antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2017 3 comments

Д.Цогтбаатар: Монголын төр хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөх цаг нь болсон

нийтлэсэн Admin

Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Манай улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн үүслийн тухай яриагаа эхлэе?

КОММУНИСТ ҮЗЭЛ САНАА МОНГОЛД ХЭРЭГЖСЭНЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЭХЭЛСЭН

-Өмнөх нийгмийн үед коммунизмын үзэл санаа хүчээр орж ирснээр хэлмэгдүүлэлт өрнөжэхэлсэн байдаг. 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, Монгол Улсын Тусгаар тогтнолыг зарлан тунхагласан. 1921 онд Ардын хувьсгал ялсан. Энэ ньүндэсний эрх чөлөө, үндэстэн улс Бүгд найрамдах засаглалтай болохын тулд олж авсан хувьсгал байсан юм.Гэтэл үндэсний хувьсгал тодорхой цаг хугацааны дараа импортлогдсон хувьсгал болж хувирсан. Тухайлбал, ОХУ-ын нөлөөнд орсон гэсэн үг. Тэр үед мөнхийн хоёр хөрш болох Хятад, Орос улсаас л тусламж бид хүсдэг байлаа. Иймээс Орос улсаас тусламж гуйсан тэр нь хэрэгжсэн. Ингээд цаашидүндэсний эрх ашиг,ард түмний ашиг сонирхлыг хамгаалсан нийгэм байх ёстой байтал Оросын хувьсгалыг импортолчихсон.

-1924 оны түүхэн цаг үе хэрхэн өрнөсөн юм бэ?

1924 ОНЫ АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ –ХУУЛЬЧИЛСАН ТӨРИЙН ЭРГЭЛТ

-1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хууль батлагдсаныг хэн хэнгүй мэднэ. Үүнээс өмнөБогд эзэн хаан 1911 оноос хойш Үндсэн хуультай болох талааранхны санаачилгыг гаргаж байсан хүн.Америк, Англи, баруун Европ, Орос руу хүмүүс явуулж байсан. Ийнхүүтухайн үед гарч байсан үзэл санаа Монголд орж ирсэн. Уг үзэл санааны нэг нь  Жамсраны Цэвээн, Догсомын Бодоо нарынболовсруулсан Үндсэн хуулийн төсөл юм. Д.Бодоогийн Үндсэн хуулийн төсөл нь ардчилсан үндсэн хууль байсан. Энд хоршоолсон ард түмэн сонгох, сонгогдох эрхтэй байна гэх зэргээр наад захын хүний эрхийн асуудлыг тодорхойлж өгсөн байдаг.1924 оны анхдугаар Үндсэн хууль импортлогдсон, хуульчилсан төрийн эргэлт байсан. Тодруулбал, 1924 оны Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн “Гурав. БНМАУ-ын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд.. хувийн өмч байгуулж үл болно. Ийнхүү уг хуулийн нэгдүгээр бүлгийн заалтаар Монгол Улсад жинхэнэ ард, жинхэнэ бус ардгэсэн хоёр ангийг ялган тодруулж өгсөн. Жинхэнэ бус ардад хөрөнгө чинээтэй хүмүүс болон лам нарыг багтаасан. Иймээс анхдугаар Үндсэнхуулийн эдгээрзаалтын дагуу лам нарыг буудан алж, 1929 оноос өмчтэй хөрөнгөтэй хүмүүс, язгууртнуудын хөрөнгийг хурааж эхэлсэн байдаг.

Ийнхүү ангиар ялгаварлах үзэл санаа туйлдаа хүрч, хэрэгжиж эхэлсэнээр хэлмэгдүүлэлтийн суурь үндэс тавигдсан түүхтэй. Тэгэхээр хууль зүйн гаргалгаагаар хэлмэгдүүлэлт анхдугаар Үндсэн хуулиас эхтэй. Энэ талаарэрдэмтэн судлаачидхэлдэг, ярьдаг. Харин монголын төр өнөөг хүртэл тогтоогоогүй байгаа нь эмгэнэл.

-Түүхэнд хэлмэгдүүлэлтийн “хар толбо” үлдээсэн үеийн талаар яриач?

1921-1940-ӨӨД ОНД ЦУСТ ЯРГАЛАЛ, ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТ ХЭРЭГЖСЭН.

– 1921-1940-өөд оны үеийн хэлмэгдүүлэлт “цуст яргалал, залхаан цээрлүүлэлт” байсан. Монголчууд үндэсний эрх ашгаас урван тэрслэгчдэд, монгол хүний мөс чанараа алдан дайсагнагчдад хатуу гэсгээл, цээрлэл үзүүлж, шийтгэл зэмлэл хүлээлгэсээр ирсэн. Үүгээрээ хүчирхэг төр, улс байгуулж, чадсан түүхтэй улс. Харин гэм, буруугүй иргэдээ хоморголон хөнөөх хар нүгэл зөвхөн “Ардын хувьсгал”-ын жилүүдэд л тохиолдов. Энэ нь МАХН хэмээх улс төрийн хүчний далд, хэзээ ч илрэн илчлэгдэхгүй гэж тооцоолсон захиалга, санаачилгаар хэрэгжиж ирснийг нь хэлэх нь зүйтэй. Монголын төрт ёсны 2000 жилийн түүхэнд нэг л удаа тохиолдсон энэ гутамшигт үйл явдал нь “Аймшигт цуст яргалал, аллага хядлага буюу бүх нийтийг хамарсан демоцит” байсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон.

Хэлмэгдүүлэлт болгохгүй тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

МОНГОЛД ӨРНӨСӨН ГЭМТ ҮЙЛДЭЛИЙГ ШҮҮХЭЭР ТОГТООХ ЁСТОЙ

-Гагцхүү Монголын улс төрийн буурал түүхийн нэгэн цаг үед явагдсан энэ яргалал, хядлага нь улс төрийн демоцид байсан гэж Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо үзэж хариулагатайгаар мэдэгдэж байгаа болно.Үүнийг Олон улсын шүүхээр тогтоолгох, дэлхий дахинд зарлан мэдээлж, түүнээс сэрэмжлүүлэх жигшээхийг цаг үе шаардсаар байна. Харамсалтай нь өнөөг хүртэл энэ чухал ажил хийгдэхгүй байгаа юм. Энэ нь демоцид үйлдсэн хүчин манай төр засгийн эрх мэдлийг удаан хугацаанд барьж ирсэнтэй шууд холбоотой. Үүнийг өнөөгийн эрдэмтэн судлаачид нотолж, өөрсдийнхөө нийтлэл, судалгааныхаа материалд гаргасаар байгаа. Их дээд болон ерөнхий боловсролын сургуульд уг асуудлыг огт ярихгүй байна. Дунд сургуульд сурч буй хүүхдүүд ч мэдэх хэрэгтэй. Мэдэх гэдэг нь аль нэгэн хүн, улс төрийн хүчнийг буруутгах гэхээсээ илүүсургамж болгох үүднээс сэргийлж мэдлэг олгох нь чухал. Хүүхдийг хүмүүжиж эхлэх үеэс нь хүнийг хэлмэгдүүлж болохгүй юм байна гэдгийг сэтгэлгээнд суулгаж өгвөл зохилтой. Ингэхийн тулд нь сургалтын програмд оруулах ёстой.

-Хүний эрхийн асуудлыг хэдэн онуудад тодорхой болж ирсэн юм бэ?

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫГ АРД ТҮМНЭЭСЭЭ НУУСАН

1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИНД АНХ УДАА ХҮНИЙ ЭРХИЙН ЗААЛТУУД ОРСОН ТҮҮХТЭЙ

-1949 онд НҮБ-аас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсан байдаг. Үүнийг манай улс аль хэдийнэхүлээн зөвшөөрч НҮБ-д 1961 онд элссэн. Гэтэл 1990 он хүртэл орчуулж гаргаж ирээгүй. Ард түмнээсээ нуусан.Хүний эрхийн тухай асуудал огт яригдахгүй, цаасан дээр л яваад байсангэсэн үг. 1990 оноос эхэлж “Хүний эрхийнтүгээмэл тунхаглал” ард түмэнд нээлттэй болж, орчуулагдаж гарсан.Тэгэхээр хүний эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулинд хүний эрхийн заалт оруулах ёстой байв.Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа Үндсэн хуулиа баталж байсан. 1992 оныҮндсэн хуулийн II бүлэгт монголын түүхэнд анх удаа хүний эрхийн асуудлыг оруулж өгсөн юм. Ардчилсан улс гэдгийг дэлхийд тунхаглахдаа Үндсэн хуулиараа тунхагласангэсэн үг.Гэтэл хэлмэгдүүлэлт тасралтгүй үргэлжилсээр, нүүр царай, хэлбэрээ өөрчилсөөр өнөөг хүрлээ. 1940 оноос хойш Монголын сэхээтнүүд өсч бойжиж эхэлсэн үе. Ерөнхийдөө шинэ үеийн сэхээтнүүд 1940 оноос 1950, 1960 оны үед бүрэлдэж байсан. Үндэсний сэхээтнүүд төрж эхэлсэн үе. Эдгээр хүмүүс улс орны хөгжлийн талаар хэлэлцэж, тухайн үеийн төр засгийн ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг шүүмжилдэг байсан.

-Ингээд ОХУ-ын нөлөөнд орчихсон уу?

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭД ГАДААД, ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛСӨН

-Бид ганцхан ОХУ-ын хараат байлаа. Бүх шийдвэрийг тэндээс асууж, сонсч байв. Энэ нь хоёр хүчин зүйлээс улбаатай юм. Гадаад, дотоод хүчин зүйл. Гадаад хүчин зүйл нь ОХУ. Тэд тухайн үед Монголын тухай 169 удаа хэлэлцсэн байдаг. Энэ нь гадаад хүчин зүйл нөлөөлсөнийг нотолж байгаа юм.Дотоод хүчин зүйл: Нийгмийг аюулаас хамгаалах яам, дотоод яамаар хэлмэгдүүлэлтийг монголчууд өөрсдөө хэрэгжүүлсэн болно.

-1950, 1960 оны хэлмэгдүүлэлт хэрхэн өрнөсөн юм бол?

1950-1980-ААД ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БУЛЧИНГААР ХАРИУ АВАХ, ОЮУН САНАА БОЛОН ЭДИЙН ЗАСГААР НЬ ХОХИРООХ ЯВДАЛ БАЙВ.

– 1950, 1960-аад оны үед хэлмэгдүүлэлтийн хэлбэр нөхцөл байдлаар хэрэгжих болсон. Тухайн хүнийг насаар ньтөрсөн нутаг орноос нь өөр алс хол газар нутагтгэр бүл, үр хүүхдүүдийнх нь хамтхугацаагүй цөлж, доромжлоно. Ингээд амьдрах боломжийг хааж, эдийн засгаар нь хохироож, хамгийн бага цалин өгч, хамгийн хүнд гэсэн ажилд томилох, эрдмийн зэрэг хамгаалах, шинэ зүйл санаачлах байдал зэрэг бүх эрхийг хаадаг технологитой болсон. Малчин, загасчин, давсчин, уурхайчин, нормчин бүх мэргэжлийг адгийн гэж үзэж, тийм ажлыг хийлгэж санаа сэтгэлээр унагах, булчингаар хариу авах зэрлэг хорлонтой байдлаар загнана даа… Бидний судалгаагаар 1921 оноос хойш зохиомол хилс хэрэг нийт 108  бүртгэгдээд байна. Тухайн үеийн төр засгийн шийдвэрээр хүний эрх зөрчсөн 50 гаруй эрх зүйн акт гарсан байдаг.Хилсээр шийтгэгдсэн хүмүүсийг, мөн тэдгээрийн гэр бүлийг ад шоо үзэх, цаашилбал, нийгмийн хамгийн адгийн хүмүүс болгон олон түмэнд ойлгуулах суртал ухуулга явуулдаг байсан.

-Хэлмэгдүүлэлт эдийн засгийн хэмжүүрээр хэмжигдэх үү. Өөр ямар хэмжүүр байдаг вэ?

-Аливаа улс орны хөгжлийг эдийн засгаар нь хэмждэг үе саяхан хүртэлбайлаа. Одоо  энэ талаар дэлхийн чиг хандлага  өөрчлөгдсөн, өөрөөр хэлбэл,хүний хөгжлөөр нь хэмждэг боллоо. Хүнээ хөгжүүлсэн улс орон хөгждөг. Хүнийг багаас нь гэр бүлийн хүмүүжил, хүний эрх зөрчихгүй байх сэтгэлгээтэй болгох, мөн боловсрол дээр нь илүү анхаарна гэсэн үг л дээ. Монголчууд оюунлаг ард түмэн, тухайн үеийн төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн болон соёл,олон түмний зүтгэлтэн, төрд зүтгэж буй хүмүүсийг хөнөөж, цаазалсан байдаг. Нийгмийг хөтлөгч, оюунлаг хүн ардаа устгасан 1922-1940 оны “цуст яргалал, залхаан цээрлүүлт” нь Монгол Улсын хөгжлийг 70-80 жилээр хойш татсан гэж хэлж болно.Өөрөөр хэлбэл, хэлмэгдүүлэлт Монголын үндэсний түүхээ гуйвуулж,түүхт өв соёлыг устгачихсан шүү дээ.

-Хэлмэгдүүлэлтийн онцлогийг тайлбарлана уу?

-Өнөөдрийн өнцгөөс хэлмэгдүүлэлтийг бүхэлд нь хоёр үе шатад хувааж үзэж болох юм. Нэгдүгээр үе шат 1921-1940 он, хоёрдугаар үе шат 1940-өөд оноос хойшхи. 1990 оноос хойшхи ардчилсан нийгмийн үед хэлмэгдүүлэлт  хүний эрхийг зөрчих хэлбэрээр явагдаж байна.Хэлмэгдүүлэлтийг орчин цагтай нь холбожүзэх ёстой байх. Ерөөсөө тухайн төрд буруу зүйл хийсэн, Монгол улсынхаа үндэсний язгуур эрх ашгийн эсрэг явж буй хүмүүсийг илчилж, үйл ажиллагаагий ньтогтоож, гаргаж ирэнгүүт нөгөө хэлсэн, ярьсан хүмүүсийн хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдал гарч байна. Тэгэхээр аль ч үед хэлмэгдэж байсан хүмүүс дан ганц үндэсний эрх ашгаа л боддог хүмүүс байжээ гэдэг нь тодорхой болж байна. Үндэсний эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолынхоо нөхцөл байдлыг үнэнээр нь ярьсан хүмүүс хэлмэгдсэн байдаг. Өнөөдөр Монголын төрд буруу зүйл хийсэн хүмүүс баяжиж байна. Хууль бус орлогоор баяждаг нэг хэсэг бүлэг хүмүүс төрсөн нь нууц биш. 1921-1940 оны үед цус яргаллаар хэлмэгдүүлдэг байсан бол 1940-1990 оны үед оюун санаа, эд материал, тухайн хүний амьдрах боломжийг боож, эдийн засгийн хэлмэгдүүлэлтэд өртөх боллоо.

-Манай улсад эдийн засгийн хэлмэгдүүлэлт өрнөсөөр л байгаа юм шиг..?

ОФФШОРООС БОЛЖ МОНГОЛЧУУД ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭД ӨРТЛӨӨ.

-Одоо манай улсад хүний эрх зөрчих, улмаар эдийн засгийн хэлмэгдүүлэлт өрнөх явдал гарах боллоо.Үндсэн хуулийн 6.1-д“Монгол Улсад газар, … байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж тодорхой заасан байгаа биз дээ. Тэгэхээр газрын баялаг хүн бүхэнд тэгш ноогдох ёстой. Энэ бүхэнд мэдээлэлтэй, эрх мэдэлтэй хүмүүс гадны эдийн засгийн алуурчдад үйлчилж, хууль бус орлоготой болох явдал гарах болж байна. Хууль бусаар баяжиж, хөрөнгөжих нөхцөл байдал газар авч байна.Хууль бус орлогоооффшор дансанд байршуулж байна. Өнөөгийн хэвлэл мэдээлэл, сошиальертөнцөөрхуучин цагийн төр, засгийн удирдлагуудыг тэд л зөвхөн эх оронч хүмүүс байсан гэж өрөөсгөл ярих юм. Үгүй юм. Хуучин цагийн зарим дарга /зарим гэж онцолж байна/нар бас л хүмүүсийг хэлмэгдүүлж, улс орноосоо урвасан тохиолдол үеийн үед гарч байлаа. Тухайлбал, социализмын үед бий болгосон уул уурхайн түүхий эдийггадагш нь гаргахдаа тухайн үеийн дэлхийн жишиг үнээс 6-10 дахин доогуур үнээр маш хямдхан гаргаж, монголын эдийн засагт хохирол учруулж байсан шүү дээ. Энэ өнөөгийн оффшорчид, улстөрийн авлигачидтай адилхан байгаа биз. Иймээс мөн л улс эх орныхоо эрх ашгаас урвасан гэсэн үг. Монголчууд, бид ОХУ-д өргүй байсан. Харин өртэй болгож харагдуулж, өр төлж шог загнасан түүх саяхных шүү дээ. Ийм увайгүй байж болохгүй.

-Гадаадад улс орнууд их өртэй л гэж ярих юм?

-Орос Улсад өр төлөх ёсгүй байсан. Харин тэд бидэнд өртэй. Хүнээ хэлмэгдүүлж, Орос Улсад хичнээн эрдэнэт монгол хүнээ цаазлуулсан билээ. Хүнээ үнэлж чадахгүй улс орон монголоос өөр байхгүй.Байгаль, газар нутгаа сүйтгүүлчихсэн. Баялгаа хямд алдчихсан. Малаа хямд өгсөн. Бид ОХУ-д нэг хонио резинин тоглоомоор өгч байсан гэсэн яриа байдаг. Энэ яг үнэний ортой. Тэгэхээр тийм хямдхан өгчихөөд бид улс, орныхоо эрх ашгийн төлөө ажиллаж байна гэх юм уу. Ийм нөхцөл байдлыг үнэнээр ярьсан хүнийг хэлмэгдүүлж, үр садаараа хохирсоор л байгаа шүү дээ.

– Гадаад улс орны оффшор дансанд 17 тэрбум ам доллар байгаа гэдэг. Энэ нь эх орны баялаг юм биш үү?

-17 тэрбум ам долларын монголын баялаг, хөрөнгө мөнгө шүү дээ.  Их хурлын нэг гишүүн тийм их хэмжээний мөнгийг хэдэн вагонаар ачих юм гэж ард түмний тархийг угааж байналээ. Зарим хүмүүс энэ үгэнд итгэсэн явж байна лээ.Иймбялдууч, худал хуурмаг улсууд өмнө нь байсан, одоо ч байна. Тэгэхээр монголд өрнөсөн хэлмэгдүүлэлтэд хэн оролцдог вэ гэхээр матаачид буюу бялдуучид. Өнөөгийн нийгмийн цүнх баригч гэсэн үг. Тэд эзнийхээ дуулгавартай зарц болж, улмаар Оюу толгой, Дубайн гэрээнд гарын үсэг зурж, гадныханд үйлчилж арчаагүй загнаж байгаа юм шүү. Эдгээр хүмүүс нөгөө ад үздэг шударга хүмүүсийн үгийг өөрчилж, засаж, хошуу хүргэж хэлмэгдүүлдэг учиртай. Өнөөгийн хүний эрхийн зөрчил бол ажил албанаас чөлөөлж, эдийн засгаар нь хохироох явдал юм.

-Та төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа улс төрийн томоохон хууль бус наймааг зогсоож байсан билүү?

ТӨРИЙН НАЙМААНЫ НЭГЭЭХЭН ХЭСГИЙГ ЗОГСООХОД ЯМАР ҮР ДҮНД ХҮРЧ БОЛОХЫГ ХАРУУЛЖ БАЙНА

-Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа “ган”бөмбөлөг”хэмээх төрийн наймаагзогсоосон. 2013 оны дөрөвдүгээр сарын 1-нд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын хэрхэн, ямар алдагдалтай ажиллаж байгааг анх удаагаа монголын түүхэнд нээлттэйгаргаж, зарласан юм. Өмнөх ТӨХ-ны дарга нар хэзээ ч үүнийг хийгээгүй юмдаг. ТӨХК-ын алдагдал арван саяас 100 сая, нэг тэрбумаас, 5 тэрбум, түүнээс дээш 10 тэрбум төгрөг гэж зарласан. Ганбөмбөлөг гэх төрийн наймааг зогсоож, жилд дөрвөн сая ам доллар хэмнэсэн. Уг бизнесийг 20 гаруй жил хийсэн гэхэд 80, 100 сая ам долларыг бид гадагшаа алдагддагийг зогсоосон гэсэн үг. Хоёр жилийн дотор 18 тэрбум төгрөгийг улсын төсөвт төрийн хэдхэн наймааг зогсоосноос оруулсан юм.

-Тэгэхээр одооний дарга нар хэмнэлттэй ажиллаж, амьдрах хэрэгтэй байх аа…

ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГОГҮЙГЭЭС ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭД ӨРТӨЖ БАЙНА

-Ер нь хэмнэлтийн бодлогыг бий болгох хэрэгтэй. Улсын төсөвт орлого оруулах нь зөв.Ингэхдээ хэмнэлттэй байх хэрэгтэй. Тансаглалын зардлаа хэмнэх ёстой. Дарга нар ямар үнэтэй машин унаж байна гээч. Энэ нь төрөөс хулгай хийж байна гэсэн үг. Шинэ дарга болоод л машин, тавилгаа сольдог. Ийм үрэлгэн байж болохгүй ээ. Ажлын нөхцөлд хэрэглэж буй тавилгыг 30, 40 жил хэрэглэж болно ш дээ. Манай улсад хэрэгжижбуй том төслүүдийг эдийн засгийн бүлэглэлүүд оролцож, хувааж авах гээд гацаагаад байна.Үүнийгээ зарим нь эх оронч сэтгэлгээ гэж сайрхдаг, энэ бол худлаа.Шинэ цагийн хэлмэгдүүлэлт эдийн засгийн хэлмэгдүүлэлт болчихлоо. Хүнийг амьдралаар нь, үзэл бодлоор нь хэлмэгдүүлж байна. Нэг нам гарангуут нөгөө хуучин намын хэсэг бүлэг хүмүүсийг ажлаас нь чөлөөлчихнө. Энэ нь үзэл бодлын хэлмэгдүүлэлт. Гэр бүлийн нэг гишүүн төрд ажилладагбайлаа гэхэд ажлаасаа халагдангуутаа тэр гэр бүлийн амьдрал нь сүйрч, эдийн засгийн хэлмэгдүүлэлтэд өртөж байна гэсэн үг.Дарга нар хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Төрийн хар хайрцагны бодлогогүйгээс болж хэлмэгдүүлэлт явагдсаар л байна. Ард түмэн ядуурсаар. Дундаж давхаргынхны амьдрах нөхцөл бололцоог нь хааж, боож байна.

-Хэлмэгдүүлэлтийн талаархи бодлогыг хэрхэн өөрчилж, хэрэгжүүлэх нь бодитой алхам юм бэ?

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН БОДЛОГОД ӨӨРЧЛӨЛТ ГАРНА

-Төр, хэлмэгдүүлэлтийн талаархи бодлогодоошинжлэх ухаанч байдлаар хандах нь чухал байна. Төрийн нэг байгууллагад даатгаад орхиж болохгүйг цаг хугацаа харууллаа.Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо 1990 оны ардчилсан хувьсгалын нэг бүрэлдэхүүн хэсэг болон үүсэж хөгжсөн түүхтэй.Анхны төрийн бус байгууллагуудын нэг. Төр, хэлмэгдүүлэлтийн талаархи бодлогодоо өөрчлөлт гаргахыг үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга нарт ханддаг боловч тодорхой ахиц гарахгүй өнөөг хүрлээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн байгууллага учраас зөвхөн өдөр тутмынхаа ажлыг хийгээд, хэлмэгдүүлэлтийн талаархи бодлогод царцангибайдалтай байна. Өмнө нь, төрийнхэн хэлмэгдэгсдийн судалгааныхаа албыг тарааж, цомхотгосон байгаа. Үүнийг төрийн бус байгууллагаар хийлгэж болно шүү дээ. Төр тараадаг, зогсоодог, болиулдаг байж таарахгүй. Төрийн менежмент, хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөх хэрэгтэй байна. Гэхдээ одоо байдал өөрчлөгдөх төлөвтэй болчихлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисын дарга нар шинэ хүмүүс болж байгаа нь хэлмэгдүүлэлтийн талаархи бодлогыг арай өөр өнцгөөс харах боломж олгож байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах, улсын комиссын нарийн бичгийн дарга Нарандалайтай уулзаж, олон талын ажлыг эхлүүлэх талаар ярилцаж эхлээд байна.

-Их хэлмэгдүүлэлтийн 80 жил болж байна. Ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна даа?

21 АЙМАГ, 9 ДҮҮРЭГ, 330 СУМАНД НЭГЭН ЗЭРЭГ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ТАЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛНО.

-Шинэ Ерөнхийлөгч Монголын төрийн засаглалыг сайжруулж, зарим ажлын ахиц, үр нөлөө гарч байна. Аль ч, ямар ч салбарын ажлыг мэддэг хүн шиг байна.Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаа хөгжүүлэх, үйлдвэржүүлэх эхний үйл ажиллагааны эхлэлтийг тавьж байна. Тиймээс хэлмэгдүүлэлтийн бодлогыг өөрчлөхөд Ерөнхийлөгч зохицуулалт хийнэ байх гэж найдаж байна. Монголын хэлмэгдүүлэлтийнталаархи бодлогод өөрчлөлт оруулах боломж харагдаж байна.Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос санаачилсан хоёр, гурван асуудал байна. Тухайлбал, 80 жилийн хүрээнд 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж,ном болгож хэвлүүлэх бодолтой байна. Сум нэг бүрт тохиолдсон хэлмэгдүүлэлтийн талаар монголчууд бид, нийтээрээ мэдэх боломж нээгдэнэ. Энэ нь Монголын хэлмэгдүүлэлтийн түүхийн бүрэлдэхүүн хэсгийн үндэс болно гэсэн үг. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг зохион байгуулна. Уг хуралдаан “Хэлмэгдүүлэлт, шалтгаан, үр дагавар, сургамж”  сэдвээр  зохион байгуулагдана. Бусад олон талт арга хэмжээнүүдийг комиссоос зохион байгуулах болно.

 

Б.УРАН

Э.МӨНХ-ОТГОН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (August 29, 2017 3:39:05 pm )

    Яг үнэн ийм сайхан боловсорсон төрийн ажилтнууд зөндөө л байгаа .Эхүний яриаг далдага НЯМОСОР УНШААСАЙ ичээсэй .ТАНЬД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

  • jiriin irgediin bodol mon (August 29, 2017 6:55:36 pm )

    За даа.нэг биш гар шиг байна. Хүн төрлөгтний явж ирсэн түүх нь угаасаа л ололт дэвшил,хэлмэгдүүлэл хоёр хамт л явж ирсэн Хэлмэгдүүлэлт нь бага байгаасай гэхээс бүр мөсөн арилгачих тийм сайхан өөр аргыг өнөөдрийг хүртэл олоогүй л байна.

  • Anonymous (August 30, 2017 9:08:34 am )

    Балай хун ?

antalya rent a car