antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2012 4 comments

“Жамп” ХХК-ийн “босс” Л.Цэрэндаваа олон лиценз эзэмшдэг ч улсад найман тэрбум төгрөгийн өртэй

нийтлэсэн Admin

Монгол Улсын ашигт малт­малаас хоолоо олж иддэг, идээд зогсохгүй чам­гүй хөлжиж чадсан атлаа тат­вараас зугтааж,

байнга хэл ам таталсаар ирсэн хүн бол “Жамп”-ыг үүсгэн бай­гуу­лагч Л.Цэрэндаваа юм. Лицензийг олноор нь хуу хаман өгч байсан гэх 1995-2005 оны хооронд Л.Цэрэндаваа нь Ашигт малт­малын газраас нэлээд олон лиценз авсан аж. Монгол Улсын баялгаар цөөн хэдэн хүн баяжиж байгаагийн нэг нь Л.Цэрэндаваа гэсэн үг л дээ.

Тэрбээр Сэлэнгэ, Баян­хон­гор, Хэнтий айм­агт ли­ценз эзэмшдэг байсан бөгөөд өд­гөө эдгээр лицензийн до­лоон ширхэг нь үлдсэн гэх юм билээ. Юутай ч алтыг нь аваад хаядагийн үлгэрээр Л.Цэрэндаваа гэх энэ эрхэм ул­сад найман тэрбум төг­рө­гийн татварын өртэй талаар Тат­варын Ерөнхий газ­рын Хууль эрх зүйн хэлт­­сийн дар­га О.Тэнгис манай сонинд 2011 оны 12 дугаар сарын зур­­гааны өдөр ярилцлага өгч байв.
Тэрбээр “Уул уурхайн салбараас  авах нийт татварын авлагын хэмжээ 380 орчим тэрбум төгрөг байна. 380 тэрбум төгрөгийн 90 орчим хувь нь ердөө л 13-хан аж ахуйн нэгжид ногддог. Тухайлбал, “Алтан дор­нод Монгол”, “Олон-Овоот”, “ЖАМП” зэрэг компани орно. “ЖАМП” компани алт олборлосны татвараа тө­лөхгүй явсаар найман тэрбум төгрөгийн өртэй болсон. Гэтэл тус компанийн үйл ажиллагааг татварынхан зогсоож ча­даа­гүй. Яагаад гэвэл бидэнд аливаа ком­панийн үйл ажиллагааг зогсоох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Тиймээс бид шүүхийн шийдвэрүүдийг гаргуулаад, зохих журмын дагуу ажилласан.
“ЖАМП”-ын га­зар, эд хөрөнгийг нь битүүмжлээд, төлбөрөө авъя гэхээр тус компанид өөрийн гэсэн хө­рөнгө байхгүй, өөр ком­­­панийн бүртгэл дээр байх жишээтэй. Хамгийн со­нир­холтой нь “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт  малтмалын тусгай зөв­­шөөрлүүдээ “Жамп- Алт”, “Одод гоулд” ХХК-д шил­­жүүлсэн байдаг. Эцсийн дүндээ “ЖАМП” ХХК-иас авах найман тэрбум төгрөг замхраад алга болох эрсдэлд орж байна.
Энэ компанийг бид олон жилийн хугацаанд са­­наатайгаар татвараа тө­лөх­гүй ажиллаж, эд хө­рөнгөө займчуулсан гэж үздэг. Хууль хяналтын бай­гууллагууд шийдэх ёстой” хэмээж байсан нь өдгөө “Өглөөний сонин”-ы шар хуудаст тодхон үлджээ.
Татварын Ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Тэнгисийн ярианаас үзвэл Л.Цэрэндаваа гэгч нөхрийн “Жамп” компани өөрийн гэсэн эд хөрөнгөгүй аж. Түүгээр ч барахгүй тат­вараас бултах бүх нөх­цөлөө бүрдүүлэхийн тулд “Жамп” ХХК-ийн  нэр дээр бүртгэлтэй  ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ “Жамп-Алт”, “Одод гоулд” ХХК-д шил­жүүлсэн бололтой. Энэ утгаараа Монгол Улс “Жамп”-ын Л.Цэрэндаваагаас хоёр чихийг нь л авахгүй бол өөр юу ч үгүй хоцрох эрсдэлд орсон бололтой.
Мөн “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөв­шөөрлүүдээр “Жамп-Алт” ХХК нь 2009-2010 оны хооронд олборлолт хийж банкуудад алт тушаасан байдаг.Татварын Ерөнхий газ­раас авсан алт тушаалтын мэдээгээр “Жамп” ХХК нь 2007-2009 оны хооронд 15702854588 буюу 15 тэрбум төгрөгийн, “Жамп-Алт” ХХК нь 17690802198 буюу 17 тэрбум төгрөгийн алт тушааж, орлого олсон мэдээ бий. Гэтэл “Жамп” ХХК татварын өрөө төлөхгүй луу унжсаар ирсэн талаар олон нийт шуугисаар байна.
Ийм л хүнд манай төр засаг итгэж ашигт малт­малын лицензүүдээ хайр найргүй өгч байжээ. Ганцаар идээд ч цадахгүй байгаа тэрбээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, улсдаа татвар төлөхөөс зайлсхийсээр ирсэн нь Л.Цэрэндаваагийн хэн бэ гэдгийг шуудхан харуулж өглөө.
“Жамп” ХХК-ийн хувьд 1996 онд  үүсгэн бай­гуу­лагдан уул уурхайн ма­шин, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, нефть бү­тээг­дэхүүний импорт болон худалдаа, геологи хайгуул, уул уурхайн олборлолт гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ир­жээ. Өдгөө уг компани геологи хайгуул, уул уур­хайн олборлолт, нефть бү­тээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар байна.
“Жамп”ХХК нь цааш­дын үйл ажилла­гаан­даа уул уурхайн  салбар  өндөр  хөгжсөн ор­нуудын ме­нежмент, олбор­лолт ашиг­лалтын арга тех­нологийг өргөн нэвт­рүү­лэн салбартаа тэргүүлэгч компани болохоор ажиллаж буйгаа өөрийн ца­хим хуудсаараа зарлажээ.
Харамсалтай нь Л.Цэрэн­даваагийн өнгөрсөн бүхэн түүнийг худлаа ярьж, хоосон амлахаас цаашгүй, худалч, хулгайч нэгэн бо­лохыг илтгэж байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 08, 2012 4:02:42 pm )

    ene hujaa bhaa ih l sonin tsaraitai

  • Hi Guess the Food Answers (September 07, 2013 3:26:03 pm )

    584780 6031Most suitable boyfriend speeches, or else toasts. are almost always transported eventually via the entire wedding party and are still required to be extremely interesting, amusing and even enlightening together. greatest man

  • GTA SAN ANDREAS şifresi (September 08, 2013 1:20:39 am )

    309458 270036conclusion that you are completely correct but a couple of need to be 866489

antalya rent a car