antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2012 Comments are off

Цалин, тэтгэвэр нэмэгдлээ

нийтлэсэн Admin

УИХ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дээрх хуулиудын үйлчлэх хугацааг 2012 оны хоёрдугаар сарын 1-н хэмээн зааж өгснөөр төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настнуудын тэтгэврийн хоёрдугаар сарын нэмэгдлийг энэ сард нөхөн олгох болж байна. Тодруулж хэлбэл, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг хоёрдугаар сарын 1-н болон тавдугаар сарын 1-ний өдөр байхаар наашлуулан тогтоож өгснөөр улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт  13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж  байсныг нэгбүрчлэн тусгаж өглөө. Дээрх зардлыг дотор нь нарийвчлан авч үзвэл:

  • Цалингийн нэмэгдэл болон нийгмийн даатгалын шимтгэлд 157.8 тэрбум,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрт 11.1 тэрбум,
  • Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр болон зарим тэтгэмжид 1.8 тэрбум,
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нэмэгдэх 1.4 тэрбум төгрөг,
  • Улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд олгох татааст 7.2 тэрбум төгрөг
  • Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст 5.0 тэрбум төгрөг юм.

Мөн Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх шатанд, Тэргүүн шадар сайдын төсвийн багцад  хуваарилагдсан байсан 48.5 тэрбум төгрөгөөс 32.7 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 15.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд тусгаж өглөө. Энэ нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Тэргүүн шадар сайдын төсвийн багцаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад 26.3 тэрбум төгрөгийн урсгал зардал, 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг, Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад 6.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 13.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тус тус шилжүүлж байгаатай холбоотой юм.

Ийнхүү УИХ-аас Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6 их наяд 3.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6 их наяд 467.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 3 хувьтай тэнцэхээр болж хуульчлагдлаа.

Г.Дарь

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car