antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 2 comments

Герман улс руу тоглолттой гээд явсан 15 настай охин ор сураггүй болжээ

нийтлэсэн Admin

Олны анхааралд байгаа зарим гэмт хэргийн шийдвэрлэлт ямар байдалтай байгааг холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Энэ жил хүний наймаатай холбоотой 32 гэмт хэрэг бүртгэгджээ

Хүний наймаатай холбоотой гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэх болжээ. Тухайлбал, Турк улс руу өнгөрсөн онд тоглолт хийнэ гээд явсан охин одоо болтол гэртээ ирээгүй бөгөөд ар гэрийнхэнтэйгээ огт холбоо бариагүй байгаа гэнэ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлийн төвийн дарга Т.Сайнжаргалаас тодруулсан юм.

-Турк улс руу яваад сураггүй болсон охины эцэг, эх нь цагдаагийн байгууллагад хэзээ хандсан бэ?

-2010 оны арванхоёрдугаар сард Улсын мөрдөн байцаах газарт хандсан.

-Тэр хүүхдүүдийг одоо болтол олоогүй гэсэн үг үү?

-Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байна. Үүнээс гадна Герман улс руу тоглолтод оролцуулна хэмээн мөн өнгөрсөн жил 15 настай охиныг авч явсан байдаг. Энэ хүүхэд бас ор сураггүй болсон учир ар гэрийнхэн нь Улсын мөрдөн байцаах газарт хандаад байгаа.

-Энэ хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа хүн бий юу?

-Хэрэгт холбогдуулан зарим хүмүүсийг шалгаж байгаа, Улсын, мөрдөн байцаах газраас гаргасан таван жилийн судалгаанаас үзэхэд дээрх төрлийн гэмт хэрэг 2009 онд хамгийн их гарсан байдаг бөгөөд нийт 53 хэрэг бүртгэгдсэн байдаг юм билээ. Харин энэ жил 32 хэрэг бүртгэгдсэн.

-Эдгээр хэргийн шийдвэрлэлт ямар шатандаа яваа вэ?

-Мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа.

Сүлжээний бизнест нийт 700 гаруй иргэн хохирсон нь тогтоогджээ

Байр, машинтай болгоно хэмээн олон зуун иргэнийг залилсан хэргийн явцын талаар Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалтай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Цогтоос тодрууллаа.

-Сүлжээний бизнесийн хэргийн шийдвэрлэлт ямар шатандаа яваа вэ?
-“Байгаль эрдэнэ сан”, “Айсуй жаргал”, “Хөгжлийн хөтөч”, “Хүсэл мөрөөдлийн хүч” гэх төрийн бус байгууллага, ”Говийн хөгжлийн ирээдүй”, “Барагдашгүй алмаз”, ‘Түшигт ханы цэцээ”, “Рич максимум” компаниуд иргэдийг байр, машинтай болгоно хэмээн залилсан байгаа. Эдгээр байгууллагуудаас дөрвийг нь прокурорт шилжүүлсэн. Харин “Байгаль эрдэнэ сан”, “Рич максимум”, “Айсуй жаргал” гэх гурван ТББ-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-Дээрх хэргийн улмаас хохирсон хэчнээн иргэн байна вэ. Мөн хохирлын хэмжээг тогтоож дууссан уу?
-Өнөөдрийн байдлаар хохирогчдын тоо 7860 хүрээд байна. Мөн хэрэг шалгагдаж эхэлсэн үеэс хохирогч, нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тооцож, 6400 гаруй иргэнээс байцаалт аваад байгаа.

-Дээрх нэр бүхий газруудаас өөр сүлжээний бизнес эрхэлж байгаа асуудал бий юу?
-Одоогоор энэ төрлийн гэмт үйлдэл хийж иргэдийн хүсэл сонирхол дээр дөрөөлж байгаа зальжин этгээдүүдийн хэрэг цөөн тоогоор байна гэсэн мэдээлэл бидэнд бий, үргэлжүүлэн шалгаж байна. Цаашид бид энэ талын бизнесийг хөгжүүлэхгүй байх тал дээр нэлээд анхаарч ажиллах болно.

Есөн хүн гэртээ шатсан хэргийг сэргээн шалгах хүсэлт гаргажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VI хороонд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд есөн хүний амийг хөнөөж, гэртэй нь хамт галдан шатаасан онц ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг эзэн холбогдогч байхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин талийгаачдын нэг, гэрийн эзэгтэй Б-ийн төрсөн дүү Н.Дэлгэрмаа нь Улсын мөрдөн байцаах газарт хандаж, хэргийг сэргээн шалгах хүсэлт тавьжээ. Түүнтэй холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Та Улсын мөрдөн байцаах газарт хандаж хэргийг сэргээх хүсэлт гаргасан гэсэн үү?
-Тийм хүсэлт гаргасан. Харин Улсын мөрдөн байцаах газраас хэргийг сэргээн шалгах эсэхийг Нийслэлийн прокурорын газар мэднэ гэсэн. Үүний дагуу прокурорын газарт хандсан ч хариу ирээгүй л байна.

-Та ямар үндэслэлээр хэргийг сэргээн шалгах хүсэлт гаргаж байгаа юм бэ?

-Есөн хүн амь насаа алдчихаад байхад ингээд хааж болохгүй биз дээ. Тэгээд хэргийг үйлдсэн Ш нь мөн амь үрэгдсэн гээд байгаа. Гэтэл түүний ах дүү нар байдаг юм билээ. Тэд хохирлыг барагдуулах ёстой гэж ойлгож байгаа. Тиймээс сэргээн шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад байгаа юм.

-Таны зүгээс энэ хэрэгт сэжиглэж байгаа хүн бий юу?
-Ямар ч байсан буруутай хүн байх ёстой.

Д.Сүхбаатар

Монгол мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 14, 2011 3:51:09 am )

    eoe estoi yamar teneg xariult ogdog novsh ve. shalgaj bgaa xyanaj bgaa xariu ireegui bna ch gex shig yuch xiigeegui ilruulj chadaxgui bna geed xelchixeech dee yadaj unenee

  • Anonymous (October 16, 2011 10:32:48 am )

    irgedee hamgaalj cgadku bj gadaaduudad doli usersen sdakuud

antalya rent a car