antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2012 9 comments

Дуучин Б.Халиунаа удган болж, “Харанга” хамтлагийн ахлагч УГЖ Энхманлайд шавь оржээ

нийтлэсэн Admin

Бөө нарын тоо эрс олширч, “Хамтлаг бүрт нэг бөө” хөтөлбөр сүүлдээ “Айл бүрт нэг бөө” уриатайгаар хэрэгжиж байх шиг байна хэмээн нэг сэтгүүлч бичиж байсан удаатай. Үнэхээр бөө нарын тоо өдрөөс өдөрт олширч, олны танил эрхмүүд онгод сахиусаа хүлээн авч, бөөлдөг болсоор удаж байна. Хошин урлагийн жүжигчин Аяа, Ганзориг нараар эхэлсэн бөө нарын энэ цуваа “Харанга” хамтлагийн дуучин    Энхманлай, Лхагвасүрэн тэргүүтэй алдартнуудаар тэлж улам бүр өргөжиж байна.

Тэгвэл хамгийн сүүлд “Киви” хамтлагийн экс гишүүн Б.Халиунаа бөөгийн онгодоо хүлээж авчээ. “Киви” хамтлагт өөрийн гэсэн байр сууриа эзлэж, бас гоо үзэсгэлэн, хөөрхөн царайгаараа олны анхаарлыг татаж байсан дуучин Б.Халиунаа дуучин Анхаатай хайр сэтгэлийн холбоотой болсон учраас хамтлагтайгаа байгуулсан гэрээгээ цуцлаж, өөрийнхөө байр суурийг тавьж өгсөн.

Солонгос дуу орчуулж дуулж байсан залуу дуучид сүүлийн үед уран бүтээлээсээ нилээд хөндийрөөд байгаа. Учир нь дуучин бүсгүй маань юм үзэж хардаг болж, онгод нь гэнэт сэргэж, бөө болжээ. Түүний онгодын багш нь “Харанга” хамтлагийн ахлагч гавьяат жүжигчин Энхманлай гэнэ. Өнөөдөр бөө, удган болох хүмүүст “Чи тэнгэрийн тамгатай юм байна” гэж хэлдэг.

Тэнгэрийн тамга гэдэг нь эхийн хэвлийд дөнгөж бий болж байгаа тэр л цаг үед өөрийн төрүүлсэн аавын эсвэл ээжийн удам угсаа гарвалын аль нэг талаас тусгай мэнгээр тэмдэглэгдэн, уг удмаа залгамжлан тэднийхээ ивээл дор заавар зөвлөгөө аван аж төрөхөөр томилогдсон хүнийг хэлдэг гэнэ. Уг залгана гэхээр аавын талаас, удам залгана гэвэл ээжийн талаасаа хамааралтай болчихдог гэж бөө нар тайлбарлаж байна.

Тэнгэрийн тамгатай бүхэн зайран удган болдоггүй аж. Зайран, удган хүний тэнгэрийн шавь нарын тоо хязгаартай байдаг. Мөн бөөгийн багш болохын тулд цөөнгүй шалгуур давдаг гэж тэд ярьж байна. Тэгэхээр МУГЖ дуучин Энхманлай тун олон шалгуур давж багш болж, шавь нарынхаа тоог урлагийнхан дотроосоо бүрдүүлж байгаа бололтой.

Эх сурвалж: “Тэргүүн” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (March 25, 2012 8:25:13 pm )

    ednii ger byl ih hyamdhan huvtsasladag haliunaa ni dandaa bumbugur deer huvtsas avaad yavj baidagiin

  • Anonymous (March 26, 2012 12:09:44 am )

    MONGOLCHUUDAA NAAD BUU MUUGUU BOLIJ UZ BOLOVSROLGUI YUMNUUD L IN GEJ TARHIA UGAAJ BAIGAA YUM DEER N YADUU TARCHIG BAIJ YUN BUU VEEEEEEEEEEEEEEE!!!! BAGA TENEGTEEREI MONGOLCHUUDAAA NAAD MUHAR SUSEG BISHRLEEE BOLITSGOOO SHASHAIN SHUTEED BAYN SAIHAN BOLVOL ALI DEER SAIHAN AMDRAH BN

  • Anonymous (March 26, 2012 10:21:06 am )

    Yu we bas neg udgan. Bolimoor yumaa. Tolgoi ni ergesen baihaa

  • Anonymous (March 26, 2012 11:18:17 am )

    та нар ядаж битгий буруу үлгэр дуурайл үзүүлээд байлдаа наад жүжигээ болилдоо ичмээр юмаа хөмөрсөн тогоонд дахин орох гээд байгаамуу ,,

  • Anonymous (March 26, 2012 4:22:47 pm )

    hahaha chi bumbugur dr yu hj yvdgiin

  • Anonymous (March 26, 2012 5:01:25 pm )

    Монголчууд тэр чигээрээ жинхэнэ тэнэгтэж гүйцлээ л дээ. Үр удмаараа мөхөж сөнөхийн эхлэл !!! Хожмын өдөр харамсахааргүй амьдраач, монголчууд аа!!!

  • Anonymous (March 26, 2012 7:41:02 pm )

    novsh gej bi l vldeh ni de huurhii

  • Anonymous (March 29, 2012 12:17:15 am )

    Бөө удган гэдэг үнэ худлыг мэдэхгүй ч амь настай холбогдоод ирхээр хүн яах ч аргагүй болдог юм уу даа.

  • Anonymous (August 01, 2012 8:57:30 pm )

    hun avah estoi ymaa avaal biz ta nart ymar haamaatiin tegeed ch ene-iig bichsen hun n unen ch ym bichsen ym biluu hudal ch ym bichsen ym biluu hen medlee ta nar buu zairanguudiig oroldoj bgaad uhchiv dee

antalya rent a car