-ХҮҮХДЭЭ АЛУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРСОН Ч БИД ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЦАГДААГ БУРУУТАЙ, ШОРОНД ХОРЬ ГЭЖ ЯРЬЖ БАЙГААГҮЙ-
“Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр буудуулж, хүнд гэмтсэн Ж.Батзаяа, Н.Ариунбаатар, Ө.Энхтөр нар генерал, хурандаа нарыг шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа. Тэднийг шүүгдэгчдийн ар гэрийнхэн “Тэнэж яваад буудуулсан хохь нь ” гэх утгаар элдвээр хэлж байсан юм. Талийгаачдын ар гэрийнхэн, эрүүл мэндээрээ хохирсон залууст энэ үг хүндээр туссан талаар ярьцгааж байсан. Үймээний үеэр хөлөндөө буудуулж, 20 гаруй мэс засал хийлгэсэн Ж.Батзаяагийн ээж Б.Янжинсүрэнтэй ярилцлаа.
-Хүүгийн чинь бие гайгүй юу. Хурандаа нарыг шүүх хуралд оролцож байгааг нь харахад таягтай хэвээрээл байсан.
-Хүү минь гурван жил хэвтэрт байсныг бодоход харин ч босч яваад байгаа. Одоо буудуулсан хөл нь эрүүлээсээ богино, өвдгөөрөө нугардаггүй. Тийм юм чинь доголоод явж байгаа нь их юм даа. Залуу хүүхэд сэтгэл санаагаар их унах юм. Ядаж л ийм хүнд хань болох бүсгүй олдох уу гээд санаа зовох юм их байна.
-Хурандаа нарыг шүүх хурлын үеэр та нарыг оруулаагүйгээс болж нэлээд маргаан дэгдсэн. Мөрдөн байцаалтын явцад хохирогчоор мэдүүлэг өгч байсан уу?
-Мөрдөн байцаалтын үед би ч мэдүүлэг өгч байсан. Хохирогч гээд л явдаг байлаа. Харин шүүх хурлаар хүүг маань насанд хүрсэн гэх үндэслэлээр ганцааранг нь оруулсан гэсэн. Буудуулах үед хүү минь 17-хон настай байсан. Одоо ч хүүхдээрээ байгаа юм чинь шүүх хурал дээр хангалттай ярьж чадах эсэхийг мэдэхгүй байна. Олон удаа мэдээ алдуулагчтай мэс засалд орсон учраас ярих хэлэхдээ ямар ч байх юм билээ. Тиймээс л шүүх хуралд оръё гэсэн санал гаргасан. Ер нь шүүх хурлыг нээлттэй хийхэд юу нь болохгүй байгааг ойлгохгүй юм. Угаасаа л олон нийтийн өмнө мэдэгдэж байгаа тодорхой асуудал шүү дээ.
-Шүүх хурал эхлэх гэж байхад хурандаа нарыг хохирогчид “Алуурчид” гэж орилсон. Хурандаа нар, тэдний ар гэрийнхэн тэр үгэнд нэлээд эгдүүцэж байх шиг байсан.
-Талийгаач Э.Доржсүрэнгийн ээж Д.Үржинсүрэн тэгээд хэлчихсэн юм. Хүүг нь хөөж байгаад буудчихсан байхад дөрвөн жил бэтгэрч байгаа ээж хүний амнаас тийм дайны үг гарахад юунд нь эмзэглэх билээ дээ. Өөрсдийгөө тэр хүний оронд тавиад үзээсэй. Биднийг цагдаагийн ар гэрийнхэн тэр байтугай муу муухайгаар хэлсэн шүү дээ. Үнэхээр гомдмоор, сэтгэл эмзэглүүлсэн юм ярьцгааж байсанд гомдсон.
-Юу гэж ярьсан гэж?
-Сүхбаатар дүүргийн шүүхийн хонгилд сэтгүүлчид, хохирогчид, цагдаа нарын ар гэрийнхэн гээд дүүрэн хүн байсан. Тэгтэл цагдаа нарын ар гэрийнхэн хоорондоо “Хохь нь. Тэнэж байгаад буудуулсан өөрсдийнх нь хохь шүү дээ. Хэн тэднийг тэнэж яв гэсэн юм. Инээд хүрч байна” гэх зэргээр доромжилсон. Хурандаа нарын эхнэр, хамаатан садангууд ийм ухамсар муутай байгаад үнэхээр гомдсон. Эх хүн, эмэгтэй хүн байж хүүгээ алдсан, эрэмдэг болгочихсон хүмүүсийг тавлаад, инээд нь хүрээд байна гэхэд яаж ч мэдэхээр хүмүүс юм гэж бодсон.
-Та нарыг цагдааг 6уруутгаад байна гэж бодсон юм болов уу. Яагаад тэгж дайрцгаасан юм бол?
-Бид нар л тэр хурандаа нарын мууг үзэх гэж байгаа юм шиг харьцаж байсан. Бид өнгөрсөн хугацаанд нэг ч удаа цагдааг буруутгаж байгаагүй. Цагдаа ч эх хүнээс төрсөн гэдэг утгаар л асуудалд хандаж байсан. Харин цагдаад тушаал өгсөн эрхтэн дархтанд хариуцлага тооцох ёстой гэж ярьж ирсэн. Өдийг хүртэл бид зовж, шаналж явна. Түрүүчийн хүмүүс нь даралт ихэсдэг өвчтэй болчихсон. Тийм байхад биднийг “хохь нь” гэж доромжилж болохгүй байх. Хэдий өөрт нь хэцүү байгаа ч үг хэлээ цэгнэж ярьсаар ирсэн. Бид өнөөг хүртэл цагдааг яллаад өг, алаад өг гэж дайраагүй. Хэдий цагдаа нар тушаалаар буудсан байлаа ч ар гэрийнхэн нь биднийг ойлгож, хүндэтгэлтэй харьцах ёстой. Гэтэл элдвээр хэлж байгаад үнэхээр эгдүүцэж дургуй хүрлээ. Би л гэхэд тухайн үед үймээн болж байгааг ч мэдээгүй. Хүү минь ч тэнэж яваагүй.
-Хохирогчид энэ хэрэгт төр хариуцлага хүлээх ёстой гэж ярьдаг байсан. Одоо ч хэвээрээ юү?
-Одоо ч төрийг буруутай гэж боддог. Сонгууль будлиантай болоогүй бол иргэд жагсахгүй байсан байх. Цагдаа ч тушаалаар ажилласан гэж боддог. Тиймээс тушаал заавар өгсөн тэр хүнээ олж хариуцлага тооц гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хэдийгээр үр хүүхдээ алдаад, хүүхдээ насаар нь тахир дутуу болгочихоод зовж байгаа ч “Энэ муу цагдааг алаад өг” гэдэггүй. Муу хүүгээ мэс засал хийлгээд хөлийг нь тэгшилчих юмсан. Эмчилгээний мөнгө болох 100 сая төгрөгийг хаанаас олох вэ гэж бодож байснаас хэн нэгэнд өс санаж, элдвээр хэлж явсангүй. Буруутай этгээдүүдээс хэдэн төгрөг гаргуулаад өгчихөөсэй. Тэр мөнгөөр нь хүүгээ эмчлүүлчих юмсан гэж бодохоос хэтрэхгүй явна. Түүнээс “Энэ миний хүүг ийм болгочихсон юм чинь муугаа үзээсэй” гэж бодоогүй. Тийм байтал хэн нэг нь турхираад ч байгаа юм уу, ухаан муутай хүмүүс ч юм уу элдвээр доромжлоод байгааг ойлгохгүй юм. Хурандаа нарын ар гэрийнхэн бидэн шиг зовлон үзчихсэн байлаа гэж бодъё. Тийм байхад нь бид тийм айхтар үг хэлбэл ямар санагдах бол. Шүүх хурлын далимаар. “Хохь чинь” гэх мэтээр турхираад байж болохгүй биз дээ. Цагдаа ч ар гэр, ах дүү нартай. Үхсэн нь ч, эрэмдэг болсон нь ч аав ээж, ах дүү нартай. Бид ч ах дүү нараа авчраад элдвээр хэлээд зогоч чадна. Гэхдээ зовлон үзсэн хүн ухаантай, хүлээцтэй байдаг юм байна. Шүүхийн гадна зогсч байхад тэр хүмүүс үймээн дэгдээж ч мэдэхээр байна лээ.
-Та нар шүүхийн байрны нэг буланд дуугүй зогсоод л байсан.
-Үнэндээ бид буруутай юм шиг элдвээр хэлүүлээд байж суух газраа олохгүй л зогсч байсан шүү дээ. Бидэн рүү дайраад юу ч хэлүүлэхгүй байсан. Бидний хувьд тэр генерал, дарга нар ялаа авна уу, яана хамаагүй. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө л зүтгэж байна. Хэн буруутай нь эмчилгээний зардал өг, тэрүүгээр нь хүүхдээ эрүүл болгоё л гэж байгаа. Ядаж амьд байгааг нь төр харж үзэж, сэтгэл санааны боловч дэмжлэг үзүүлээсэй. Өнгөрсөн хугацаанд зовж, зүдэрч явахдаа их ч зүйл бодлоо. Харин хэн нэгэнд өс санаж явсангүй.
Хурандаа нар ч, тэдний ар гэрийнхэн ч дэндүү тэвчээргүй, увайгүй байна. Бид өнчирч, өвдеж зовсноо ярихаа больё. Өнгөрсөн дөрвөн жилд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж хэвтлээ, Хууль зүйн яамны үүдэнд яаж зогсч байлаа. Иргэд мэдэж байгаа бидний зовлонг. Гэтэл шүүх хурал эхлээ ч үгүй байхад тэд яаж аяглаж байна вэ. Харьцуулаад үзэхэд өөрсдөө инээдтэй л харагдаж байгаа байх.
-Хүү чинь тухайн үед хаана явж байгаад буудуулсан юм бэ?
-Эгч нь зургаан өнчин хүүхэдтэй. Батзаяа маань доороосоо хоёр дахь нь. Тэр үймээний үеэр хүү минь аавыгаа алдаад зургаан сар болж байсан. “Ээжээ, хүү нь танд тусалж мөнгө олъё. Найзынхаа ахын ундааны цехэд ажиллая” гээд л явсан. Ундааны цехэд ажилд орох талаар ярьчихаад найзындаа тоглож байгаад 23.30 цагийн үед Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн тэндээс харих гэж алхаж яваад л буудуулсан. Би ч хэдэн хүүхдээ яаж авч явах вэ гэж бодож явснаас үймээн, шуугианд оролцсон зүйлгүй.
-Ж.Батзаяа хохирогчоос гадна энэ хэргийн гол гэрч нь. Цагдаад буудуулсан тухайгаа ч ярьдаг. Гэтэл хурандаа нар цагдаа хүн буудаагүй гэсээр байгаа.
-Гэр рүүгээ харьж яваад л хөлөндөө буудуулж унасан хүүхэд. Цагдаа нар олон хүнийг хөөж байгаад буудсан гэсэн. Хөөгдөөд зугтаж явсан хүмүүсийн дунд хүү минь байсан хэрэг. Бүр “Police” гэсэн бичигтэй хувцас өмссөн хүмүүс буудсан гэдгийг хүү маань хэлдэг. “Цагдаа ах нар явж байна. Хажуугаар нь зөрөөд гаръя гэж байтал хөөгөөд буудсан” гэж ярьдаг. Үнэн мөнийг нь шүүх тогтоох биз ээ.
-Хүү тань Солонгост эмчилгээ хийлгээд ирсэн. Одоо хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас эмчлүүлсэн. Хэдэн сая төгрөгийн эмчилгээ хийлгэснийг нарийн мэдэхгүй юм. Мөнгө төгрөг нь хүрээгүйгээс болсон уу бүрэн эмчлэгдээгүй ирсэн. Одоо өвдөгний мэс засал хийлгэх ёстой. Бас ясны сунгалт хийлгэх гээд 100 орчим сая төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.
-Хавтаст хэрэгт хохирлыг хэдэн төгрөгөөр тогтоосон вэ?
100 гаруй сая төгрөг гэж тогтоосон байна лээ. Ц.Нямдорж сайд ч нөхөн олговрын мөнгө олгох талаар уулзахдаа “Та нар бодит хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хохирлыг чинь гаргаж өгнө. Төрөөс өгч байгаа мөнгө бол зөвхөн нөхөн олговор” гэдгийг онцолж байсан. Иргэдээ буудсан хэргийг шүүх үнэн мөнөөр нь тогтоож, буруутай этгээд нь хариуцлага хүлээгээсэй гэж бодож байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 24, 2012 1:23:53 pm )
Elbegdorjoo ene huud 100.000.000 togrogiig ni toroos oguuleh talaar sanaa taviachee.Chi ene uimeeniig ehlesen hun sh dee
-
Anonymous (March 24, 2012 1:28:01 pm )
elbegdorjid gomdoj yab daa ene viomeen cheni elbegdorjoos l exleltei tegeed bas xvvxdiig cheni ter l buuduulsan tegexeer xvzvvgvi xvndee gomdoj yab
-
Anonymous (March 24, 2012 1:58:56 pm )
Tsagdaa l buruutai sh dee zugeer yavj bgaa huukhdiig buuddag tsagdaagaa zakhirch chadaagui tor hariutsalgaa huleej ene buuduulsan humuus ami uregdsen humuus bas tsagdaa nart nokhon olgovor ogokh yostoi
-
Anonymous (March 24, 2012 5:00:36 pm )
ELBEGEE ZAGDAA NARIIG HUN ALAADAH GESEN YUMUU, TEGEED CH ENE CHIN SONGUULIAS BOLSON HEREG GEED TODORHOI BHAND TENEG YUM OILGODOGGUI ERGUU HUMUUS YUMAA
-
Anonymous (March 24, 2012 5:05:08 pm )
UGAASAA ENE ERKHTEN DARKHTANUUDIIN AVGAI NAR CHIN DEERELHUU UHAMSARGUI, UURSDIINHUU HUCHEER BAYJSAN YUM SHIG AARHDAG, HUND TUSALNA GEJ MEDDEGGUI, BUSDIIG HUNDELLDEGGUI SOYOLGUI UHAAN MUUTAI DEEREES NI BI L GOYO BH YOSTOI BUSAD NI MUUHAI BH YOSTOI GEDEG MASH AMINCHHAN UZELTEI HUN CHANARAA GEESEN MUUHAI HUMUUS BAIDAGYUM BNA LEE IHENH NI
-
Anonymous (March 24, 2012 5:35:32 pm )
Хохирогч нарт 50,000 төгрөг өгсөн гэсэн биз дээ. Ер нь чин үнэн нь юу хийж тэнд очсон юм бэ? Хүүхдийн сонуч зан гэх байхдаа. Гэхдээ эх эцэг өөрсдөө хариуцлагагүй байна,. Шөнийн 1,2 цаг болох гэж байхад хүүхдээ хайхрахгүй, хаана байна, орой боллоо, худан гэртээ ир, орой үдэш явж болохгүй гэж сургаагүй, хэдэн цагт ч хамаагүй орж ирэхэд нь тоодоггүй байсан байх л даа.
-
Anonymous (March 25, 2012 5:38:42 pm )
tsagda ard tumnee daisagnyylsan jinhene heregten chin odoo turiin tolgoid syyj bga ater huneesee ochij emchilgeenii zardalaa absan deer,ene heregt ylsturchid byryytai,harin tur yamr ch byryygui,tur byyydah tyhsaal uguugui bhad byydsan bol tsagdaa byryytai gehdee yag tsagdaa byydsaniig notolson yy?shal oor ylsyyd baisan baibal yah be? hergiin gol zangilaa end bn
-
Anonymous (March 25, 2012 5:41:02 pm )
ysl turchidiin gaigara iim hereg bolson ,tuuniig tvz eer hangalttai haryylsan.tyshaal ugsun hun baiga abol ter hunhergee huleeh heregtei,deer ni euuniig helluulsen heden gai huunuud shuugdeh estoi,daanch buh zuil esregeree ergecheed bgaa ni UIMEEN ehluulsen elbegdorj turiin tolgoid bgaatai holbootoidoo
-
Anonymous (March 25, 2012 8:57:21 pm )
Хүний үр хүүхдийн алтан аминд хүрчээд хохь нь ээ гэж хэлээд доромжилж байгаа бол тэгж хэлээд тавлаад зогсож байгаа тэдгээрт өөрсдөд нь үхэл гэж юу байдгыг үзүүлэх л хэрэг гарч байгаа юм байна даа.Аа харин энэ хэрэг явдал хэний юуны буруугаас болж гарав? гэдгийг хүний ёсоор ойлголцоод явсан бол шал ондоо шүү.Хүний үр хүүхэд гэдэг аав ээждээ бол алтнаас ч үнэтэй байдгыг аль аль тал нь ойлгож л байгаа байлгүй дээ.
-
Anonymous (March 25, 2012 11:42:40 pm )
estoi hohino yu hiiz uimen samuun bolz bhad yvaz baisan ym hohinoo hohin chi ter elbeg dorz magnai naraas nehegui yu chi heden bor tsaasnii araas ybaad uhee biz odoo yay heh be tsagdaa nariig yaz zodoz bailaa ted nar zodood ybaz baisan l baiz taaraa muu novshnuud uhez baihdaa taarsan ym
-
Anonymous (April 02, 2012 12:33:35 pm )
uimeen samyyn ehleegui bsan bol hezee ch iim yum bolohgui l bsan shuu dee ene huuhed ch gesen huimeen samuund yavj bdag hunii eh hun huuhdee iim tiim gej myylahgui shuu dee
11 Comments