2008 оны долдугаар сарын 1. Энэ өдөр О.Магнай “Аравхан минут хүлээж бай. Араас манай хүч ирнэ. Тэгээд дайрч орно оо” гэж байж. Хаана хэлсэн нь тодорхой. Тухайн үеийн МАХН-ын байрны өмнө. Шөнө эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаалаа өдөр нь улам бүр идэвхжүүлж, олон нийтийг шударга сонгуулийн төлөө уриалж байхдаа тэрбээр ийн ам алджээ.
Гэхдээ ам алдсан уу, амин зорилго нь байсан уу гэдгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан МАХН-ын байр руу дайрч ороход уриалсан түүний үг ийн телевизийн бичлэгт үлдсэн юм. Харин их удалгүй мөнөөх хүч нь араас нь ирсэн үү яасан МАХН-ын байр руу тэр дайрсан. Ингэхдээ шилэн хаалгыг нь хагалж орох анхны “шан”-г татсаныг ч тэнд цугларагсад бүгд харсан. Тэр үед цөс нь хөөрсөн залуус түүнийг балиашиглан МАХН-ын байр руу баатрын цөсөөр дайрсан нь худлаа биш.
Мөн л тэр өдөр тус намын байрны өмнө цугларсан олны мянга, мянган нүд үүнийг гэрчилнэ. Үүнд Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар ч хамаарна. Иймд тэдний тухайн өдөр гаргасан үйлдлийг өнөөдөр эрч хүч, зоримог энэ тэр гэж үнэлбэл гэм нүгэл болох мэт. Учир нь “Араас манай хүч ирнэ, тэгээд дайрч орно” хэмээн эхлүүлсэн тэмцлийнх нь төлөөсөнд таван залуу, хоёр цагдаа нас барсныг бид мэдэх болохоор тэр. Харин асуудал хурцдах үед О.Магнай, Б.Жаргалсайхан, Ж.Батзандан хийгээд бусад иргэний хөдөлгөөнийхөн бүгд алга болчихсон. Яг л “Үхсэн мэт чимээгүй болчих юмаа” гэдэгтэй адил алга болсон. Энэ талаараа О.Магнай сүүлд нь “Тухайн үеийн бичлэгийг сайн үзэх хэрэгтэй. Би үймээн самуун дэгдээхгүй байх үүднээс өөрөөс шалтгаалах бүгдийг хийсэн. Ний нуугүй хэлэхэд цагдаа нарын хийсэн үйлдэл эмх замбараагүй байдлыг бий болгосон. Ийм байдал нэгэнт үүссэний дараа хувь хүнээс шалтгаалж зогсоох ямар нэгэн боломж байгаагүй. Харин ч тэр шөнө намайг алах гэж араас минь зөндөө хөөсөн” хэмээн өөрийгөө цагаатгасан байдаг. Гэхдээ өөрийг нь яаж мөрдөж, мөшгиж, алахаар завдаж байсныг гэрчилж чаддаггүй. Харин өдгөө “Долдугаар сарын 1-нд” ял авсан залуусыг өөрийнх нь хийх гээд байгаа хувьсгалд нэгдэх эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Тэд Монголын төрөөс авлагатай хүмүүс. Тэгэхээр авлагаа авах байлгүй дээ” хэмээн хариулжээ. Энэ үгээрээ тэр дахиад л олныг өдөөн турхирч байгаа нь гарцаагүй. Өшөө хорслоо тайлах тэр зам руу ч хөтөлж байна гэж хэлж болно. Энэ бол 2008 оны долдугаар сарын 1-нийг хэн эхлүүлсэн болох, хэн хурцалсан болох бодит үнэн. Цаашлаад зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээс хамаарч дараагийн долдугаар сарын 1-нийг өдүүлэхгүй гэх баталгаагүй аж. Мэдээж О.Магнай хийгээд түүний нөхдийн зүгээс. Нөхдийнх нь дунд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, М.Энхсайхан тэргүүнтүүд орчихсон гэж үзвэл бүр ч аюултай. Мөн Монголын ардчилсан холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож буйгаас нь харахад УИХ-ын гишүүн Х.Баттулга ч хүч нэмэгдүүлэх магадлалтай. Гэхдээ энэ сэдвийг түр орхиод эргээд 2008 он руугаа ороход хэд хэдэн хүнийг О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нартай нэгтгэж үзэхээс өөр сонголт үгүй.
УИХ-ын гишүүн Д.Энхбатын Сүхбаатарын талбайд “Тэмцэх болно” гэсэн уриалга, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Бид ялагдсан л бол сонгуульд үнэн гэж байхгүй” гэх маягаар олныг бухимдуулсан мэдэгдэл бүгд тэр өдрийн эмгэнэлд хамаарна. Гэсэн ч өнөөдөр зөвхөн нэг буруутантай болчихсон. Нөгөө хүч ирэхийг төлөвлөөд байсан О.Магнай, тэмцэлд уриалаад байсан Ардчилсан намынхан нь алга болчихсон. Монголын төр өнөөдөр олны өмнө, түмний нүдэн дээр долдугаар сарын 1-нийг эхлүүлсэн тэднийг мартчихсан хэрнээ зөвхөн цагдаа руу чичиж байна. О.Магнай, Ц.Элбэгдорж, Д.Энхбат тэргүүтэнд үүрсэн гэм, хүлээсэн гэмшил гэж алга. Гэмгүй залуусын амь насыг золионд гаргах их үймээнийг эхлүүлчихээд өөрийгөө ардчилсан хэмээн тодорхойлсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бол бүр ч хамаагүй болжээ. Харамсалтай хэрэг.
Түүнчлэн тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил гээд бүгдээс нь Монголын шүүх үнэнийг асуух цаг ирсэн байна. Тодруулбал зөвхөн цагдаа бус бүгдийг нь шүүхийн өмнө эрх тэгшээр дуудах цаг болжээ. Хутган үймүүлсэн, уриалан дуудсан, гэмтэж хохирсон, хөрөнгөө сүйтгүүлсэн, өмгөөлж хамгаалсан гээд бүгдийг нь. Ингэж чадахгүй бол 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийг Монгол Улсын түүхээс хасах ганцхан шударга сонголт байж болох юм. Мэдээж болдогсон бол шүү дээ. Нэгэнт ийм боломж байхгүйгээс хойш гэмийг зөвхөн Ч.Амарболд генерал, үүргээ биелүүлсэн цагдаа нараас эрж байхаар хамтад нь эрцгээе. Эс бол цөөнхийг хэлмэгдүүлэх орчин цагийн хэлмэгдүүлэлт болж өнгөрөхийг үгүйсгэх аргагүй юм. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Ичсэн хүн хүн ална гэдэг л байхгүй юу. Энэ үйл явдлын гол баатар нь О.Магнай өөрөө шүү дээ. Тэр өөрөөсөө хариуцлагыг зайлуулах гэж ингэсэн. Үнэхээр ёс суртахуунтай, хүмүүжилтэй, зөв хүн л юм бол ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй. Ийм байдалд хүргэхийг хүсээгүй байж болно. Гэтэл тэр зөвшөөрөл авалгүй жагсаал цуглаан зохион байгуулж, олон хүнийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдлыг хараа хяналтнаасаа гаргачихаад өөрөө зугтаад алга болсон. Жагсаал цуглааны тухай хуульд жагсаал цуглааныг зохион байгуулагч нь тодорхой үүрэг, хариуцлага хүлээдэг. Гэтэл тэр тэгээгүй. Тиймээс тэр этгээд ийм хэмжээнд хүрсэнд харамсч байгаагаа илэрхийлж, ард түмнээс уучлалт гуйх ёстой” гэсэн. Энэ үгийг О.Магнайд дахин нэг хаяглая. Гэхдээ зөвхөн О.Магнай ч бус дээр нэр дурдсан бүх улстөрчийг шүүхийн өмнө ирэх тэр өдрийг ойрхон байгаа гэж найдая. Эс бөгөөс шударга ёсны эрэлд олз гэж байхгүй гэдэгт итгэе ээ.

Холбоотой мэдээ
-
Anonymous (March 24, 2012 6:17:26 pm )
mash ynen vm bitsen bna.
-
Anonymous (March 24, 2012 6:49:52 pm )
magnai batzandan metvvd mgliin toloo yu xiij chadax xvmvvs ve. xydlaa yarix tyrxirxaas oor yum meddeg yum yy
-
Anonymous (March 24, 2012 6:57:36 pm )
mahn man n luivarchid avilgachid aluurchid oroogui bhad shudraga unenii tuluu yavaa humuus yalaa gej orohov de. harin mandana . unen yalna kommunist aluurchidiin muhuh tsag ni duhuj bn.
-
Anonymous (March 24, 2012 8:02:36 pm )
ZA BITGII MAN-AA UMUURUUD BAI ODOO EDNII BULHAI ILREH GEHEER HUMUUSIIN TOLGOIG ERGUULJ HUDLAA HACHIN HACHIN YUM GARGAJ IREED MUSHGIAD BALIARTAJ BAIH YUM, EH ORNIIHOO TULUU GESEN SETGELTEI HUN BOL TED NARIIG BURYYTGAHGUI BURUU YUM HIIJ BGA ZASGIIN GAZARTAIGAA TEMZEHGUIGEER YAJ TEDNIIG ZUV ZUIL HIILGEHYUM ENE BOL MEDEEJIIN ASUUDAL ARD TUMNIIG BITGII TENEG GEJ BOD
-
Anonymous (March 24, 2012 8:40:18 pm )
MAH-giin uhuulaga bna. Ene chini
-
Anonymous (March 24, 2012 8:59:12 pm )
үнэхээр үнэн шүү
-
Anonymous (March 24, 2012 9:11:40 pm )
энэ их үнэн юм бичжэээээ гэж
-
Anonymous (March 24, 2012 9:14:33 pm )
unen sh de.ardchilsan nam zaaval yalah estoi bsan yum uu.tegvel ter songuuli shudarga bolson gej uzeh uu.humuusiin ogson am demjlegeer oorsdiigoo hoorgoson teneg malnuud. magnai batzandan ntr.ard tumen namaig demjine gsen minii toloo sanalaa ogno gsen gdeg ugeer chi yalah estoi yum uu tenegee magnai.bitgii ineed hurgeed bai nusaa.chamaig hen ch songohgui .tsaashdaa ch songohgui.chisongogdood garaad irvel bi lav uhneee.haha.
-
Anonymous (March 24, 2012 9:17:55 pm )
engiin irged sanal bodloo bichij bna.hen negen namiin uhuulga ntr gej neg negiigee hardahaa bolimoor yum.minii huvid bi ardchilal ardchilsan holboog unendee demjdeg bsan.7sariin 1 s hoish uzen yaddag bolson.huchirhiilel shudarga bus bdlaar ard tumniig tohuurhsan teneg uildel bsan.ardchilal gej iim bdaggui yum.elbegdorjoo.shudarga bai l daa.jiriin emegtei bichiv.
-
Anonymous (March 24, 2012 9:21:03 pm )
mash teneg yum bichsen baina
-
Anonymous (March 24, 2012 9:47:46 pm )
Magnai Batzandan 2 tolgoigooroo zurheeree bish amaaraa ajilladag Elbegdorjiin huulbaruud. Teden shig hooruu amitdiig ali boloh erthen tariig ni tanij zogsoohgui bol hichneen ch huniig alj medne.
-
Anonymous (March 24, 2012 11:46:19 pm )
mal chamd xeden sayig ogch chi vzeg tsaas niilvvlj bga bol byryytaig n shvvx togtoochxood bxad odoo bid bvxen xen xen be gedgig medej bga mal minii zail da
-
Anonymous (March 24, 2012 11:48:56 pm )
unen shuu….!!!magnai batnzandan 2 l ehluulsen shde….7sariin1 shuud elbegdorjtoi hamaatai bhgui yu…elbegdorj buh uur jijig namuudiig duudaj avchirsan shuude!yag bichleg uzuul batzandan magnai 2 bol shuud buruutai…tegtel ter 2 yaaw…?tegheer l mongoliin tur hudlaa ymdaa
-
Anonymous (March 25, 2012 12:29:10 am )
gulug mini chinii tuluu yabsan zaluus ene 2chini
-
Anonymous (March 25, 2012 2:38:04 am )
jagsaal stuglaan xiisen udirdsan xumuus ni buruutdag praktik ardchilsan niigemd ogt baixgui. Xarin surjignej onst baidal zarlasan ter ued eronxiilogch asan N.Enkhbayar 100 xubi buruutai. Ternees bish tushaal guistetgesen stereg stagdaa ogt buruugui yum shuu. Onst baidal zarlasan ued MUON televizeer gargaj baisan zuiluudiig ta nar bod doo. Enkhbayar xar amia erh yambaa aldaxguin toloo tedgeer xumuusiin amiig zoliosolson yum.
-
Anonymous (March 25, 2012 2:45:45 am )
Yamar uchiraas onst baidal togtooson ni todorxoi. Tuunees garax xor xoxirliig ogt toostooguin deer MAXH iin bairnii toloo yaj xatuu xargis arga xereglej baisan ni todorxoi. MAXH yamar ix xorongoteigoo xaruulj shine bairi bariulj chadsan. Namiin bairnii orond xeden shine surguuli bariulchixsan bol tednii ner xunded noloolox bailaa. Odoo bol MAXH XY bish xulgaich nam gedeg ni negent todorxoi bolson JIch: Bi ali ch namiin gishuun bish aliniig ni ch demjdeggui.
-
Anonymous (March 25, 2012 4:09:42 am )
mahn man n luivarchid avilgachid aluurchid
-
Anonymous (March 25, 2012 9:24:08 am )
idehed zayasam darbagar amtai batsaan uchnuun hund gai tarisni chini hariu nuruun deer chini zaabal buuna tenger ta nariig bugdiig harj baigaa za yu heg reunhiilugch ibeeldee bailgaad tejeechihdeg yum bish udahgui hugatsaa ni duusna mass harj baina ta nariig enhbayriig unagah gej elbegeeg tur songoson yum
-
Anonymous (March 25, 2012 10:02:42 am )
ЛУЙВАРЧАН С БАЯР НАМИЙН БАЙРНААСААН ГАРЧ ИРЭЭД УУЛЗАЖ ХАРУУ ХЭЛЖ ӨРГӨХ БИЧЭХИЙГ НЬ АВЧАХ БАЙСАН ЮМ ХЭРВЭЭ ЭНГЭСЭН БОЛ ДАЙРЧ ОРОХ ТУХАЙ ХЭН ЯРАХ ЮМ
МӨН ЦАГДАЙ НАР ТӨЛӨӨЛӨЛ БОЛГООД ХЭДЭН ХҮН ОРУУЛАЖ УУЛЗУУЛАХ БАЙСАН ЮМ
ЦАГДАА НАР ТУШААЛААР АЖАЛДАГ БОЛХООР С БАЯР ОРУУДАЖ БОЛОХГҮЙ ГЭЭ БИЗ
СНГУУЛ ЛУЙВАРДАЖ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН БОЛХООР ХАМАГИЙН БУЗАР АРГААРЧ ХАМААГҮЙ ЭНЭ ХЭРГЭЭС БУЛТАХААР СААШАРЧ БАЙСЭН БИЗ С БАЯРТ ИЙМ ҮЕД ХАМАГИЙН МУУ АРГАГИЙГ
ЗААЖ ӨГЧ ЧАДАХ ГАНЦ ХҮН МАН ГЭДЭГ ЭНЭ ЛУЙВАРИЙН БАЙГУУЛАГД БИ ТЭР ХҮН БОЛ МЭРЭГЖСЭН ЛУЙВАРЧАН НЯМДОРЖ ЮМ НЯМДОРЖ Л НАМИЙН БАЙРАА ШАТАА ҮҮМЭНИЙГ ДЭВРЭГ ГЭЖ ЗААЖ ӨГСӨН БААХ ГЭЖ БОДОЖ БАЙНА -
Anonymous (March 25, 2012 11:18:35 am )
Хамгийн гол уриалан дуудагч Магнай,Элбэгдорж,Энхбат нартайгаа тооцоогоо хууль хяналтын байгуулага эхний ээлжинд хийгээч,цагдаагийн үүрэг гүйцэтгэгч хурандаа нарыг уриалаг дуудагч хүн амь золилсонд гаргагчдын бай бүү болгооч,шудрага байгаа ч улсын ёрөнхий прокуров Дорлигжаваа улаан цайм харагдаж байгааг телевизийн сувгаар гараад байна шүүдээ.ҮНЭНЭЭР НЬ АСУУДЛИЙГ ШИЙДЭЭД НЭГ ТАЛРУУ БОЛГООД ШУДРАГА ЗАМ МӨРИЙГ ХАРУУЛАЛДАА,ҮНЭН БОДИТ БАЙДЛААР НАЙЗ,НӨХӨР ТАЛЫГ БАРИМТЛАН АЖИЛЛАХ ЮМ БОЛ ЭНЭ ХУУЛЬ ЧИНЬ ЁСТОЙ ГУУЛЬ БОЛНО ШҮҮДЭЭ_Ард түмний санал бодлыг тусгаж авч ажиллаач,шудраг бай,ДЭЭРЭЭ хуульт ёсыг ЧИНГИС ХААН ШИГ зарлиг буулгаж хатуу байр суурьтай байж сураач,Манай хууль өрөөсгөл хууль бишээ,өөрсдөө өөртөө тохируулж хуулийг мөрдөж чадахгүй нэр хүндийг унагаж байна шүүдээ,нэр дурдсан хүмүүстэй тооцоогоо хийх цаг болсон шүү,Дорлигжав гуай
-
Anonymous (March 25, 2012 11:47:42 am )
Magnai gej neg ald delem uruultai dutuu turchihsun amisgaa bnaa! Niigmiin shavhruud heleh muu ug ch oldohgui um!
-
Anonymous (March 25, 2012 12:03:14 pm )
ЭЦСИЙН ЭЦЭСТ СОНГУУЛИЙГ ХЭН БУДИЛУУЛСАН БЭ, АРД ТҮМЭН 4 ЖИЛ ХҮЛЭЭХИЙН ТУЛД БУДЛИАНТАЙ СОНГУУЛЬ ӨГӨХИЙГ ТЭВЧДЭГГҮЙ ЮМ
-
Anonymous (March 25, 2012 2:07:43 pm )
ENE BOL YAG VNEN YUM BICHSEN BNA ARD TVMEN MEDEJ BAIGAA 2 NAMIIN UDIRDALAGUUD XARIUTCLAGA XVLEEX ESTOI TERNEES TCAGDAA NAR BURUUGVI
-
Anonymous (March 25, 2012 2:22:25 pm )
magnaid ugsun sanaliig luibardsan geed baigaa yum uu ali esbel ard olon bidniig oriloo uchraa olj baasnaasaa salaagui banid nariig songohoor tenegt tootsood baigaa yum uu arhibt ugsun sanal ni baij l baigaa sh tee
-
Anonymous (March 25, 2012 4:59:36 pm )
yaag songyyli bydilyylsan gedegiig yaj medej bgaan ,hydlaa dalim ercheed,teged songyylid yalgdsan bolgon ingeed dalimdyylaad uimuuleed bh estoi yumuu?ylstirchdiingai balaghsdee! estoi yag zub bichsen bn.end 2 taliig 2lang ni shuuj garagj irehgui bol odoo uureg bieluulj tyshaalaar ajilasan tsagda abyryydah geedbn.YLSTURCHID byryytai shuu! dara ni ted hojson ,odoo ch zubhun ted l ard ni uldej bn.
-
Anonymous (March 25, 2012 5:01:21 pm )
yaag songyyli bydilyylsan gedegiig yaj medej bgaan ,hydlaa dalim ercheed,teged songyylid yalgdsan bolgon ingeed dalimdyylaad uimuuleed bh estoi yumuu?ylstirchdiingai balaghsdee! estoi yag zub bichsen bn.end 2 taliig 2lang ni shuuj garagj irehgui bol odoo uureg bieluulj tyshaalaar ajilasan tsagda byryydah geed bn.YLSTURCHID byryytai shuu! dara ni ted hojson ,odoo ch zubhun ted l ard ni uldej bn.
-
Anonymous (March 25, 2012 5:08:16 pm )
end ard tumen bugd jagsaagui zubhun MAGNAI-n О.Магнай: Араас манай хүч ирнэ, тэгээд дайрч орно gesen ted nar l dairch galdan shataasan!MAGNAI,BATZADAN nar horsohdoo heden tanhainyydad arhi chulu ogood tyrhirsan.ELBEGDORJ ch hamaargdana,JARGALSAIHAN ch hamarna.herbee ene hergiig unen zub shidehgui bol ELBEGDRJOO ARDCHIALLAIIN JINHENE NER HUND YNANA SHUU! ARDCHILALA GEDEG CHIN ZUBHUN TA NARIIN ERH ASHIGIIN TULUU JAGSAJ ,TA NARIIN ERH ASHIGIIN TULUU UIMEEN SAMYYN DEGDEELGEJ ,TA NARIIN TULUU 7 HUN AMIA ZOLIDOG TIIM ZUIL BISH
-
Anonymous (March 25, 2012 6:35:27 pm )
ELBEGDORJ TENEGIIN ERGUU MAGNAI BOLSON YAVDALIIN GOL BURUUTAN ED NARIIG BUUD
-
Anonymous (March 25, 2012 11:29:56 pm )
elbegdorziig ogtsuuli ard tumeen
-
Anonymous (March 26, 2012 9:01:27 am )
ýíý ñîíãóóëèàð ÿìàð ÷ õàìààã¿è ¿íýýð çààâàë ÿëàõ áîëíî ñ áàÿð õýëñýí ýíý ãàæ äîíòîí äàðààãààð íâ ÿëñàí õàìûí áàèðàà øàòààãààä óëñûí òºñºâººð îðäîí áàðüñàí ¿íýí áèçäýý
-
Anonymous (March 26, 2012 10:09:29 am )
Хэрвээ надад 2 сумтай буу өгөөд 2 хүн бууд гэвэл хамгийн түрүүнд Ц,Элбэгдоржийг дараа нь дарваан Магнайг эргэлзэхгүй буудна. Надтай нэг санаатай хүмүүс хэдэн мянгаараа байгаа гэдэгт би 100% итгэлтэй байна…
-
Anonymous (March 26, 2012 10:52:22 am )
yag zuv neg sanaaatai shvv.
-
Anonymous (March 26, 2012 4:21:28 pm )
Çî÷èí Ýíý á¿ãäýä Ýëáýãäîðæ áóðóóòàé ø äýý
-
Anonymous (March 26, 2012 6:06:10 pm )
Элбэгээ үүний хаана нь үлдчих вэ?
-
Anonymous (March 27, 2012 5:06:47 pm )
Gol buruutan ni elbegee met ni shuu dee. Daraagiin shatand ter hun buudsan humuusiinhee uchriig olmoor yum. Ene bugdees elbegee tsever uldeh gej yadaj baigaa ni harvaas todorhoi baina
35 Comments