antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2017 1 comment

“Эко” С.Нямдаваа оршин суугчдаа нохойд барьдаг мод болгож байна

нийтлэсэн Admin

Өнгөрөгч амралтын өдөр хэд хэдэн сэтгэл түшим үйл явдал болоодхов. Ууланд авирахаар явсан иргэдийн 17 нь осолдсон харамсам үйл явдлыг нэрлэх бол нөгөө нь хорооллоороо хотхоноороо талцан муудалцаж цахим орчноор хэрэлдэж эцэстээ цагдаа сэргийлэх дуудаж бие биенээ бүсэлсэн цочирдом үйл явдал өрнөлөө.

Тодруулбал, “Эко констракшн”-ы бүтээн байгуулалт болох “Маршал таун”, “Kинг” тауны оршин суугчид, “Хурд” группийн бүтээн байгуулалт “Хүннү 2222” хорооллын оршин суугчдын хооронд газар нутгаа булаацалдсан нэлээд том хэмжээний “дайн” дэгдэв. Хэдийгээр хотын хамгийн үзэсгэлэнт хэсэгт сүндэрлэсэн уг бүтээн байгуулалтууд элитүүдэд зориулагдсан гэгддэг ч нэдэр дээрээ үгүй бололтой. Байсгээд л барилгын чанар нь оршин суугчдадаа гологдож дүн өвлөөр ус алдаж айлуудаа зутрааж үе үе чих халууцуулдаг “Эко констракшн”-ы хувьд хэдийнэ хэвлэлийн баатар болсон компани юм. Үүнийгээ батлах гэсэн мэт “Маршал таун”, “Кинг таун”-ы оршин суугчид хөршүүдтэйгээ амралтын өдрүүдэд уралцаад авав. Өнгөцхөн харвал хоёр хотхоны оршин суугчдын дунд өрнөсөн “дайн” юм шиг болов ч цаад утгаар нь харвал “Эко констракшн” оршин суугчдынхаа эрх ашгийг бодоогүй, нийгмийн хариуцлагагүй, ямар ч таун хотхоны зураг төсөл, зохион байгуулалт маруухан яаран дааран хийсэн, ашиг олохын тулд гарц орцоо анхнаас нь хотхоны стандартад нийцүүлж гаргаагүй, зураг төсөлдөө тусгаагүй ашгийн төлөө үнэтэй барилга богосон нь энэхүү хоёр хотхоны оршин суугчдын дунд өрнөсөн хэрүүл маргаанаас шууд харагдана.

Манай барилгын салбарт үйл ажиллагаа явуулж хэдийнэ танигдсан “Хурд” групп, “Эко констракшн”-ы хэн нэгнийх нь талд үйлчлэх гэсэндээ биш асуудал хаанаас эхлэв, маргаан хэнд хамаатайг хоёр талын эх сурвалжийн байр суурьтай нь уншигч танд хүргэхийг зорилоо. Бидэнд гарц хэрэгтэй байгаа учраас “Хүннү 2222”-ын замыг сэтлэхээс өөр шийдэл алга гэх “Маршал таун” хотхоны оршин суугч Б.Баярмаа ийн ярилаа.

“Бид хэд хэдэн удаа орц гарцаа шийдүүлэхээр “Хурд” группийн захирал, менежерүүдтэй хөөцөлдөж явж уулзсан. Гэтэл бидэнд тодорхой шийдэл хэлээгүй буцаасан. Эцэстээ асуудал хүндэрч хоёр талын оршин суугчид хэдэн өдөр үймлээ. Бидний зүгээс олон удаа албан бичиг боловсруулаад оршин суугчдын төлөөлөл, СӨХ-ны даргатайгаа нийлээд хөршүүдтэйгээ зөвшилцөх зорилготой асуудлаа ярилцсан ч “Хурд” группийн зүгээс бидэнд хариу ирүүлээгүй. Яаж хэрхэн тохиролцож болохыг ч ярилцаагүй. Эцэстээ хоёр хотхоны оршин суугчид маргалдаж би гэдэг хүн гарынхаа сарвууг гэмтээгээд асуудал шийдэлгүй намжчихаад байна. Уг нь бол “Маршал таун” хотхоны хойд талд шинэ баригдсан “Кинг таун”-ны харалдаа гарц гаргах гэсэн л асуудал шүү дээ” гэв.

Харин “Хурд” группийн зүгээс дараах тайлбарыг өгч байна.

“Маршал” СӨХ, “Маршал-Кинг” СӨХ, Маршал таун төслийн хамт олонд хандахад “Хурд групп ХХК нь ХУД-ийн XV хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн Хүннү-2222 төслийн хүрээнд Их Монгол улсын гудамжнаас орох 1.4 км урттай дөрвөн урсгал бүхий замыг иж бүрэн ус зайлуулах системийн хамт өөрийн хөрөнгөөр хийж бүтээсэн бөгөөд замын чанар байдалд ихээхэн анхаарал тавьж чулуун бродюр, ус хураах 600м3-ын танк, автоматаар ус зайлуулах насос, явган болон авто замын гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжтай нь ашиглалтад оруулсан. Мөн өнөөдрийг хүртэл энэхүү замын арчилгаа цэвэрлэгээ үйлчилгээг Хүннү-2222 төслийн ашиглалт, үйлчилгээний компани хариуцан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү замыг ашиглана гэдэг нь түүний ашиглалт үйлчилгээний мөнгийг төлж буй оршин суугчдын эрх ашгийг хөндсөн төдийгүй “Хурд” групп ХХК-ийн ирээдүйд хэрэгжүүлэх төслийн үнэ цэнэтэй эсэхэд ноцтой халдсан асуудал юм. Гэтэл “Эко констракшн” ХХК болон түүний хотхоны СӨХ-ны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайралт хийж байна. Энэхүү замыг ашиглах нь “Хүннү-2222” төсөлд болон оршин суугчдад ямар ч ач холбогдолгүй харин ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, замын элэгдэл хорогдол, автомашины дуу чимээ, утаа, орчны тоосжилт нэмэгдэх төдийгүй осол аваар гарах магадлал нэмэгдэх юм. Нэмж хэлэхэд “Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай орчин” хэмээн сурталчилгаагаа хийдэг мөртлөө өөрсдийн оршин суугчдын эрх ашиг, тав тухыг хангаж чадаагүй, орц гарцыг хангалттай шийдээгүй атлаа бусдын эрх ашгийг ноцтой зөрчин эд хөрөнгөнд нь бусармагаар халдах үйлдэл хийхээ зогсоохыг шаардаж байна. Хүн хөршөө сонгодоггүй гэдэг. Нэгэнт хөрш болсны хувьд албан байгууллага руу хүч түрэмгийлэн дайрах нь ёс зүйгүй хэрэг” хэмээв.

Энэ бүхнээс дүгнэвэл, энгийн нэг оршин суугчид хоёр том барилгын компанийн үл ойлголцол, хотхоны “доголон” гүйцэтгэлээс болж биеэ гэмтээх үймж маргалдах шаардлагагүй баймаар. Нэгэнтээ буух эзэн буцах хаягтай бүтээн байгуулалт учраас “Эко констракшн” компанийн толгойд суух С.Нямдаваа тэргүүтэй захирал менежерүүд шийдэл хайх ёстой биш гэж үү. Нохойд барьдаг мод мэт оршин суугчдаа хөдөлгөчихөөд ард нь чимээгүй суух тэдэнд хотхоныхоо иргэдийн эрх ашгийг дээдлэх ёс зүй дутлаа. Мэдээж төдийгөөс өдий хүртэлх хугацаанд хөрөнгө мөнгө  зарцуулж зам барьсан “Хурд” группийг буруутгах аргагүй. Хоёр компани нийлж байгаад замаа тавьчихъя гэх санал ч гаргаж байсан юм билээ. Харамсалтай нь “Эко”-гоор овоглодог С.Нямдаваа захирал чихнийхээ хажуугаар энэ бүхнийг өнгөрүүлээд бүтээн байгуулалт дууссаны дараа иргэдийн хүчээр аргагүй байдалд оруулж байгаад барьсан замыг нь ашиглачихаж болно хэмээн тооцож л дээ. Халааснаасаа өөрт нь ашиггүй л бол мөнгө гаргахгүй байхыг чухалчилдаг барилгын салбарын “хатуу чихт” С.Нямдаваа захиралд иргэдийнх нь энэ мэт тэмцэл юу ч биш гэдгийг энд тодотгоё. Тэрбээр хотын төвийн хамгийн эрэлттэй хэсэгт барилга барих эрх авдаг ч яагаад ч юм мордохын хазгай гэгчээр хүний амиар туг тахьчихаад байдаг хачин зам мөртэй нэгэн. Гэлээ гээд нэг их цочоод байдаггүй хүйтэн зүрхтэй бизнесмэн. “Хурд” группийн хөрөнгө зарж бүтээсэн замыг гарц гаргах нэрээр хэрхэн дээрэмдэхийг ажиглаж л суухаас.

niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • иргэн (October 25, 2017 10:15:15 am )

    ер нь гарц гаргах асуудлыг яагаад хэлэлцэн тохирч шийдэж болохгүй гэж. Асуудлыг шийдэх л хэрэгтэй шүү дээ.

antalya rent a car