antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2017 8 comments

НӨАТ-ын сугалаа гэдэг мухар сүсгийг өөрчлөх хэрэгтэй байна Р.Отгонтулгаа

нийтлэсэн Admin

“Гааль татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Р.Отгонтулга НӨАТ-ын сугалаанаас өөрийн хүсэл дураар хамаатан садан ах дүү, гэр бүлээ азтан болгож, нийтдээ 300 гаруй сая төгрөг хожсон, шалгагдаж байна гэх мэдээлэл яваад намжлаа.

Энэ нь үнэн ч бай, худалч бай НӨАТ-ын азтан гэдэг мухар сүсэг аз эзэнд итгэсэн монголчуудыг улам мунхаруулах зүйл бидэнд хэрэггүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тиймээс иргэд  ч сүүлийн үед НӨАТ-ын сугалаа гэх худал хуурмаг зүйлд итгэхээ больж, энэ ажлын үнэ цэнэ унаад байгаа юм. Нэг талаараа баахан хүний мөнгийг бөөгнүүлж байгаад нэгэнд нь өгчихдөг шудрага бус тогтолцоо.

Азтан гэдэг энэхүү элийрлээ бүр мөсөн болиод татвараас авах хувийг нь нэмэгдүүлээд болж өгвөл 10 хувь болгочих нь зөв гэдгийг учир мэдэх эдийн засаг судлаачид ч хэлж байна.

Төрийн ажлыг сугалаагаар шийддэг хий хоосон итгэл үнэмшил, мухар сүсгийн балайрлаа хэзээ болих хүмүүс вэ гэдгийг төр засгаас иргэд хүлээсээр байгаа.

Цагаан цаас шиг ард түмэнд юу ч гэж итгүүлсэн яадаг юм гэх улстөрчдийн үзэл бодол энэхүү НӨАТ-ын сугалааны тогтолцооноос үнэртээд байгаа юм.

Тэгээд ч интернетийн бүх л зүйлийг хүн л удирдаж байгаа, сугалаа гэдэг зүйл нь нүдээ аниад гараа оруулаад нэгийг нь сонгодгоос ч өөр зүйл. Өөрөөр хэлбэл, сугалааны тохирлыг хариуцдаг программистууд өөрийн хүслээр бяцхан өөрчлөлт хийгээд, өөрийнхөө талын хүнийг азтан болгоод мөнгөө хуваачих ч боломжтой гэдгийг компьютерийн ухаан мэдэх нэг нь угаасаа мэднэ.

Дэлгүүрийн худалдагчид азтан болчих гээд үйлчлүүлэгчдийнхээ сугалааг аваад хоцорчих хүсэлтэй, албаны хүмүүс нь сугалаа нэрийдлээр өөрсдийгөө азтан болгочих янзтай, энэ дунд үнэнч худалдан авагч жирийн иргэд цөм хохирч байгаа.

Өнөөдрийг хүртэл азтан болж үзээгүй хэдэн мянган хүн байхад тогтмол азтан болдог хэдэн арван хүн байх юм билээ. Ер нь энэ тогтолцоог нэг л өөрчлөхгүй бол арай л болохгүй банйа.

НӨАТ нэрийдлээр бид илүү мөнгө төлж худалдан авалт хийгээд байгаа гэдгийг та бүхэн мэдэж байна уу, Р.Отгонтулгын фракцынхаан. Азтан гэдэг мухар сүсгийг тогтолцоог өөрчлүүлэх хүсэл тань бий юу ер нь.

Г.Наран 

Эх сурвалж: Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • shuuh (October 25, 2017 10:55:46 am )

    ene unen shuu sugalaand hojloo geed medeelel irchiheed sugalaand hojson mongoo ogohgui bgaag oilgohgui l bna bi ene sugalaanaas aztan bolson huniig erdoo haraagui ymar uchirtai sugalaa ym bvv med

  • иргэн (October 25, 2017 11:21:15 am )

    Отгонтулгаа чи ажлаа өгөөд энэ албанаас зайл.Хэдэн хүүхдээ тэжээх гэж ядарч яваа олон түмнээс татвар нэрээр баахан мөнгө авчихаад нэгд нь өгчихдөг энэ ямар зарчим бэ.Чи бол эндээс ихээхэн мөнгө цохисон нэгэн:Татварын албаны нэг хүн жилд 36 удаа сугалаа нь таарч бөөн мөнгө хожсон гэсэн яриа чинь одооч олны санаанд байж л байгаа.Чи тийм их асуудал шийддэг юм бол НӨАТ-н буцаан олголтын 2 хувийг 10 хувь болгоод өгчих тэгвэл чамайг ажлаа мэддэг юм байна гэж ойлгое.Бусдаар бол чи л завсараас нь хонжвор нэрээр мөнгө цохидог нэгэн

  • зочинзочинзочин (October 25, 2017 12:08:19 pm )

    монголчууд маань, залуус маань иим мунхаг байх гэж хүнийг муулж л байвал бах нь хандаг болоо юу даа. өөрсдөө юм хийгээд амь зуугаач ,ажил хийсэн нэгнээ битгий тэнэг,үнэдэслэлгүй юм бичиж өөрийнхөө мулгууг харуулах хэрэг байна уу. хүний нэр төрд халсан энэ этгээдэд хариуцлага хүлээлгэх цаг нь болсон шүү

  • зочин (October 25, 2017 1:22:43 pm )

    Сугалаа гэдэг балай юмаа болиоч

  • Зочин (October 25, 2017 4:49:13 pm )

    Сугалаагаа болих хэрэгтэй

  • энэ бол доромжлол (October 26, 2017 8:28:41 am )

    монголчуудыг их доромжлох юм даа

  • зочин (October 26, 2017 8:39:15 am )

    Энэ сугалааг болих хэрэгтэй. Иргэдийн төлсөн мөнгөнөөс цуглуулж байгаад сугалаа нэрээр нэгэнд нь бөөнөөр нь өгчихдөг ямар ч утгагүй, хүмүүсийг бухимдуулсан, мухар сүсгийн үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй. Харин тэр сугалаагаар өгөөд байгаа олон зуун сая төгрөгөө НӨАТ төлөгч нартаа буцаан олголт дээр нь тодорхой хувиар нэмж олгох нь шударга байх болно.

  • найз (October 27, 2017 11:37:57 am )

    татварын мөнгийг сугалаа болгодог юм бол даатгалын мөнгийг сугалаа болгоод өгөөч хожиж юу магад

antalya rent a car