antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2012 2 comments

Д.Болдбаатар Чингис мастер кросст түрүүлэв

нийтлэсэн Admin

Мастер кросс цуврал уралдааны энэ оны гурав дахь гараа өнгөрөгч ням гаригт Дархан хотод боллоо. Чингис Мастер Кросс уралдааны оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан, энэ удаагийн гарааг дүрмийн шинэ хуваарилалтаар явуулжээ. Ингээд нийт 34 тамирчин сугалаа хийж, дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрээс гурван тамирчин шалгарч, медалийн төлөө өрсөлдсөн байна. Улмаар “Доктор” авто сүлжээний тамирчин, 24 хувийн дугаартай Д.Болдбаатар түрүүлж, ТВ5 телевиз, “Батжандаг” компанийн тамирчин, 35 хувийн дугаартай Х.Улам-Өрнөх, “Их нэгэн хаан” компанийн тамирчин, 66 дугаарай Б.Дашдаваа нар удаалсан байна. Харин дөрөв, тавдугаар байрт “Дельта” авто сервисийн тамирчин, 82 хувийн дугаартай Б.Сүрэндорж, “Эвт” компанийн тамирчин Д.Мөнх-Оргил нар шалгарчээ.

Тэмцээний эр зоригийн шагналыг ИНЕГ-ын тамирчин Н.Гантулгатад олгосон байна.

Зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 13, 2012 4:58:49 pm )

    69 -in motort jip motor tavichihaar tvrvvleghvi yahiin haraa biz dee hudluud l tasraad baisan n joloochiin sainih bish mashini sainih sh dee

  • Anonymous (March 13, 2012 5:43:21 pm )

    chi chini harin gutsdag nuhuru ugui yu. jeep ch gej bichij chadahgui baij. motorii ni uzsen u chi. engiin 69n motor bdiin. muu mal yum medehgui bol duugui suuj bai chi.

antalya rent a car