antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2012 36 comments

Ц.НЯМДОРЖ: ЯЛСАН НЬ ДИЙЛДСЭНЭЭ ШОРОНД ХИЙДЭГ ЁСЫГ МОНГОЛД ТОГТООЖ БОЛОХГҮЙ

нийтлэсэн Admin

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа сэтг үүлчидтэй уулзлаа.

-Та бүхэнд хоёр асуудлаар мэдээлэл хийх гэсэн юм. Шинэ төмөр зам хийгээд 100000 айлын орон сууц барихад Нямдорж садаа болж, ажил хийлгэхгүй байна гэж 2011 оны арванхоёрдугаар сарын ха виас эхлээд тэр үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан Х.Баттулга сонин хэвлэлийнхэнд удаа дараа ярьсан. Нэг Засгийн газарт хамтарч ажиллаж байж буруу зөв мэдээллийн хойноос хөөцөлдөж дэмий юм яриад, явсан хойно нь араас нь чулуу шидээд яахав гэж би түүний яриаг нь дөрвөн сар орчим тэвчлээ. Тэгээд энэ хоёр асуудлаар бодит мэдээлэл өгөх цаг нь болжээ гэж миний бие үзэв.Шинэ төмөр замыг хамтарч барих талаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд хэлэлцээр хийсэн. “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн В.И.Якунин гэдэг хүн ч Монголд 3-4 удаа ирж Ерөнхийлөгчөөс эхлээд Баттулга гээд бүх хүнтэй уулзаж байсан. Цаана нь юу болж байсан бэ гэвэл Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг бусдын талд өгч, хариуд нь хамтарч төмөр зам барина гэж ил далд ярьж байсан юм. Засгийн газрын ху ралдаан дээр 2-3 удаа асуудал гэнэт оруулж ирж түлхээд байхаар нь би тэвчилгүй “Цаана нь юу болоод байгаагаа та нар хэлэх цаг чинь одоо болсон” гэсэн шаардлага тавьсан.Тэгэхэд энэ “Толгойнуудын” лицензийг гадаадын улсуудад өгөх тухай яриа хэлэлцээрийг төмөр замтай холбогдуулж хийж байгаа гэсэн хариулт өгсөн. Энэ үндсэн дээр “Монголын төмөр замын дэд бүтэц” гэдэг компани байгуулагдаж ТУЗийн даргаар нь ОХУ-д Элчин сайд байсан Хангай, гүйцэтгэх захирлаар нь Оросын Морозов гэдэг хүн томилогдсон юм. Ер нь бол Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын дагуу 15-20-ын төмөр зам барих ёстой байсан юм. Бодлого батлагдсаны дараа Х.Баттулга хэвлэлд ярилцлага өгөхдөө төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусна гэж хэлсэн. Ийм мэдэгдэл хийснийхээ дараа оросуудаас хөндийрсөн. Тэгээд сүүлд нь Солонгос, Хятадын хамтарсан “Moore Korea” гэдэг групптэй төмөр зам байгуулах тухай нууц гэрээ байгуулсан.Манайхаас “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн захирал Батзаяа гэдэг хүн оролцож, Солонгост гэрээнд гарын үсэг зурж, гар хөл барьж байгаа зураг интернэтэд тавигдсан. Ийм гэрээг 2011 оны гуравдугаар сарын 19-нд байгуулж Х.Баттулга түүнийг зөвшөөрч баталсан. Энэ тухай асуухад “ташаа мэдээлэл байна” гэж хэлээд өнгөрсөн. Энэ гэрээг өнөөдөр Монголд мэдэж байгаа хүн алга, Засгийн газар ч мэдэхгүй байна. Энэ асуудлаар Засгийн газар өнөөдөр мэдээлэл сонслоо. Энэ гэрээг ЗТАЖЯ-ныхан, Төмөр замын удирдах газрынхан ч мэдэхгүй байна. Ийм гэрээ байгуулагдсан байна, ямар учиртай юм, хууль зүйн талаар материал үзье гэсэн чинь ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материал өгөхгүй байна. Ийм юмнаас шалтгаалаад Монголд төмөр зам тавих ажил зогссон. Нөгөө “МТЗ-ын дэд бүтэц” гэдэг компани нь Хонконгод байгуулагдсан нэртэй, чухам хаана юу хийж байгаа нь одоог хүртэл мэдэгдэхгүй байна. Энэ улсуудтай Тавантолгойн лицензийг барьцаалж гэрээ хийж байх үед БНХАУ-ын холбогдох яамны дэд сайд Монголд ирж санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр сайдыг Бээжингийн нисэх онгоцны буудалд буухад өчигдөр зурсан санамж бичиг чинь хүчингүй шүү гэдгийг Монголын ЭСЯ ны хүмүүс мэдэгдсэн. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад Монгол, Оросын хийгээд Монгол, Хятадын харилцаа туйлын төвөгтэй байдалд орсон. Энэ ил далд яриануудаас болж одоо Тавантолгойн гэрээ гацчихаад байгаа. Ийм хууль бус үйл ажиллагаа хийгээд байсан учраас, “Та нар ажлаа Монгол төрийн хуулийн дагуу явуулах ёстой, хууль зөрчих юм бол Засгийн газар, салбарын сайд, албаны хүмүүс эргээд эвгүй байдалд орно шүү. Наадах чинь асар өндөр өртөгтэй төсөл. Тендерт оруулдаг жур маа мөрдөөрэй” гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь хоёр талдаа хууран мэхлэлт хийж, “бензин нь дуусаад” ирэхлээр Нямдоржоос болж энэ төмөр замын асуудал гацсан гэсэн ойлголт өгөхийг оролдож амиа хоохойлж байгааг хэлье. Миний ярьж байгаа 20 хуудас гэрээн дотор эхлээд Чойбалсан хүртэл 1100 км төмөр зам тавина.Нэг км төмөр замын өртөг нь 2.1-2.5 сая доллар байна. Нийт 1100 км зам тавих юм бол 2.1-2.5 тэрбум доллар зарцуулна гэсэн тооцоог хийсэн байна. Ийм өндөр өртөгтэй ажлыг тендергүйгээр хийх, тэгээд гэрээг нь нууцаар болгуулах тухай асуудал ардчилсан Монголын төрд байх ёсгүй. Засгийн газраас, яамнаасаа, агентлагаасаа нуудаг ийм гэрээ хэрхэвч байж таарахгүй. Хоёрдугаарт, тэр гэрээнд зааснаар Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын төсөл амжилттай хэрэгжих юм бол хоёрдугаар ээлжинд Гашуунсухайт, Нарийнсухайтад төмөр зам тавина гэж заажээ. Ин гэж тооцох юм бол лав бидний үед Гашуунсухайт, Нарийн сухайтаар төмөр зам тавихг үй нь ээ. Миний хувьд Гашуун сухайт, Нарийнсухайтын төмөр замыг нэн яаралтай тавьж, энэ осол, байгаль хамгаалах гэх мэтийн асуудлыг хурдан шийдэх гэсэн хатуу байр суурьтай байгаа. Үүнийгээ би төмөр замын бодлогын баримт бичиг УИХ-д орохын өмнө ч ярьж байсан, сүүлд нь хуралдаан болгон дээр ярьж байгаа. Ийм их хэмжээний нүүрсийг машинаар ачих тухай асуудал байхгүй шүү.Ямар ч авто зам тавиад нэмэр байхгүй, Гашуунсухайт, Нарийнсухайт чинь ачааллаа даахгүй байх хугацаа 2012 он байна. Энэ онд чинь Оюутолгой хөдөлж эхэлнэ. Дээрээс нь Ухаахудаг нэмээд Тавантолгой асар их хэмжээний нүүрс гаргаж эхэлнэ. Энэ их нүүрсийг машинаар зөөх боломжгүй. Улс орныхоо хөгжлийг, аваар осол, ард түмнээ, зам харгуйгаа бод. Тийм учраас энэ асуудлыг хурдан шийдвэрлүүлээч гэдэг санал тавиад ажил ахихгүй байсан шалтгаан нь энэ нууц гэрээнд оршино. 2008 онд С.Баяр Ерөнхий сайд байхад Гашуунсухайтын чиглэлийн 240-өөд км, Нарийнсухайт чиглэлийн 45 км зам тавих зөвшөөрөл олгоод холбогдох компаниуд нь гэрээгээ хийж ажлаа эхлэхээр туузаа хайчлах гэж байхад нь таслан зогсоосон. Үндсэн шалтгаан нь энэ. Тэгээд энэ асуудлыг ил яриад эхлэхээр Нямдорж 100 машин урагшаа явуулж зам зогсоолоо гэж худлаа яриад, Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд гурав хоносны дараа “Нийгмийн толь” сонин дээр гаргасан.Хоёрдугаар асуудал орон сууцтай холбоотой 100000 айлын орон сууц гэдэг хөтөлб өрийг хэрэгжүүлэх замд би ямар ч садаа болсон юм байхгүй. Ярьж байгаа юм бол дахиад л хуулийн асуудал. Баттулгын орон тооны бус зөвлөх Ууганбаяр гэдэг хүн урагшаа явж 300 сая долла рын зээлийн гэрээнд нэлээн гүнз гий оролцсон байдаг. “Шинэ яармаг” гэдэг хороолол барихад Монголын талын оролцогч нь энэ Ууганбаяр гэдэг хүний хувийн UР гэдэг компани байна гээд гэрээ хийчихсэн. Өөрөөр хэлбэл, сайдын зөвлөх хүн гадаад оронд очиж гэрээ хийгээд түүнийг хэрэгжүүлэгч нь миний компани байна гэсэн шийдвэр гаргуулжээ. Тэгэхэд нь би ингэж болохгүй, та нар тендер зарлах учиртай, Ерөнхийлөгчийн хэлдгээр шударга байя гэж хэлсэн. Үүнээс болоод энэ асуудал гацчихаад байгаа. Түүнээс биш би Ухаахудагаас байр авчихаад, энэ барилгын, төмөр замын ажил зогсчихоод байгаа юм биш. Төрийн ажилд хувийн сонирхол орж байна шүү, хулгай зэлгээ орох гэж байна, үүнийгээ болиорой.Төр, хууль хоёр мөнх шүү, хожмын нэг өдөр хариуцлага ирнэ, та нарыг дагаж шоронд орж чадахгүй, хуулийн дагуу ажилла гэдэг ганцхан зарчмыг л би ярьсан. Төмөр замын төслийг “Маккензи” гэдэг компаниар хийлгэж, түүний зардалд 15 сая орчим ам.доллар төлнө гэсэн бичиг баримт бүрдүүлээд Хөгжлийн банкинд өгсөн байдаг. Тэр 15 сая ам.долларын 2.5 саяыг нь Баттулгын зөвлөх Ганбатын компанид өгөхөөр тусгасан байдаг. Хуулийн зөвлөгөө өгсний шан харамж юм байх. Би үүнийг эсэргүүцсэн. Ямар гээч өртөгтэй хуулийн зөвлөгөө юм, яахаараа сайдын зөвлөх нэртэй хүн үүнийг тендергүйгээр авдаг юм, өөр хуулийн зөвлөгөө өгдөг компани байгаагүй юм уу гэдэг асуудлыг тавьсан. Тэр “Шинэ яармаг” орон сууцны хорооллын талаарх тоон дотор сонин зүйл их бий. Би үүнийг өөрөө зохиож яриагүй шүү гэдгийг хэлье. Хөгжлийн банкаас Сангийн сайд асан С.Баярцогтын нэр дээр ирүүлсэн албан бичигт (уг баримтыг бидэнд өгөв) үндэслэн ярьж байна. Эхлээд 6500 айлын орон сууц гэж байснаа, Хөгжлийн банкинд очиж баталгаа гаргуулах үед 3995 болж буурсан.Сая Сангийн сайд өмнөд хөршид айлчлах үед нөгөө UP групп нэрээ солиод “New projeсtor” болж, нөгөө сууцны тоо нь 3660 болсон байх жишээтэй. Дахиад 300 орон сууц нь алга болсон. Эдгээр шалтгаанаас болж ярьж байгаа асуудлууд гацаад байна. Хөгжлийн банкны ТУЗийн дарга Батжаргалаас Сангийн сайд асан С.Баярцогтод ирүүлсэн албан бичигт эдгээр фактууд байна. Хөгжлийн банк баталгаа гаргаж өгөх гээд “Санхүүгийнхээ гурван жи лийн тайланг хуулийн дагуу гаргаж өгнө үү” гэсэн шаардлага тавьсан чинь гаргаж өгөөгүй, сүүлдээ нөгөө компани нь нэрээ өөрчлөөд, орон сууцныхаа тоог багасгаад өөр нэртэй, нэг эзэнтэй компани болоод байна. Яг үнэнийг хэлэхэд ийм дайны луйвар гаргуулахгүй гэж л би Засгийн газарт ажиллаж байна. Ядаж Засгийн газар нь луйвар хийдэггүй, хууль биелүүлдэг байх ёстой гэж би хатуу боддог. Ууганбаяр болон Ганбат гэдэг хүмүүсийг Х.Баттулгын зөвлөхөөр томилсон тушаалууд энд байна. Эдгээрийг төр олон нийтэд мэдээлэх цаг болсон гэж бодож байна. Цаашид ийм зүйл төр засагт байж хэрхэвч болохгүй гэж бодож байна. Ажил хохироож байна, улс хоорондын харилцааг хохироож байна, ил далд зувчуулж байна. Ийм л учиртай юм. Энэ мэдээлллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.-Та говьд зам тавихыг тухайн үедээ хамгийн их эсэргүүцэж байсан хэрнээ одоо шал өөр юм яриад байх юм…-Шороон замыг бужигнасан шороогоор буцааж булж засна гэж юу байхыг та эрүүл ухаанаар бодоод үз. Энэ МCS гэдэг группэд Засгийн газар бүхэлдээ, Ардын нам, АН бүгдээрээ үйлчилдэг гэж Баттулга яриад байгаа. Тийм юм байхгүй. Харин хэн нь баян байхав гэдэг хоорондын өрсөлдөөнөө компаниуд өөрсдөө шийдэх асуудал. Асуудлын гол нь өрсөлдөгчөө өөртөө байгаа эрх мэдлээр нухчин дарах оролдлогуудыг ил далд хийгээд байгаа юм.-Та зуун машинтай юм уу?-Би зуун машинтай байсан бол сайдын болоод УИХ-ын гишүүний албаасаа татгалзана гэж хэлээд хагас жил болж байна. Надад нэг ч машин байхгүй.-Та Х.Баттулгын зөвшөөрсөн гэх Солонгостой хийсэн гэрээний талаар дэлгэрэнгүй хэлж өгөөч. Энэ гэрээ ямар учиртай юм бэ?-Гэрээн дээр “Баттулга” гээд гарын үсгээ зурчихсан байна. Энэ гэрээ Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам дээр алга, Төмөр замын хэрэг эрхлэх газар дээр ч алга, тэр “Монголын төмөр зам” гэдэг компани нь уг гэрээг өг гэхээр өгөхгүй байна. Ийм л байдалтай байна.-Долоодугаар сарын 1-ний гэх одоо ид яригдаж байгаа асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?-Яг СБД-ийн шүүх хуралдааны үед болсон асуудлаар Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар,, Нийслэлийн шүүх, Дүүргийн шүүхээс өнөөдрийг хүртэл манай яаманд ямар нэгэн хүсэлт тавьж, бидэнд хандаагүй байна. Хэрэв албан ёсоор асуудал тавьсан бол би түүнд анхаарал хандуулах хууль зүйн үндэс бүрдэх байсан юм. Мэдээллийн хэрэгслээс нэг юм сонсчихоод ийм хэрүүлд давхиж оролцоод байдаг хүн би биш. Асуудал тавьсан бол би ном журмаар нь хандах л байсан.Хоёрдугаарт, долоодугаар сарын 1-ний хэргийн үед нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй би тэр үед сайд болчихоод уулз сан. Өмгөөлөгч гаргаж, зардлын асуудлыг нь зохицуулж өгөөд, сүүлд нь нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд нийт дүнгээрээ 250 сая төгрөг өгөх асуудлыг шийд сэн. Сая надад цагдаагийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүс өргөдөл гаргаж хандсан. Хэлмэгдүүлсээр байна гэж тэд үзэж буй юм билээ. Би тэр өргөдөлд хуульд зааснаар хариу өгсөн. Цагдаа, хорих, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг цэргийн гэмт хэргийн зүйлчлэлээр шийтгэдэг хууль чинь 2008 оны хоёрдугаар сарын 8-нд хүчингүй болсон. Энэ асуудлаа хууль зүйн талаас нь авч үзэхийг хүсэж байна гэсэн бичиг явуулсан. Долоодугаар сарын 1-ний хэрэг явдлыг хэтэрхий улст өржүүлсэн. Ер нь сүүлийн үед Үндсэн хуулийн агуулга, зарчим УИХ дээр асар их алдагдаж байгаа.Байнгын хороо хуралдуулах нэрийдлээр Мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа хэргийг булаан авч шийдвэр гаргадаг ёс энэ УИХ-д тогтлоо. Цагдаа буудсан гэж Х.Тэмүүжингийн ахалдаг Дэд хороо хурлаа хийгээд тогтоочихсон. Тэр хурал нь шүүх хурал л болсон. Одоо тэгэхлээр энэ Дэд хорооны шийдвэрийг ёсоор болгох ганцхан ажил л шүүх, прокурорт үлдсэн. Аймшигтай юм болж байна. Би гурван үеийн төр засагт зүтгэж байгаа. 1981-1989 он хүртэл УЕПын газар Цэргийн шүүхийн асуудалд хяналт тавьдаг прокурорын ажил хийж яг энэ цэргийн албан тушаалын гэмт хэрэг гэдгээр бүтэн арван жил Монголд шийдвэрлэж байсан хэргийг уншиж судалж байлаа. Би Прокурорын болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус бүр хоёр удаа санаачилж батлуулсан хүн. Тэгээд энэ УИХ чинь шүүх, прокурор, цагдаа болчихсон юм уу, гүйцэтгэх ажил явуулдаг тагнуулын байгуул лага болчихсон юм уу гэж олон удаа асууж байлаа.Социализмын үед МАХН-ын Төв хороон дээр нэг ч хэр гийг ил задгай ярьж байсан түүх би мэдэхгүй юм байна. Одоо бол тэгдэг болж. Зарим нь хонгио барьчихсан давхиж явдаг болж. Арай хэтэрч байгаа биз. Үндсэн хуулийн агуулгатай асар зөрчилдөж байгаа нь ойлгомжтой асуудал. Хэзээ энэ жолоогоо татаж, хэзээ энэ төр улсын асуудалд ном журмынх нь дагуу хандахыг би мэдэхгүй байна. Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн 194 дүгээр зарлиг гэж бий. Хуульд заасан бүх арга хэрэгслийг ашиг лаж үймээнийг албадан тараа гэсэн үг тэр зарлигт байдаг юм. Гэхдээ горьдлого тасраагүй байна, шүүх, прокурорын байгууллага шүүх хуралдааны үеэр үүнийг анхааралдаа авах биз.-Ажил хариуцаж байсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдад хандаж шаард лага хүргүүлсэн. Энэ шаард лагын тухайд та ямар байр суурьтай байна.-Ерөнхийлөгчийн үйл ажил лагаанд би үнэлэлт дүгнэлт өгөхгүй л дээ. Миний гайхсан ганц юм бол дүүргийн шүүх нь Ерөнхийлөгчид танилцуулга бичээд, түүний дагуу Ерөнхийлөгч цагдаагийн байгууллагын даргатай уулзсан явдал. Институц хоорондын харилцаа гэж юм ерөөсөө байхгүй болж, асуудлыг холбогдох сайдтайгаа, Засгийн газартайгаа ярилгүй, шууд сүүлчийн шатанд нь аваачиж тулгачихаж байна. Энэ бол зохисгүй үйлдэл. Хуулийг ийн илэрхий зөрчөөд байгаа учраас манай цагдаагийнхны ар гэрийнхэн бухимдаад байгаа юм. Шийтгүүлэх гээд ачигдаад явж байгаа хүмүүс чинь энэ хуулийг олон жил хэрэглэчихсэн, бүгдээрээ мэдэж байгаа, ар гэрийнхэн нь ч мэдэж байгаа. Мэдээд ийм юм яриад байхад та нар буруу ярьж байна, чимээгүй бай, цагдаагийн албан хаагч амаа хамхи гээд байж болохгүй шүү дээ. Цэргийн албан хаагчид хамааруулж шийдэж байсан хуулийн заалт нь хүчингүй болоод, энгийн албан хаагчийн хувьд хэрэг нь өршөөлд бүрэн хамрагдчихсан байхад дахин сэргээж шалгаад байгаа учраас ар гэрийнхэн нь юм яриад байна шүү дээ. Бас яг хэн гэдэг цагдаа, ямар маркийн буугаар, ямар сумаар буудаж вэ гэдгийг тогтоогоод өгөөч гээд шаардлага тавиад байгаа юм байна лээ. Тавих ёстой шаардлага шүү дээ. Ерөөсөө энэ хэргийг улс төрийн зорилгоор ашиглах гэж л бүх юмыг хийж байна. Ингэж болохгүй. Социализмын үед том том хэргүүдийг шийдэж байсныг би мэдэх юм. Ийм хачин юм болж байгаагүй шүү. Одоо энэ УИХ-ын зарим бүтэц шүүгчийн, прокурорын, гүйцэтгэх албаны үүрэг гүйцэтгэж байна. Энэ чинь аюул.-Үндэсний телевизээр Х.Баттулга гишүүн ярихдаа Нямдорж хуйвалдаад гэрээ байгуулсан, үүнийхээ шанд сард таван сая төгрөгийн түрээсийн төлбөртэй хаусанд амьдарч байна гэж хэлнэ лээ…-Би гурав дахь жилдээ энэ байранд амьдарч байгаа гэдгээ АТГ-т мэдэгдчихсэн, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ биччихсэн. Энэ байрны эзэн нь хажууд байгаа. Сургуулиа төгсчихөөд гэр бүл болох юм бол энэ байрандаа орчих юм. Манайх байрныхаа сарын ашиглалтын зардлыг л төлж байгаа. 300-гаад мянган төгрөг байдаг юм байна лээ. Төлбөрийнх нь баримт байгаа. Би хэзээ ч нууц юм хийдэггүй. Хулгай хийсэн хүн л юм нуудгаас хулгай хийгээгүй, тэр тусмаа хуулийн сайд тэгж хэрэггүй шүү дээ. Дөрөв таван саяар түрээсийн төлбөр төлчихөөд амьдарч байдаг тийм баяжчихсан төрийн албан хаагч гэж байхгүй шүү дээ. Жилд түрээсийн байрандаа 60 сая төгрөг төлж, байснаас энэ мөнгөөр хувийн хоёр давхар байшин барьсан нь хамаагүй дээр биз дээ.-Цагдаагийн байгууллагад удирдах ажил хийж байсан генерал, хурандаа нарыг шүүх үйл ажиллагааг хуулийн дагуу явж байгаа гэж Та үзэж байна уу?-Би ерөнхий юмаа хэлчихсэн дээ. Энэ цэргийн гэмт хэрэг гэдгээс үүдэлтэй асар их маргаан цааш үргэлжилнэ. Энэ хүмүүст үүрүүлэх гээд байгаа хэрэг чинь цэргийн биш энгийн албан тушаалтны гэмт хэрэг юм бол аль хэдий нэ хэрэгсэхгүй болгочихсон.-Тэгэхлээр цэргийн гэмт хэрэг гэж үзэж байсан хуулийн тэр заалтыг яагаад аваад хаячихсан юм бэ? 2008 онд долоодугаар сарын 1-ний хэрэг явдлаас хойш зориудаар хийсэн юм биш биз?-Үгүй, яаж зориудаар хийх вэ дээ. Эрүүгийн хуульд оруулсан энэ нэмэлт, өөрчлөлтийг намайг ХЗЯ-наас 2005 оны долоодугаар сарын 1-нд явснаас хойш миний дараачийн сайд нарын үед боловсруулж, УИХ-д өргөн барьсан ч энд хоёр жил гацаад Д.Лүн дээжан цанг УИХ-ын дарга байх үед 2008 оны хоёрдугаар са рын 1-нд батлагдсан юм. Ажлын хэсэгт нь Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан нар орж байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд социализмын үед байсан, одоо ч байгаа нэг том зарчим бий. Гэм буруу гүйн талаас эргэлзээ төр вөл яллагдагчийн хувьд ашигтайгаар шийднэ гэж байдаг юм. 30-аад онд үүний эсрэг явчихсан учраас цус, нулимс урссан юм. Гэтэл одоо бас эсрэгээр нь явах аюул нүүрлэж эхэллээ шүү дээ. 2001 оны үед улс төрийн бас нэг бөөн хэрүүл болоод, “Би байсан цагт Монгол орныг улс төрийн гяндан болгохгүй” гэж хэлчихсэн удаатай. Үүнийгээ давтаад хэлчихье. Ялсан тал нь дийлдсэн талаа барьж шоронд хийдэг ёсыг хэзээ ч Монголд тогтоож болохгүй. Нэг эхэлбэл энэ хүрд зогсохгүй шүү. Эхлүүлж болохгүй.-Хууль бус гэж таны хэлээд байгаа гэрээнд Засгийн газар цаашдаа хэрхэн хандах бол?-Яагаад ийм юм болов гэдгийг судлаад энэ долоо хоногт ярилцана.
Р.ЖАРГАЛАНТ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • Anonymous (March 24, 2012 3:30:36 pm )

    zailaa gichii mine neeh hudlaa shudraga bag nuurendee zuucheed tsaana hudlaa pizda

  • Anonymous (March 24, 2012 3:34:10 pm )

    Нямдорж оо алуулсан амь хохь нь гээд байгаа хүмүүсийн зөв болж байна уу?Та нарын зохиосон хуулиар л шүүх гэж байгаа юм биш үү?Нямдорж оо чи үхэх болоогүй юу?Ойр орчимдоо их гай бололгүй далд орох цаг чинь болсон.Нүгэлээ зузаатгаж мөнхийн тамд орохоосоо өмнө амжиж ухаарайсай гэж хүний ёсоор зөвлөж байна.Чамайг үзэн яддаг ч гэсэн.Юм буруугаар эргэхээрээ хэцүү дээ.Хийсэн сайн муу бүхэн буруу болж нүгэл нэмэгддэг юм шүү.

  • Anonymous (March 24, 2012 3:49:58 pm )

    uhliin muugaar uhej tsusaaraa goojij nojindoo hahaj tsatsaj uhmer

  • Anonymous (March 24, 2012 3:51:11 pm )

    ЯЛСАН НЬ ДИЙЛДСЭНЭЭ ШОРОНД ХИЙДЭГ ЁСЫГ МОНГОЛД ТОГТООЖ БОЛОХГҮЙ гэж юу бичээд байнаа гэмт хэрэг хийсэн л бол шоронд орно шуу дээ засагт байхад нь шоронд оруулдаггуйгээ л болчихмоор юм…

  • Anonymous (March 24, 2012 3:57:58 pm )

    нямдоржоо бултахгүй шүү дийлдсэн дийлсэндээ огт биш чамд их юм бий шүү увсын
    мангуу бид чамд олон жил мэхлүүллээ одоо больё күүкэм

  • Anonymous (March 24, 2012 4:04:21 pm )

    энэ эргүү дөрвөд монголд ёстой гай болох юмаа чамайг шоронд явахыг чинь харна бид. 7/1 хэргээр чи яаж биднийг ачиж байлаа? үг ч хэлүүлээгүй ш дээ чи

  • Anonymous (March 24, 2012 4:07:11 pm )

    TORD CHOTGOR MET ORJ IRSEN YHAAN ZYRH MUUT YVSIIN BAZAN CHIN OROO TOLON TOROOS ZAILAHIIG ZALYY YE BID SHAARDAJ BAINA.YNEN BYHNIIG JLNA MONGOL ORNII HUU;LIIG ZASAN HUDAL INEEH CHAMAIG SHIREND HIIN HATAAH BAISAN OVOG DEEDES MINY,TYYHEND HAR TOLBO YLDEEN ARD TYMNEE DOROMJLON INEEH LUIVARCHDIIG HOH TENGER HATYY GESGEESEER BAIH BOLNO.UK

  • Anonymous (March 24, 2012 4:11:05 pm )

    монгол улсад шудрага ёс байхгүй болоод 20 жил болж байна соц үед байсан шүү
    энэ 20 жил та ХЗДХЯ г бараг ганцаараа шахуу удирджээ энэ нөхөртэй хариуцлага тооцох цаг болсон

  • Anonymous (March 24, 2012 4:20:11 pm )

    hooyee ene odoo hen bileedee nymdorjiin nugliig medehgui mongol hun bna uu?
    bi l lav ene hun bgaa tsagt tor min buzar tumen olon min shorond bh bhaa

  • Anonymous (March 24, 2012 4:22:00 pm )

    humuusee yaj ene huniig neg zailuuldag yum bilee dee bj yana daa huurhii mongolchuud dorvod hunii holond ih l darluullaa daa halhuud min

  • Anonymous (March 24, 2012 4:23:07 pm )

    nymdorjoo chi uhuul taarna gamingiin gar baronii bool

  • Anonymous (March 24, 2012 4:27:04 pm )

    hudlaa shaa

  • Anonymous (March 24, 2012 5:26:16 pm )

    nuguu jujigee tabij ba 20jil jujig togollo enhbayraas urshuul guij uilaad dargaa bi tandaa uhtel unench geed uilj baigaa bichleg chin baigaa baih

  • Anonymous (March 24, 2012 6:48:38 pm )

    муухай хүн юмаа, Баттулга байгаагүй бол энэ хүний худлаа үгэнд их итгэх байлаа , тэр залуу чинь харин хүнээрээ багаа юм байна лаа даа

  • Anonymous (March 24, 2012 6:52:54 pm )

    muu menget sda

  • Anonymous (March 24, 2012 7:01:57 pm )

    huuli zuin yam mengetii umchnii gazar yumuu haashaa yum be. uur hun said bj bdoggui yum uu. ene iheehen gai boloh niee

  • Anonymous (March 24, 2012 7:09:55 pm )

    chi yalagdana, tegeed chamaig yalsan hunee shorond hiine.chi tiim lmuu hun shuu dee

  • Anonymous (March 24, 2012 7:21:25 pm )

    nyamdorjiig xyatadiin tagnuul geed bsan unen bx aa dandaa xyataduudiin tald uilchilj bxiin ene xunii avgai ni bas aimaar avilgal avdag gesen ta 2 mongold mini gai bolj bxaar xyatad ruugaa zailaad ogooch xaraxaas nud xorsood bxiin

  • Anonymous (March 24, 2012 8:20:20 pm )

    хужаагын тагнуул,,,

  • Anonymous (March 24, 2012 8:23:38 pm )

    энэ мэнгэтэй чавганцын орон дотроо хийсэн хууль монголыг сүйрүүлж бна,их зантай ярвайсан хөгийн новш залуучуудад зай болоосой

  • Anonymous (March 24, 2012 10:06:50 pm )

    Mongoliig shoronjuulj gawya baiguulsan hundee. Har geriin haruul har gertee zaawal horigddog jamtai.

  • Anonymous (March 25, 2012 1:53:05 am )

    MONGOLIIN ALT NUUTSAAR HIL DAVJ BHAD CHI TATVARAA AVAAD DUUGUI SUUJ BAIDAG BIX DEE

  • Anonymous (March 25, 2012 2:07:42 am )

    ene huniig shalgah heregtei l yum bna daa ikh hyamdhan tansag amidraad l bidniig teneg gej bh shib yaj 300000 aar bair holsolj chadaj bna bi bas tegeh yumsan

  • Anonymous (March 25, 2012 2:12:19 am )

    Ха ха ха Энэ тэнэг ялсан нь дийлдсэнээ шоронд оруулдаг ёсыг өөрөө хийчихээд удахгүй ялагдахыгаа мэдээд өмхийгөө өмдөндөө тавьж байх шив. ха ха ха
    Өөрөө явах болхоороо нүхээ малтаж ялаа зөөлөх гэж байгаа царайгээ.
    Үхвэл таарсан амьсгаа чинь Монголд маань тийм их гай болхоор юм хийгдэж байгааг мэдэж байсан юм бол тэр дор нь мэдээлж засаж залруулж байхгүй ард түмэнд гайгаа чирсэн хойно нь дэлгэж байдаг чи ч өөрийгөө л боддог өмхий новш гэдгээ харуулж байна даа. Өөрт нь ашиг унаагүй бол хар дансандаа хийчихээд хав дарж байгаад өөрийнх нь эсрэг юм гарч ирвэл ард түмний сэтэгхүйг өөр зүг хуйлруулах башир арга хэрэглэж байгаа новш юмаа.
    Ардуудыг 7/1ний ял зэмийг боловсоруулаад канондож яллаад эцэсд нь ард түмнээ буудаж алж байх хууль батлуулах гэж ярьж хөөцөлдөж байсан гээ биз…

  • Anonymous (March 25, 2012 9:13:26 am )

    Neg l ikh huuchn niigem социализм ярьсан хун байх юм

  • Anonymous (March 25, 2012 9:26:49 am )

    Нямдоржоо чи үнэхээр мангуу мал юмаа.Чинийхээр бол 7-сарын 1-нд буудуулсан хүмүүсийн хохь болж байгаа юм байна л даа.Чи нүглээ үүрээд ард түмэн зовлонгоо үүрээд эрлэгийн үүдэнд уулзанаа гайгүй.

  • Anonymous (March 25, 2012 10:32:28 am )

    zuudee yrih geed hulgaigaa yriad bhiin muu hulgaichaa chi zailaad uguuch mongoloos hytadii tagnuul pizta mini chi hulgaich sh dee hulgaichaa huuli hulgailj gertee avaichad zasaa biz dee hulgaich mini

  • Anonymous (March 25, 2012 2:37:21 pm )

    Нямдоржоо чи эдгээр сэтгэгдэлуудийг уншаад чамд юу бодогдож байнаа Улс торийн луйварын загалмайлсан эцэг хууль шуухээр ард тумнээ дарамтлагч хоцрогдсон социйн уеийн тэнэг зорууд дорводоо одоо улс тороос зайлах цаг чинь болоогуй юу

  • Anonymous (March 25, 2012 3:28:29 pm )

    ЭНЭ ҮЗЭЭРИЙН МУУХАЙ ДӨРВӨДӨӨС САЙДЫН СУУДЛАА АВАА. НААДХААС ЧИНЬ ДАН ХЭРҮҮЛ ХОЦРОГДОЛ ГАРНА ӨӨР ЮУ Ч ГАРАХГҮЙ.

  • Anonymous (March 25, 2012 5:30:50 pm )

    myyhai hun be? yahara ene nyyts gereg medej baisan yum bol ter ued ni garagui yum be? nyyn daragdyylsan geed hyylitai shuu t1 min.ta uuruu zasgiin gazart baidag odoo ch bgaa getel 5 tolgoig ta ooroo ch hamt OROS yydad tenderguigeer uguh ajillagaand oroltson bn.odoo arisaa hamgalahar shidjee! ene zasgiig tarah heregtei,myysain luibarchid

  • Anonymous (March 25, 2012 5:58:47 pm )

    Ene shig huulia sain meddeg hun baihgui uchraas eniig hen ch buulgaj chadahgui baigaan..Enenii nugel ch ih buyan ch ih.

  • Anonymous (March 25, 2012 11:02:04 pm )

    Хуцдаг муу пизда вэ энэ муу өмхий дөрвөдөөс монголийн төр хэзээ сална аа айн?

  • Anonymous (March 26, 2012 12:37:38 am )

    XEL ZAYA SETGEL 3 ENE XAZGAI DORVODOOS XERUULEES OOR UY CH GARAXGVI XUULIIN SURGUULIIN 1R KURSIIN SONSOG CH ENUUNEES XOL DEER ENUUNTEI XUULIAR MARGAVAL XUULIIN SURGUULIIN MANAACH DIILNE UNEN SH YY

  • Anonymous (March 26, 2012 5:19:03 pm )

    ene zaaval said heveeree baih oestoi um yy.zailyylal da.odoo bolooggvv um yy.olon jil ene myyhai zarai myy hvniig harlaa shvv de.ynaggiil da yvsjyydaa.

  • Anonymous (March 27, 2012 4:55:02 pm )

    Нэг сургуулийн хүүхдийн байранд байгаа юм уу? Арай ч дээ. Тэр яасан баян бацаан бэ? Бид насаараа цуглуулаад ч сая долларын хаустай болж чадахгүй байхад сургуулийн банди төрийн сайдыг ивээлдээ авцан байгаа юм байна. Нямдоржид итгэж болох уу? Ёстой өөрийнх нь нахальный яриагаар ёстой дурак юм аа

  • Anonymous (April 05, 2012 10:24:29 am )

    300 мянгаар байр хөлслөх гээд зарын сонин аваад үз дээ хүмүүсээ. 1 өрөө байр л байгаа. Харин Нямка нэг зүйлийг үнэн хэлжээ, ашиглалтын зардал гэж. 2өрөө байрны цахилгаан дулаан нь сардаа 40 орчим мянган төгрөг болдог, Нямкагийн байр тэгэхээр 10 гаруй өрөөтэй юм байна. харин түрээсийн төлбөр нь авилга буюу ЭМ-СИ-ЭС ээс авч байгаа шагнал юмуу даа.харин яагаад ийм шан авч байгаагаа хэлсэнгүй.MSC үнэхээр шудрага ёс зүйтэй газар юм бол энэ талаар тайлбар хиййгээч. Авилга биш хэвийн л үзэгдэл юм бол би бас танай байранд 300 г өгөөд амьдарая л даа.

antalya rent a car