Нэгэн үе ааш, “ар” хоёроороо бизнесийн салбарт шуугиулж явсан “Алтжин”-гийн Г.Алтангийн “САПУ” худалдааны төвөө шатаж, эндээс амьдралаа залгуулж байсан түрээслэгчдийн хохирлыг барагдуулах гэж нэлээд юм болсон ч хамаг хөрөнгөө зарж үрж өрөө дараад багагүй хугацаанд нам гүм байсан.
Олон тэрбум төгрөгийн хохирол амссан Г.Алтан захирал хэсэгтээ л олны хараанаас хол байхыг чухалчилсан бөгөөд гадаадын олон ч орноор явж байгаад шинэ бизнесийн санаатай эх орондоо эргэн ирсэн. Үүнээс гадна тэрээр сүүлийн үед улс төрийн карьер хөөх болсон нь илт болсон. Хэдийгээр эмэгтэй хүн ч гэлээ эр хүнээс дутахааргүй шудрага шулуун гүндүүгүй зантай тэрээр гоё чамин ээмэг зүүлтнээс илүүтэйгээр эртний эдлэл, тэр дундаа хөөрөг цуглуулах хоббитой гэсэн.
Өнгөрсөн жил эрдэнэт хотод болсон Монголын шилдэг хөөрөг шалгаруулах уралдаанд Даян аварга Г.Өсөхбаярын том гарын цагаан хаш хөөрөг хамгийн сайхан ноён хөөргөөр шалгарсан бол эмэгтэйчүүдийн хатан хөөргөөр “Алтжин”-гийн Г.Алтан захиралийн хөөрөг тодорсон.
Д.Отгон www.secret.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 25, 2012 8:20:08 am )
энэ л дутаж гэнэ, пүй пүй холуур яв
1 Comment