antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2012 1 comment

Хятад руу гаргасан самрын далд эзэд хэн бэ?

нийтлэсэн Admin

-ЧИНГЭЛЭГ САМАР ДОТОР 70 САЯ ТӨГРӨГИЙН АЛТ НУУСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ-

БНХАУ руу 27 чингэлэг самрыг хууль бусаар гаргасан хэд хэдэн удаагийн үйлдлийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан шалгаж байгаа билээ. Энэ хэрэгт Нийслэлийн хэв журмыг хамгаалах газрын болон хил, гааль, мэргэжлийн хяналт, төмөр замын ажилтнууд нийлсэн 20 гаруй хүнийг сэжиглэн шалгаж буй. Саяхнаас дээрх хэрэгт зарим дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч, Эрүүгийн болон Мөрдөн байцаах газрын зарим ажилтан холбогдож болзошгүй болоод буй гэнэ. Мөн хуш модны самрыг бэлтгэсэн гэх хэд хэдэн компанийг шалгаж байгаа бөгөөд зарим нь үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа аж. Түүнчлэн чингэлэг дотор дан ганц самар байгаагүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна. Самар дунд алт нууж гаргасан гэх баримт мөрдөн байцаалтын явцад олджээ. Өөрөөр хэлбэл зарим гэрч энэ тухай мэдүүлсэн байна. Нийслэлийн хэв журмыг хамгаалах газрын дөрвөн байцаагч баригдах үед зарим сэжигтэн сураггүй алга болжээ. Дээрх самрын цаад эзэн нь МАН-ын нөлөө бүхий эрхэм байсан тухай ч зарим хэвлэл мэдээлсэн.

Байцаагч нар дээрх 27 чингэлэг самрыг гурван хэсэг хуваан хил давуулсан аж. Ингэхдээ 10, 17, долоон чингэлэг гэх мэтээр цувуулан гаргасан байна. Сүүлийн буюу сар шинийн өмнө гаргасан долоон чингэлэг самар дотроос хожим нь нэг кг гаруй алт олсон байна. Энэ нь зах зээлийн ханшаар бодох юм бол 70 сая төгрөг болж байгаа аж. Харин өмнө нь хилээр гарсан чингэлэг самар дотор хичнээн кг алт гарсныг олж мэдэж чадаагүй байгаа гэнэ. Иймд бид хууль бусаар самар хилээр гаргасан хэргийн араас эрэн сурвалжилснаа цуврал нийтлэл болгон хүргэж байна. Эхний удаад бид дээрх 27 чингэлэг самар ямар компанийнх вэ гэдгийг нэхэн сурвалжилснаа хүргэе.

“СИ ЭЙЧ ЭЙ АЙ” БУЮУ ЧАЙ

Хууль хяналтынхан энэ хэрэгт “Си Эйч Эй Ай”,”Юу Ин Амар”, “Билгүүн Анар” зэрэг компанийг шалгаж байгаа юм байна. Эдгээр компаниуд нь Хятадын хөрөнгө оруулалттай бөгөөд Монголд самар, малын түүхий эдийн чиглэлээр бизнес эрхэлдэг юм байна. “Си Эйч Эй Ай” компани нь Чай гэдэг нэртэй хятад иргэний эзэмшлийнх аж. Чай гэх нэрийг англи хэлэнд хөрвүүлэх юм бол Сһаi гэж буух юм. Тэрбээр компаниа өөрийн нэрний үсэгнүүдээр англи дуудлагаар нь галиглаж “Си Эйч Эй Ай” хэмээн өгчээ.

Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм байна. Зургаан айлын дайтай газрыг хамарсан хашаа татсан байх агаад хашаан дотор нь яс боловсруулдаг үйлдвэр, агуулах түүний дэргэд хүн амьдардаг болов уу гэмээр хоёр цонхтой шавар байшин байх аж. Хашааны хаалгыг том сараалжин төмрөөр хийж, цэнхэр өнгөөр будсан байв. Энэ хаалганы цаана саарал өнгийн төмөр хашаа байх бөгөөд хоёр хаалга хоорондоо 50 орчим метрийн зайтай харагдана. Дээрх зайнд таван ханатай гэр барьжээ. Хаалга нүдэх чимээнээр хоёр том нохой хуцсаар ирэв. Нохой хуцах чимээнээр 50 орчим насны хүн бидний зүг алхлаа. Түүнийг Б.Тулга гэдэг гэнэ. Тэрбээр Өвөр Монголын Жирэм гэдэг аймгаас ирсэн гэж хэлэв. Түүнтэй хэсэг хөөрөлдлөө.

samar-tulgaХУУЛИЙНХАН ИРЖ НЭГЖЛЭГ ХИЙСЭН

-Компанийн эзэдтэй уулзах гэсэн юм. Өөр хүн байна уу?

-Би эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа байна. Биднээс өөр хүн энд алга.

-Энд ажилладаг хүмүүс хаачсан юм 6э?

-Захирал нь БНХАУ руу явсан. Тэнд байгаа. Юм асууж тодруулах юм бол Монгол талын захирал Жагдалмаагаас утсаар асууж болно. Би юу ч мэдэхгүй.

-Компанийнхан үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа юм уу?

-Үйл ажиллагаа явуулаагүй удаж байна. Ямар учиртайг нь би мэдэхгүй.

-Та өмнө нь энд ажиллаж байсан уу?

-Үгүй ажиллаж байгаагүй. Намайг энд ирээд компанийн байрыг сахиадах гэсэн. Тэгээд л би ирсэн. Өнгөрсөн сарын 27-ны өдрөөс энд ажиллаж байна.

-Та нарыг ирснээс хойш энэ хавиар хүн ирсэн үү?

-Ирсэн. Хуулийнхан ирээд компанийн агуулах энэ тэрийг үзэж нэгжлэг хийж байгаад явсан. Тэд чухам юу гэж яах гэж явсныг мэдэхгүй. Монгол талын захирал хаалгаа онгойлгож өг гэсэн. Тэгээд л онгойлгож өгсөн.

-Танай агуулахад самар байгаа юу?

-Одоо агуулахад юу ч байхгүй ээ. Хааяа хуулийнхан л ирдэг юм.

ЗАХИРАЛ БИ ЭНЭ ХЭРЭГТ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ ШҮҮ ГЭДЭГ

-Яг хаанахын хүмүүс ирдэг юм бэ?

-УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн газраас явна гэж хэлж байсан. Тэд ирээд өөрсдийнхөө үзэх гэсэн юмаа үзээд явдаг. Захирлын өрөөнөөс хятад үсгээр бичсэн дэвтэр, баримтыг аваад явсан. Түүнээс хойш нэг их юм авч яваагүй байх.

-Энэ компанийн захирлыг хуулийнхан шалгаж байгааг мэдсэн үү?

-Мэдсэн. Хааяа надтай ярьдаг юм.

-Юу гэж ярьж байх юм?

-Би энэ хэрэгт холбоогүй шүү. Ажлаа хийгээд байж бай гэдэг.

ЧАЙГИЙН ЭЭЖИЙН НЭР ДЭЭР КОМПАНИ БАЙДАГ

-Өмнө нь өөрөө Монголд ирж байсан уу, Чайг хэр сайн таних вэ?

-Би Чайг нэг их сайн танихгүй. Би өмнө нь Налайхад ажиллаж байсан. Орчуулагч хийж байсан гэв. Энэ үед дөрвөн настай хүүгийн хамт нэгэн эмэгтэй гарч ирэв. Б.Тулгаас энэ хэн бэ гэхэд “Манай эхнэр, хүү хоёр” хэмээв. Түүний эхнэр алсаас хятад хүн шиг харагдаж байсан ч ойртох үед монгол хүн гэдэг нь танигдав.

Юутай ч энд хууль хяналтынхан хэд хэдэн удаа ирсэн бололтой. Чай нь Сонгинохайрхан дүүрэгт суурьшаад дөрвөн жилийн нүүр үзэж байгаа аж. БНХАУ-д эхнэр хүүхэдтэй тул тэрбээр нутаг буцсан гэнэ. Том хүүхэд нь сургуульд орсон бага нь саяхан төрсөн тул ийн буцах болсон аж. Харин зарим эх сурвалж түүнийг Монголд эхнэртэй байсан тухай ярьж байв. Чайгийн ээжийн нэр дээр “Гоо-фан” гэдэг компани байдаг аж. Гэвч тэрбээр хүүгийнхээ эзэмшлийн хашааны нэг өнцөгт ногоо тарьдаг нэгэн гэнэ.

Чай нь бүртгэлтэй бүртгэлгүй нь мэдэгдэхгүй багагүй компанийн эрхтэй гэх мэдээлэл бас бидэнд олдсон юм. Хууль бусаар самар хилээр гаргасан энэ хэрэгт Чайг голлох үүрэг гүйцэтгэсэн гэж хуулийнхан үзэж буй аж.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ, ТОЙМЧДЫН АЛБА

Үргэлжлэл бий.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 22, 2012 6:39:29 pm )

    mongolchyydad 0.07 ga gazar chuu chamai onogdoj bhad ene myysain hyjaa nar 6 ailiin gazar deer ezegneed yaharaa iim baidagiin be?end manai mongolchyyd hyatadyydad uilchilj zartsni ehner ni bolson myysain yanhanyyd l gol uureg guitsetgej bgaa bugdiig ni byydahiimsan.

antalya rent a car