antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2012 3 comments

Саусгоби сэндс Монголчуудыг тавхан саяар худалдаж авлаа!

нийтлэсэн Admin

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан Гадас” одон энгэртээ зүүн мишээж зогссон Курт Черч хэмээх Канад эр нэгдүгээр сарын 3-ны өдөр машинтайгаа барьцаалагдлаа хэмээн дуулиан дэгдээгээд авсаны цаана Саусгоби сэндс компанийн улан дор туурга тусгаар Монгол Улсын хууль, журам няц гишгэгдэж ирсэн бугласан асуудал байгаа

талаар өмнө нь бичиж байсан билээ. Тэгвэл Курт Черч, Жастин Капла нарын удирдлагуудын даварсан үйлдэлтэй хариуцлага тооцох хэмжээний чадамж манай улсын хууль шүүхийн байгууллагад байхгүй гэдэг нь бүрэн тодорхой болсоор байна. Курт Черчтэй нүүр тулж уулзах гээд үйлээ үзээд байсан, хууль бусаар халагдсан гэдгээ дуу нэгтэй хэлцгээж байсан, тус компанийг МҮЭ-тэй хүч хавсран шүүхэд өгөөд байсан экс ажилчид компанийн удирдлагуудтай тохиролцож, өргөдлүүдээ буцаан авчихаад байна. Тэдгээр ажилчид өргөдлөө буцаан авсаныхаа шанд 5-15 сая төгрөг авцгаасан гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа ч, дийлэнх нь таван сая төгрөг гар дээрээ авсан гэх мэдээллийг баттай эх сурвалж өгч байна. Улмаар Саусгоби сэндс компанийн хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой асуудлуудын нэг нь мөнгөний хүчээр бүрэн шийдвэрлэгдлээ. Тэгэхээр Саусгоби сэндс компани болоод удирдлагууд нь яагаад буруутах ёстой вэ гэдгийг тодруулах нь зүй ёсны гэж үзэв.

Курт Черч, Жастин Капла нар өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр компанийнхаа 49 ажилтныг нэгэн зэрэг ажилгүй болгосон бөгөөд халж буй шалтгаанаа орон тооны цомхотгол гэж цайруулсан ч, халагдагсдын оронд шинээр ажилтнууд авсан гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байсан. Энэ нь Саусгоби сэндс компани санхүүгийн хүнд байдалд орж, ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрсэний учир цомхотгол явуулсан гэх мэдээлэлд эргэлзэхэд хүргэхийн зэрэгцээ ажилчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажилладаг Үйлдвэрчний эвлэлийг байгуулах санал гаргасан нь гадаад удирдлагуудынх нь таалалд нийцээгүй тул халах шийдвэрийг гаргасан гэдэг мэдээлэл нь илүү магадлалтай харагдаж байгаа.

 

49 ажилтныг халж явуулсаныхаа дараа бүгдийг нь “өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн” хэмээн албан бичиг үйлдсэн гэдгийг халагдсан ажилчид хэлдэг. Мөн халсаныхаа дараа амаа хамхиж явахыг сануулж, шагнал болгож тус бүрт нь 500.000 төгрөг нэмж өгнө гэх сүрдүүлгийн шинж чанартай санал тавьсан талаар халагдсан ажилчид хэлж байсан. Ер нь бол Саусгоби сэндс компани ажилтнуудаа халах ажиллагааг сүүлийн нэг жилийн хугацаанд идэвхитэй явуулж ирсэн тухай өнгөрөгч оны арваннэгдүгээр сард мэдээлж байсан билээ. Өмнөговь аймагт ашиглалтын 303 км2 газар хамарсан, 600-700 сая тонн нүүрс агуулж байгаа   3 ордын лиценз эзэмшиж, нэг ордоос олборлолт хийж, найман сумын нутагт хайгуул хийж байгаа тус компанийн дээрх нэр бүхий удирдлагууд “санхүүжилт байхгүй, мөнгө байхгүй” гэсэн шалтаг ярин Монгол ажилчдынхаа тоог цөөлөх аяныг 2010 оноос эхлэн өрнүүлсэн байдаг.

 

Гэхдээ уурхайн ажиллагсдаа биш Улаанбаатар хот дахь компанийнхаа төв оффистоо ажилладаг сайн менежерүүдийг, гадаад удирдлагуудын өөдөөс зоригтой дуугарчихдаг, Монгол улсын болон монгол ажилчдынхаа  эрх ашгийг хамгаалдаг хүмүүсийг шахан зайлуулах болсон талаар, орон тоогүй болсон гэдэг шалтгаанаар ажлаасаа халагдсан мэргэжилтнүүдийн тоо 20 хүрчихээд байгаа тухай, тэдгээр хүмүүс нь компанийн үйл ажиллагаатай холбоотой нарийн мэдээлэл, тоо баримтуудтай харьцдаг хүмүүс гэдгийг, тэднийг явуулсаныхаа араас орон тоо гарган гадаад удирдлагуудын хэлсэн бүгдийг ёсоор хийдэг, худалдагдахдаа амархан хүмүүсийг эсвэл гадаад мэргэжилтнүүдийг төв оффистоо суулгах болсон талаар тухай бүрт нь мэдээлж байсан. Гэтэл Саусгоби сэндс компанийн удирдлагууд халж, солих үйлдлээ улам эрчимжүүлж уурхайн ажиллагсад руугаа орсон нь төв оффис дахь халаа, сэлгээгээ гүйцэтгэж дууссаныг илэрхийлж байв. Монгол нутгийн баялагт тулгуурлан ихээхэн хөрөнгө босгож ирсэн, бүр барьцаалаад 500 сая доллартай болчихсон, тэр мөнгөөрөө дураараа дургиж ирсэн гадаад эрхмүүд монгол ажилчдыг дуртай үедээ халж, сольж ирсэн нь анхаарахгүй байхын аргагүй асуудал байв.

 

Хэрэв Курт Черч, Жастин Капла нарын нөхдүүд манай улсаас өөр улс оронд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байхдаа ийм зоргоороо авир гаргаж, өөрсдийнхөө бүрэн эрхшээлээр ажилчдынхаа халаа сэлгээг шийдэж, ажилтнуудад эрх ашиг гэж байхгүй юм шиг загнасан бол яах байсан бол. Бүр тэгээд Үйлдвэрчний эвлэлийн толгой байгууллага нь монгол ажилчдынхаа эрх ашгийн төлөөнөө тус компанийн удирдлагуудтай уулзах гэхэд тоож ирдэггүй. Үл тоомсорлодог. Ажилтнуудаа үйлдвэрчний эвлэлтэй болъё гэдэг санаачлага гаргахад халдаг ийм даварсан удирдлагуудын дор Монголчууд ажиллаж ирж. Гэсэн ч одоо ажилчид өөрсдөө зохицоод өнгөрөхийг чухалчилж байгаа нь угтаа бол харамсалтай дүр зураг юм.

 

Мөн нөгөө талд Саусгоби Сэндс ХХК-ийн мэдэл дэх Овоот Толгой, Цагаан толгой, Сүмбэр-Билүүтийн ордуудын лицензүүд болоод компани нь Хятадуудын мэдэлд орж байгаа тухай мэдээлэл баталгаажаад байгаа. 600-гаад хүнийг ажлын байраар хангаж байна хэмээн бардам мэдэгдлийг хийснийхээ дараахан Овоот толгой уурхайн 420 гаруй ажилтнаа сул зогсоосон бол өдгөө 71 хүрэхгүй хүн тус уурхайд ажиллаж байгаа гэх мэдээлэл ирж буй. Александр Молино, Курт Черч, Жастин Капла нарын Канад удирдлагууд Овоот Толгой уурхайд 180 гаруй ажилтан үлдээгээд, бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоосон бол өнөөдөр ийнхүү цөөрсөөр дан хятадуудаар дүүрэх магадлал нэмэгдэж байна. Тус компанийн мэдэлд байж ирсэн тусгай зөвшөөрлүүд Хятадуудын мэдэлд шилжсэнээр Монголын Үндэсний Аюулгүй байдалд цөөнгүй эрсдэл дагуулахаар дүр зурагтай. Манай өмнийн говийн нүүрсний ихээхэн нөөц Хятадын мэдлийнх болж байгаа юм. Геологчдын баталж буйгаар нэг зурвас дагасан байршилтай дээрх гурван ордод агуулагдаж байгаа нүүрсний нөөцийн одоо тогтоогдчихоод байгаа хэмжээ нь Ухаахудаг ордынхоос илүү юм. Цаашлаад ч нэмэгдэх магадлал өндөр гэдгийг хэлж байгаа юм. Эдгээр ордуудын судалгааг 250-300 метр гүн хүртэл гүйцэтгэсэн тул гүн рүү нөөц нь их хэмжээгээр өсөх нь тодорхой бөгөөд тоймолж үзвэл 300 сая тонн нүүрс нэмэгдэх боломжтой гэсэн прогноз байх юм. Гол нь энэ ордууд Хятадуудын шууд мэдэлд очсон тохиолдолд Тавантолгой ордын нүүрсний үнэд эрсдэл дагуулах магадлал ихээхэн өндөр гэдгийг тус салбарынхан хэлдэг. Эрдэнэс Тавантолгой компани 250 сая ам.долларынхаа өрийг дарахын тулд нүүрсээ 70 ам.доллараар тооцон Хятад руу урсгаж байх зуур монголын томоохон ордуудын нүүрсийг олборлох, экспортлох эрх Хятадуудад ирж байна. Харин энэ нь монголын эдийн засагт гол үр дүнг авчрахаар тооцоологдож буй нүүрсний экспортын салбар дахь хятадын нөлөөллийг улам бүр дэмжсэн, экспортын нүүрсний үнэ, олборлолтын хэмжээ, нүүрсний үйлдвэрлэл дэх монголын эрх мэдэлд шууд халдсан, үндэсний компануудыг туйлдуулахад чиглэсэн асуудал юм. Мэдээж үүгээр зогсохгүй. Хятадын мэдэлд очсоноор өмнийн говийн бүсийн хөгжил, нийгмийн амьдрал, байгаль орчин гэхчлэн олон салбарт сөрөг үр дүн дагуулах юм. Тэгэхээр олон арван ажилтнаа халж сольсоор, өнөөдрийн тухай монголын орд газруудыг хятадуудад шилжүүлээд байгаа задарсан канадуудын даварсан үйлдлүүдийг хэрхэх вэ?

mass.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 08, 2012 9:05:17 am )

    ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧАД ХУЛГАЙЧ НАРЫН БАЛГААР МОНГОЛ ХҮН ЯДАРЧ ЗОВОЖ БАЙДГАА ЛУЙВАРДУУЛАЖ МОНГОЛ МИНЬ БУСДЫН ТОГЛООМ ЛУЙВАРЧАДЫН ХООЛ БОЛЖЭЭ
    ТӨРӨӨС МАН АН ХЭМЭЭХ ЛУЙВАРЫН БАЙГУУЛАГЫГ ЭНЭ СОНГУУЛААР ЗАЙЛУУЛАЖ АМЬДАРЛАА АВАРИЙ МОНГОЛОО АВАРИЙ

  • Anonymous (March 08, 2012 1:56:20 pm )

    ENE HEDIINHEE TALD ORJ MONGOLCHUUDAA DEERELHDE MONGOL TALIIN BOSS NI O.GEREL GEED YANHAN BAIGAA. TER L OORTOO DURGUI HUMUUSEE HALUULSAN GESEN. TER KURTTEIGEE YAVALDAJ BAIGAAD TOMORSON AVGAI DAA.

  • Anonymous (March 08, 2012 5:10:11 pm )

    Монголынхоо төлөө санаа зовж яваа хүмүүсийг та нар ойлгох хэрэгтэй. ЭНхбаярт албан тушаал гол биш шүү дээ. Өөрт байгаа эрдэм чадлыг улсынхаа хөгжил дэвшилд зориулж бага ч гэсэн хувь нэмрээ оруулъя гэж л зориглож яваа гэж би хувьдаа бодож дэмждэг. Энэ хүнээс хэрэгтэй юмыг нь аваад хэрэггүйг нь мартаад хая л даа. Хүнээс сайн талыг нь эхлээд олж үнэлж сурцгаая. Муугаа ойлгож, цэвэрлэхэд нь тус болцгооё л доо. Бид талцаад сайнаа үзэхгүй. Буруу зөвөө хэлэлцээд ойлголц л доо. Бие биесээ хүндэтгэн Намайг дэмждэг хүн бас миний өстөнг дэмждэг гэдгийг санаж ханд. Уучилж сурцгаая. Ганц л удаа уучилъя. Дахин итгэл алдвал өшиглөөд хаячихъя. Бурхан ч байсан бусдын дэмжлэггүйгээр буян үйлдэж чадахгүй. Зөв нэгийгээ дэмжиж хамтдаа урагшилцгааяа.

antalya rent a car