УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга өнөөдөр АТГ-т нэр бүхий улс төрчдийг шалгуулах болсноо мэдэгдэж материал хүргүүллээ. Тэрбээр Ерөнхий сайдаас эхлээд Хэрэг эрхлэх газрын дарга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд зэрэг албан тушаалтнуудыг шалгуулахаа мэдээлсэн юм.
Х.Баттулга болон МоАХ-ны гишүүдийг АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр нарын бусад ажилтнууд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр АТГ-ын ажилтнуудад хандаж хэлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын яриаг хүргэж байна.
Х.Баттулга:
Өнөөдөр авлигыг эмч, шүүгч, багш нараар төлөөлүүлж ярьж байна. Гэтэл авлига гэгч УИХ, Засгийн газрын хэмжээнд ороод ирсэн нь ард түмний ядуурлаас тодорхой харагдаж байгаа юм. Уг нь биднийг хадаг сүүтэй угтдаггүй юмаа гэхэд тэсэн ядан хүлээж авах болов уу гэж бодсон. Би буруу тооцоо хийжээ. Энэ бол тоглоом биш. Аймаг, сумын засаг даргын тухай яриагүй, хил дээр гарсан зөрчлийн тухай яриагүй. Монголын ардчилсан холбоо нийгэмд хүн бүр баян, эрх чөлөөтэй байхыг эрхэмлэн ажиллаж ирсэн. Өнөөдөр авлига гэдэг хэрэм хаалт, хэдхэн хүний аз жаргалтай амьдралаар Монгол Улсын амьдрал хязгаарлагджээ. Энд бүх баримт бий. Хамгийн сүүлийн баримт гэвэл ХЗДХ-ийн сайдаар олон жил тохоон томилогдон ажиллаж буй сайд Ц.Нямдоржийн хэвлэлд өгсөн “Хөлсний байранд амьдардаг баяжсан дурак хаана байдаг юм” гэсэн ярилцлага байна. MCS Ухаа худагийн байранд урсгал зардал буюу 300-400 мянган төгрөг төлөөд амьдардаг гэсэн байгаа юм. Тэр нь хүний байр юм байна л даа. Хүний байр юм бол яахаараа тэр хүн давуу эрх эдлээд суугаад байгаа юм. Та бүхэнд баримт хэрэгтэй гэвэл байна. Германы ерөнхийлөгч иргэнээсээ илүү хөнгөлөллтэй нөхцөлд байр авсныхаа төлөө огцорсон жишээ бий. Тодорхой нэмэлт баримт асуух зүйл байвал бидний зүгээс татгалзах зүйл үгүй. Танай ханан дээр “АТГ-ын албан хаагчид хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая. Энэ тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэжээ. Тангаргаа биелүүлж, санаж ажиллахыг хүсье.
Ч.Өнөрбаяр:
Иргэд байгууллагааас ирүүлсэн гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шалгаж, хууль зүйн үндэслэлтэй хариу өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд ажиллаад албан ёсоор хариу өгнө. Манай холбогдох албаны хүн гарын үсэг зураад хүлээж авна.
Х.Баттулга:
Өнөөдөр АТГ байгуулагдаад хэдэн жилийн нүүр үзлээ. Хэдэн даргын нүүр үзэв. Та бүхнийг дарамттай ажилладаг гэдгийг ойлгож байна. Дарамтнаас болж асуудал үүсдэг. Та нарыг дарамталж байгааг бид мэдэж байгаа шүү дээ. Монголын ардчилсан холбооныхны хүчийг ашиглаач. Энэ байдалд цэг тавъя гэдэг үүднээс хандаж байна. Та нарыг бид хамгаалъя. Нэг том даргыг нь шалгах гэхээр нэг нь утас цохиод болиулдаг байдлыг таслан зогсоомоор байна. Иргэд байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу шалгадаг гэдгийг ойлгож байгаа. Гол нь энэ асуудалд ажил болгох талаас нь санаа тавиарай гэж захиж байна. Харамсалтай байна, танай дарга нар өөрсдөө хүлээж авсангүй.
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулгаас АТГ-т баримт материалаа хүлээлгэн өгсний дараа зарим асуултад хариулт авлаа.
-Эрх баригч сайд дарга нарыг АТГ-т шалгуулахаар хандлаа. Таны хүссэнээр шалгах болов уу?
-Авлигатай тэмцэх УИХ-ын тогтоол гарчихсан байх юм. Харамсалтай нь хэрэгжихгүй юм. Тэгсэн хэрнээ бусад зүйлүүд нь яваад байх юм. Энэнд нь эрх барьж байгаа сайд дарга нар нь орооцолдчихсон. Ийм байж болохгүй гэдэг үүднээс өнөөдөр баримтжуулж өглөө. Би ганцаараа тэмцээд байгаа хэрэг биш. Монголын ардчилсан холбоо гээд улс орон даяар сүлжээтэй байгууллага байна. Энэ байгууллагыг толгойлж байгаа хүний хувьд нөхдийнхөө санал санаачлагыг дэмжиж, өөрөө төлөөлөн ирлээ. Энэ ажлыг хийх ёстой. Сая гэхэд АТГ-ын дарга нь байсангүй. Магадгүй өөрөө хүлээгээд авбал янз бүрээр дарамтлах байсан болов уу. Ямар хариу өгөхийг нь хүлээж л байя.
-Таны өгсөн баримт материалд эрх баригчдаас хэн хэний нэр багтаж байгаа вэ?
-Ерөнхий сайд С.Батболд, Хэрэг эрхлэх газрын дарга н.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гээд фракцийнхан бүгд л багтаж байгаа шүү дээ. Баримт материал хангалттай байгаа.
-Таныг төмөр зам барих талаар нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарсан.
-Энэ тухай би ирэх долоо хоногоос бүх баримтыг нь дэлгээд ярина. Ер нь Засгийн газрын сайд нь нууц гэрээ байгуулаад, гаднынхан нууц гэрээнд нь мөнгө өгөөд, нууцаар төмөр зам барина гэж байхгүй шүү дээ. Нууц гэрээ хар тамхи, зэвсгийн наймаа зэрэгт хийгддэг болов уу даа. Ийм энгийн зүйлд хууртаж боломгүй санагдана. Ц.Нямдорж гэдэг хүн өөр зүйл рүү хүмүүсийн анхаарлыг холдуулдаг аргатай. Энэ байдлаараа л явж байгаа. Би шал өөр юм яриад байна шүү дээ. Горьдож байсан Тавантолгой бүтэхгүй боллоо, одоо яах вэ гэдэг асуудал ярьж байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 22, 2012 6:58:20 pm )
Songuuli duhuhuur bitgii huuruud baigaach dee humuus mini.
-
Anonymous (March 22, 2012 7:03:02 pm )
ТАВАН ТОЛГОЙГООС ЗҮҮН ТИЙШ ДОРНОД АЙМАГ ХҮРТЭЛ ТӨМӨР ЗАМЫН ТРАССЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫГ БАТТУЛГА САЙД ГЕОМАСТЕР ГЭДЭГ ХУВИЙН КОМПАНИД ЯМАРЧ ТЕНДЕРГҮЙ ӨГСӨН. ҮҮНИЙГ ШАЛГАЖ ӨГӨӨЧ НЯМДОРЖ САЙДАА
-
Anonymous (March 22, 2012 7:27:01 pm )
Saidaa tanii zow l bhldaa gehdee tanii yariltslagiig chini uzsen ta neeh todorhoi zuil yariagui shu de mordon baitsaah ajillagaa yawah yanzguil haraglaa daa gehdee ta anhdagch ni shuu ard tumeniihee toloo tuushtai temtseerei tand amjilt husie ulaan demjigch
-
Anonymous (March 22, 2012 7:32:47 pm )
ashgyi ireh songuulid MAH unjihun, shine hynii tsarai haridaa ene chin
-
Anonymous (March 22, 2012 8:13:04 pm )
Huue yariltslaga hulgailakhaa boliochee Uuruu uursduu amidraach. Uursduu umaa hiij chadahgyi bol hulgalaikhaa boli. http://www.businessnews.mn
-
Anonymous (March 22, 2012 8:23:03 pm )
ENE YAG ZUV INGEJ AVILGALCHDIIG TOLGOINOOS NI EHLEJ TSEVERLEHGUI BOL YAGAAD CH DUND BUYU SUULEES NI EHLEED NEMERGUI, AVILGAL GEDEG HAR MUR MUN CH IH GAI BOLJ BNA DAA TANIIG MASH IH DEMJIJ BN AEZSIIN EZEST MONGOL ULS ORSHIN TOGTNOH UU UGUI YU GEDEG YARIGDAJ BNA, NYAMDORJ BOLON MAN-IIN NUHDUUD ZUVHUN UURSDIIN ERKH ASHGAA DEER TAVIJ ULSIIN AJLIIG YAVUULAHGUI BGA NI SUULIIN 20 JILEES HARGDLAA ZUVHUN TENDII HAMAATAN SADAN BOLON TOIRON HUREELEGCHID L BAYJLAA, ALIVAA YUMAND HYAZGAAR HEREGTEI ODOO BOLLOO HANASAN MONGOLCHUUD BUGDEEREE ERKH CHULUUTEI BAYAN AMIDARAH BOLOMJ BGA SHUU ZUNVHUN HEDHEN HUMUUS BISH
-
Anonymous (March 22, 2012 8:39:01 pm )
БАТТУЛГА БОЛОВСРОЛ НИМГЭН БҮХНИЙГ ЛУЙВАР ХҮЧЭЭР ШИЙДДЭГ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ…КОМПАНИЙХАН НЬ НЭР ХҮРТЭЛ ЖЕНКО
-
Anonymous (March 22, 2012 8:48:58 pm )
battulga sain biznesmen xarin teriin xvn bish
-
Anonymous (March 22, 2012 8:50:24 pm )
Ene muulaad comment bicheed bgaa humuus buh site deer adilhan muulsan comment uldeeh yumaa. Jaahan jaahan oorchlood bicheldee yadaad. Mungu awchihaad ajilaa sain hiildee.
-
Anonymous (March 22, 2012 9:27:40 pm )
маш зөв бна үүнийг ардтүмэн дэмжинэ энэ талаар дэмжинэ шүү авилгалтай тэмцх газрыг ч хамгаална
-
Anonymous (March 22, 2012 9:45:07 pm )
demjij bna
-
Anonymous (March 22, 2012 9:48:21 pm )
mash sain baina
-
Anonymous (March 22, 2012 10:20:02 pm )
ard tumen hamt shuu buu ai
-
Anonymous (March 22, 2012 10:42:37 pm )
ард түмэн авилгач түшмэдтэй биш ардын дундаас гарсан женко хүүтэйгээ цуг шүү
-
Anonymous (March 23, 2012 12:30:46 am )
ogor dorvod naymdorjiig shorond hataaval ymar goe ve
-
Anonymous (March 23, 2012 1:24:06 am )
Vnen gej bdag ym.bid iim l hvmvvsiig hvsej bn ta ylnaa.a
-
Anonymous (March 23, 2012 1:30:16 am )
mongol ulsiinha toloo ingj zorigtoi temtsej bga battulga said tanigaa bid demjinee
-
Anonymous (March 23, 2012 5:26:20 am )
Battulg-iin zov shdee, uneheeriin Batbold Nyamdorj terguutei said nar ni hahuuli avaagui, orootsoldoogui youm bol tegeed shalguulaach ee, shalguulahgui baina geheer l no-toi baina shdee. MCS-iin Odjargal odoo tsadaj hanah boloogui youm baihdaa, denduu aimaar muuhai shunaltai youmaa. Shunal ihdvel shulam boldog gedeg, Odjargal ch bur shulam baitugai bolson baihaa daa. Nugel ni nudeeree garah bailgui dee.
-
Anonymous (March 23, 2012 5:26:45 am )
Battulga-iin zov shdee, uneheeriin Batbold Nyamdorj terguutei said nar ni hahuuli avaagui, orootsoldoogui youm bol tegeed shalguulaach ee, shalguulahgui baina geheer l no-toi baina shdee. MCS-iin Odjargal odoo tsadaj hanah boloogui youm baihdaa, denduu aimaar muuhai shunaltai youmaa. Shunal ihdvel shulam boldog gedeg, Odjargal ch bur shulam baitugai bolson baihaa daa. Nugel ni nudeeree garah bailgui dee.
-
Anonymous (March 23, 2012 6:22:39 am )
ногоо иргэний ходолгоонууд нь хааччих ваа… ингээд тал талаас нь шахаад огвол ард тумэн дэмжиж бгаа уед болно доо болно…
-
Anonymous (March 23, 2012 9:25:56 am )
mash zov battulgiig demjij bna shaardalgatai bol ard tumendee xandaarai xamgaalax ard tumen bgaa shuu bitgii shantaraarai xariu gutgeleg zondoo garna shuu exneesee nymdorj exluulj bna shuu medeeliin xeregseleer ard tumend xandsan uriulga gargaarai demjine shuu
-
Anonymous (March 23, 2012 9:40:16 am )
battulga gishuuniig demjij baina ard tumen bid hamtdaa shuuu TA SHUUU
-
Anonymous (March 23, 2012 9:49:45 am )
Баттулга та зөв юм хийлээ. Та бол Монголчуудын хайр хамгааллыг хүлээнээ. Танд атаархсан, эрх ашиг нь хөндөгдсөн Сайд дарга нарын хүмүүс л таныг муулж байгаа юм. Үүнийг бүү тоо
-
Anonymous (March 23, 2012 9:52:45 am )
ТӨРД ҮҮРЭЛСЭН АВИЛГАЛЧ ХУЛГАЙЧ АЛУУРЧАДЫН ХЭРЭГ ОДООЛ НЭГ АРАЙ ГЭЖ ЦУХИЙЖ
ЭХЭЛХЭНЭ МОНГОЛЧУУДАА БАТТУЛАГИЙГ ДЭМЖИЙ ЭНЭ ХҮН ТОМ ЛУЙВАРЧАДИЙН НЭРИЙГ БАРИМТААР ЗОРИГТОЙ ИЛ ГАРАГЛАА ЭНЭ ЛУЙВАРЧАДААС БОЛОЖ МОНГОЛЧУУД ӨНӨӨДӨР ЯДУУРЧ ЯДАРЧ БАЙНА ХАМАГ БАЙДАГИЙГ ЭНЭ ЛУЙВАРЧАД ИДЭЖ УУЖ БАЙНА ГЭДЭГ
АРД ОЛОНД БОЛ ТОДОРХОЙ ЗҮҮЛ ХЭН ХЭН ЮУ ЮУГ ВЭ ГЭДЭГ ОДООЛ ГАРЧ ИРХЭНЭ
БАДАМЖУНАЙ ТЭРГҮҮТЭЙ НЭГ ХЭСЭГ ЛУЙВАРЧАН БАС БИ ЭНЭ ЛУЙВАРЧАД АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРЫН ДАРГА БАСАН ДАНГААСҮРЭНГ ГЭМЭТ ХЭРЭГЭЭН ИЛЧЭЛХЭЭСАЙЖ
АМЬ НАСИЙГ НЬ БҮРЛЭГСЭН ТИЙМЧ УЧАРААС БАТТУЛГА ТЭРГҮҮТЭЙ МАХНИЙ ХҮМҮҮСИЙГ
ОЧХОД ДАРГАГА НЬ ЗУГТАЖ ОРУУЛАХГҮЙ УДААН СААТУУЛЖ БАЙНА
АВИЛГАЛЫН БАРИМТААС ЮУНД ЗУГТААД ХЭНЭЭС АЙГААД БАЙГАА ЮМ ТӨР ТӨРИЙН ХУУЛЬ
ХАА БАЙНА АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ АРД ТҮМЭН ОДООЛ НЭГ
ХАРНА ХЭРХЭН АЖАЛДАГ ЮМ ГЭДЭГИЙГ ТӨРӨӨС ТӨРДӨГ БАЯЧУУДИЙН ХУУЛЬ БУС ҮҮЛДЭЛИЙГ ИЛРҮҮЛЭХ ГАРАА ЭХЭЛЛЭЭ ЛУЙВАРЧАДИЙГ ОДООЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАЖ ХУУЛТАЙ ТӨРТЭЙ УЛАС ГЭДГЭЭ МЭДЭРИЙ МОНГОЛЧУУДАА БҮГЭД ЭНЭ ХУУЛЬ ЁСОНИЙ ТЭМЦЭЛД ХУУЛИЙН ДАГУУ НЭГДЭЖ ТЭМЭЦИЙ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭГ ГАЗАРТ ҮҮРГЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ҮНЭЧ ШУДАРГААР
БИЕЛҮҮЛНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА -
Anonymous (March 23, 2012 9:57:32 am )
zuv uu ene avilgachdiig bugdiig n shalguulmaar baina 2 namiin yalgaagui
-
Anonymous (March 23, 2012 10:01:18 am )
ta shuu demjij baina
-
Anonymous (March 23, 2012 10:10:01 am )
МОНГОЛ ТӨРД ҮҮРЭЛСЭН ЛУЙВАРЧАД МОНГОЛИЙН БАЯЛАГИЙГ СОРОЖ ИДЭН
АРД ТҮМЭНИЙГ ДЭНДҮҮ БАСАМЖАЛАН ДОРОМЖОЛЖ МОНГОЛ ТӨРӨӨР ТОГЛООМ ХИЙЖ
ТӨРИЙН НЭРЭЭР ТӨРИЙН БАЙГУУЛАГИЙГ ХУЛГАЙ ЛУЙВАРЫХАА ЗОЛООС БОЛГОЖ БАЙГААН
НЭГ ТОД ЖЭШЭЭ БОЛ ЦАГДАА БОЛОН ЦАГДААГИЙН БАЙГУУЛАГ БОЛЛОО ТӨРДӨӨ ИТГЭЖ
ЯВСАН ТӨРИЙН ЦАГДАА ӨНӨӨДӨР ТӨРИЙН НЭРЭЭР ХУУЛЬ ЖӨРЧӨН ТӨРИЙН ЭРХИЙГ
ЛУЙВАРДАН АВСАН ЛУЙВАРЧАДИЙН БУЗАР ҮҮЛДЭЛИЙН ЗОЛООС БОЛХООР
ШОРОНГИЙН ХААЛГАНИЙ ЦААНА СУУЖ БАЙНА ЭНЭ БҮХЭНИЙ ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ БАТТУЛГА
ЗОРИГТОЙ ИЛЧЭЛЭЭ АРД ТҮМЭН МИНЬ УЛС ОРОНИЙГ МИНЬ СУЛЬДААЖ АРД ТҮМЭНИЙГ ЯДУУРУУЛАЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ТӨРИЙН НЭРЭЭР ДУРААРАА ДУРЬГАЖ БАЙГАА
МАН ИЙН БА МАНАН БОЛСОН ЛУЙВАРЧАДИЙГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАЖ НАМИЙН ГЭШҮҮНЧЭЛИЙГ
БА МОНГОЛИЙГ ХАГЛАН БУТАРГАЖ ЛУЙВАРЧАДИЙН ТОГЛООМ БОЛГОЖ БАЙГАА НАМИЙГ УСТАГИЙ
ЛУЙВАРЧАДИЙГ МОНГОЛ ТӨРӨӨС БҮРМӨСӨН ЗАЙЛУУЛАЖ ХАРУУЦЛАГ ТООЦЁО АРД ТҮМЭН МИНЬ
ӨӨРӨӨ ӨӨРИЙХӨӨ ЭРХ АШАГИЙН ТӨЛӨӨ МОНГОЛ ЭХ ОРОНИЙХОО ХУВЬ ЗАЯНИЙ ТӨЛӨӨ НЭГДЭН
ТЭМЦИЙ -
Anonymous (March 23, 2012 10:13:50 am )
Баттулгын зөв. Монголын Төрийг Төр бус болгож байгаа Нямдорж мэтийн этгээдүүдийг хийсэн хэргийг нь хүлээлгэж үнэн царайг нь илчлэж байгаад танд талархая. Бүх үйл ажиллагааг чинь дэмжиж байна. Монголчууд бүгдээрээ дэмжиж байна.
-
Anonymous (March 23, 2012 10:30:45 am )
demjij baina
-
Anonymous (March 23, 2012 10:47:06 am )
amjilt, ATG-IINHAN SAIN AJILLAARAI
-
Anonymous (March 23, 2012 11:10:49 am )
АТГ энэ авилгачдыг нийгмээс цэвэрлээсэй Баттулгыг дэмжиж байна
-
Anonymous (March 23, 2012 11:41:33 am )
ЖЕНКОГ ДЭМЖИЖ БАЙНА.ТЭРЭЭР БҮХ НУУЦ МАТЕРЙЛУУД ЭСВЭЛ АРД ТҮМЭНД ЦАЦАГДДАГ МЭДЭЭЛЛЭЭС ӨӨР МЭДЭЭЛЭЛ МЭДЭЖ БАЙГАА.ОДОО Л НЭГ ЦЭВЭРЛЭХ БОЛЖ ДЭЭ.ХАРИН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ НЬ ӨӨРИЙН ПРОКУРООР ДОРЛИГЖАВААРАА ДАМЖУУЛАН МӨРДЛӨГИЙГ ХААЧИХ ВЙЙ ДЭЭ. ТЭД ОЛУУЛАА БАЙГАА БОЛОХООР ЖЕНКО ГАНЦААРДАХ ВИЙ ДЭЭ.
-
Anonymous (March 23, 2012 11:51:09 am )
баттулгыг дэмжиж байна,Баттулгаас өөр хэн ч ингэж зоригтой алхам хийгээгүй, хийх ч гүй…
-
Anonymous (March 23, 2012 2:24:46 pm )
ter dari suhbaatar yu be buunii nohoi yum uu haashaa yum al esevel battulgiin gutal archigch yum uu
-
Anonymous (March 23, 2012 5:00:55 pm )
Баттулгаа зоригтой урагшаа Ард чинь ард түмэн байгаа шүү
-
Anonymous (March 23, 2012 5:02:35 pm )
Ene nuhur chin Zagalmailsan etseg kinog sutej amidardag gar bhgui yu? Jenco gedeg ni mun adil ene kinon deer gardag.
36 Comments