antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2012 24 comments

Л.Гүндалайгаар нэг, Н.Энхбаяраар хоёр давсан Ц.Нямдорж Х.Баттулгаар гурав давах уу?

нийтлэсэн Admin

Сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг зүүгээр хатгах хүмүүс ихэсчээ.

“Зүүгээр хатгавал зөрүүлээд тэвэнгээр” гэдэг шиг Ц.Нямдорж сайд олон жил улс төрийн тогоонд чанагдсан болоод ч тэр үү дор дор нь хариу хатгалт хийсээр байх юм. Хуулийг нэвт шувт судалсан гэдэг олны яриа оргүй бололтой. Ямар нэг үндэслэл, баримт гаргаж ирээд л дорно мэдээлэл өгчихнө. Хүмүүсийн мэдэхээр гурван том дайрлагыг ажралгүй давсан нь түүний мэдлэг үү, мэх үү бүү мэд.

Эхний хатгалт Л.Гүндалайгаас.

Л.Гүндалай Ц.Нямдорж нарыг хэзээний харш хүмүүс гэдгийг түмэн мэдэх биз. Одоогоос хэдэн жилийн өмнө Л.Гүндалай Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” хэмээн 45 хуудас материалыг дэлгэж бөөн сенсааци тарьсан. Түүнийх нь хариуд Ц.Нямдорж “чиний архи, спиртийн хэргийг” дэлгэнэ гээд бас л нэлээд шуугианыг дэгдээсэн билээ. Тэдний зөрчил одоо хүртэл үргэлжилсээр байгаа бололтой.
УИХ-ын ээлжит бус чуулганаар шинэхэн томилогдсон Батлан хамгаалахын сайдыг огцруулах тухай хэлэлцэх үеэр АН, МАН-ын гишүүд талцаж, улмаар өмнөх баримтуудыг сөхөхөд хүргэсэн. Хөвсгөлийн хүчтэй хүү “цахим иргэний үнэмлэхийг хугацаанд нь гаргахгүй гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд зүтгэж байна. Та өнөөдөр өөрөө өөгүй юм шиг ярьж байна. Хууль зүйн сайд байж өрөөндөө хүн боогоод унагаасныг чинь хоёр жилийн өмнө нуугаад өнгөрсөн” гэв.
Харин хариу барьж сураагүй юм биш Ц.Нямдорж сайд “Цахим иргэний үнэмлэхийг тендергүйгээр авсан нь “Бодь интернэйшнл” /Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшилд байдаг/. Н.Алтанхуяг энэ ажлыг хариуцаж байхдаа 5 сарын хугацаа алдсан. Бас “Бодь интернэйшнл”-тэй бэлдэц нийлүүлэх гэрээ хийсэн ч бэлдэцийн загвараа өөрчлөхгүй бол хэвлэж чадахгүй гэж дахин хойшлуулсан. Ямар ч ажил хийгээгүй байж сайд нь огцорсон байгаа шүү дээ. Ийм юм хийчихээд хүн рүү дайрахаа больцгоо. Хариуцаж байсан сайд, УБЕГ-ын дарга байсан хүмүүс, “Бодь” гээд хувийн эзэмшлийн компаний хариуцлагагүй байдлаас болж ажил хойшилж байна” гээд хардмаар бөгөөд хачин, сонин мэдээ дуулгав. Энэ хэрэг мөн л энэ хавьдаа ингэсгээд намжчихсан.

Хоёр дахь хатгалт экс ерөнхийлөгч Н.Энхбаяраас.

Хуучны нэг намын журмын андууд, орчин үед дайснууд болоод буй. Нэг нэгнийхээ идсэн, уусан, бохир хөрөнгө, олон тэрбумын хаус, булхай луйврыг ээлжлэн дэлгэж нэлээд шуугианыг дэгдээсэн хэрэг саяхан гарсан. “Би ажлаа өгчихсөн. Ц.Нямдорж ажлаа өг. Хамтдаа шалгуулъя” гэж тулаанд дуудсан Н.Энхбаяр Ц.Нямдоржийн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэ ханштай нь мэдэгдэж эхний хатгалтаа дорвитойхон хийж орхилоо.
“Эхнэр нь насаараа төрийн албан хаагч хийсэн, хүүхэд нь ч мөн төрийн албан хаагч. Ямар орлогоороо дараах өмчтэй болсноо олон нийтэд тайлбарлахыг шаардаж байна” гэж хэлээд Туул голын эрэгт байрлах нэг сая ам.долларын үнэтэй байр, Чингэлтэй дүүрэг дэх Билгүүн уулын энгэрт байдаг 600 мянган ам.долларын гурван давхар хаус, хоёр хүүдээ бариулж буй тус бүр нэг сая ам.долларын хоёр хаус гэх мэтчилэн зүйлүүдийг нь олонд дэлгэсэн.
Гэтэл “ямааны мах халуун дээрээ” гэсэн шиг нөгөө мэдлэгээрээ юу, мэхээрээ юу Ц.Нямдорж тэр дорно тэвэндэх нь тэр. Тэрбээр “Н.Энхбаяр “артай” олон зүйлүүд бий. Зах зухаас нь дурдвал төрийн ордны зүүн талд байсан хуучнаар Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийг газартай нь хамт хууль бусаар хувьчилж авсан. Мөн Богинын аман дахь “Дүнжингарав өргөө” амралтын газар, талбайн урд талын “Сэлмэн” гэгддэг барилга, “Өргөө” зочид буудал түүний ээжийнх” гэх мэтээр хариу өгсөн.
Түүний дараа энэ хэрэг энүүхэн эндээ намжчихсан. Мэргэжлийн дайчинд мэргэжлийн дайчин л хариу өгдөг нь харагдах шиг. “Гүзээ хагаравч тогоон дотроо” гэдэг ч тэгсэнгүй. Бие биенийхээ идэж уусныг зах зухаас нь дэлгэсэн нь олонд огтхонч таалагдсангүй. Харамсалтай нь энэ их хэрэг нь илчлэгдэж, баригдаж, нотлогдохгүй нь аймшигтай. Ёстой л нөгөө мэргэжлийн гэдэг нь л энэ байх нь.

Гурав дахь хатгалт Х.Баттулгаас.

Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг. Гурван хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулга МҮОНРТ-ээр “Таван толгой” хэмээх вант улсын болон, олон жил харшилдаж байгаа “Энержи ресурс” компанитай Засгийн газрын гишүүдийн 50 орчим хувь нь холбоотой байдаг тухай ноцтой мэдээллийг дэлгэсэн. Тэрээр “Ухаа худагийн орд газрын ашиглалтыг төрийн мэдлийн Таван толгойн урдуур оруулсан нь буруу. “Энержи ресурс”-ын таалалд нийцүүлж бодлогоо тодорхойлдог төр гэж байх ёсгүй. Ц.Нямдорж сайд “Энержи ресурс”-ын өгсөн байранд амьдардаг. Хэдэн саяын байранд амьдардгаа тэрээр өөрөө ч мэдэхгүй байгаа. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Энержи ресурс” болон холбогдох хүмүүсийн мэдээллийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АТГ, прокурорт өгч шалгуулна” гэж мэдэгдсэн.
Харин үүний хариу болгож Ц.Нямдорж сайд мөн л тэр дор нь сэтгүүлчдэд хардмаар, хачин сонин, урд нь дуулаагүй нууц гэрээний талаар мэдэгдэв. Тэрээр “2011 оны гуравдугаар сарын 19-нд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй байгуулсан “Төмөр зам барих нууц гэрээ”-г мэддэг хүн Монголд бараг байхгүй.  Ямар учиртай юм бэ гээд хууль зүйн талаас нь шалгах гэхээр ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материалыг нь өгөхгүй байна. Энэ мэт хууль бус ажлаас нь болж Таван толгой гацчихаад байна. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэж мэдэгдэж байгаа нь буруу” гэсэн юм. Уг 20 хуудас гэрээ нь Чойбалсан хүртэлх 1100 км төмөр зам барих тухай аж. Гэрээнд  төмөр замыг 2.1 саяас 2.5 сая ам.доллар, нийтдээ 2.5 орчим тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцсон байжээ. Хэрэв энэ ажил нь амжилттай болвол Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам барих ажлыг ч хийлгэхээр тусгасан байсан гэнэ. Харин байрны талаар тийм юм байгүй ээ гэж мэдэгдсэн.
Энэ хэрэг харин ингэсгээд намжчихгүй нь ойлгомжтой болж байх шиг. АТГ, прокуророос гадна ерөнхийлөгчийн байр суурь тун сонирхолтой. Юутай ч мэргэжлийн болоод мундагуудын дунд гарсан оч гал болон дүрэлзэхдээ энгийн ард түмний мэдээгүй, сонсоогүй хачирхалтай, хардмаар сонин зүйлүүдийг дэлгэдэг байх нь. “Нохойн дуу ойртсоор” гэдэг шиг сонгууль ойртсоор. Харин дараагийн хатгалтаа хэн нь хэн дээрээ тоочиглон суугаа нь таахын аргагүй ч үр дүнг нь хараад байхад дахин нэгэн нууцыг гаргаж ирэх нь лавтай. Магадгүй дараагийн мэргэжилтэн нь Ц.Нямдорж сайдыг хатгах гээд дарааллаа хүлээж байж ч мэдэх юм. Хатгаад байвал хачин сонин нууцууд хариулт болон гараад л байх нь байна шүү. “Шархадсан чоно” гэж цоллогддог Ц.Нямдорж Л.Гүндалай, Н.Энхбаяр, Х.Баттулга гээд олон хүнтэй ард түмний өмнө зөрчилдлөө. Л.Гүндалайгаар нэг, Н.Энхбаяраар хоёр давсан Ц.Нямдорж гурвын давааны учраа Х.Баттулгыг яах бол?

24цаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (March 24, 2012 11:35:54 pm )

    menget shoronjison har lalar uheesei

  • Anonymous (March 24, 2012 11:44:00 pm )

    ENE GAITAI HUN MONGOLIIN HUGJILD TUN CH SAAD BOLJ BNA DAA HYATADIIN TAGNUUL GEDEG NI UNEN BAIHOO, YAGAAD CH MONGOL ULSIIG SEHEEHGU INAM DARAAD YAVNA GEJ BODDOG BOLOLTOI TAMAR SAINDAA TALBAIG JAGSAH HUNEER DUURGECHEED HUVISGAL YARI GEJ TOMOROSN GEE BIZDEE, TEGEHEER UHER MONGLCHUUDIIG HULZENGU ITANAGEER NI DALIMDUULAAD DOROMJLOO DBGA HUN YUM BISHUU

  • Anonymous (March 24, 2012 11:44:55 pm )

    YAMAR SAINDAA , HULZENGUI TENEG

  • Anonymous (March 25, 2012 12:31:22 am )

    ene durvud haashaa yum hend ch daragdahaa baisan yumuu, hohi n hohn manaihan

  • Anonymous (March 25, 2012 1:21:45 am )

    manad mergjliin aluurchin hertei ~~~ .neg negne alag ene malnud.!!!

  • Anonymous (March 25, 2012 1:50:20 am )

    Энэ мэнгэт тэнэг пяз хятдын тагнуул мөн л юм байна л даа. Нэг ч Монгол хүн мэдэхгүй гэж байгаа хүн хужаа хольцоо, хутгалдааны юм байгаа болхоороо тэр нууц гэрээ мэрээг нь мэдээд байгаа юм байна л даа. Энэ нямдорж гэж тэнэг пяз согуулиар гарч ирэхгүйгээ мэдэж байгаа байлгүй. Гэхдээ басс хатавч өмхийгөө тавьхгүй.

  • Anonymous (March 25, 2012 2:01:26 am )

    SAIDAA MONGOLIIN ALT YAJ HILEER DAVAAD BNAA ENE TAHD HAMAAGUI YU

  • Anonymous (March 25, 2012 2:01:26 am )

    SAIDAA MONGOLIIN ALT YAJ HILEER DAVAAD BNAA ENE TAHD HAMAAGUI YU

  • Anonymous (March 25, 2012 2:16:03 am )

    Xyatadiin tagnuul Nyamdorjiin xamsaatnuud l Mongoliin altiig xileer gargaad baigaag medexgyi baina uu.Menget tagnuul Nyamdorj eeriin medliin xiliin erenxii gazriin teneg garuudiig Xyatadiin mengeer ugjaad l Mongoliin xil ongorxoi gesen ug.Nyamdorj xiliin xaichiin tsag minutiig meddeg uchraas ene siimxiigeer ternii xund garuud xileer alt zeej baigaa yum.Mongoliin terd neg tagnuulch shurgalaxad yamar ix gai taridagiig Mengeer ugjuulsan zasgiin gazar Batbold oilgoson ch medexgyi tsrai gargaad bainaaaaa

  • Anonymous (March 25, 2012 4:07:45 am )

    Засуулч Нямдорж хүн давна гэж юу байх вэ булхайгаа нуухын тулд монголоо ч өгч чадах хүн биш нөхөрдөө.

  • Anonymous (March 25, 2012 9:25:06 am )

    ЭНЭ ЛУЙВАРЧАДИЙГ ЦӨМИЙГ НЬ ЭНЭ МЭДҮҮЛЭЭД БАЙГАА БАРИМТААР НЬ ШАЛГАДАГ
    ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛАГ МОНГОЛД БАЙНА УУ ДОРЛОГЖАВ АА
    ЖЭРИЙН ИРГЭНИЙГ БОЛ ИЙМ ТОДОРХОЙ ГЭРЭЧҮҮДИЙН МЭДҮҮЛГЭЭР ОДОО ШАЛГААД ШОРОНД СУУЛГАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ МОНГОЛ ТӨР ЛУЙВАРЧАДЫН ТӨР БОЛСОНИЙ ТОДОРХОЙ БАРИМТ ЭНЭ
    БИШҮҮ АРД ТҮМЭН МИНЬ МАН ИЙЭН БА АН ИЙН ЛУЙВАРЧАДИЙГ ДАХИЙН БҮҮ СОНГОЖ ТӨРИЙН ЭРХЭНД ГАРГААРАЙ
    АРД ТҮМЭН МИНЬ ОДОО БОЛИЙЛ ДОО ТЭГЭХ ҮҮ ЭДҮҮЛЛЭЖ ГҮҮЦЛЭЭ ЯДАРЛАА ЗҮДЭРЛЭЭ
    ХАШАРЛАА МАХ 1КЛ НЬ 10000 ХҮРЛЭЭ АВПАГ ЦАЛАН 3000 МЯНГ ДЭЭД ТАЛ НЬ ШҮҮ
    МӨН ЭХЭНХ НЬ АЖАЛГҮЙ ЦАЛИН НЭМНЭ ҮНЭ НЭМЭГДЭНЭ УЛАМ ЯДУУРНА ЛУЙВАРЧАД
    УЛАМ БАЯЖАНА ОДОО ДАХИН СОНГОХОО БОЛИЙ ГҮҮЦЛЭЭ УХААРЛАА МЭДЛЭЭ ХУУРАГДАЛАА
    ЯДАРЛАА ЯДУУЛЛАА

  • Anonymous (March 25, 2012 9:43:34 am )

    Нямдорж тэргүүтэй хятадын гар хөл болсон луйварчадаас монголоо аварахийн тулд
    эх орончод монголд хэрэгтэй гэрээ хийсэн байжил дээ түүнийг нь хятадууд Нямдоржод мэдээлэж зогсоох арга хэмжээ ав гэж үүрэгдэж л дээ нямдож үүнийг нь биелүүсэн юм байна гэж олгож болхуу
    Хятадруу гардаг нүүрэсний замийг хаахад монгол хүн бүхэн баярласан ганцхан Нямдорж л их тэвтэж дээш доошгүй элдэв худлаа юм ярж яваж дахин нээлэгсэн шүү дээ хятадын талд ажалдах нохой доо Эхбаяр Баттулга нарийн гэмэт хэрэг үүлдээд байгааг нь Нямдорж мэдэж байсан юм бол хуулийн байгуулагын
    сайдын үүрэгт ажлаа хийж хэрэгийг илчлэн шалгахгүй яасан юм алван тушаалаан ашгалан нуун дарагдуулсан байна шүү дээ энэ чинь гэмэт хэрэг шүү ажлаасаа энэ хэргээр ажлаасаа халагдаж хамат шалгуулах хэрэгтэй юм байна шүү дээ

    байгаа нь Нямдорж

  • Anonymous (March 25, 2012 9:51:28 am )

    НЯМДОРЖ ИХ ТОМ ЛУЙВАРЧАН ХУУЛИЙГ ӨӨРТӨӨ АШГАЛАЖ ЧАДНА ХЭРГЭЭС БУЛТАЖ ЧАДНА
    ӨӨРИЙН ГЭМТ ҮҮЛДЭЛЭЭ НУУЖ ЧАДНА БУСДИЙН БӨХӨСИЙГ УХАЖ ХЭРЭГТЭЙ ЦАГТ
    СӨРГҮҮЛЭН ТАВИЖ АМИЙГ НЬ ТАГЛАЖ ЧАДНА ЁСТОЙ МЭРЭГЖСЭН ЛУЙВАРЧАН
    ӨӨРТӨӨ ХЭРЭГТЭЙ АЛВАН ТУШААЛИЙГ ХҮРТЭЛ ОЛОЖ АВЧ ЧАДНА МУНДАГ ЛУЙВАРЧАН ДАА
    ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАНИЙ НЬ ХУВИД МЭРЭГЖСЭН ШОРОНЖСОН ХУЛГАЙЧ НАР ИХ ҮНЭЛДЭГ ЮМ
    НААД ХҮНЭЭН ОРОЛДООД НЭМЭРГҮЙ БОЛУУ

  • Anonymous (March 25, 2012 10:34:18 am )

    íóóöààð òºìºð çàì áàðü÷èõäàã þì áàèíàëäàà õÿòàäûí óõàà õóäóã çàñàãèèí ãàçàð óäàõã¿è ãàíö õóäàãä î÷èíî íÿì äîðæèèã ñîíãîñîí óâñûí êîììóíèñòóóäûã äýýä òýíãýð ãýñãýýíý

  • Anonymous (March 25, 2012 10:41:23 am )

    ДУБАЙ АЯАЛАХ ХОС ЭРХИЙГ 1САЯ ТАТААД ЗАРЛАА, 88960044,99840603

  • Anonymous (March 25, 2012 11:09:33 am )

    Бичсэн сэтгэгдэл орохгүй байна яагаад вэ ???

  • Anonymous (March 25, 2012 11:12:54 am )

    Бичсэн сэтгэгдэл орохгүй байна гэдэг нь ороод байх юм. Жинхэнэ нь орохгүй байна

  • Anonymous (March 25, 2012 12:32:48 pm )

    битий солиорцгоо

  • Anonymous (March 25, 2012 3:10:56 pm )

    НЯМДОРЖОО ЧИ ОДОО ЧАДАХГҮЙ ЧИНИЙ ЭНЭ ХУДЛАА ЛУЙВРЫН АРГЫГ МОНГОЛ МЭДНЭ. ЧИ УВСДАА ОЧДОО ТЭНЭГ ДӨРВӨД МИНЬ

  • Anonymous (March 25, 2012 4:58:45 pm )

    dorvod hun hun bish dorvon shiir mah bish gesen ertnii ug baidagiig sanatsgaa mongolchuudaa

  • Anonymous (March 25, 2012 11:23:56 pm )

    Энэ тэнэг ялсан нь дийлдсэнээ шоронд оруулдаг ёсыг өөрөө хийчихээд удахгүй ялагдахыгаа мэдээд өмхийгөө өмдөндөө тавьж байх шив. ха ха ха
    Өөрөө явах болхоороо нүхээ малтаж ялаа зөөлөх гэж байгаа царайгээ.
    Үхвэл таарсан амьсгаа чинь Монголд маань тийм их гай болхоор юм хийгдэж байгааг мэдэж байсан юм бол тэр дор нь мэдээлж засаж залруулж байхгүй ард түмэнд гайгаа чирсэн хойно нь дэлгэж байдаг чи ч өөрийгөө л боддог өмхий новш гэдгээ харуулж байна даа. Өөрт нь ашиг унаагүй бол хар дансандаа хийчихээд хав дарж байгаад өөрийнх нь эсрэг юм гарч ирвэл ард түмний сэтэгхүйг өөр зүг хуйлруулах башир арга хэрэглэж байгаа новш юмаа.
    Ардуудыг 7/1ний ял зэмийг боловсоруулаад канондож яллаад эцэсд нь ард түмнээ буудаж алж байх хууль батлуулах гэж ярьж хөөцөлдөж байсан гээ биз…

  • Anonymous (March 26, 2012 10:41:20 am )

    Ene bol Nyamdorj, Battulga, GUndalai, Enhbayar nariin buruu bish. Zugeer l Mongoliin tur yalzarch guitslee. Turiin erh medeltei hen buhen bugdeeree l adilhan. Bugd negenteigee orootsoldson muu muuhai buhniig hamtdaa hiideg hiihgui gesniig ni havcin darlaj bulegtee elsuuldeg. Odoo yah ve gehleer zugeer uls turchid min naad bulhai idsen uusnaaraa gaig=huulj bgaa yum shig ard tumniihee setgeliig bitgii tuurugduulj tenegtuuleed bai. Odoo bolood bgaa buhen zugeer l uls turchduiin teneg toglolt. Ene togloltiig ard tumen yaj huleej avch songuuliin uer heniig demjih setgegdeltei uldeh eshiig bugdiig uridaas tootsoolj iim togloltuud tavidag. Negniihee idsen uusniig il tod delgeed taviad bhad haruitslagaa uurch buruutan bolson uls turch unuudur bna uu. ugui. Ene chin zugeer l uls turchduus ard tumniigee tuurugduulj bgaa toglolt. tsaanaa bugd holbootoi humuus.

  • тошо (July 01, 2013 1:43:02 pm )

    битгий ******

  • тошо (July 01, 2013 1:43:49 pm )

    ******

antalya rent a car