antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2012 4 comments

Т.Пүрэвдорж: Энэ гэрээ нууц мөн үү, биш үү гэдгийг мэдэхгүй

нийтлэсэн Admin

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “УИХ-ын гишүүн Х.Баттулгын сайд байхдаа байгуулсан нууц гэрээг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд үзүүлнэ” гэж хэлсний дагуу үдээс хойш 14.00 цагт яамныхан хэвлэлийн бага хурал хийв.

Хуралд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, дэд сайд Т.Пүрэвдорж нар яамны хоёр, гурван газрын даргыг дагуулан ирлээ. Дэд сайд Т.Пүрэвдорж “Манай яамтай холбоотой асуудал сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг асуудлаар бодитой хариу өгөөч ээ гэсэн юм. Миний дагуулж ирсэн хүмуүс бүгдээрээ төрийн албан хаагчид. Энэ хүмүүс асуудалд үнэлэлт, дүгнэлт хийх ёстой. Шуугиан болоод байгаа зүйл бол гурван гэрээ юм билээ. Бид сая яаман дээрээ цуглаж ярилцсэн учраас энд ирсэн юм. Хэрэв та бүхэнд ямар нэг асуудал байгаа бол түүнийг сонсч, чиглэл чиглэлээр нь хариулт өгье” гэв.

Тэгэхэд нь телевизийн сэтгүүлч Х.Баттулга сайд нууцаар гэрээ байгуулсныг хэзээ мэдэв, тэр гэрээг боловсруулсан хүн нь танай яаманд байгаа юу гэдгийг асуулаа. Харин дэд сайд хариултыг нь өөрөөсөө холдуулж, хажуудаа суугаа газрын даргадаа шилжүүлэв. н.Бямбажав дарга нь “Ямар ч гэрээ яамны бодлогын газрын даргын хяналтаар ордог. Түүнийг нь сайд болон төрийн нарийн бичгийн дарга үзэглэж, гэрээ байгуулсны дараа архивт хадгалдаг” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Сэтгүүлчид эхэлж тавьсан асуултаа дахин лавлалаа.

Тэгтэл өөдөөс “Ямар гэрээний тухай яриад байгаа юм” гэдэг байгаа. Үнэндээ тэд юуны талаар, ямар тайлбар хийх гэж хэвлэлийн бага хурал зарласнаа ч ойлгоогүй, Засгийн газраас үүрэг даалгавар аваад хам хум ирсэн юм уу гэж ойлгогдохоор байв. Ингээд Ц.Нямдорж сайдын нийтэд зарласан Х.Баттулга сайдын байгуулсан төмөр замын тухай нууц гэрээг хармаар байгаагаа сэтгүүлчид тайлбарлав. Дэд сайд Т.Пүрэвдорж “Төмөр замын хөтөлбөрийг боловсруулах тусгай багийг Х.Баттулга сайд байгуулсан байдаг. Түүнийг нь Ганбат гэдэг хүн ахалдаг байсан. Бүх асуудал уг ажлын хэсгийн хүрээнд явагддаг. Үүний хүрээнд хийсэн гурван гэрээ энэ юм билээ” хэмээн гурван төрлийн бичиг үзүүлээд “Эдгээр гэрээ манай яаманд байна уу, үгүй юу гэдгийг төрийн албан хаагчдаас асуусан. Энэ талаар нарийн зүйлүүдийг Нямдаваа дарга хэлнэ” гээд микрофоноо түлхэв. Тэр ёсоор нь Нямдаваа дарга нь ч ийм бичиг баримтууд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд бүртгэгдээгүйг хэллээ. Харин сэтгүүлчид тэдний урд байгаа гэрээнүүд ямар учиртай болохыг хэлээд өгөөч хэмээн шаагилдлаа. Тэгээд ч хэлсэнгүй. “Хууль зүйн яаманд хүсэлт тавьж байж, энэ гэрээг дөнгөж сая харлаа. Аж ахуй нэгж байгууллагын хооронд байгуулсан гэрээ юм билээ. Тийм учраас заавал манай яаман дээр хадгалагдах ёсгүй” гэх мэтийн хариултууд хөвөрсөөр байв. Телевизийнхэн тэдний нууц гэрээ гэж нэрлээд байгаа бичиг баримтын зургийг авах гэхэд дэд сайдын цаана суух Бямбажав дарга “Наад гэрээгээ доош нь харуулаад нуу. Гэрээн дээр нууц гээд биччихсэн байгаа учраас төрийн албан хаагчид бид энэ тухай дэлгэх эрхгүй. Тагнуулынхан шалгах ёстой” хэмээн дургүйцнэ. Харин дэд сайд нь “Х.Баттулга гишүүн сайд байхдаа хууль зөрчсөн үгүйг бид хэлж чадахгүй. Аливаа яаманд янз бүрийн гэрээ хэлцэл хийгдэж л байдаг шүү дээ” гэв.

Сэтгүүлчид бараг 30 гаруй минут тал талаас нь шаагилдаж”, нэхсэний эцэст сая нэг юм арай гэж урдаа байгаа баримт бичгүүдийг танилцуулахаар боллоо. Гурван баримт бичгийн нэг нь Төмөр зам хөгжүүлэх тухай гэрээ гэнэ. Гэрээнд тухайн үеийн сайд Х.Баттулга, Монголын төмөр зам компанийн захирал Батзаяа, Монголын төмөр замын дэд бүтэц компанийн захирал Ми Лян Ван болон Ён Жү Кин нар гарын үсэг зурчихсаныг нь харуулав. Хажуугаас нь Бямбажав дарга хялалзаж “Нууц гэсэн зүйлийг бүгдийг нь дэлгээд байх шаардлагагүй. Байгууллагын нууц гэж байна шүү дээ. Одоо наад бичгээ далд хий, болоо” хэмээн суув. “Засгийн газрын даалгавраар Х.Баттулга сайдын хийсэн нууц гэрээнүүдийг энд танилцуулах гэж ирлээ гэсэн. Та нарын ярьж байгаагаас харахад Х.Баттулга гишүүн нууц гэрээ хийгээгүй юм биш үү” гэсэн манай асуултыг сонсоод Бямбажав дарга “Нууц гэрээ хийсэн гэж манай яамнаас зарлаагүй” хэмээн зандрав.

Харин дэд сайд “Энэ гэрээ нууц мөн үү, биш үү, буруу юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Үүнийг шалгадаг тусгай газар бий. Бид үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй. Ямар ч байсан энд байгаа гурван бичиг баримтын хоёр нь манай яаманд хадгалагдаагүй, мэдэхгүй зүйл байна. Харин энэ “Хятадын төмөр замын яамны сайдтай хамтарч ажиллахаар байгуулсан санамж бичиг нь манай яаманд бий. Бид үүнээс өөр юм хэлж чадахгүй. Гэрээ нь бол англи, монгол хэл дээр байна. Гэхдээ энэ нь жинэхэн гэрээ юу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Ганц юмыг л би мэднэ, гарын үсэг нь Х.Баттулга сайдынх байна. Би гурван жил хамт ажилласан учраас. Яаж гарын үсгээ зурдаг вэ гэдгийг нь мэднэ” гэлээ.

-Та Засгийн газрын хуралдаан дээр “Тусгай баг ажиллаж байсан учраас ийм гэрээ байгуулсныг мэдээгүй” гэдэг тайлбар хийсэн юм биш үү?

-Тийм тайлбар хийгээгүй. Яагаад гэвэл төмөр замын бодлогын асуудлыг манайх хэрэгжүүлэх явцдаа, яамны дэргэд төслийн нэгж байгуулаад тэнд ажил явагдаж байсан учраас яамны бодлогын газар дээр тэр бүх асуудал яригддаггүй байсан учраас бодлогын газрынхан мэдэхгүй гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн. Тийм учраас одоо тэр төслийн нэгж дээр хийгдэж байсан асуудлууд л яригдаж байна л даа.

-Энэ гэрээнээс болж Таван толгой болон бусад асуудлууд зогсонги байдалд орсон гэж байгаа…

-Энэ гэрээнээс болж тэр мэт ажил зогссон эсэхийг би мэдэхгүй. Яамны сайд нар ажлаа хуваарилаад авдаг, миний хувьд барилга зам, гэх мэт асуудлыг хариуцаж байсан. Нөгөө сайд төмөр замын асуудлыг хариуцдаг байсан” гэж хэлээд гарч одлоо. Үнэндээ тэд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар сайд нарын яриад байгаа Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын байгуулсан нууц гэрээ гэгчийг нотолж чадсангүй. Авчирсан баримт бичгүүдээ тайлбарлаж чадалгүй мунгинасаар гарлаа.

Я.Мөнгөн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 25, 2012 1:36:51 pm )

    нууц байсан юм бол яагаад томоо гэгчийн нэр хаягны өмнө камер руу эгц хараад зургаа авахуулсан юм бэ энэ хүмүүс, нууц юм чинь нууц газар нууц байдалд болдог юм биш үү

  • Anonymous (March 25, 2012 3:17:38 pm )

    ЭНЭ ХОЁР ДӨРВӨД ХУДЛАА ШААЖ БАЙНА. ХҮРЭЛБААТАР ГЭЖ ТЕНДЕРЭЭР БАЯЖСАН ДӨРВӨД ШҮҮ МЭНГЭТЭЭ НААДХАА ШАЛГААД ӨӨРӨӨ ТОНИЛ

  • Anonymous (March 25, 2012 5:44:15 pm )

    Солонгосын тал ямар тэнэг биш дээ бух юм ойлгомжтой харин 70 жилийн гэрээний тухай асууя

  • Anonymous (March 25, 2012 7:35:02 pm )

    íààä ñàíàìæ áè÷èãèèã ìýíãýò ÷ºòãºð íÿì äîðâèíê îðîíäîî çàñ÷èõààä ÿðèàä áàèãàà þì áèø¿¿

antalya rent a car