antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2017 6 comments

МУГЖ Ц.ЦЭНД-АЮУШ ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

нийтлэсэн Admin
МУГЖ Ц.Цэнд-Аюуш таалал төгсчээ

МУГЖ Цэндийн Цэнд- Аюуш 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр таалал төгсчээ.

Тэрээр 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.

Ц.Цэнд-Аюуш нь 1954 оноос хүүхдийн театрын жүжигчин, Монголын радио, МОНЦАМЭ-д нэвтрүүлэгч, “Монголкино” үйлдвэрт жүжигчнээр ажиллаж олон арван дэлгэцийн дүр бүтээж, орчуулгын кинонуудад гайхалтай дуу оруулсан авъяаслаг жүжигчин байлаа.

Үзэгч түмэн түүнийг “Нийслэл хүү” киноны “Ягаан Гажид”-ын дүрээр нь хүндэтгэн нэрлэдэг байсан юм.

Ц.Цэнд-Аюушийн бүтээсэн “Сэтгэлийн дуудлагаар” киноны Дэжид, “Нийслэл хүү” киноны Ягаан Гажид,”Өглөө” киноны Лхам,”Тамирын охин” киноны Норов,”Газрын жигүүр” жижүүр,”Өнөр бүл” киноны Гүндэгмаа зэрэг олон сайхан дүр, эелдэг нөхөрсөг зан төрх урлагт хайртай монголын үзэгч түмний сэтгэлд дурсагдсаар байх болно.

Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочинЗОЧИН (October 26, 2017 9:43:33 am )

    Агуу жүжигчин маань диваажинд төрөх болтугай. Ум сайн амгалан болтугай.

  • Батбаяр (October 26, 2017 11:20:24 am )

    Эх сайхан Монгол орондоо хайртай үр хүүхэд төрөл төрөгсөддөө эргэн төрөх болтугай, Ум сайн амгалан болох болтугай

  • Anonymous (October 27, 2017 2:06:11 am )

    Um maani badmi hum

  • Zochin (October 27, 2017 2:06:34 am )

    Um maani badmi hum

  • зочин (October 27, 2017 11:47:58 am )

    Ум мани бад ми хум, Сайн жүжигчин байсан шүү, ёстой Бидний дунд Ягаан Гажидаараа л үлдлээ дээ, Ум сайн амгалан болох болтгуай

  • төөгий (October 27, 2017 7:40:56 pm )

    эмгэнэл илэрхийлье

antalya rent a car