antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 16, 2017 12 comments

Тавантолгойн захирал Д.Ариунболд аль талд нь байна вэ

нийтлэсэн Admin

Дэлхийд эхний аравт ордог Тавантолгойг 6.5 тэрбумын нөөцтэй хэмээн тодорхойлсон аварга том орд. Үе үеийн Засгийн газрын өмнөө барьдаг цөөхөн мөнгөний уурхай бол яах аргагүй Тавантолгой. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар олборлолтыг утгаар нь явуулаад эхлэхээр монголчуудыг 300 жил тэжээнэ гэсэн тооцоо ч бий. Гэтэл энэ аварга том орд газраас ард түмэнд төдийлөн наалдаж буй зүйл үгүй. Улстөр бизнес бүлэглэлийн халаасыг зузаалдаг, тэдний өөрийн болгох гэсэн улайрлын хүрээнд ажил нь явагдаж иржээ. Харин өнөөдөр “Эм Си Эс”-ийнхэн ард түмний өмч болох Тавантолгойг авах санаархлаа өчүүхэн ч орхиогүй гэдгийг тэдний олон удаагийн үйл ажиллагаанаас харж болно.

Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үр дүнд Засгийн эрхийг авсан МАН-ынхны хувьд энэхүү орд газрыг “Эм Си Эс” группэд өгөхөөр ажиллаж байгааг ч бид харж байна. Өнөөдөр УИХ-д тус группийн хоёр ч захирал группийнхээ эрх ашгийн төлөө сууж байгааг дурдахад илүүдэх юун. Харин энэхүү компанийн захирал Д.Ариунболд нь мэргэжлийн бус, “МОНЦАМЭ” агентлагийн даргаар найман жил ажилласанаас өөр ажлын дадлага туршлагагүй хэмээн ад шоо үзэгдээд байгаа. Тиймээс улстөрийн бүлэглэл дунд Д.Ариунболдыг сэлгэх тухай яриа аль хэдийнээ бий болжээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нар үгсэж өөрийн хүнээ тавих гэж байгаагийн цаана чухам ямар төлөвлөгөөө нуугдаж байгааг таах аргагүй.

Харин нөгөө талаас Тавантолгойн 49 хувийг өмнөд хөрш рүү зарах тухай асуудал бий. Энэхүү ажиллагаа нь УИХ дахь нөлөө бүхий бүлэглэлд хамаарч байгааг эх сурвалж хэлсэн. Харин энэ бүлэглэлийн гар хөл нь захирал нэрээр өөрийгөө далдалсан Д.Ариунболд мөн хэмээх хүмүүс цөөнгүй бий. Тэгэхээр улстөр дэх бүлэглэлүүд хоёр талцан Тавантолгойн захирлыг солих халах дээрээ тулчихсан гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Д.Ариунболдын хувьд намын томилгоогоор энэ албанд очсон болохоос биш уул уурхайн чиглэлд ямар ч үнэргүй нэгэн  гэдгийг бүгд мэднэ. Тийм дээ ч эрх биш уул уурхай гадарлах хүнийг томилох нь зүйтэй биз ээ. Тэр тусмаа ард түмний өмчийг гадагшаа зарж магадгүй гэх бүлэглэлийн гар хөл болж байгаа бол бүр ч нэмэргүй.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаагаас харахад энэхүү бүлэглэл нь Тавантолгойн орд газрыг 400-хан сая ам.доллараар наймаална гэжээ.

Гэтэл шинжээч эдийн засагчдын үзэж байгаагаар бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2017 оны нийт орлого нь 500 сая ам.долларт хүрнэ гэсэн байх юм. Харин бүлэглэл нь нэг жилийн орлогод нь хүрэхгүй 400 сая ам.доллараар зарна гэдэг хоёрын дунд асар их зай бий. Тэгэхээр Д.Ариунболд захирал чухам аль талд нь үйлчилдэг захирал вэ гэдгийг тодруулах зүйн хэрэг байх.

Эх сурвалж: Шуурхай.мн Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • төрөө цэвэрлэе (August 16, 2017 3:15:33 pm )

    Энэ луйварчдыг яах ёстой вэ?

  • Судлаач (August 17, 2017 9:06:24 am )

    Маш сайн менежер. Ажлаа маш зөв эхэлж, Хятадуудтай үнинй асуудлаар тохиролцож, үнийг өсгөж чадсан. Асуудалд шуурхай, далайцтай ханддаг, зөв менежментийн үр дүнд олборлолт, борлуулхлтыг хэд дахин өсгөж, улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлж буй залуу захирал хэнд таалагдахгүй байгаа юм бэ, хөлсний хөгийн бичээч минь. Бага солиор.

  • Иргэн (August 17, 2017 10:32:13 am )

    1072 ХУВЬЦАА МААНЬ ЮУ БОЛЖ БАЙНА ЗАРИМ ИРГЭД МӨНГӨӨ АВЧИХСАН ЗАРИМ НЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ХИИСЭН. АВААГҮЙ ХҮИҮҮС ЯАХ ЁСТОЙ ЮМ.

  • zochin (August 17, 2017 11:39:54 am )

    end kompanid ajillaj bui humuus uursdiin ah duu tanil talaa ajild oruulah gej muruuruu ajlaa hiij bga zarim neg humuusee yanz yanziin baidlaar deesh ni hudlaa mataj ajlaas ni zailuulahiig orolddog hugiin zangaa orhiwol taarna da. mongolchuud l geheeree yagaad iim hugiin baidag yum boloo.

  • Anonymous (August 17, 2017 1:03:20 pm )

    uxcen xatcaniix ni cain menejer naad mashiniixaa ocher dugaaraa xaraach

  • Zochin (August 17, 2017 3:04:52 pm )

    Ard tumen gej yarix durtai bizda nar ix baix yum aa 1072 xuvitsaagaa 20000 bolgochix tegeed menejnentii ni xuviin xevshild ugchix tegeed gadaadiin xurungiin birj deer uil ajillagaag ni yavuulchix tegeed niit 3saya xunee mungutei bolgochix tegeed tatvaraa avchix ternees turd xuvi bailaa geed namuudiin saaliin unee l bolno

  • Zochin (August 17, 2017 3:05:56 pm )

    Tumur zamaa xurdan tavichix

  • Anonymous (August 17, 2017 4:00:58 pm )

    Энэ засгийн хамгийн гайгүй ажиллаж байгаа ЭТТ-гийн захирал нь Д.Ариунболд гэж бодож байгаа ш дээ Бас нэг атаа,хорсол,хар улс төр үү ..ккккк

  • sss (August 18, 2017 11:41:55 am )

    mash ajillaj bgaa Baatar guai l bas negniih ni zahialgaar dairch bh shig.

  • zochin (August 18, 2017 2:00:44 pm )

    BARILGIIN KOMPANII GAR SHVVDEE…

  • Anonymous (August 18, 2017 8:12:19 pm )

    Ариунболдоо тэр уурхайн дарга Нурлат гэж шимигч хорхойгоо зайлуулсан дээр дээ. ажлаа хийдэггүй хов хутгаж хэрүүл хийхээс цаашгүй нохой баас байна лээ. тэрүүхэн тэндээ нэг муу ямаан омог нохой санаатай. даваа гарагт очоод мягмар гарагт шуурхай хуралд бараагаа нэг харуулчаад албаны 200 хөлөглөөд УБ явна. дараагийн даваа гарагийн өглөө ирж мягмар гарагт нь бас нэг видео колоор хотын удирдлагуудад харагдчаад УБ явна. 14 хоногийн уурхайд ажиллах хууваарийг ингэж л бардаг нөхөр дөө. Харин нөгөө Чинбат нь бол жинхэнэ Уурхайн хүн юм билээ. Өөр юу хэлэхэв.

  • Zochin (August 21, 2017 12:33:40 pm )

    Er ni tawan tolgoigoos olson ashgaas ard tvmen jil bolgon ashig hvrtej baimaar bna

antalya rent a car