Насаараа муулуулж яваа архи гэдэг шингэн идээ тив, дэлхийн тэмцээнээс алт, мөнгөн медаль авдаг гэхэд итгэх үү. 100 гаруй орон оролцсон тийм тэмцээнээс тэр архиалтан медаль, гранпри авлаа гээд бөөн баяр. Нэгэн үеийн тамирчид гэдэг шиг шар, хар, бор, морь, малтай, явган нүц гэн “Чингэсүүд” дэлхийн хэмжээнд барилдаж байдаг юм уу даа. Ерөнхийд өө бол Монгол Улсын боксын шигшээ баг гэдэг лугаа адил “Чингэсүүд” дэлхийн олон тэмцээнд будаа болгож байх шиг байна. Ямайкийн алдарт гүйгч Усайн Болт 100, 200, 400 метрт аваргаллаа гэж байгаа мэт “Чингэсүүд” савлалт, амталгаа, үнэр гэсэн төрөлд тасархай. “Чингэсүүд” хэмээх баг тамирчид бас хоорондоо уралцаастай. “Хятад спиртийн хольцтой тэр муу “Чингэс” Чита мужийн хэдэн архичдын тэмцээнээс гранпри авчихаад юунд зарлаад байгаа юм бэ” гэх жишээний. Манай улс боов, талх, сүү, тараг, хиам, талх гээд зөндөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тийм алтан медаль, гранпритэй талх, боов л гэж үзэгдэхгүй юм. Бусад орон нэг их ач холбогдол өгдөггүй, сонирхогчдын төрөлд манай улс түрүүлээд байдаг юм болов уу даа.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ
Comments are closed.