Хоёр эрхмийн хооронд гал авалцаж, дайн бүхий байдлын түвшинд хүрч байна. Угтаа хоёр хүний явдал мэт боловч хоёр намын хэрэг юм. Тэдний саяхны явдлаас нь эхэлбэл галыг АН-ын Х.Баттулга ноцоов. Сайд байсныг нь уншигчид мэднэ. Тэрбээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэгэн нэвтрүүлэгт өөрийн хүсэлтээр ч байж магадгүй оролцохдоо бараг л ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уллаж суучихаад улсын хөгжлөөс чангаагаад байна гэх шахуу юм ярьжээ. Говьд байгаа их нөөц тэй ордын нүүрсийг зөөх төмөр зам тавих гэсэн чинь Ц.Нямдорж саад хийж болиулчихаад “Төмөр зам тавихыг чинь харна аа” гэж тавласан гэнэ. Бас 100 мянган айлын орон сууц барих гэсэн чинь нөгөө л Ц.Нямдорж хөндлөн хэвтчихсэн аж. Түүний ярьсныг сонсохоор Ц.Нямдорж гэж үнэхээр бул хар чулуу бололтой. Монголын төрд олон жил зүтгэсэн гэдэг, тэгэхээр олон жил лай болжээ гэмээр. Гэтэл маргаашнаас нь байдал бишдэв. Төмөр зам тавиулахаар оро суутай хэсэг сүжирч байснаа салбарын сайд Х.Баттулга нь тэднээс гэнэт нүүр буруулж, Ерөнхий сайд, Танхимын гишүүдээсээ нууцаар Хятад, Солон госын хамтарсан компанитай хүзүү сээрээрээ холбогдож, гэрээ байгуулж уг ажлыг тэд хийхээр болсон байв гэнэ. Гэрээг нэгэнт нууцаар байгуулсан, түүнийг мэдэх хүн Х.Баттулгаас өөр бараг байхгүй тул хууль бус нь мэдээж. Үүнээс гадна уг гэрээнд тусгаснаар нэг км төмөр зам тавихад 2.5 сая ам.доллар зарцуулах асар өндөр өртөгтэй аж. Түүнчлэн төмөр замын төслийг 15 сая ам.доллараар гадаадын ком паниар хийлгэх, энэ мөнгөний 2.5 сая ам.долларыг нь Х.Баттулга өөрийн зөвлөхийн компанид хуулийн зөвлөгөө өгсний нь хөлс болгож өгөхөөр тусгасан байж. Төрийн ажилд ингэж хандаж болохгүй гэж үзэж Ц.Нямдорж үүнийг эсэргүүцжээ. Нөгөө 100 мянган айлын орон сууцны тухайд гэвэл бас л Х.Баттулга хувийн сонирхлоор хандаж уг хөтөлбөрийн нэг хэсэг болох “Шинэ яар аг” хорооллыг барихад Монголын талын оролцогч нь түүний орон тооны бус зөвлөхийн хувийн компани байхаар гэрээ хийчихсэн байна. Ц.Нямдорж тендер зарлах ёстой гэж үзжээ. Үүнийг сонсохоор Х.Баттулга гэж худ лаа шударга царайлсан луйварчин мэт. Товчдоо ийм.
Хоёр хар хэрээ биенийхээ харыг гайхав гэгчээр. Ц.Ням доржийн ярьснаас үзвэл ёстой л түүнийг зүгээр байхад нь зүүгээр хатгаад хариуд нь тэвнээр шаалгав уу гэлтэй. Ц.Нямдорж ч уг нь хариу мэх сайтай л даа. Тийм дээ ч ойчихгүй байсаар өдий хүрсэн. Долоо “шархадсан” эр. Хүмүүстэй ер нь л толхил цож явдаг хүн. Ерөнхийлөгчтэй ч мө чөөрхөлцөж байсныг нь бид мэднэ. Л.Гүндалай түүнийг нэг гайгүй оролдсон шүү дээ. Ц.Нямдоржийг Хятадын тагнуул хүртэл болгох гэж үзээгүй юү. Тэглээ гээд Нямдорж яагаа ч үгүй. Сүүлд нь УИХ-ын дарга болж ч байв. Тэр хэл амны эцэст Гүндалай харин өөрийгөө чамлахааргүй “пиар”-даад авсан. Түүний нэр хүнд ч өссөн. Х.Баттулгыг Ерөнхий сайдын сэнтий зүүдэлж явдаг гэлцдэг. Улс төрд хөл тавьсан, хөрөнгө чинээгээр улс дотроо хэнд ч басагдахааргүй хүний хувьд ийм зорилго тавих нь юуны буруу байх вэ. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтана гэдэг дээ. Дээр нь бас яггүй сийрэг толгойтой гэх юм билээ. Тэрбээр улс төрийн шатаар урагш ахихдаа МоАХ гэдэг байгууллагыг гишгүүр болгон чадмаг ашиглаж буй. Цагдаагийн байгууллагын удирдлагад байсан хүмүүсийг шүүх, долоодугаар сарын 1-ний хэрэг явдлыг нэг тийш болгох талаарх байр сууриа илэрхийлэхдээ түүгээр халхавч хийсэн. Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хан дахдаа ч МоАХ-г өмнөө барив. 2.5 сая ам.доллараар зөвлөгөө өгдөг хү- мүү сийнхээ үгэнд орсон уу, ямар ч байсан Ц.Нямдоржийг түншээд үзэхээр энэ удаа шийдэж. Хөлдөө харин Ерөнхий сайд хийгээд Засгийн газрын хоёр ч гишүүнийг чирчихэв үү. Х.Баттулга АТГ-т хандахдаа, авлига тай тэмцэх тухай УИХ-ын тогтоол хэрэгжихгүй байгаа нь сайд, дарга нар өөрсдөө орооцолдчих сонтой холбоотой. Энэ байдлыг зогсоохын тулд, ийм зүйлийг алга болгохын тулд ийм алхам хийж байгаа юм гэж хэлсэн. Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзахдаа яг үнэнийг хэлэхэд ядаж төр засаг нь луйвар хийдэггүй байлгах гэж би Засгийн газарт ажиллаж байна гэсэн. Авлига, луйвар хоёроос салгаад өгвөл аштай юу, энэ хоёр “хэрээ”.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 25, 2012 10:18:21 am )
ХЭРВЭЭ БАТТУЛГА НАРИЙН ХҮМҮҮСИЙН БОДОЛГООР ТӨМӨР ЗАМ ТАВЧАХ БАЛ ХЯТАДИЙН ЭРХ АШГАД ХАРАШ МОНГОЛД МАШ ИХ ХЭРЭГТЭЙ ТИЙМ БОЛХООР
НЯМДОРЖ ХЯТАДУУДААС ЗЭМ ХҮРТЭНЭ НЯМДОРЖ ХЯТАДЫН ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭХ НЬ МЭДЭЭЖ ҮҮГЭЭРЭЭН НЯМДОРЖ ХЯТАДЫН ТАГНУУЛ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БИШ ҮҮ
БААТАР БАРИМТААР ТОДОРХОЙ ИЛЧЭЛСЭН ХАРИН НЯМДОРЖ ӨӨРТӨӨН ЛУЙВАРЧАДЫН ТӨР БОЛСОН МОНГОЛ ТӨРИЙН НЭРИЙГ АШГАЛАЖ ХЭРГЭЭС БУЛТАЖ БААТАРИЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН
ГЭДЭГ НЬ ЭНЭ НЯМДОРЖИЙН ХИЙЖ БАЙГАА УДАА ДАРААГИЙН ҮҮЛДЭЛЭЭС ТОДОРХОЙ ХАРАГДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ САЙХАН ЦАГ ИРЖ ЛУЙВАРЧАД НЯМДОРЖИЙН ӨӨРИЙН НЬ ХЭЛЭСНЭЭР ҮХЭЛДЭН ЗУУРААД БАЙГАА ТӨРИЙН ЭРХЭЭСЭЭ ХАГСАЖ ДЭЭЛЭЭН
НӨМРӨХ ӨДӨР ИРНЭ ТӨРИЙН ЭРХИЙГ АЛДВАЛ БИД ДЭЭЛЭЭН НӨМӨРНӨ ШҮҮ ГЭЖ НЯМДОРЖ ИХ ХУРАЛ ДЭЭРЭЭН ХЭЛЖ БАЙСАНИЙН АРД ТҮМЭН МИНЬ САНААЧ ЛУЙВАРЧАД ЭНГЭЖ ЛУЙВАРЧАН ГЭДГЭЭН ӨӨРӨСДӨӨН БАТЛАЖ БАЙСАН ЮМ ШҮҮ -
Anonymous (March 25, 2012 11:28:17 am )
хоёр хэрээний хэрүүлийг АТГ, шүүх нь үнэн мөнөөр тогтоогоод төрийг, УИХ,Засгийн газрыг цэв цэвэрхэн болгоод өгөөч
-
Anonymous (March 25, 2012 5:58:29 pm )
ha ha ha A.MAN bugud MANAN giinhan myysain lyibarchid hamtarch baisnaa odoo gedsendee huluu hiiltsej bn.hamarch yyj idsen ee martchihsan yum bhdaa,ichij uhdegui myysain lalaryyd chin,ard tumen daanch huurhiileltei.ard tumniihee sanaliig hylgaildag MAN,terentei ni eblered hamt idej yydag AN estoi bugd adilhan,dahin edniig hezee ch buu songogooroi !
-
Anonymous (March 25, 2012 6:06:41 pm )
hereenuud l bidniig idej bn…
4 Comments