Сүүлийн хэдэн өдөр шар дээл, улаан орхимжтой залуухан лам нар гар утасны “Тэди” төв болон “Да хүрээ” авто
машины захаар дүүрэн хөлхөх болсоныг тус газруудад наймаа эрхлэгчид ам уралдан ярьж байна. Харин заслаа хийлгэсэн иргэд лам олдохгүй, олдсон ламынх нь оочер дийлдэхгүй байгаа тухай хэлж байх юм.
Ийнхүү иргэдийн халаасыг засал нэрийн доор хоослох лам нар 3 сард амьдралаа нэг мөсөн өөд нь татаж арван цагаан буянаар бизнес хийхээ больмоор юм. Бурханы номыг үнэлэж тариф тогтоож болохгүй талаар дээрхийн гэгээнтэн монголын шашны тэргүүнд онцгойлон сануулсан явдалыг өнөөдөр лам нар офтоороо зөрчиж ийнхүү засал хийлгэх айлуудыг жагсаагаад мөнгөний төлөө өдөр шөнөгүй ажиллах болов. Хамгийн гол тоолдог цаас бодож эргүүлсэн бурханы номоо үнэн зөв уншсан, эсвэл гүйцэд уншсан эсэхэд өөрийн эрхгүй эргэлзээ төрж байгаа юм. Ямартаа ч ойрд гар утас, машины ченжүүд лам нарын буянгаар орлого ихтэй байгаа бололтой.
Г.Ертөнц
дуулиан.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 09, 2012 12:01:26 am )
shariin shashin bsan tsagt mongol hezee ch oodloogui shu de.yag yug n shuteed bgaagaa oilgodog bolovuu humuus
1 Comment