antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 16, 2017 19 comments

9 давхараас үсэрсэн охид сэхээнд байна

нийтлэсэн Admin

Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин амиа хорлохыг завдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Азаар 9 давхараас үсэрсэн охид амьд байгаа гэнэ. Тэд эмнэлэгт сэхээнд байгаа юм байна.

Хэргийн газар Онцгой, цагдаагийн албан хаагчид ажилласан. Чухам ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлохыг завдсаныг тодруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Охидын хувьд биеийн байдал тун муу байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • zochin (August 16, 2017 5:02:09 pm )

    ashgvde

  • Anonymous (August 16, 2017 5:39:29 pm )

    wp

  • zochin (August 16, 2017 6:07:31 pm )

    Yanaa tegeed gaigyi bgaadaa8, yasan gej iim yum hiij bgn be? Harvaas gaigyi ohid shig l haragdaj bnansytee. mash ih haramsaj bna. Hyn bolj turuh shig saihan yum haana bnaa. hyyhdyydee anhaaraachee!

  • zochin (August 16, 2017 7:56:37 pm )

    Hyamraad l usreed baival hun turluhtun muhuh biz.
    ene 2 Setgetsiin uvchtei huuhduud baisan biz dee

  • Anonymous (August 16, 2017 9:14:06 pm )

    TENEG MALUUD. YU DUTSAN YUM BOLOO.

  • Mgl girl (August 16, 2017 10:19:13 pm )

    Dendvv duraaraa tenegteh uma hairan ami hairan nas amidrla gehed tahir dutuu sde vneheer haramsaj bna muu yum holuur baig hurai hurai

    • Зочин (August 18, 2017 10:27:50 pm )

      Шалтгааныг нь мэдэхгүй байж, нялх охидыг бүү шүүмжил. Чамд шүүх эрх нь байхгүй!

  • nalaikh (August 16, 2017 11:58:55 pm )

    t1 ymdaa

  • Эх хүн (August 17, 2017 12:44:47 am )

    Эцэг эхчүүд, өсвөр насны охид хөвгүүддээ, сурган хүмүүжүүлэгч багш нартаа хандаж чин сэтгэлээсээ бичиж сууна.

    Хэдхэн цагийн өмнө Эрдэнэт хотод болсон аймшигт хэргийн талаарх бодит бичлэг болон мэдээллүүдийг та бүхэн үзсэн байх.
    Цэцэг цэврүү шиг 2 сайхан охин хөтлөлцөөд 9 давхар байшин дээрээс үсэрч байгааг харлаа.
    Нүд хальтирч, элэг зүрх эмтэрч, бодол сэтгэл харуусал гунигаар дүүрч, нулимс өөрийн эрхгүй урсаж байна.
    Хөөрхий дүү нар минь даанч яав даа…
    Хэн? Юу? тэднийг ийм үйлдэл хийхэд хүргэв?!
    Хичнээн хэцүү байсан ч өөр гарцыг хайж олж болсонгүй юм гэж үү?!

    13-хан настай нялх амьтадыг сошиал ертөнцөөр дүүрэн харааж зүхэж байна.
    Магадгүй хэн нэгэнд хараалгуулж загинуулхаас айсандаа, доромжлуулж чичлүүлхээс ичсэндээ ийм аймшигтай үйлдэл хийсэн байх.
    Гэтэл ийм болчихоод байхад нь хүний нялх үрсийг тэнэг амьтад, хувиа хичээгсэд, хохь нь гэж яаж хэлж чадаж байнаа?!

    Хайран сайхан залуу нас, гэрэл гэгээтэй ирээдүй, амь амьдрал…
    Тэд унаж байхдаа хичнээн их айж, ямар их харамсаа бол…
    Даанч цаг хугацааны ганцхан хоромыг ч эргүүлэн авч ирж болдоггүй нь дэндүү
    харамсалтай…
    Болдогсон бол тэдний өмнөөс цаг хугацааг ухраагаад, дэргэд нь очиж гарнаас нь атгаж байгаад сэтгэл зүрхийг нь уудлан ярилцахсан.
    Хэлж зөвлөхсөн, учирлаж аргадахсан…

    Тэд одоо амьд байгаа гэсэн мэдээлэл байна.
    Гэвч тийм өндөр дээрээс унасан хүүхдүүд амьд үлдэх магадлал маш бага.
    Амьд үлдсэн ч насан туршдаа эрэмдэг зэрэмдэг үлдэнэ шүү дээ.
    Тэд одоо маш ихээр өвдөж тарчилж байгаа.
    Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа.

    Тийм учраас битгий харааж зүхээч хүмүүсээ!!!
    Бид чинь хүмүүс шүү дээ!!!
    Тэднийг хайрлан өсгөсөн эцэг эхийнх нь сэтгэлийг бодоод битгий доромжлон гутаагаач!!!!

    Би ч гэсэн өсвөр насны охин үртэй эх хүн.
    Миний охин таны охин ийм үйлдэл хийвэл яах вэ?!

    Тийм учраас бид үр хүүхдүүдтэйгээ ойр дотно байж сэтгэл зүрхнийх нь үгийг сонсож ойлгож хайрлаж байх нь хамгийн чухал юм байна.
    Мэдээж үр хүүхэддээ хайргүй эцэг эх гэж хаана ч байхгүй.
    Гэхдээ илүү нээлттэй байж ойлголцож сурах хэрэгтэй байна.
    Тэдэндээ нэг л зүйлийг маш сайн ойлгуулах хэрэгтэй.
    Тэр нь юу вэ гэвэл: Чи хичнээн удаа алдаа гаргаж, хэдэн ч удаа алдаагаа давтсан ч ээж нь аав нь чамайг ямагт уучилж өршөөх болно. Бүх дэлхийгээрээ чиний эсрэг байж чамруу чичилж байсан ч чамайг өмгөөлөн хамгаалж үргэлж хайрласан хэвээрээ байх болно гэдэгээ л хэлж ойлгуулах хэрэгтэй.

    Намайг зөвөөр ойргоорой.
    Ингэлээ гээд хүүхдээ даврааж, буруу эрхлүүл гэж уриалж байгаа юм биш шүү.

    Хүнд хэцүү санагдаж, гарах гарцгүй болоод аливаа асуудалыг шийдэж чадамгүй, давж гарамгүй мэт санагдвал амиа егүүтгэхийг бодохын оронд аав ээждээ шууд хандаж байх тэр их итгэлийг олгоорой л гэж хэлэх гэсэн юм.

    Бас залуус дүү нартаа, өсвөр насны охид хөвгүүддээ хандаж чин сэтгэлээсээ хэдэн зүйлийг захин хэлмээр байна.
    Та нар минь ямар ч алдаа гаргасан бай, хичнээн ганцаардаж, хичнээн гутарсан ч, хичнээн шаналж байсан ч алтан амиа егүүтгэх тухай хэзээ ч битгий бодоорой.

    Амьдралд зовлон жаргал ээлжлэн байдаг учир өнөөдөр чи зовж байвал маргааш ЧАМД ЖАРГАЛ ИРНЭ ГЭДЭГТ ҮЛГЭЛЖ ИТГЭЭРЭЙ!
    Үхмээр санагдаж байгаа чиний энэ нэг өдөр, өчигдөр нас барсан хүний хүсээд ч олдохгүй өдөр гэдгийг санаарай.

    Эцэг эхчүүд бидний чин хүсэл гэвэл та нарыгаа эрүүл энх байж, инээд баясалаар дүүрэн, сайн сайхан амьдарч явааг харах юм шүү.
    Эх эцгийнхээ ачийг хариулах гэж зүдрэх хэрэггүй ээ.
    Бага алдаж, илүүхэн ухаарч, хүний дайтай л явбал аав ээжийнхээ ачийг хариулсанд тооцоорой.
    Эцэг эхийн үгийг бүгдийг дага гэж хэлэхгүй.

    Хамгийн гол нь чамаас арай илүү олон жил амьдарсан учраас тэдэнд амьдралаас олж авсан асар их туршлага гэж байдаг юм.
    Бас энэ ертөнцөд чиний төлөө үхэж чадах тийм л үнэнч агуу хайраар зөвхөн эцэг эх чинь л чамайг хайрладаг учраас үглэж яншиж байгаа мэт санагдах боловч үнэндээ чамд үргэлж санаа тавьж байгаагын илэрхийлэл юм.
    Хүн л болсон хойно алдаатай оноотой, буруу ч ярина зөв ч ярина.
    Түүн дотроос нь авахаа авч хаяхаа хаяж байгаарай.

    Амьдралд заримдаа хамгийн хэцүү санагдсан зүйлс үнэн чанартаа хамгийн амархан хялбархан байдгийг санаж, сэрж мэдрэн сэтгэлийн хаттай яваарай.

    Бас үеийн нөхдөө хүндэтгэж харьцаарай.
    Үерхлийнхээ нууцыг чандлан хадгалаж яваарай.
    Чиний найздаа хэлсэн хатуу үгс, уурандаа хэлсэн хараал, хэн нэгэн охин (хөвгүүн)- ний тухай үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриаг дамжуулан хэлэлцэж бусадын нэр хүндийг гутаах нь тэдний зүрх сэтгэлийг хэмжээлшгүй ихээр шархлуулж мэднэ.
    Бүр амьдрах ч хүсэлгүй болгож амиа егүүтгэхэд нь ч хүргэж болно.

    Алдсан нэгнийгээ эсвэл амьдралын боломж муутай найзыгаа шоолон инээж, доромжлон тохуурхахын оронд чиний л адил хүн гэдэг утгаар нь хүндлэн харьцаж байгаарай.

    Багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн ч бас сурагч нартайгаа чин сэтгэлээсээ хааяа ч гэсэн ярилцаж, эрдэм мэдлэг олгохын хажуугаар сэтгэлийн боловсрол олоход нь туслаж дэмжиж яваарай гэж хичээнгүйлэн гуйя.

    Монголын минь ирээдүй болсон охид хөвгүүд, залуус дүү нар минь ийм эмгэнэлт үйлдэлийг хэзээ ч бүү хийгээрэй!

    Бурхан ивээг!

    • Зочин (August 17, 2017 1:51:09 pm )

      Хумуусээ энэ эх хуний сэтгэгдлийг дуустал заавал уншаарай баярлалаа ийм л сайан чин сэтгэлтэй байвал бух юм ок шуу дээ дахин дахин баярлалаа

    • Anonymous (August 17, 2017 1:55:23 pm )

      нялх үрсийг өрөвдөж байна маш харамсалтай байна

  • zochin (August 17, 2017 1:27:37 am )

    hairan saihan tseteg tsewrvv shig ohid haramsaad haramsaad barahgvi ni setgel zvrh umurch gunig haruuslaar dvvrch bna mash ih haramsaj bna

  • zochin (August 17, 2017 11:34:33 am )

    uruwduj bna.

  • muuguu (August 17, 2017 12:11:03 pm )

    aimshigtai mash haramsaltai ym bolloo havi oiriinhon humuus ydaj dor zoolon yum devsej boloogui ym bh da

  • muujii (August 17, 2017 12:11:32 pm )

    aimshigtai mash haramsaltai ym bolloo havi oiriinhon humuus ydaj dor zoolon yum devsej boloogui ym bh da

  • Zochin (August 17, 2017 2:09:22 pm )

    Habi oirin humuus dor ni tosood erchiig ni saaruulj boloogui yum bh daa

  • Зочин (August 18, 2017 10:25:19 pm )

    Аймшигт нийгэм, архичин эцэг, зөвлөж туслах нийгмийн үйлчилгээгүй, нэг нэгнээ шоглож хохироодог хамт олон, хайхрамжгүй багш сурган хүмүүжүүлэгч нартай манай орон. Тархиндаа сумтай, хараан зүхэх өвчтэй комментарчид..

  • 3ochin (August 19, 2017 6:02:40 pm )

    hoorhon ymaa

  • Anonymous (August 23, 2017 10:13:35 am )

    bieiig ni etseg eh turuuldgees ymar uhaaniig ni turuuleh bish de

antalya rent a car