antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2012 7 comments

Зургаан хувийн хүүтэй зээл дагасан асуудлууд

нийтлэсэн Admin

Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ гуравдугаар сар гарсаар хөл хөдөлгөөнд дарагдчихаад байгаа. Орон сууц анх удаа худалдан авч байгаа иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгоно гэж Засгийн газар сар шинийн өмнөхөн зарласнаар эднийхээр үйлчлүүлэх хүмүүсийг тоо эрс өсчээ. Өчигдөр Орон сууцны санхүүжилтын корпорациар үйлчлүүлэхээр ирсэн хүн олон байсан. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн өргөдлийг өчигдрөөс тус газар хүлээн авч эхэлсэн болоод ч тэр байх л даа. Гэхдээ өргөдөл өгөхөөр ирсэн хүмүүсээс илүү энэ зээлд хэрхэн хамрагдах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хэнд хандах, ямар компаниас байр авч болох зэрэг мэдээллийг авахаар ирэгсэд түлхүү байсан юм. Хүн болгонд л асууж сураглах зүйл их байх шиг байна лээ. Тиймээс ОССК иргэдэд зөвлөгөө өгөх цэг нээжээ. Тус газрын мэргэжилтнүүд иргэдийг дүүрэг дүүргээр нь хүлээж аван мэдээлэл өгч байна. Ингээд иргэдийн хамгийн их асууж, сонирхож буй зарим асуултын хариуг мэргэжилтнүүдээс авъя.

САРД НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ, ГЭВЧ…

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн 30 настай Батмагнай хувиараа бизнес эрхэлдэг. Нийгмийн даат­галаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож төлдөг. Уг нь “Хүчит шонхор” зах дээр мах зардаг болохоор түүний сарын орлого нь нэг сая төгрөг элбэгхэн гарчихдаг гэсэн.  Гэтэл нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөөр нь бодохоор зээлд хамрагдахгүй ч болчихож магадгүй гэнэ. Учир нь, Засгийн газраас баталсан журамд өрхийн сарын орлого 790 мянган төгрөг байх ёстой гээд заачихсан. Үүнийг нь батлах зүйл ганцхан нийгмийн даатгалын дэвтэр болчихоод байгаа аж. Харин ОССК-ийн мэргэжилтэн Засгийн газраас баталсан журамд заасан бичиг баримтыг л хүлээн авч байгаагаа дуулгасан.

ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Журамд зааснаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдахын тулд нэгдүгээрт, зээлд хамрагдах хүсэлтийг бөглөж өгөх хэрэгтэй. Журам нь ОССК-ийн www.ossk.mn вэб сайтад байгаа. Түүнийг нь татаж аваад л бөглөөд өгчих юм билээ. Хоёрдугаарт, анх удаа орон сууцтай болох гэж байгааг нотолсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагааг шаардлагатай.

ХАМТРАН ЭЗЭМШИГЧ? ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧ?

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Болд “Хэрвээ гэр бүлийн нэг нь орон сууцны хамтран эзэмшигч байвал энэ зээлд хамрагдах боломжтой юу” хэмээн асуусан. Түүний дүү нь өнгөрсөн жил төрийн албан хаагчийн зээл авахад ах нь хамтран зээлдэгч  болчихож. Гэтэл журамд зааснаар байр авах боломжгүй болчих гээд сандарч яваа нь энэ аж. Мэргэжилтэн бүсгүйн тайлбарласнаар түүхчилсэн лавлагаан дээр аливаа нэг орон сууцыг хамтран эзэмшиж байсан бол, тухайлбал аав ээж, хамаатан садангийнхаа байрыг түр ч боловч хамтран эзэмшиж байсан бол энэ зээлд хамрагдах ямар ч боломжгүй гэнэ. Энэ нь бага дунд орлоготой иргэд биш байрны ченжүүд энэхүү зээлд хамрагдчихвий вий гэсэн урьдчилан сэргийлсэн арга гэсэн.

Ямар ч зээл авахад тэр тусмаа томоохон зээл авч байгаа хүнээс хамтран зээлдэгч шаарддаг. Тиймээс зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахаар өргөдлөө өгч байгаа иргэний хамтран зээлдэгч нь байртай байх эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь тодорхой орлогын эх үүсвэртэй, таны ямар нэгэн хамаатан садан байх ёстой юм билээ.

УРЬДЧИЛГАА 30 ХУВЬ ГЭЖ ҮҮ?

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Саранхүү “100 мянган айлын хөтөлбөрт хамрагдсан гээд байгаа компаниуд урьдчилгаа 30 хувийг нэхэж байгаа, мөнгө 50 сая төгрөгт багтах байр олдохгүй байна” гэж ОССК-ийн мэргэжилтэнд “гомдоллов”. Мэргэжилтэн тус газрын вэб сайтад хөтөлбөрт хамрагдах компаниудын мэдээлэл байгааг дуулгав. Энэхүү жагсаалтаас иргэд өөрсдийн хүсэл, сонирхолд нийцэж буй барилгын компаниа сонгон ярьж тохиролцоод гэрээгээ хийх ёстой. Өнөөдрийн байдлаар жагсаалтад багтсан компаниудын барилгуудаас 18 сарын дотор баригдаж дуусах 28300 айлын орон сууц байгаа аж. Энэ мэтчилэнгээр иргэд хариултыг нь олохгүй ээрч будилж байгаа олон асуудал байна. Энэ талаар бид мөн албаны хүмүүсээс тодруулсан юм.

Ц.ГАНХҮҮ: 30 ХУВИЙН УРЬДЧИЛГАА НЭХЭХ ЁСГҮЙ

Зээлийн материал бүрдүүлэх явцад барилгын компани болон иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа аж. Эдгээр асуудлын талаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга  Ц.Ганхүүгээс тодрууллаа.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт багтсан зарим барилгын компани иргэдээс 30 хувийн урьдчилгаа шаардаж байна. Гэтэл иргэд 10 хувийн урьчилгаа өгнө гэсэн ойлголттой байдаг. Энэ талаар тодруулна уу?

-Барилгын компаниудын хувьд энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа нь маш ашигтай зүйл. Учир нь эргэлтэд орж, зарагдахгүй байгаа байрыг Засгийн газраас шийдвэр гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулж өгч байна. Манай зүгээс барилгын компаниудтай 10 хувийн урьдчилгаа авна гэж зааж өгсөн байгаа. Харин 30 хувийн урьдчилгаа нэхээд байгаа бол заавал тэрхүү байрнаас сонголтоо хийх шаардлагагүй шүү дээ. Үнэндээ бол барилгын компаниуд 30 хувийн урьдчилгаа нэхэх ёсгүй. Гэхдээ 30 хувийн урьдчилгаа төлөөд орох иргэд цөөнгүй. Иргэдэд сонголт хангалттай байгаа.

-ОССК-иас гаргасан жагсаалтад багтсан компаниудаас “Манайх ямар ч гэрээ байгуулаагүй” гэх хариулт өгөх нь цөөнгүй байна. Үнэхээр гэрээ байгуулаагүй юм уу?

-Одоо гэрээ байгуулна. Манайхаас гэрээ байгуулсан эсэхээс үл хамаахан иргэд худалдан авах гэрээгээ хийж байж  болно. Бидний байгуулах гэрээ бол “Та нар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн жагсаалтад орлоо. Ийнхүү орсноор мэдээ, тайлангаа хугацаандаа өгч бай, хэзээ эхлэх вэ хэзээ дуусах вэ” гэдэг л гэрээ байгуулах гэж байгаа юм.

-Байрны үнэ огцом өсч байна. 50 сая төгрөгт багтах орон сууц ховор байна. Үүнд хяналт тавих боломж бий юү?

-Хөтөлбөрийн хүрээнд 50 сая төгрөгт багтаан байр авах тухай асуудал огт яригдаагүй. Засгийн газрын жагсаалтад орсон байрнаас анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэнд 50 сая төгрөг хүртэл зээл олгож чадна. Тухайн иргэн хэдэн ч төгрөгийн үнэтэй байр худалдан авч болно. Хамгийн гол нь 50 саяас илүү гарсан мөнгийг манай зүгээс шийдвэрлэж чадахгүй. 10 төгрөгөөр зарна гээд байхад таван төгрөгөөр авна гэсэн ойлголт байдаггүйтэй яг ижил.

М.БАТБААТАР: ЯАРАН ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙР АВАХ ХЭРЭГГҮЙ

Харин Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Иргэд яаран өндөр үнэтэй байр авах хэрэггүй. Төрөөс газар, дэд бүтэц, дулааны шугам хангамжийг нь шийдээд өгөхөөр намар гэхэд байрны үнэ буурна. Тэр үед 50 сая төгрөгтөө багтааж байраа авч болно шүү дээ. Байрны үнэ буурна гээд байхад өнөөдөр өгөөд болчих юм шиг сандрах хэрэггүй” гэж зөвлөж байна. Харин өмнө нь өндөр хүүтэй зээл авсан иргэд зургаан хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж болох уу гэдэгт Барилга орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Б.Баасан дарга “Боломжгүй. Журамд анх удаа орон сууц худалдан авсан иргэнд зээл олгоно гэж заасан байгаа. Өндөр хүүтэй зээл арилжааны банкнаас авсан бол тэрүүгээрээ л шийднэ. Журамд зааснаар хоёр гурван компаниар дамжуулж зээл олгох болохоор өөр банкнаас авсан зээлийг зургуун хувийн хүүтэй зээлд хамруулж болохгүй” гэсэн.

Ийнхүү мэдээлэл авах гэсэн, өргөдлөө өгөх гэсэн иргэдийн хөл ОССК-аас тасрахгүй нь бололтой. Иргэдийг ийнхүү “байлдан дагуулж” байгаа энэ хөтөлбөр харин биеллээ олоосой билээ.

Ж.ЭРХЭС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (March 13, 2012 3:25:43 pm )

    Хөтөлбөрийн хүрээнд 50 сая төгрөгт багтаан байр авах тухай асуудал огт яригдаагүй. Засгийн газрын жагсаалтад орсон байрнаас анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэнд 50 сая төгрөг хүртэл зээл олгож чадна. Тухайн иргэн хэдэн ч төгрөгийн үнэтэй байр худалдан авч болно. Хамгийн гол нь 50 саяас илүү гарсан мөнгийг манай зүгээс шийдвэрлэж чадахгүй. 10 төгрөгөөр зарна гээд байхад таван төгрөгөөр авна гэсэн ойлголт байдаггүйтэй яг ижил. Pizda gej iim l uym hiij baigaa uym daa ene tur zasag Eostoi l bid bolomj olgoloo ta chadaagvi geed l hayah uym baina Ene bol eostoi vlger uym baina hairan ajlaa aldah uym bain daa MAN sunuj dald oroosoi

  • Anonymous (March 13, 2012 3:47:04 pm )

    ДЭЭР ҮЕИЙН ХҮМҮҮС, ЭЭЖ ААВ БҮХ ХҮҮХДЭЭ ӨӨРИЙНХӨӨ БАЙРНЫ ОРДЕР ДЭЭР БИЧСЭН. ОДОО НАС БИЕ ГҮЙЦЭЭД ТҮҮНЭЭС НЬ НЭРЭЭ СУГАЛААД АВСАН БОЛОВЧ ХАМТРАН ӨМЧЛӨГЧ БАЙНА ГЭЭД ЭНЭ ЗЭЭЛД ХАМРУУЛАХГҮЙ БАЙХ ЮМ. ТЭХЭЭР ЭЭЖ ААВЫНХАА БАЙРАНД ХАМТ БӨӨНДӨӨ АВЬДАР ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. АЛИЙН БОЛГОН ТЭДНИЙГЭЭ ЗОВООХ ВЭ. ОДОО ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРТАЙ БОЛМООР БАЙНА ТЭХЭЭР ЯАХ ВЭ ЖУРМАНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ӨГНӨ ҮҮ.

  • Anonymous (March 13, 2012 3:49:10 pm )

    ДЭЭР ҮЕИЙН ХҮМҮҮС, ЭЭЖ ААВ БҮХ ХҮҮХДЭЭ ӨӨРИЙНХӨӨ БАЙРНЫ ОРДЕР ДЭЭР БИЧСЭН. ОДОО НАС БИЕ ГҮЙЦЭЭД ТҮҮНЭЭС НЬ НЭРЭЭ СУГАЛААД АВСАН БОЛОВЧ ХАМТРАН ӨМЧЛӨГЧ БАЙНА ГЭЭД ЭНЭ ЗЭЭЛД ХАМРУУЛАХГҮЙ БАЙХ ЮМ. ТЭХЭЭР ЭЭЖ ААВЫНХАА БАЙРАНД ХАМТ БӨӨНДӨӨ АМЬДАР ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. АЛИЙН БОЛГОН ТЭДНИЙГЭЭ ЗОВООХ ВЭ. ОДОО ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРТАЙ БОЛМООР БАЙНА. ОДОО ТЭХЭЭР ЯАХ ВЭ ЖУРМАНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ӨГНӨ ҮҮ.

  • Anonymous (March 23, 2012 4:13:04 pm )

    ДЭЭР ҮЕИЙН ХҮМҮҮС, ЭЭЖ ААВ БҮХ ХҮҮХДЭЭ ӨӨРИЙНХӨӨ БАЙРНЫ ОРДЕР ДЭЭР БИЧСЭН. ОДОО НАС БИЕ ГҮЙЦЭЭД ТҮҮНЭЭС НЬ НЭРЭЭ СУГАЛААД АВСАН БОЛОВЧ ХАМТРАН ӨМЧЛӨГЧ БАЙНА ГЭЭД ЭНЭ ЗЭЭЛД ХАМРУУЛАХГҮЙ БАЙХ ЮМ. ТЭХЭЭР ЭЭЖ ААВЫНХАА БАЙРАНД ХАМТ БӨӨНДӨӨ АМЬДАР ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. АЛИЙН БОЛГОН ТЭДНИЙГЭЭ ЗОВООХ ВЭ. ОДОО ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРТАЙ БОЛМООР БАЙНА. ОДОО ТЭХЭЭР ЯАХ ВЭ ЖУРМАНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ӨГНӨ ҮҮ.
    ДЭЭР ҮЕИЙН ХҮМҮҮС, ЭЭЖ ААВ БҮХ ХҮҮХДЭЭ ӨӨРИЙНХӨӨ БАЙРНЫ ОРДЕР ДЭЭР БИЧСЭН. ОДОО НАС БИЕ ГҮЙЦЭЭД ТҮҮНЭЭС НЬ НЭРЭЭ СУГАЛААД АВСАН БОЛОВЧ ХАМТРАН ӨМЧЛӨГЧ БАЙНА ГЭЭД ЭНЭ ЗЭЭЛД ХАМРУУЛАХГҮЙ БАЙХ ЮМ. ТЭХЭЭР ЭЭЖ ААВЫНХАА БАЙРАНД ХАМТ БӨӨНДӨӨ АМЬДАР ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. АЛИЙН БОЛГОН ТЭДНИЙГЭЭ ЗОВООХ ВЭ. ОДОО ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРТАЙ БОЛМООР БАЙНА. ОДОО ТЭХЭЭР ЯАХ ВЭ ЖУРМАНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ӨГНӨ ҮҮ.
    хаМтран өмчлөгч иргэдэд байр өгөөчээ журмаа шинэчлээчээ дээр үед хүчээр гэр бүлийн гишүүдийг ордерт бичдэг байсан ш дэээ үр хүүхэд том болоод байр авч чадахгүй хашаа баЙШИНД АМЬДРАХ ЮМУУ ЭСВЭЛ ААВ ЭЭЖДЭЭ ШАВАР ХААХ ЮМУУУУУУУУУУ ХУУЛЬ ЖУРМАА АМЬДРАЛД ОЙР БАТЛААЧЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
    ЯАРАЛТАЙ ХАРИУ ӨГӨӨЧЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

  • Anonymous (March 23, 2012 4:14:46 pm )

    ХАМТРАН ӨМЧЛӨГЧИНЙ АСУУДЛАА ШИЙДЭЭРЭЙ ЯАРАЛТАЙ ТЭГЖ ЧАДВАЛ ИРГЭД ТАЛАРХАНА ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (March 23, 2012 4:18:10 pm )

    ТАНАЙ САЙТ ХАМТРАН ӨМЧЛӨГЧИЙН АСУУДЛЫН ТУХАЙ АСУУДАЛ ДЭВШҮҮЛЭЭД ШИЙДҮҮЛЭХ ТАЛААС НЬ ХӨӨЦӨЛДӨЖ ӨГВӨЛ САЙН БАЙНА_.АРД ТҮМЭН ЭНИЙГ Л ХҮСЭЖ ЗАЛУУСАА ИНГЭЖ Л ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ үЙЛЛДВЭРЧИНИЙ ГАНБААТАР АХАД ЭНЭ ТАЛААР БИДНИЙ ДУУ ХООЛОЙ БОЛЖ ӨГ ГЭЖ ДАМЖУУЛААЧ БИД НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЙЖ ХАМТРАН ӨМЧЛӨГЧ БОЛСОН НЬ ХЭНИЙ БУРУУ ГЭЖ ????????? 1990 ЭЭД ОНЫ ТӨР ЗАСГИЙН БУРУУ ЮУ??????

  • Anonymous (March 23, 2012 4:18:53 pm )

    ТАНАЙХ ЯАРАЛТАЙ АСУУДАЛ ДЭВШҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНАА

antalya rent a car