antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2017 6 comments

Монгол Улс дампуурлын ирмэг дээрээс холдож байна

нийтлэсэн Admin

Монголчууд бид олон удаагийн сонгууль өгч, түүнийхээ үр дүнд олон Засгийн газар үзэн хал үзэж хашир суусан түмэн гэж болох ч алдаатай сонгууль удаа дараа хийж ирсэн түүхтэй. Тэр тусмаа 1996-2000, 2012-2016 онд байгуулагдаж ажилласан Засгийн газар Монгол Улсыг ямар байдалд оруулж байсныг өдгөө уншигчид мартаагүй биз ээ. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд 2016 оны сонгуульд ялалт байгуулсан МАН-аас Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг эмхлэн байгуулахад эдийн засаг 1.6 хувьд хүрч уруудсан, мөнгөний бодлого алдагдсан, валютын ханш өсөн 2600 төгрөгт хүрсэн, валютын нөөц багассан, ажилгүйдлын түвшин11.6 хувьд хүрсэн, гаднын хөрөнгө оруулагчид нүүр буруулсан гээд уруу дорой олон зүйл байсныг дурдаж болно. Шуудхан хэлэхэд, олон улсын хэмжээнд дампуурлаа зарлахад бэлэн болчихсон Засгийн газар хүлээн авч байсныг статистик баримтаас ч харж болно, бодит байдлаас ч харж болно.

Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газарт юуны өмнө тулгарсан зүйл бол олон улсын түвшинд дампуурлаа зарлахаас урьдчилан сэргийлэх, элгээрээ хэвтсэн эдийн засгийг ухаан оруулах явдал байв. Үүний дагуу УИХ-аас “Эдийн засгийн сэргээх хөтөлбөр” батлаж, улмаар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Үүнээс өөр ямар ч арга байхгүй. Өнөөдөр зарим их мэдэгчид, сөрөг хүчний зүгээс ОУВС-гийн хөтөлбөр оруулах хэрэггүй байсан гэж үзэж байгаа нь “энэ чигээрээ яваад Монгол Улс олон улсын хэмжээнд дампуурлаа зарлаж, ард иргэдээ туйлдуулах ёстой байсан” гэдэгтэй агаар нэгэн зүйл. Үүнээс өмнө ч манай улс ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлага бий. Бидэнд байгаа бодит гаргалгаа, бодит тусламж бол энэ байсан гэдэгтэй маргах хүн олон байхгүй.

Түүнээс бус дэлхийд тэргүүлэх ордуудаа, уужим тал нутгаа барьцаалалтай биш, үүнээс өөр гарц байгаагүйг хаа хаанаа нэгэнт ойлгох болжээ. Ямартай ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар туйлдаж унасан эдийн засгийн өвчлөлийн оношийг зөв олж ажилласнаар өнөөдөр нийгэмд олон эерэг үр дүн авчирсныг бид харж сууна. Тухайлбал, эдийн засгийн өсөлт 5.6 хувьд өгсөж ирсэн төдийгүй валютын өсөлтийг хазаарлаж, 2600 төгрөгөөс 2370 орчим төгрөгт эргүүлэн авчраад байна. Эдийн засагт хэрэгжүүлж буй энэ бодлого элдэв улстөргүй, дарамт шахалтгүй цааш үргэлжлээд байвал валютын ханш илүү уруудаж ирнэ гэдгийг шинжээчид дүгнэж байгаа. Нөгөө талаар нэгэнт нүүр буруулаад байсан гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, 2017 онд гэхэд л 200 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадсан нь цаашид гаднаас ирэх валютын урсгал нэмэгдэхийн сайн дохио биз ээ. Эх үүсвэр, ундаргыг нь зөв олсон хойно болж таарна.

Нөгөө талаар гуравдагчдын мөрөөдөлд автаж, хойд өмнөд хөршдөө тааламжгүй сэтгэгдэл үлдээсэн урьд өмнийн Засгийн газрын алдаатай бодлогыг засч, оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, өнөөдөр нүүрсний үнэ тонн тутамдаа өссөн нь эдийн засгийг сэргээхэд ихээхэн нөлөөлж байгааг мэргэжилтнүүд дүгнэжээ. Бидний “хар алт” хэмээн нэрийдэх болсон нүүрсийг ганхцан БНХАУ-руу гаргадаг билээ. Тиймээс өмнөд хөрштэй харилцах харилцаанаас эхлээд нүүрсний бодлогодоо анхаарал хандуулан ажиллах нь юу юунаас чухал гэдгийг олж харсан учраас эдийн засагт сэргэлт бий болоод байна. Нийгэмд аюулын харанга дэлдээд байсан ажилгүйдлын тоог 20 хувиар бууруулсан нь ч иргэдийн өрхийн амьжиргаанд эерэг үзүүлэлт бий болгожээ. Үүнтэй уялдсан монгол төгрөгийн худалдан авах чадамжийг дээшлүүлж, валютын ханшийг хазаарласан нь иргэдийн худалдан авах чадварт ч нөлөөлөөд байгааг статистик баримт хэлж байна. Зөв бодлого, оновчтой шийдвэрийг элдэв улстөргүйгээр шийдвэрлээд явахаар болохгүй зүйл алга гэдгийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар харуулж чадлаа.

Эдийн засгаа сэргээх сууриа нэгэнт тавьж, энэ суурин дээрээ валютын ханшийг хазаарлах бууруулах, монгол төгрөгийн худалдан авах чадварыг дээшлүүлэх, улмаар ажилгүйдлыг улам бууруулах, бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө татах, уул уурхайн экспортын бүтээгдэхүүнээ хэрхэн ашигтай хэнд яаж борлуулах вэ гээд олон давхар барилга өрж таарна. Эцсийн эцэст дефольт буюу дампуурлаа олон улсын түвшинд зарлахдаа тулчихаад байсан эдийн засгийг сэргээн олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг бий болгож улс орноо аврах, иргэд ард түмнээ чинээлэг амьдаруулахад энэ Засгийн газрын бодлого чиглэж байгаа нь сайшаатай хэрэг. Ямартай ч Монгол Улс дампуурлын ирмэг дээрээс холдлоо хэмээн олон улсын эдийн засагчид, гадна дотны шинжээчид дүгнэж байгаа аж.

Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • zochin (August 29, 2017 3:01:39 pm )

    Amjilt huseye zasgiin gazartaa gomdoh erhgui odoogoor evtei l baij uls ornoo uudlun devjuuleh heregtei bainadaa tur zasag mini.

  • Anonymous (August 29, 2017 3:56:13 pm )

    mun yarivaa. MU2n ediin zasag mash emzeg baigaa.

  • Anonymous (August 29, 2017 4:33:04 pm )

    Ашгүй дээ.бие биенээ дэмжээд Монголынхоо төлөө юм хийгээсэй дээ

  • зочин (August 29, 2017 9:19:51 pm )

    уучлаарай манай улс хэзээ ч дампуурахгүй,

  • уугий (September 03, 2017 1:38:40 pm )

    үгүй юмаа.харин улс төрийн дампуурлын замд эргэлтгүй орлоо.ард олныг хуурах гэж оролдох хэрэггүй юм аа.

  • Зочин (September 04, 2017 9:31:06 am )

    Баяр хїргье сайхан мэдээ байна улам их амжилт хїсье

antalya rent a car