antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 1 comment

Ч.Содтуяа Францын бахархал Хенри Хуберттай дотносов

нийтлэсэн Admin

Монголд Францын тэрбумтан Жак Ростаны JR-Rostaing брэндийн дээд зэрэглэлийн цүнх, түрийвч, бүс, бээлийг худалдаалах бутик УИД-т нээгдсэн тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тус тасгийг нээх ёслолын ажиллагаанд Францын Жижиг Дунд Үйлдвэрийн Холбооны ерөнхийлөгч Франсуа Турка хүрэлцэн ирсэн билээ. Мөн загварын өлгий Францдаа урдаа барьдаг IMMODE агентлагийн захирал Хенри Хуберт байлцсан явдал сонирхол татмаар. Агуу зүйл энгийн гэгчээр сүр дуулиан дэгдээхгүй, нам гүм байхыг хичээсэн мэт харагдах энэ үйл явдлын дуулиан монголын загварынхан дунд харин намжихгүй төлөвтэй. Рио Тинто, Айвенхоу Майнзын дуулианаар дэлхий даяараа Монгол руу чих тавьсан энэ цаг үед юм юм л сонин байгаа бололтой. Жак Ростан нээлтийн үйл ажиллагааны үеэр Евро Азийн 300 тамирчдын бүрэлдэхүүнтэй олон улсын спорт адал явдлын буухай тэмцээн зохион байгуулна гэдгээ онцлон цохож байсан юм. Баян өм залгамжлагч Монголд компани нээсэн нь ч учир жанцантай биз. Түүний эхнэр Катарина Ростан Францын модель юм билээ. Тэд хоёр хүүхэдтэй. Энэ удаад хичээлээ тасдаж болохгүй учраас хүүхдүүд маань Монголд ирж чадаагүй гэж хатагтай Ростан хөгжилтэй өгүүлсэн. Өвөг дээдсээс уламжилсан бизнестээ мэндэлсэн шинэ загвар бүрийнхээ дээжийг эхнэртээ бэлэглэдэг тухайгаа ноён Ростан хэлэхдээ бахархангуй. Энэ эр хоёр жилийн өмнө манай оронд арьс, шир сонирхож ирсэн биш компани нээх эхлэлээ тавьсан гэдэг. Монгол ямааны арьсыг гойд үнэлдгээ ч нуугаагүй ээ.
Нөгөөтэйгүүр Францын бахархал IMMODE агентлагийн захирал Хенри Хубертын балиашгаар 14 настай Ю.Балжидмаа охин JR брэндийн нүүр царай болсон явдал. Түүнийг чухам ямар ирээдүй угтаж байгаа вэ гэдгийг одоо хэвлэл мэдээллийнхэн тандах нь ойлгомжтой. Ю.Балжидмаа охин бол “Азийн модель” агентлагийн загвар өмсөгч. Шалгаруулалт болохоос өмнө Ч.Содтуяатай хаа ч явсан цуг байж, зохион байгуулалтын ажлыг хийж явсан Хенри Хуберт Ю.Балжидмааг дэлхийн түвшний загвар өмсөгч болгоно гэдгээ амласан. Сүүлийн үед миссүүдийн ордон болоод буй “Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяа Франц руу гарц нээсэндээ ихэд баярлаж харагдсан. JR брэндийн нээлтээс өмнө Хенри Хуберт, Ч.Содтуяа нар дотно найзууд болж, ажил мэргэжлийн тухай санал сэтгэгдлээ солилцсон байна. Загварын ертөнцөд тодорхой хувь нэмэр оруулж, хувьсгал хийхээр зорьсон Ч.Содтуяагийн мөрөөдөл нь охидоо хилийн чанадад нэрд гаргах. Түүний хүсэл биеллээ олоход Хенри Хуберт нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэлээ. Ч.Содтуяа гадаад бодлогоо хариуцсан учраас мисс Ч.Бадамгэрэл “Азийн модель” агентлагийг тэргүүлж яваа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 14, 2011 9:02:01 am )

    Yamar zavaan yum be?Sugniixaa usiig avaagui baix yum daa.Zagvar umsugch baij iim naad zaxiin yum medexgui baixdaa yadag bainaa.

antalya rent a car