antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 16, 2017 39 comments

“Топор, Женко, Херо” нарын яриа юу өгүүлэв /Видео/

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг сонгогдоход гүн туслалцаа үзүүлсэн “Хэнтийн гурвын” буюу “Тулгын Топор” У.Хүрэлсүх, урвагч Л.Оюун-Эрдэнэ, “бандааш” хочоор намаа мялаасан Д.Гантулга нарын тухай яриа эрчээ алдалгүй хөвөрсөөр байна. Хамгийн шинэ сюрприз нь Шадар сайд У.Хүрэлсүхийн “Херо”-гийн Б.Баатартай утсаар ярьсан бичлэг олон нийтэд дэлгэгдлээ. “Хүний мөр” кинонд гардаг чекистийн “Энэ буу бас сумгүй биз” гэдэг шиг “Энэ бичлэг мөн л эвлүүлэг үү, Баатар найруулагч аа”!

Таны гайхамшигт эвлүүлэгүүдийн дэргэд харамсалтай нь энэ бичлэг үнэн юм гэдгийг У.Хүрэлсүхтэй нэг удаа ч атугай үг сольж үзсэн, ядаж л телевизээр ярьж байсныг нь ухраагаад үзсэн хүн бүхэн дуу хоолойг нь таньж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн яагаад хэвлэлийнхнийг ахлах болсон, яагаад цаанаа л сулбагар ажиллаад байсан гэхчлэн тухайн үед МАН-ынхны дунд бөөн шүүмжлэл дагуулж учир битүүлэг байсан бүхэн өнөөдөр улам тодорхой болов. Б.Баатар найруулагчийн “Оюука” буюу Л.Оюун-Эрдэнэ гишүүн, Тулга ах буюу өнөөгийн Ерөнхийлөгчийн  өхөөрдсөн “Топор” У.Хүрэлсүх нар өрөөлийн бөхийг зассан юмсанж. Даанч прокурорын газрын тодруулгаар баталгаажуулсаар байсан хэрнээ Х.Баттулгад холбогдох хэрэгтэй хамааралтай нийтлэлүүд гацаанд ороод огт дэмжигдэхгүй байсан юм. Ерөнхийлөгчид дуулгахад “Оюука” чинь ажлаа сайн хийсэн шүү. Түүн дээр МАН-ын генсек Д.Амарбаясгаланг нэмчихэд илүүдэхгүй. Нүд рүү эгцэлж харж чадахгүйгээр “түүнд харуул”, “үүнд уншуул” гээд ноцтой мэдээллүүдийг нийтлэхийг хориглож байсан. Тэр нь пиар ч биш гэмт хэргийн чанартай мэдээллүүд байсан.

Ингэхэд Б.Баатар найруулагч хэзээнээс Шадар сайдыг “Ярих ч үгүй, хаагуур байна” гэж найзархах болов. Арай “Женко”-гийн багийнхан санал хураалтын өмнөхөн гэнэт У.Хүрэлсүхэд хайр зарлаж, бүр намтай нь дайсагнуулж байсан ч тухайн үед дассан сурснаараа “Тийм юм байхгүй” гэх даацтай мэхээ хийж няцаасан тэр үеэс биш биз. Болж өнгөрсөн үйл явдал, дээрх бичлэгийн логикоор болж тэгж харагдаж байна.

Бичлэгт ярьж байгаагаар бол Ерөнхийлөгч, Шадар сайд, “Херо” гурав уулзахаа товлож байх юм. Төрийн тэргүүн маань “өнөөдөр яг шүү” гээд эгээ л билльярд тоглох гэж байгаа хийх ажилгүй залуус шиг болзохыг бодоход тийм ч төрийн төлөө морь, нохой мэт зүтгэдэг завгүй хүн биш бололтой.

Шадар сайд хэдийгээр төрийн ажлаа хийгээд завгүй гэж ихэрхэх гэж оролдсон ч мэдээж үгүй гэж чадсангүй, айхтар “унжиж” гэмээнэ маргаашнаас уулзая гэчихдэг юм байна. Тэд уулзахдаа бидний хүндэтгэн саналаа өгсөн Ерөнхийлөгчийн сонгууль, тэдний ярьж байгаагаар бол “үлгэр домгийн ч юм шиг хөгийн, хөгийн юмаа” ярих бололтой. Тэгэхээр бид сонгуульд санал өгөв үү, жүжигт оролцоод дөрвөн жил улсаараа тоглочихов уу.

Ийнхүү “Херо” Баатар тэдний холбоочин болж дамжуулж хэлэх үгийг зөөж хэзээ уулзах завыг товлодог юмсанж. Туршлагатай гэж жигтэйхэн, хийтэй үг унагахгүй, өнөөхийг чинь хэлчихсэн байгаа шүү л гэх. Өнөөх нь мэдээж жижиг зүйл биш байж таарна. Төрийн тэргүүн болон, түүний ялалтад эсрэг талаас нь урваж тусалсан, эдүгээгийн Шадар сайд хоорондын яриа шүү дээ. Бүр ялалтынх нь 40-50 хувь нь У.Хүрэлсүхийн ач гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг аж. Гэхдээ энд 60 тэрбумаас давсан мөнгөний тухай таамаглаж ярьж байгаа юм биш, хэн нэгэн хүнийг арчих тухай юм. Тэр нь хөөрхий МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхболд.

Намын дарга учраас төр дэх имиж нь эв нэгдлийн илэрхийлэл байсаар ирсэн болохоор тэр намынхандаа итгэсэн. Гэтэл хамар дор нь хутгаа ирлээд сууж байсан хайртай дүү нар нь, аль болох фракцийнхан нь гэгддэг залуусаас алсуур намын хүрээнд цуглуулсан баг нь түүнийг “түгжилджээ”.

Тэдний яриа уг нь их өрөвдөлтэй юм. Төрийн тэргүүн маань эрлийз морьдыг уралдуулахыг хориглосон талаарх Шадар сайдын мэргэн шийдвэрт их баярладаг л гэнэ, ганцаараа үзээд л суугаад байдаг юм байх. Эрлийз хүн жигшүүлэх Тулгын санаа, эрлийз морьдыг уралдуулахыг хориглосон Топорын шийдвэр хоёр жигтэйхэн нийцдэг, үүнээс болж бас ч үгүй “Топор” нь эрсдэлд орж баларснаа сануулаад орхив. Тиймдээ ч найруулагч Б.Баатарт “Чи хоёр ахыгаа уралдуулна гэсэн. Нэг нь түрүүлчихлээ” гэсэн. Гомдолтой байгаа юмсанж. Мэдээж намын даргад өрсөлдөх нь тодорхой. Түүнд нь “Женко” хариу барих ёстой байж таарч байна. Шүүмжлэх хэрэггүй дээ, “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэгчээр Женко, Топор нар хочтойгоо л үлдэнэ.

Ингээд “Херо” Б.Баатар “Ахыгаа түрүүлүүлнээ” гэж ам гараад орхив. МАН-ынхан хуралдах хэрэг байгаа юм уу. Найруулагч Б.Баатар МАН-ын дарга хэн болохыг шийдэх юм биш үү. Нэг иймэрхүү жүжиг хамгийн сүүлийн гашуун инээдийг бэлэглээд өнгөрөв. Энэ тоглоом биш л юмсан, уг нь.

Энүүхэндээ гэхэд “Женко” Х.Баттулга, “Мон-Уран”-ы буюу одоогийн УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн гавыг тайлуулсан ачтан. Б.Наранхүү нь Гүнт дэх гэртээ М.Энхболдыг Улсын Ерөнхий прокурор агсан М.Алтанхуягтай уулзуулж У.Хүрэлсүхийн гавыг тайлуулж байсан буянтан. Харин У.Хүрэлсүх, Х.Баттулга нар нийлээд М.Энхболдыг дарж аваагүй бол Х.Баттулга Ерөнхийлөгч биш ялтан болох байсан. Тиймээс хэнийг ч үл өрөвдөж, юуг ч үл харамлаж, үзэл бодлоо ч худалдаж, МАН-ын нэр хүндийг ч шавар шавхайд хутгаж байгаад ч хамаагүй Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх МАН-ын дарга болох бололтой. Харин М.Энхболд юу болох вэ. Тэр хүнээрээ л үлдэнэ. Эв нэгдлийн илэрхийлэл болсон төрийн ноён нуруу, тулх түшиг, улс төрийн соёлыг нь хэн ч, хэнтэй ч нийлээд эвдэж үл чадна. Буруу замаар будаа тээсэн хүмүүст буцахдаа булшаа бэлтгэх боломж үлдээх хэрэгтэй шүү дээ.

Шадар сайдын нэг үг илүүтэй анхаарал татах аж. Тэр яриаг сийрүүлбэл:
“Херо” Баатар: Сайн байна уу та.
Шадар сайд У.Хүрэлсүх: Бичлэг хийгээгүй биз /инээв/
“Херо” Баатар: За яршиг бичлэгээ унтраачихъя. Рекорд пауз авчихъяа.
Шадар сайд У.Хүрэлсүх: Чи бичлэг хийсэн байж магадгүй шүү
“Херо” Баатар: Ямар аймар юм бэ. Ийм муухай нэр хүндтэй ч болчих гэж нээрээ.
Шадар сайд У.Хүрэлсүх: Зүгээр ч байж чадахаа байсан. Хүнтэй ч юм ярьж чадахаа байсан байнашдээ. Чамтай л ярьж байна. Чамаас өөр хүнтэй бол ярих ч үгүйшдээ.
“Херо” Баатар: За. Ярих ч үгүй. Шадар сайд хаагуур байна.
Шадар сайд У.Хүрэлсүх: Баяр наадмын комиссоо хийж байнашдээ. Надад бас үндсэн ажил байнашдээ. 
“Херо” Баатар: Байна л даа одоо харин тийн. Хөөш та өнөөдөр орой яахын гурав бүгдээрээ уулзах юм уу. Үгүй юм уу.
Шадар сайд У.Хүрэлсүх: За хэн.
“Херо” Баатар: Оюука над руу хэлээд би юу яасаншдээ. “Тулга” ахад юм хэлсэншдээ. Өнөөдөр уулзах уу гэсэн за яг шүү гэсэншдээ уг нь.
Шадар сайд У.Хүрэлсүх: Өнөөдөртөө амжихгүй. Маргааш л болъё. Чи хаагуур байгаан.
“Херо” Баатар: За за. Би жимдээ л байна. Одоо жим хийж хүн шиг байя. Өөрөө дэвшиж байгаа юм шиг гүйлээ хэд хоног өвчтэй юм шиг.
Шадар сайд У.Хүрэлсүх: За одоо тэгээд баяр хүргэе. Уясан морио уралдуулж түрүүлсэн бөх уяач их сайхан болж байнашдээ. Ойлгомжтой.
“Херо” Баатар: Харин тийн уяа ч сайхан байна өө.
Шадар сайд У.Хүрэлсүх: Хөгийн хөгийн юм ч их боллоо доо. Одоо тэгээд уулзаж байгаад ярья даа. Үлгэр домог шиг ч юм одоо.
“Херо” Баатар: Үлгэр домог шиг юм ч болсоон болсон. Харин тиймээ /инээв/ Та юу яах юм биш үү. Цаадахтайгаа нэг ярьсан нь дээр юм биш үү. Би бол ерөнхийдөө хэлчихсэн байгаа. Тэгээд өнөөдөр тэгвэл “Топор”- той уулзчихья л даа тэгүүл. Таныг чинь “Топор” гэдэгшдээ. Таны нууц нэр “Топор” шдээ. “Топор”-той уулзчихмаар байна гээд л инээгээд л байна лээ. Би тэгээд хэлсэн байхгүй юу. Ерөнхийдөө таны ялалтын чинь бараг л 40-50 хувь нь юу бол энэ хоёр чинь ингээд Хүрэлсүх ах шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү гэсэн. Харин тиймээ. Тэднийг бол арчих ёстой байсан. Тэгээгүй нь гээд учир нь тэр байна гээд татаж унаад байна лээ.
Шадар сайд У.Хүрэлсүх: Өөр юу байна.
“Херо” Баатар: Эрлийз морьд дээр их баярлаж байгаа цаадах чинь. Ганцаараа үзээд суугаад татаж унаад байсан.
Шадар сайд У.Хүрэлсүх: Би чамд морь морь гэж хэлээ биз дээ. /инээв/
“Херо” Баатар: Энэнээс илүү би яаж дэмжихэв дээ гэсэн чинь хүн болгон л тэгсэн байна лээ.
Шадар сайд У.Хүрэлсүх: Дараа нь одоо тэрүүгээр чинь өөрөө байдалд орсоншдээ.
“Херо” Баатар: Тэгсэн
Шадар сайд У.Хүрэлсүх: Та нар ч алдаг хүмүүс шүү. За яахав уулзаж байгаад яринаа. Өнөө орой юм уу, маргааш залгая за юу. Оюука та хоёр байж байгаарай.
“Херо” Баатар: Тэгээд юу юм биш үү ах. Оюукатай ярьж байна. За тэгий за баярлалаа ах.
Шадар сайд У.Хүрэлсүх: ок
“Херо” Баатар: Одоо таны юм руу оръё. Таныг бас уралдуулмаар байх юм одоо.
Шадар сайд У.Хүрэлсүх: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуулъяаа гэж ярьсан. За яахав нэгэн ч уралдаад түрүүлчих шиг боллоо. /инээв/
“Херо” Баатар: Яваад л байгаа биз дээ. Одоо таныг түрүүлүүлнээ.
Шадар сайд У.Хүрэлсүх: Тэр ч одоо ер нь их ойрхон болчихоод байгаа шдээ. За тэгье тэгээд уулзаж байгаад ярья.
“Херо” Баатар: За

Энэ ярианаас түүний юунд түрүүлэх гээд байгаа нь тодорхой, тэр цаг хугацаа нь их ойрхон болчихсон гэж итгэж байгаа нь илэрхий.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй шадарлаж, ингэж л албан тушаалын төлөө намынхаа эсрэг нулимж явсан нь эндээс тодорхой болж байна. Тэр намынхаа даргыг муухай харагдуулах зорилгоор эрлийз морьдыг уралдаанаас олноор хасч дэмжсэнээ энд сайрхан ярьж, үүнийхээ төлөө байдалд орсноо ч нуусангүй.

Одоо тэр харин энэ бичлэгтээ ямар тайлбар хийх бол. МАН-ын гал тогоон дотор тэр өсч өндийсөн. Цэргийн бага тушаалын офицероос төрийн сайд болтлоо томорсон замнал нь энэ нам, гишүүд дэмжигчдийнх дунд бий. Харин тэр эргээд нам руугаа ил далд нулимж явсан нь тодорхой боллоо. Хамгийн аймшигтай нь тэр хоёр нүүр гаргаж явжээ. Товчхондоо бол урвалт гэсэн үг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • irgen (August 16, 2017 11:47:48 am )

    haha

  • ERHSARAN.... (August 16, 2017 12:23:32 pm )

    Алдарт 60 тэрбум ын бичлэгний хажууд энэ юу юм бэ? Төрийн албыг төгрөгөөр наймаалцаж, нам дотроо хүртэл нэгнийгээ дарах атгаг санааг агуулан ярилцаж, намын сонгуулийн тактик гэхээс илүү өөрсдөө төрөөс тэрбумтан болох санаа агуулсан тэр новшнудын ярианы дэргэд харин ч ЭХ ОРОНЧ сонсогдож байна…

    • зочин (August 17, 2017 1:17:42 pm )

      Түгжил түгжилээрээ л үлдэнэ,Монголын ард түмэн хэзээнээс урвагчдыг үзэн яддаг,тиймээс ч Түгжил,Дүлзэн г.м нэр гаргасан,Хүрэлсүх ч дахиад л Баатартаа хулхидуулав,бичихгүй гээд бичлэгээ тараачихлаа,ийм хөгийн юм байх ч гэж дээ,Ах нь Түгжил бол дүү нь Дүлзэн аж,Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж монго ардын зүйр үг байдагийг мэдэх байлгүй,хэзээнээсээ ноён урваач,нохой шарваач гэдэг юм даа

  • Munkhnaran... (August 16, 2017 12:24:03 pm )

    манай монголын хууль хяналт цагдаа шүүх тагнуул нэг хүний бөгсийг сайн долоож, харин нөгөө хүний бөгсийг сайн ухаж араас нь сайн бүр маш сайн хутгалж байх юм. Ер нь яадгийм эрлийз хурлийзуудаас эх орон энгүй төрөө салгах гэж л зүтгэсэн байна. Тэд чадаж… Харин ч ард түмэн мэргэн сонголт хийж

  • Бадрах (August 16, 2017 12:41:26 pm )

    ТЕГ нтр нь хэдхэн хүний утсыг өдөр шөнөгүй чангаж суухынхаа оронд ажилаа хийгээч. Улс орон нь онц байдалд байна. Сайд нарыг чинь өдөр шөнөгүй хүн дагаж байна. Ийм байхад ажлаа хийхгүй шалгаад явахгүй хов чагнаад суух юм.

    • зочин (August 17, 2017 1:21:21 pm )

      энд ТЕГ ямар ч хамаагүй,Баатар новширч бичлэгээ дэлгээ биз дээ нэг,сурсан юмыг сураар боож болдоггүй юм даа,нэг өдөр хадам ээжийнхээ авгай хоёрынхоо яриаг олонд дэлгэх биз,хүүхдүд нь ичих байлгүй

  • Мангарууд (August 16, 2017 12:41:57 pm )

    Байж мэдэх баримт гэнэ шүү. Нээх сүртэй юм байх гэж бодсон чинь зүгээр л хувь хүмүүсийн яриа л байнашд. Ер нь шударга үнэн л ялж байвал яасан ч яадаг юм. Гэрэл гэгээг түгээхийн тулд харанхуйд байх шаардлагатай байдаг гэдэг үг байдаг биздээ. Тэр харанхуй нь одоогийн МАН байна. МАНАНгаар удирдуулаад хэлсэн ярьсанг нь үг дуугүй биелүүлээд явж байгаа МАНгарууд

  • зочин (August 16, 2017 12:52:21 pm )

    цэвэр цустангууд нийлж байгаад бохирдсон цустыг зайлуулчихсан бололтой юу нь болохгүй гэж

  • Anonymous (August 16, 2017 12:57:10 pm )

    Гайхах юм алга. Төрийн албыг зарах төлөвлөгөө зохиосон нь алдаршаад байдагтай яг ижил юм болж бна. Даргынхаа эсрэг ажилчаад одоо өөрөөсөө болж унасан суудлаа өгөөтөх гэж бгаамаа даа янз нь? Еөгий ч гэсэн ийм л дүлзэнгүүдээр өөрийгөө тойруулсан нэг өдөр өөрөө унана даа.

  • иргэн (August 16, 2017 12:58:08 pm )

    зөв монголчууд сайхан байна. үнэндээ Баттулга хүрэлсүх сайхан монгол эх орончид шүү. амжилт хүсье

  • иргэн (August 16, 2017 12:59:14 pm )

    Хүрэлсүхийг тагнасан нь нотлогдож байгаа юм биш үү. утасыг нь чагнаж байсан байна.

  • оргил (August 16, 2017 1:26:02 pm )

    2 ын хооронд хөгийн юм хийх юмдаа 60 тэрбум юу болсон бэ

  • зочин (August 16, 2017 2:13:15 pm )

    юу нь болохгүй байгаан МАН-с бараг шудрага нь хүрэлсүх нямдорж ш дээ тэгээд шудрага хүмүүс л нийлж дэмжиж байна хүрэлсүх тэр хүрэх юмандаа хүрчээсэй

  • erka (August 16, 2017 2:21:16 pm )

    zuv sh Dee zuv l ajillasan bna Mongol hunii tuluu Mongol tsever tsusniihaa tuluu zuv l songolt hiij zorigtoi eh oronch songolt hiij MAN dotorhi Mongol uner unertej bna bayar hurgie

  • Anonymous (August 16, 2017 2:38:54 pm )

    enuugeer 60 terbumaa xaintsuulax geed bgaa yum bx daa..xe tses kkkkkk

  • Zochin (August 16, 2017 2:59:44 pm )

    Zuv zuv zuv uuuuuuuuu

  • тайвшир (August 16, 2017 3:29:46 pm )

    МАН, Миеэ 2 чинь тэс өөр зүйлштээ. Харин ч өсч өндийсөн МАН-аа авилга, гэмт хэргийн үүр уурхай болгоод байгаа Миеэ нараас салгах хэрэгтэйштээ. Чадах ганц хүн нь Топор л бна. Ингэж МАН-ын удирдлагыг цэвэрлэж чадаад Ерөнхийлөгчтэй ойлголцоод явбал МАН цаашлаад Монгол улсад л хэрэгтэйсэн. Дээрхийг бичигч Миеэгийн цүнхийг зөөгч бололтой ажилгүй болно гэж санаа нь илт зовжээ.

  • Mgl (August 16, 2017 4:05:32 pm )

    Энэ юм бичээд байгаа нөхөрт хэлэхэд. Наад зохиомжийг чинь үнэн ч бай, худлаа ч бай ард түмэн хүлээж авахгүй. Учир нь наад Хүрэлсүх чинь ард түмэнд дэндүү үнэлэгддэг учраас.

  • Zochin (August 16, 2017 6:20:48 pm )

    Zuv bayar hurgie

  • Зочин (August 16, 2017 9:37:08 pm )

    Элдэв юманд ерөнхийлөгчийг хамаатуулдагаа болиорой. Энэ хүн чинь өмнөх ерөнхийлчүүдийг бодвол Монголоо гэсэн чин сэтгэлтэй Монгол хүн . Монголыг өөд нь татах чадвартай хүн. Ажил албанд нь бүү саад хийгээч гэж хүсмээр байна

    • зочин (August 17, 2017 1:35:07 pm )

      зүгээр ямар ерөнхийлөгчидөө гэдгээ үзнэ,ямар ч байсан 17 вагон спирт,таван толгойн төмөр замаас идсэн 250 тэрбум төгрөг,8 жил монголын хөгжлийг гацаасан женко гэдгийг шударга хүмүүс хэзээ ч мартахгүй,түүхэнд хараар тод бичигдэнэ

  • Хүннү (August 16, 2017 9:55:31 pm )

    Энэ Баатар ч яачихсан хар мөртэй нөхөр вэ? Дандаа л хийсэн, ярьсан зүйл нь задарч илэрч байдаг. Ийм байж юу ч хор найруудах дуртай юм. Нөгөө “босч чадахгүй байж боовонд дуртай” гэдэг шиг. Олон хүнийг “шаварт” хутгаж байгаа юм биш үү.

  • Хүннү (August 16, 2017 10:03:08 pm )

    Энд ярьсан зүйл нөгөө Сандуй, Ганбаатар нарын хажууд зүгээр л ярьдаг яриа л байна. Хамгийн гол нь Ерөнхийдөгч, Шадар сайд нар оролцож байгаа нь муухай юм даа. Ард түмэн Төрдөө итгэх итгэлгүй боллоо. Та нарын өөдөөс захын хүн салаавч тавина.

  • Anonymous (August 17, 2017 1:48:14 am )

    Ene buzararttsan mongoloos uter turgen zail uzii eruusuu bugd buh um dampuurtsiin bn o

  • зочилсон чинь (August 17, 2017 9:49:04 am )

    Алчуурчин намынхан одоо дотроо алалц ,,,,,,,,,,,,,,,,,,,,

  • zochin (August 17, 2017 10:47:50 am )

    battulga baatar 2 n hiij baigaa ajil iim hvniig erunhiilugchuur songoson vznee yrbagachidiig tsaazal

  • zochin (August 17, 2017 11:19:50 am )

    ene yariand hun gaihaad l baih yum ogthon ch algoo.60 terbumaa darah gesen oroldlogo u

  • bold (August 17, 2017 12:15:10 pm )

    end eruusuuu hun angaigaad jigsheed baih yu yarisiiiin…. er ulsuud l yarisan baina.. Hurleegee demjneee… ene enhbold, erdene bat, elbegdorjiig huuliin daguuuu tsaazaar avah yumsan

  • zochin (August 17, 2017 12:53:51 pm )

    Женко эх орон намаас хүрэлтопор манаас горьдзодов сундуйгаас урвалаа. Удахгүй херо бүгдээс урвана.жүжиг нэг иймэрхүү . Урвагчдын фракц урвагшаа.

    • зочин (August 17, 2017 1:30:51 pm )

      чи үнэхээр сайхан хэллээ,мөнгө гэдэг юу юм,хэдэн үеэрээ нэр төртэй сайхан явсан нь дээр

  • зочин (August 17, 2017 12:54:17 pm )

    60 тэр бумын бичэлгийг жонхуу болгох гэж үүнийг захиалгаар бичээд байгаа байлгүй дээ гэж ойлгогдохоор юмаа,МАН н доторхи эх оронч хүмүүсийг тодруулчихлаа гэдгээ бичсэн нөхөр ойлгож багаа болов уу …

  • зочин (August 17, 2017 1:29:09 pm )

    нам дамжиж мөнгө олдог нөхдүүд илэрч байгаа нь сайн хэрэг,ийм нөхдүүдийн ачаар увайгүйчүүд тодорч байна.Сайхан монгол эр хүн гэдэг чинь Баттулга Хүрэлсүх Баатар мэтийг хэлдэггүй юм,Шударга,хүний араар тавьдаггүй,халхын сайн эр цахиур Төмөрийн хажууд Түгжил гэдэг хүн бас байдгийг Лодойдамба гуай харуулсан юм даа,Бялдууч нар минь

  • zocНямбууhin (August 18, 2017 9:44:24 am )

    ХүниЙ яриаг чагнах чинь хууль зөрчсөн гэмт хэрэг. Хувийн нууц гэж үүнийг хэлэхгүй бол өөр юуг хэлдэг юм. Бичлэг хийсэн болон чагнасан эрхтэнг гэмт хэрэгтэн гэх ёстой. манай шүү. МАНАЙ ТАГНУУЛ. Цагдаагийнхан эрхтэн албан тушаалтанд үйлчилдэг болчихоо юу?

  • Зочин (August 18, 2017 10:59:17 am )

    Энэ БАТАР ГЭДЭГ НӨХӨР ТАГНУУЛ ЦАГДААГИИН АЖИЛ ХИИЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ЭНЭ УНИВЕРСАЛ НӨХӨР БАЙХАД ТЕГ ЦЕГ БАЙХ ШААРДЛАГАГҮЙ БУС УУ МОНГОЛД ХҮНИИ ЭРХ ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ БИД ХОЙД СОЛОНГОСТ АМЬДРААД БАЙНА УУ

  • иргэн (August 20, 2017 3:29:43 pm )

    60 terbumiin diplomiin ajil 2011 ond zokhiogdood 2012-2016 onuudad amidrald heregjeed , 2016 onii songuulid une hurgej ashiglagdahaasaa umnu zadarch olnii bulai bolon tsaashid heden jil hichneen humuusiig buhimduulj , umar une hurch , ard oniihoo ev negdliig heden jil hagalan butargah boldoo , .

  • Пүрэв (August 20, 2017 3:30:12 pm )

    Байдагл нэг яриа байна шүүдээ. Ийм яриа аль ч нам бараг хүн бүр ярьж байгаа, Бид чинь ийм л монгол магарууд шүүдээ, Толинд гэнт өөрийгөө харсан хөгшин авгай ийм юм бичэждээ

  • Anonymous (August 22, 2017 11:31:46 am )

    Одоо БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ Эрдэнэт үйлдвэрийг 100% төрдөө авч 49%-иар нь ард иргэдийнхээ цалин, тэтгэврийн зээлийг нэн даруй чөлөөлж ядуурлаас гаргаж АМЛАЛТАА биелүүлэх хэрэгтэй.

  • Anonymous (August 22, 2017 10:16:57 pm )

    Tagnuuliih ni gargaj bgshdee eniig oor hen yum be .ichmeer yum hiih ajil slga uu .za da hiih yum bhgui dee kyataduudiin bool bolson ulsuud .Bi bol huvidaa ih yum bodohgui ene yu yum be yuch bsh Enenees iluu yumiig .hen toodog bsiin .Tagnuuliihaan !!! Oshoo yum tabi hii .Ta nar l koshin shog blno..

  • ЗОЧИН (August 25, 2017 3:49:54 pm )

    Энэ Баатар ёстой үнэн хөгийн нөхөр юмаа. Цаадуул нь ч энэнд итгэж байдаг таарчдээ.

antalya rent a car