antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2012 Comments are off

Хүний наймаатай тэмцэхээр авсан мөнгө хаашаа урсаж байна вэ?

нийтлэсэн Admin

-ХҮНИЙ НАЙМААТАЙ ТЭМЦЭГЧИД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ “АЖИЛЛААД” БАЙНА УУ?-

Манай сонин төрийн бус байгууллагууд хүний наймаатай тэмцэх зорилгоор хэрхэн төсөл бичдэг, төслийн мөнгийг хэрхэн юунд зарцуулдаг талаар сурвалжилсан билээ. Бидэнд хүний наймааны хохирогч гэх эмэгтэйчүүдийг хэрхэн бий болгодог, холбогдогчийг нь яаж тогтоодог талаар мэдээлэл ирсэн юм. Доор дурдах хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд өдгөө мөрдөн байцаалтын шатанд яваа аж. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон бүсгүйчүүд сайн дураараа гадаадад гарч биеэ үнэлдэг байсан баримт ч байна. Улмаар орлого нь багадахаар хүний эрхийн байгууллагад хандаж тэднээс тусламж хүсчээ. Гэхдээ ар гэрийнхэндээ бодит байдлыг мэдээлэхгүй байхыг хүсчээ. Гэтэл хүний эрхийн байгууллага, төрийн бус байгууллагынхан эмэгтэйчүүдийг эх оронд нь авчирч, байцаалт өгүүлэн хохирогчоор тогтоосон байна. Ингэхдээ тэднийг хохироосон байж болох хүмүүсийг ч баривчлан шалгаж байгаа аж. Хүн худалдаалсан гэх тэр хэрэгт нийт есөн хохирогч байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ хохирогчид өдгөө хэрхэн, яаж амьдарч байгаа нь тодорхойгүй байна. Энэ талаарх мэдээллийг “Хүйсийн тэгш эрхийн төв”, “Хүний эрх, хөгжил төв”, “Хү- ний аюулгүй байдлын судалгааны төв” зэрэг төрийн бус байгууллагуудын аль ньч өгсөнгүй. Иймээс болсон явдлыг сийрүүлэн хүргэе.

ХОХИРОГЧ ЭЛСҮҮЛСЭН НЬ

Одоогоос хоёр жилийн өмнө дөрвөн охин Малайз явсан байдаг. Нэгийг нь эх орондоо байхад нь дунд сургуулийн найзынх нь дүү “Би урагшаа явж ажиллаж байгаад ирлээ. Тэнд биеэ үнэлэхэд боломжийн юм байна. Харуул хамгаалалт, ажиллах нөхцөл нь ч сайн юм. Монгол шиг цагдаа нар нь баривчлаад чангалдаггүй юм байна. Биеэ үнэлэхийг зөвшөөрсөн газар байна. Би тийшээ явна. Та нар явахгүй юм уу” гэж ярьсан гэдэг. Тухайн үед Монголд биеэ үнэлдэг байсан эмэгтэй энэ мэдээг сонсоодМалайзад очиж “ажиллах”-аар шийдсэн байна. Өөрөөр хэлбэл, өдгөө хохирогчоор тогтоогдчихоод байгаа эмэгтэй тухайн үед нэгийгээ дээрхажилд уруу татсан болж таарах нь. Ингээд эмэгтэйчүүд 2009 онд өөр, өөр цаг хугацаанд өөр, өөр хүмүүстэй хамт Малайз руу явжээ. Тэд хүний газар очоод, гадаад хэл мэдэхгүйгээс зорьсон ажлаа хийж чадахгүйд хүрчээ.Тухайн тэд тэнд нэгэн монгол оюутан залуутай танилцсан байна. Тэр залуу оюутан бөгөөд хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр Малайзад сурч байхдаа тэдгээр бүсгүйч үүдтэй танилцжээ. Ингээд залуу бүсгүйчүүдэд хэлмэрч хийж хүссэн ажилд нь оруулж өгчээ. Түүнээс хойш бүсгүйчүүд өнөөх залууд баярласнаа илэрхийлэн захидал бичдэг болсон байна. Тухайлбал, залууд баярласнаа хэлээд тураах тос олж өгөх боломж байгаа эсэхийг асууж интернэтээр захидал бичсэн ч баримт бий аж. Яваандаабүсгүйчүүдийн орлого муудаж, тэднийг хүмүүс тэр бүртоохоо больжээ. Тэд хоорондоо “Ажил муу байна. Нэг сард ердөө л наймхан “ажил”- тай байна. (найман хүнд биеэ үнэлэхийг хэлж байгаа бололтой). Ингээд байвал байр, визний мөнгө ч төлж чадахгүй нь” гэж захидал бичилцэж байжээ. Захидалд дурдсанаар тэднийг Малайзад авах хүн ховордсон бололтой. Ингээд  эх орондоо ирэхээр шийдэж “Хүйсийн тэгш эрхийн төв” төрийн бус байгууллагатай холбогдож тусламж хүсчээ. Ингэхдээ “Бидний хийдэг ажлын талаар цагдаагийн байгууллага болон ар гэрийнхэнд мэдэгдэхгүй биз дээ” гэсэн болзол тавьжээ. Төрийн бус байгууллагынхан  ч тэдний болзлыг хүлээн зөвш өөрч эх оронд нь авчирсан байна. Гэхдээ тэднийг Монголд авчирсан даруйдаа хуулийн байгууллагад мэдүүлэг өгүүлсэн гэнэ. Энэ тухай нэгэн эмэгтэй “Хуулийн байгууллагынхан намайг нэг өрөөнд дөрөв хоног хорьж, “Янхан” гэх мэтээр дарамталж байгаад хохирогч бол гэж тулгасан. Тэгэхдээ миний хэлэх үгийг зааж байгаад бичлэг хийж авсан. Дараа нь тэр бичлэгээ телевизээр гаргасан” гэж нэг удаа мэдүүлсэн байна. Улмаар тэр эмэгтэйгээр өөр нэг бүсгүйг олуулахаар болсон гэнэ. Хуулийнхны зааварчилгаагаар бүсгүй  нэгэн эмэгтэйг хамт Малайз явж биеэ үнэлэхийг ятгаж зөвшөөрүүлжээ. Ингээд анх Малайзад орчуулагч хийж тусалсан залуутай холбогдож, уулзъя гэж дууджээ. Улмаар тэд зоогийн газарт уулзахад өнөөх эмэгтэй “Бид хоёр урагшаа явах гэж байгаа.Төмөр замын билет олоод өгөөч. Гурвуулаа хамт явъя” гэх мэтээр гуйжээ. Энэ үед холоос ажиглаж байсан хуулийнхан гэнэт залууг баривчилсан гэнэ. Гадаад явахаар ярьсан бүсгүй ч өдгөө хохирогч болчихсон байгаа аж. Харин хүний наймааны сэжигтэнгшөнөжин байцааж, маргааш нь шүүгчийн тогтоолгүйгээр хорьж байсан гэнэ. Дээр дурдсан найзыгаа ятгасан эмэгтэйг ч “Чи нэгэнт бусдыг элсүүлж, гадаадад биеийг нь үнэлүүлсэн. Иймээс чи хүн худалдаалсан хэргээр ял эдлэх нь гарцаагүй. Харин ч хохирогч болж ялаас мултрах боломжтой”гэх мэтээр ятгаж хохирогч болгосон бололтой. Мөн хоёр бүсгүй ч Малайзад биеэ үнэлж мөнгө олохоор явахаар тохиролцжээ.Ингээд танил залуутайгаа хамт явсан байна. Тэднийг замд нь хуулийнхан саатуулж, хамт явсан залууг нь хорьжээ. Харин бүсгүйчүү-дийг байцаахдаа ээжийг нь дуудаж “Танай охин чинь худалдаалагдчихсан явж байж. Охиныг чинь худалдсан хүн гадаадад маш олон хүнийг  зарсан, хуруу гарыг нь тасдчихсан. Хохирогчдын шарилыг авах гээд явж байтал ашгүй танай охинтой таарлаа” гэх мэтээр ярьсан гэнэ. Ийм аймшигтай мэдээлэл сонссоны ээжийнхээ дэргэдбиеэ үнэлэхээр явснаа хэлэх зориг охинд нь байгаагүй бололтой. Ингээд өөрийгөө хүний наймааны золиос мэтээр мэдүүлж, хохирогч  болжээ. Өөр нэг хохирогч эмэгтэй дээрх орчуулагч залууг таньдагбайж. Тэрбээр ч гадаадад биеэ үнэлэх зорилготой нэгхүнийг дагаж Малайзад очжээ. Тухайн үед өнөөх орчуулагч онгоцны буудал дээр тосч авсан байна. Эмэгтэй ч ажил нь сайн биш байх хандлагатай байхаар нь дээр дурдсан дөрвөн бүсгүйн адилаарэх орондоо иржээ. Түүнийг өнөөх орчуулагч худалдсан болж таарсан гэнэ. Энд нэг зүйлийг тодруулахад, дээрх бүсгүйчүүд бүгд нэг, нэг хүн дагаж Малайз руу гарсан байна. Гэхдээ өнөөг хүртэл хэн тэднийг дагуулж явсныг хуулийн байгууллага тогтоогоог үй гэнэ. Тэгэхээр энэ хэргийннотлох баримт хангалттайгэж дүгнэж болмооргүй байлтай. Мөн дээр дурдсан эмэгтэйчүүд бүгд өөрийн гэсэн зорилготой гадаад руугарснаа анх мэдүүлсэн байдаг.

ГЭРЧ ОЛСОН НЬ

Хохирогч болсон бүсгүйчүүдтэй хамт ажиллаж байсан цөөнгүй бүсгүй гэрч болсон байна. Хохирогч болсон эмэгтэйчүүдтэй нэг газар ажиллаж, нэг байранд амьдарч байсан эмэгтэйчүүд хү- ний наймааны золиос биш, сайн дураараа ажлаа хийж байсан тухай ч мэдүүлжээ.Хуулийнхан гэрч олохдоо ч дээрхийн адил арга боловсруулсан бололтой юм. Гэрчүүдийг дуудахдаа өөрт нь биш ихэвчлэн ар гэрийнхэнд нь зарлан дуудах бичиг хүрг үүлдэг аж. Хүний газарт биеэ үнэлж байснаа ар гэрийнхэндэ мэдэгдэхийг хүсэхгүй нь мэдээж. Охиныг нь дуудсан бичиг авсан ээжид нь мөрдөн байцаагчид ихэвчлэн “Танай охин хүний наймааны золиос болж байсан байна” гэх мэтийн мэдээлэл өгч бүсгүйчүүдэд гэрч болохоос өөрсонголт үлдээдэггүй гэнэ. Нэгэмэгтэйг бүр хорооных нь Засаг даргаар дамжуулж дууджээ. Мөрдөн байцаагч хорооны Засаг даргын дэргэд ээжид нь танай охин биеэ үнэлэгч байсан гэж хэлсэн гэнэ. Энэ мэтээр гэрч олж,хүссэн зүйлээ яриулдаг талаар эх сурвалж хэлж байсан. Дээр дурдсан баримтад цагдаа нар хүний наймааныхохирогчийг хэрхэн тогтоодог,гэрч хэрхэн холбогддог талаар дурдсан. Цагдаа нарт биеэ үнэлэгчдийг хохирогч болгох, гэрчүүдийг дарамтлах ямар хэрэгтэй вэ. Үүнд эхсурвалж сэжиглэж болохуйц хариулт өгсөн. Хүний наймаатай тэмцэх төслөөр орж ирсэн мөнгөний чамгүй хэсэг нь хуулийн байгууллагынхны сургалт, сурталчилгаанд зориулагддаг юм байна. Төслийн буянаар нэгэн шүүгч АНУ руу зургаан сар аялсан гэнэ. Мөн УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч гурван жилийн дотор цагдаагийн ахмад, хошууч мэтээр цолоо ахиулж дөнгөжээ. Мөн хэргийг хянагч прокурор төслийн шугамаар олон улсын хуралд оролцох боломжийг эдэлсэн гэнэ. Нэгэнт төслийн үр шимийг хүртэж байгаа хуулийнхан “сайн” ажиллах үүрэг хүлээнэ. Гэхдээ ажиллахдаа ном, журмын дагуу бодит хэргийг шалгаж илрүүлэх үүрэгтэй. Гэтэл хохирогч, гэрчийн эрхийг хамгаалахгүйгээрар гэрийнхэн нь мэдээлэл өгч,бусдын дэргэд биеэ үнэлжбайсан мэтээр дуудах эрххуулийнханд байхгүй. Нөгөөталаар хэрэгт холбогдолтой бүх хүнийг шалгах үүрэг тэдэнд бий. Гэтэл холбогдогч гэх цөөн хүний хүрээнд хэргийгшалгаж ажил хийсэн дүрэсгэх нь үнэнд нийцэхгүй. Тиймээс ч дээр жишээ болгосон хэрэг олон удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцажбуй биз ээ. Төрийн бус байгууллагынхан төсөл хэрэгжүүлэхдээ “Монгол Улс хүнийнаймааны үүр болсон” мэтээр мэдээлж, хохирогчдын тоог хэдэн мянга байгаа мэтээр ярьдаг. Харин бодит байдлаас зөрүүтэй энэ тоог гүйцээх үүрэг хуулийнханд оногдсон юм биш биз. Ингэхдээ сайн дураараа, амар хялбар аргаар мөнгө олохыг хүсч гадаадад гарсан эмэгтэйчүүдийг хохирогч мэтээр харуулж, тэдэнтэй холбогдсон монгол хүн тоотыг хүний наймаачин гэж шийтгэх вий. Хүний наймаатай тэмцэжбайгааг нь эсэргүүцсэндээ биш харин зөв аргаар, хуулийн дагуу тэмцэж байна уу гэж хардсаны үндсэн дээр эх сурвалжийн өгсөн мэдээллийг уншигчдад хүргэлээ. Хүний наймаатай тэмцэх нэгтөслийн санхүүжилт гэхэд л 3.5 тэрбум төгрөг байсан талаар өмнөх нийтлэлдээ дурдсан. Энэ мөнгө бодит үр дүнгээ өгсөн мэтээр харуулахын тулд төсөл хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагынхан “ажиллаад” байна уу.Тэд яг хэдэн хохирогчид ямар дэмжлэг үзүүлээд, тэд өнөө- дөр яаж амьдарч байгаа талаарх мэдээллийг нуусаар ирсэн.

Үргэлжлэл бий.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ,

ТОЙМЧДЫН АЛБА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car