antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2017 Comments are off

УЛС ТӨРИЙН МӨЧЛӨГ БОГИНОСОХ ХЭРЭЭР ЭРСДЭЛИЙН МАГАДЛАЛ НЭМЭГДСЭЭР ИРЭВ

нийтлэсэн Admin

-УИХ-ын сонгуулиас сонгуулийн хоорондох дөрвөн жилд эрх баригч нам нь хараахан өөрчлөгдөхгүй ч Засгийн газраа энэ хугацаанд дор хаяж хоёр удаа солих болоод байгаа нь улс төрийн мөчлөгийг хоёр дахин богиносгож буй хэрэг юм. Эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа хоёр дахин багасч, эрсдлийн магадлал хоёр дахин нэмэгдэж байна гэсэн үг-

Монголын эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой эсэх нь гурван мөчлөгөөс хамааран өөрчлөгдөж ирсэн гэж судлаачид онцолдог. Нэгдүгээрт, уул уурхайн үнийн өсөлтөөс шалтгаалсан мөчлөг, хоёрдугаарт, улс төрийн мөчлөг, гуравдугаарт, байгаль цаг уурын нөлөөллийн мөчлөг нь эдийн засгийн орчны уналт, өсөлтийг тодорхойлж ирсэн хэмээн тодруулж болно.
Эдгээр мөчлөгийн эргэх хугацаа хэдий чинээ урт байна, эдийн засгийн орчин тэр хэмжээгээр тогтвортой байна гэсэн үг. Аливаа хөрөнгө оруулалт, зээл, санхүүжилт бүхэн ирээдүйгээс ашиг олох тооцоонд суурилдаг ч тэрхүү ирээдүйд юу болох, ямар эрсдэл учрахыг хэн ч бүрэн дүүрэн урьдчилан тааварлах боломжгүй. Ядаж л дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн орчин өнөөдрийн тооцооноос өөрчлөгдөхгүй тогтвортой байх магадлалыг бизнес эрхлэгчид ч, хөрөнгө оруулагчид ч, зээлдэгчид ч хүсч байдаг. Чухам ийм тогтвортой байдал л нэгэнд ч авсан зээлээ төлөх баталгаа, нөгөөд нь өгсөн зээлээ эргүүлж авах баталгааг өгдөг энгийн зүй тогтолтой. Харамсалтай нь, эдийн засгийн орчны тогтвортой байдлыг тодорхойлогч мөчлөгүүдийн нэг болох улс төрийн мөчлөг Монголд улам бүр богиноссоор ирсэнийг эдийн засагчид сануулж байна. Уг нь улс төрийн мөчлөг сонгуулийн дөрвөн жилээр хэмжигддэг байсан бол өдгөө Засгийн газрын насжилтыг даган 1.6 жил болж хувирчээ. УИХ-ын сонгуулиас дараагийн сонгууль хүртэлх дөрвөн жилд эрх баригч нам нь өөрчлөгдөхгүй ч Засгийн газраа энэ хугацаанд хоёр хаяж хоёр удаа солих болоод байгаа нь улс төрийн мөчлөгийг хоёр дахин богиносгож буй хэрэг юм. Эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа хоёр дахин багасч, эрсдэлийн магадлал хоёр дахин нэмэгдэж байна гэсэн үг. Ийм эрсдэлтэй орчинд бизнес, үйлдвэрлэл эрхэлж буй Монголын аж ахуйн нэгжүүдэд дотоодын арилжааны банкууд нь зээл олгохдоо эрсдэлээ өндрөөр тооцож, хүүгээ нэмэхэд шүүмжлэх эрхгүй. Түүнчлэн Монголын Засгийн газар өмнөх бондуудын эргэн төлөлтийг хийхийн тулд гадаад зах зээлд гаргаж буй бондын хүү өндрөөр тогтоход ч гайхах зүйлгүй. Яагаад гэхээр Монголын эдийн засагт улс төрийн хэт богино мөчлөг эрсдэл дагуулж байгаа нь энэ. Засгийн газраа огцруулахад зардал гардаг. Олон нийт үүнийг харж, тооцоолж чадахгүйг улстөрчид далимдуулсаар ирсэн. Золиосыг нь эдийн засаг, аж ахуйн нэгж, компаниуд, жижиг, дунд үйлдвэрлэгчид эрсдлээрээ төлдөг. Энд нэг тоо дурдахад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл авахад нь батлан даалт гаргадаг Зээлийн батлан даалтын сан л гэхэд 2015 онд хүлээн авсан хүсэлтийнхээ 20 хувьд татгалзсан хариу өгч байсан бол 2016, 2019 онд 30 хувьд нь баталгаа гаргахаас татгалзжээ. Үүнд мэдээж олон шалтгаан байгаа ч бизнес эрхлэгчдийн эрсдэл нэг талаар нэмэгдсэн гэдгийг харуулах байх. Эдийн засаг, бизнесийн орчинд “нийгэм, улс төрийн байдал хамгийн сөрөг нөлөөтэй байна” гэж 2016 онд Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар тогтоогдсон байдаг. Засгаа сольж, завшаан хайгч улс төрийнхний зардлыг нийгмийн нимгэхэн энэ давхарга төлсөөр ирсэн байх нь.
Сая Засгийн газар солигдохоос өмнө гадаад зах зээлд гаргахаар ярилцаж байсан бондын хүү 5 хувиар тогтох төлөв байсан ч хөрөнгө оруулагчид улс төрийн орчны өөрчлөлтийг харзнахаар хүлээлтийн горимд шилжсэн юм. “Засгийн газар чинь өөрчлөгдөх үү”, “Эдийн засгийн орчин чинь тогтвортой байх уу”, “ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх үү” гэсэн хөрөнгө оруулагчдын эрсдэлээ тооцсон элдэв асуултуудад хариулт өгөхөд хугацаа алдсан. Уг нь тус бондоор босгосон мөнгөөр ирэх оны нэгдүгээр сард төлөх ёстой “Чингис” бондын эргэн төлөлтийг хийхээр тооцоолж байв. Хугацаа алдсаны гор хэрхэн ямар зардалтай тусахыг бондын хүү хэдээр тогтохоос удахгүй харъя. “Чингис” бондын эргэн төлөлтийн хугацаа ойртох тусам цаг хугацааны шахалт шинэ бондын хүүг өсгөх хүчин зүйл болж хувирна. Нэг үгээр бол Засгийн газар маань бондын хүү өндөр байсан ч “хамаагүй ээ” гэдэг сонголт дээр бууна гэсэн үг.
Улс төрийн хэт богино мөчлөг бидний эрсдэлийг ийнхүү нэмсээр ирэв. Улс төрөөс хамаарахгүй хүчирхэг эдийн засагтай бол өөр хэрэг. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг үг энд ч бас хамаатай болов уу.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car