antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2012 3 comments

Б.Эрдэнэбилэгт хүний амь хөнөөх боломжийг хэн олгов?

нийтлэсэн Admin

Хууль хүчний байгууллагууд гэмт хэргээс урьчилан сэргийлнэ гэж мөн ч их ярьдаг, мөн ч их хөрөнгө мөнгө, цаас үрдэг дээ. Гэтэл эрүүгийн нөхцөл байдал улам дордож, гэмт хэрэгтнүүд гэрч үлдээхгүйн тулд гэр бүлээр нь хүйс тэмтэрдэг болов. 2011 оны есдүгээр сарын дундуур Баянзүрх дүүргийн IV хорооны III байранд эхнэр, нөхөр хоёрыг 5-9 удаа хутгалж, охиныг хүчиндээд амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгт Бямбасүрэн овогтой Эрдэнэбилэг хэмээх 1980 онд төрсөн залууг  сэжиглэн баривчилсан. Тэрээр талийгаачдын охин М.Үзмэнгуатай үерхэж байсан агаад өөрөөс нь харилцаагаа салгах гэснээс үүдэн гэр бүлээр нь хөнөөсөн гэж таамаглаж байгаа билээ. Гэр бүлийн гурван хүнийг хөнөөгдөхөөс өмнө Б.Эрдэнэбилэг хүн амь, дээрэм, хүчин, танхай гэх мэт хэрэгт холбогдсон. Ингээд түүний холбогдсон хэргийн талаар өгүүлье. Тэрээр 2009 оны нэгдү- гээр сарын 8-ны өдөр өөрийн найз С.Эрдэнэбаяр, Д.Цогтбаатар Н.Мэндбаяр, Ш.Гантулга нартай архидсан байна. Архидах явцад Б.Эрдэнэбилэг агсарч хутга гарган С.Эрдэнэбаяр, Д.Цогтбаатар, Н.Мэндбаяр нарыг зодож эхэлсэн гэдэг. Түүний үнэнч туслах Ш.Гантулга гурван найзыгаа зодоход нь тусалсан аж. Б.Эрдэнэбилэг найз нарыгаа маш удаан, нягт зодсоны эцэст цахилгааны утсаар гурвууланг нь хүлж орхиод Ш.Гантулгыг дагуулан гарч явсан байна. Тэгээд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны есдүгээр байранд оршин суух Н.Мэндбаярынд (Хүлэгдсэн гурвын нэг) 23 цагийн үед очсон аж. Н.Мэндбаярын дүү Б-г хаалга онгойлгож өгөнгүүт Б.Эрдэнэбилэг хоолойг нь боон унагаад гэрт оржээ. Гэрт оронгуутаа Н.Мэндбаярын ээжид хутга тулган хувцсаа тайчихыг тушаасан аж. Хүүгийнхээ найзаас үхтлээ айсан эмэгтэй тэр дороо хувцсаа тайчихад Эрдэнэбилэг бэлэг эрхтнийг нь хутгаар хатган тохуурхаж байснаа бэлгийн дур хүслээхүч хэрэглэн хангажээ. Гэрээс гарахдаа 1,455,000 төгрөгийн ээмэг бөгж, зүүлт зэргийг дээрэмдэн авч “Начин заан” ломбардад тавьсан гэнэ. Харин энэ үед хүлээтэй үлдсэн гурван залуугийн нэг болох Н.Мэндбаяр  хүлгэндээ ороогдон амьсгал хураасан аж. Гэмт хэрэг үйлдсэн Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нар хэргийн   газраас оргон зайлсан хэдий ч баригдсан байна. Цагдаад баригдангуутаа Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээж байсан гэнэ. Харин өмгөөлөгчтэй болонгуутаа л “Бид энэ хэргийг хийгээгүй. Цагдаагийнхан гэмт хэрэг хийснийг минь нотлох баримтаар тогтоо” гэсэн аж. Б.Эрдэнэбилэгийн аав, ээж бизнес хийдэг, боломжийн амьдралтай улс. Тийм учраас Монгол Улсын нэртэй өмгөөлөгчид болох Ц.Итгэл, Б.Оюунбилэг гэх дөрвөн хүнийг хөлслөн авчээ.

Эдгээр өмгөөлөгчид өнд өр хөлстэй, доод тал нь сая төгрөгөөр өмгөөллийн ажил хийдэг хүмүүс. Ингээд Цагдаагийн газраас Б.Эрдэнэбилэгт танхай, хүчин, дээрмээс гадна хүн амины хэрэг тулгасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32,2 дахь хэсгийн 91 дүгээр зүйлийн 91,2,2, 91,2,11, 91,2,15, 91,2,16-аар яллах дүгнэлт үйлджээ. Гэтэл өмгөөллийн хүчирхэг баг ажилласны хүчинд Б.Эрдэнэбилэгийн хүчин, дээрэм, танхай гэсэн зүйл ангиудыг “Өршөөлийн хууль”- д хамруулж чаджээ. Тэгсний дараагаар Б.Эрдэнэбилэг нь “С.Эрдэнэбаяр, Н.Мэндбаяр, Д.Цогтбаатар нарыг зодолдохоос сэргийлж хүлсэн. Энэ явцад санамсар болгоомжгүйгээс Н.Мэндбаяр амь алдахад хүрсэн” гэсэн гаргалгаа хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэбилэг найз нараа зодолдохоос сэргийлж хүлсэн, санамсар болгоомжгүйгээр Н.Мэндбаярын дүү Б-гийн хоолойг боож унаган, ээж Н-ийг нь хүчиндсэн, дээрэмдсэн, танхайрсан байх нь. Ингээд анхан шатны шүүх хурлаар Б.Эрдэнэбилэгт чанга дэглэмтэй хориход 22 жилийн ял оноосон ч шүүх, прокурорын газраас нийт дөрвөн удаа мөрдөн байцаалтад буцсан байна. Тэр тусмаа Нийслэлийн прокуорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат ихэнхдээ буцаадаг байжээ. Цаг явах тусам Б.Эрдэнэбилэгийн хэрэг нимгэрч хохирогчид дуу нэгтэйгээр “Гомдолг үй” гэдгээ зарласан аж. Давж заалдах шүүх хурлаас түүний зүйл ангийг өөрчилж 94,1 гэж зүйлчилжээ. Бүр сүүлдээ 4,5 жилийн хорих ял оноосон байна. Санамсар болгоомжгүйгээс хүний амь хөнөөсөн, бараг цагаадах хэрэгтэй гэсэн юм байх. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат мөрдөн байцаагчид хоёр жилийн өмнөх Мэндбаярын нас барсан цагийг тогтоох үүрэг өгсөн байгаа юм.Өмгөөлөгч нарт бас нэг гаргалгаа гаргах боломж байсан болов уу. Шүүхээс 4,5 жилийн ял сонссон Б.Эрдэнэбилэгийн цагдан хоригдох  хугацаа дууссан учир нэн даруй суллажээ. Уг нь бол нэг хоёр сараар сунгах бололцоо байсан юм билээ. Оргон зайлах, архидан согтуурах гээд үндэслэлүүд байсан гэнэ. Онц ноцтой хэрэгт холбогдсон Б.Эрдэнэбилэг мөрдөнгөөс гарангуутаа л архидан согтуурч жийп машин хүлэглэн яваад баригдсан юм билээ. Энэ хэрэг удааширсан нь талийгаач Н.Мэндбаярыг хүлсэн асуудал. Санаатай хүлсэн үү, санамсаргүй хүлсэн үү гэдэг дээр л хоёр жил болсон аж. Гурван ч хүн амь насаа алдах магадлалтай байсныг ор тас орхиод Б.Эрдэнэбилэг “Сайхан сэтгэлийн үүднээс найз нөхдөө хамгаалан хүлсэн” гэж тайлбарлахыг хичээсээр байсан юм. Бүр сүүлдээ талийгаач Н.Мэндбаяр өөрөө амиа хорлосон болгох дөхөв. Хууль хяналтын байгууллагын ур чадвар дутмаг, ажилдаа итгэл үнэмшилтэй хандаж чадаагүйн улмаас гэмт хэрэгтэн ял завших, ахин гэмт хэрэг үйлдэх боломжоор хангагдсан гэхэд болно. Хэрвээ Б.Эрдэнэбилэг дахин хэрэг хийгээгүй бол хоёр жил хоригдоод л суллагдах байсан юм. Тэр хэзээ ч хэргээ хүлээж байгаагүй. Одоо ч гэсэн гэмт хэрэгт гүтгэгдсэнгээд сууж байна. Түүнийг энэхүү хэргээс бултуулахын тулд бүхэл бүтэн өмгөөллийн баг тархи толгойгоо чилээн ажиллаж байгаа биз.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 22, 2012 6:34:02 pm )

    ugaasaa l manai omgoologchidod ahiuhan mongo atguulchihsan baihad heden ch hun alsan,heden ch ter bum togrog zuvchuulsan baisan hamaagui shuuh bureldehuuneer ni l amiig ni mongoor boochihdog bolchihson l tsagshdee,harin mongogui bol hohi ni har tolgoigoo shorongiin orooruu avaad alhaad marsh l bizdee,tendee tegeed nasaaraa hataj uheed l boloo,iim l baina manai shudraga unench huuliinhan toriinhon…….

  • Anonymous (March 22, 2012 6:53:41 pm )

    hyyliinhan gej mungunii tuluu yu ch hiih yumdaa…

  • Anonymous (March 22, 2012 11:44:54 pm )

    yaadiin chadaj bga negendee bitgii ataarha muusain uhegsed ni hurteh yostoi l shangaa hurtee biz yund ni dandaa ene setguulchidiin bichsen ni zuv bolj bdiin haraal id

antalya rent a car