antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

Алаг нүдэн Мөнхжаргал “Сити” дээд сургуулийн “бурхан”

нийтлэсэн Admin
Шинэ цагийн боловсролыг олгодгоороо бусдаас ялгагддаг “Сити” дээд сургууль байгуулагдаад 14 жилийг ардаа орхисон байна. Загвар дизайн, гоо зүйн сургалтаараа улсдаа толгой цохидог тус сургуулийн Бизнес удирдлага, хэлний сургалт нь сүүлийн таван жилд маш сайжирч, улсын их дээд сургуулиудтай өрсөлдөхүйц хэмжээнд очсон билээ. Одоо бол “Сити” дээд сургуулийн Бизнесийн удирдлагын ангийг төгссөн чадварлаг маркетер, мэргэшсэн санхүүч, нягтлан бодогчид томоохон аж ахуйн нэгжүүдэд амжилттай ажиллаж явна. Албан байгууллагууд ч “Сити” дээд сургуулийг төгссөн боловсон хүчнүүдийг ажилд авахын тулд эртнээс “захиалгаа” өгдөг болсон билээ. Хэдийнээс амжилттай яваа салбар болох Дизайны сургуулийнхан нь өвөл, хаврын “Гоёл” наадмуудад тогтмол амжилттай оролцон, эхний байрын шагналуудыг хамдаг уламжлалтай. Тус сургуулийг төгссөн чадварлаг дизайнер Монголын мисс А.Сарнайг Бээжинд болсон дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцоход даашинзыг нь урлаж өгсөн түүхтэй. Алдарт хөх даашинз өмссөн гоо бүсгүй дэлхийн миссийн тэмцээний тавцанд бусад орны бүсгүйчүүдээс дутахгүй гоо үзэсгэлэнтэй харагдсаныг хүн бүхэн мэдэж байгаа. Ялангуяа гоо сайхны сургуулийн оюутнууд тус сургуульд суралцах хугацаандаа багш нарынхаа зөвлөгөөгөөр хувийн салон байгуулж амьдралд аль эрт хөлөө олдог. Урлагийн сургуулийнхны хувьд “Сити”-гийн оюутнууд “Univers best songs”-ийн байнгын ялагчид байдаг нь наад захын жишээ. “Сити” дээд сургуулийн захирал, хатагтай Байгалмаа боловсролын салбарт олон жил ажилласан дадлага туршлага дээрээ үндэслэн энэхүү сургуулийг байгуулж байсан түүхтэй. “Монголжингоо” нэртэйгээр анх сургуулиа байгуулсан тэрээр шинэ цагийн боловсрол олгож буй сургалтын програмдаа нийцүүлэн сургуулийнхаа нэрийг хэдхэн жилийн өмнө “Сити” болгон өөрчилсөн юм. Сургуульдаа өргөтгөл, шинэчлэл хийж буй түүний хувийн амьдрал маш сонирхолтой. www.shock.mn  Байгалмаа захирлын сонирхолтой ярилцлагыг дараа нийтлэхээ амлая. Харин энэ хатагтайн бэр болох азтай хувь заяа загвар өмсөгч, фото модель, жүжигчин Мөнхжаргалд оногдсон байна. Хүмүүнлэгийн их сургуулийн олон улсын сэтгүүлчийн ангийг дүүргэсэн авьяаслаг сэргэлэн, алаг нүдэн Мөөжиг хадам ээжийнхээ амин хайртай охин нь болж чаджээ. Байгалмаа захирал сургуулийнхаа ажлын голыг хөөрхөн бэрдээ даатгадаг аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car