antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2017 Comments are off

Мао Зедунээс хойших Хятадын “хамгийн хүчирхэг удирдагч” Ши Жиньпин

нийтлэсэн Admin
БЭЭЖИН. /Би-Би-Си/. БНХАУ-ын эрх баригч Хятадын Коммунист намын /ХКН/ XIX их хурлын төлөөлөгчид намынхаа үндсэн дүрэмд Ши Жиньпиний үзэл баримтлалыг албан ёсоор тусгаж өглөө. Ингэснээр Ши Жиньпин нь нэр хүндээрээ БНХАУ-ыг үндэслэн байгуулагч Мао Зэдунтэй эн зэрэгцэж очлоо.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, “Хятад онцлогтой социализмын талаарх Ши Жиньпиний үзэл баримтлал”-ыг ХКН-ын XIX их хурлын хаалтын ёслолын өдөр буюу өнөөдөр төлөөлөгчид санал нэгтэйгээр намынхаа үндсэн дүрэмд оруулсан байна.
Ши Жиньпин 2012 онд Хятад улсын дарга болсноосоо хойш өөрийнхөө нэр нөлөөг бэхжүүлсээр ирсэн юм. Түүний үзэл баримтлал нь ХКН-ын бодлогын маш чухал хэсэг болж байна. Үүнээс өмнө Мао Зэдун, Дэн Сяопин гэсэн хоёрхон удирдагчийн үзэл санааг ХКН үндсэн дүрэмдээ тусгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Ши Жиньпин нь Мао Зэдун, Дэн Сяопин гэсэн Хятад улсын аугаа хоёр удирдагчтай адил нэр хүндтэй болж байна гэсэн үг. Дэн Сяопины үзэл баримтлалыг түүнийг таалал төгссөнийх нь дараа ХКН-ын үндсэн дүрэмд тусгаж байсан аж.
Үзэл баримтлалаа ХКН-ын үндсэн дүрэмд тусгахын ач холбогдол?
Ши Жиньпиний үзэл баримтлал нь Хятадын “шинэ уриа лоозон” боллоо гэж ойлгоход буруутахгүй.
Одоо сургуулийн сурагчид, коллеж, их сургуулийн оюутнууд болон төрийн байгууллагын ажилтнууд ХКН-ын 90 сая гишүүний хамт “Хятад онцлогтой социализмын талаарх Ши Жиньпиний үзэл баримтлал”-ыг судлах шаардлагатай болж байна.
“Шинэ эрин үе” гэдэг нь орчин цагийн Хятадын гурав дахь үеийн эхлэл гэсэн үг.
Эхнийх нь иргэний дайнд нэрвэгдсэн улсын ард иргэдийг нэгтгэж чадсан Мао Зэдуний эрин үе, хоёр дахь нь эдийн засгийн нээлттэй бодлого баримталж, шинэчлэлийг хэрэгжүүлсэн Дэн Сяопины эрин үе юм. Тэгвэл энэ “шинэ эрин үе” буюу гурав дахь эрин үед Ши Жиньпин дарга дотооддоо эв нэгдэл болон сахилга батыг улам бүр бататган бэхжүүлж, чинээлэг дундаж давхаргыг бий болгож, БНХАУ-ын нэр нөлөөг олон улсын тавцанд өндөрт өргөх ажээ.
Мөн Ши Жиньпиний үзэл баримтлалыг ХКН-ын дүрэмд оруулсан гэдэг нь намын зөвшөөрөл, шийдвэргүйгээр түүний нэр хүндэд “хэн ч халдаж чадахгүй” гэсэн үг.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car