antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2012 1 comment

С. Дэмбэрэл: Нефть бүтээгдэхүүний хараат гэдэг нь улс төрийн хараат байдал гэсэн үг

нийтлэсэн Admin

Нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарах арга замын талаар өрнүүлсэн хэлэлцүүлэгт оролцогсдын байр суурийг үргэлжлүүлэн хүргэж байна.

Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Ж.Үнэнбат:

Нефтийн бүтээгдэхүүний үнэтэй холбогдолтой асуудлууд дээр татаас, татвар, тогтворжилтын сан, стратегийн нөөц гээд үнэд нөлөөлөх гэсэн Засгийн газрын оролдлогууд бол өнөө маргаашаа аргацаах гэсэн арга юм. Урт хугацаанд бол олигтой үр дүн харуулахгүй гэдгийг харж болно. Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал гэдэг асуудал  зөвхөн бидэнд биш, импорт хийдэг бүх газар тохиолдож байгаа. Шийдвэрлэх гарц нь ерөөсөө хараат байдалтайгаа зохицож ажиллах л юм. Тэрний тулд бид хэрэглээгээ ухаалаг болгох хэрэгтэй. Бид  шатахууны үнэ өсч байна гээд янз бүрийн асуудал яриад байдаг хэдий ч машины импорт хэдэн хувиар өссөн билээ, статистик харж болно.

Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл:

Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, түүнийг хэрхэн даван туулах вэ гэдэг нь угтаа улс төрийн асуудал юм. Нийлүүлж байгаа улсын төрийн бодлого энэ дотор 80 хувьд нь шингэчихсэн байгаа. Үлдсэн 20 хувь дээр нь учраа олох гэж бид дотроо яриад сууж байгаа юм. Энэ яагаад яригдах сэдэв болчихов гэдэг нь чухал. Яагаад гэвэл үнэ өсчихсөнд л хэргийн учир байна. Үүнд хэн буруутай вэ гэхээр төр буруутай болж таарч байна. Эдийн засгийн байнгын хорооноос саяхан буруугаа хүлээн зөвшөөрсөн тогтоол гарлаа шүү дээ. Нэгдүгээрт “Төр би инфляци гэдгийг буруу бодож байжээ. Тэгэхээр инфляцийг онилох бодлогоо өөрчлөх хэрэгтэй юм байна.”

Хоёрдугаарт “Төр би валютын ханшийн эрсдэл гэдэг үндэсний хэмжээний механизм тогтоож байсангүй”  Гуравдугаарт  “Төр би хоорондоо уялдаатай ажиллаж чадсангүй. Жишээлбэл Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк гурвын төлөөллөөс бүрддэг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг нь институци байдлаараа ажиллаж чадсангүй”.

Дөрөвдүгээрт “Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтоодог комисс хуулийн дагуу бус ажиллаж байсан. Үүнийгээ хуулийн дагуу болгоё”. Тавдугаарт “Төр хувийн хэвшлийн түншлэлийн зөв механизмаар цаашид явах нь зүйтэй юм байна” гээд хүлээн зөвшөөрчихлөө. Энэ мэтээр хараад байхад төр өөрөө алдаа гаргаснаас болж ард иргэд хохирсон байна. Харин одоо түүнийгээ засах талаар л ярьж байна шүү дээ.

Гэтэл залруулах гэж байгаа нь энэ гээд зах зээл рүү чичлээд байдаг. Зах зээл бол энэ 20 жилд сайн ажилласан. Нефт импортлогчдыг монополь гээд л ярьдаг. Гэтэл бид энэ тодорхойлолтоо гаргаж чадахгүй байна. Монополь гэдгийг нь батлаадах гэхээр худлаа нэг томъёо гаргаад ирдэг. Ийм инээдэмтэй байдалд байна.

Нефтийн бүтээгдэхүүний үнийг бусад бүтээгдэхүүнд нялзаахгүй байх механизмыг УИХ тогтоочихлоо.  Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд энэ оны эхний улиралд багтаан хэрэгжүүл гээд үүрэг өгсөн. Мөн татаасын механизмыг эргэж харж, зохистой болгох асуудал гараад байна. Дээр нь импортын 5 долоо хоногтой тэнцэх валютын нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Эцэст нь дээр хэлсэн, үнийн 80 хувьд нөлөөлж байгаа ОХУ-ын улс төрийн бодлогын асуудал, Оросын нутаг дэвсгэр дээр болоод байгаа зүйлд бид 20 жил нөлөөлж чадсангүй. Тийм учраас нефть бүтээгдэхүүний хараат байдал гэдэг нь улс төрийн хараат байдал л гэсэн үг. Үүнийг л даван туулах ёстой. Эдийн засгийн дипломат аргуудыг ашиглах нь чухал. Гэхдээ хамгийн түрүүнд богино хугацаандаа зохицуулалтаа засах хэрэгтэй юм.

Тэмдэглэсэн Г. Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 13, 2012 4:21:47 pm )

    yasan ih yarij hyralddagiin be? ajil hereg bolgohdoo houshuun baliar umnuud …

antalya rent a car