchgvi awdag bgaa bodwol nytgarxaj daxij gargaj tom tenegtenee nogoo teneg nyamdorj ax n eriin sain daa garchixan um shig olon olon um yarid yax bol doo xetsvvch umaa daa!!!!! bid nii ene jalga downii vzel vv!!!! yag l tamiin togoonii vlger gesen vg dee

  • Anonymous (March 26, 2012 12:34:23 am )

    76 buhuu taichihaaaaaaaaaaaa MONGOL ULS YAMAR BAIGAA N HARAGDAJ BAIGAA BIZ DENDUU ZAMBARAAGUI ZAVAAN TUR ZAVAAN LUIVARCHIDAAS IIM L YUM GARNA DAAAA!!!!!!

  • Anonymous (March 26, 2012 9:08:36 am )

    Сүхбатыг Мөнхбат аварга дэмжиж сурталчлана гэдэг ч шал худлаа даа. Хоёр биенээ үздэггүй хонь чоно хоёр шүү дээ

antalya rent a car