antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 20, 2017 1 comment

Т.Ганбүргэд:Шагайны лигтэй болмоор байна

нийтлэсэн Admin

Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Тогоогийн Ганбүргэдтэй ярилцлаа.

-Үлэмж дархан мэргэн Ганбүргэд анх хэдийд ямар учрал ерөөлөөр шагайн спортод хөл тавив?

-Миний хувьд Хөгжим бүжгийн дунд сургуулийг 1987 онд Морин хуурч мэргэжлээр төгсөн Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрт хөгжимчнөөр ажиллахаар очиж байлаа. Энэ үед байгууллагууд дээр хариуцлагтай жижүүрийн алба тохоодог байлаа. Намайг хариуцлагатай жижүүртэй үед найрал дууны ангид баахан нөхөд шагай харваж байна гээд шуугилдаад болохгүй, тарж өгөхгүй. Хариуцлагтай жижүүрийн хувьд би хамаг хүмүүсийг тарж явсны дараа түлхүүрээ манаачид хүлээлгэж өгөөд харих ёстой байдаг. Гэтэл тэд явдаггүй. Тиймээс би шагай харваж байгаа хүмүүст хандан та нар одоо тарахгүй бол цаг хэцүүдлээ. Би ч гэсэн харьж амрая гэхэд нөгөө хэд намайг эс тооно, тэгээд шагайн дээр орж ирсэн хүн заавал сум тавьдаг юм гээд намайг суулгана. Зарим талдаа намайг аргалж байсан нь тэр байх. Миний хуруу гарыг боогоод л дээшээ дээшээ гээд сум тавиуллаа. Гэтэл сум маань их л дээгүүр тусахад өө энэ хүүхэд чинь харвах юм байна гээд хоёр сум давуулаад хоёр сум дутуудуулаад нэг онож байсан. Үүнээс хойш л харвах болсон. Сүүлдээ нөгөө хүмүүсээ юун хөөж туух, өнөө орой тоглоно шүү гээд уриалаад явдаг болсон. Ингэж л Дорноговь аймгийн Саранхөхөө театраас эхэлсэн дээ.

-Багш тань хэн байх вэ?

-Дорноговь аймгийн Саранхөхөө театрын ахмад хөгжимчин Баатар гэж хүн бий. Тэр хүн надад зааж зөвлөж байсан, адилхан хөгжимчин учраас нэг зурхай дээр сууна, ажил хамт гээд их зүйл зааж өгсөн. Аймаг сумдаар бригад явахдаа байнга тоглоно. Очсон сум багийнхаа шагайчдыг цуглуулаад үзэж өгнө.

-Нэг үе шагайнд таагүй ханддаг байсан. Энэ бүгдийг яаж зохицуулж байв?

-Энэ бол хоцрогдсон тоглоом, ажилгүй, аргаа барсан хүмүүсийн наадгай мэтээр ойлгодог, таатай үздэггүй байв. Миний хувьд бол их аз завшаантай, манай театрын удирдлагууд гайгүй хандаж байсан. Дээр нь нэрт зохиолч Э.Оюун гуайн ач хүү Сандагдоной гэж мундаг найруулагч байсан. Тэр хүмүүс өөрсдөө тоглодог , ажил тарахаар нууцаар модоо засаад л үзэж өгнө. Ийм нөхцөлд харваж эхэлсэн болохоор ад үзэгдэхийн зовлонг амсаагүй.  Миний хувьд шагайгүйгээр өөрийгөө төсөөлөхөд бэрх. Ямар сайндаа “Хэрвээ би шагай тоглоогүй бол” гэсэн нэвтрүүлэг хүртэл хийж байсан байна.  Шагайны ач холбогдол, миний амьдралд хэрэг болсныг тоочоод барахгүй. Яахав, шагайнд амьдралаа үрээд гэх зэргээр ярьдаг хүмүүс байдаг гэсэн. Миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр би ч ажил амьдралтай байсан, ажил амьдралаа алдаагүй л байна. Харин би шагай тоглосноороо 21 аймаг 300 хэдэн сумандаа бүгдэд нь очсон. Шагайны, урлагийн  буянаар монгол нутгаараа тойрон явжээ. Сүүлд бодож байхад би найман сумаар л ороогүй юм билээ. Аль ч суманд яваад очиход, шагайчдаа сураад очиход намайг таньж угтдаг. Намайг “Үлэмж дархан мэргэн” цол авч байхад эрэмбэлэж байсан. Тэгэхэд би дээрээсээ 15-д жагсдаг юм билээ. Тиймээс би миний дээр жагссан харваачдаа үнэлж хүндэлж явдаг. Шагай өөрөө их хүндлэл агуулсан, ах захаа мэддэг тийм тоглоом учраас энэ бүгдийг эрхэмлэж явдаг даа.

-Шагай тоглохын ач холбогдол юу байна вэ?

-Манай шагайны ертөнцөд болсон нэг сайхан зүйл бол ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал юм. Үүнээс аваад үзэхэд ганцхан Монгол биш, Европын орнууд АНУ, Азийн зарим орнуудад харваж байна, салбар хороогоо байгуулсан гээд сайхан амжилт бий. Солонгос улсад Азийн орны язгуур урлагийн наадам болоход би Монгол Улсаа, шагайгаа сурталчиллаа. Надад Солонгосоос манай циркийн хэмжээний том байр гаргаж өгсөн, тэнд би шагайгаа тараачихаад сууна. Ховдын театрынхан язгуур урлагаа сурталчлах гэж очсон учраас надад туслаад шагай зөөж өгнө. Тэгээд дөрвөн хасаа тавиад сум тавихад их сонин. Эхний сум тавихад хүмүүс алга ташаад байна, хоёр дахь сумаа оноход алга таших нь цөөрнө. Гурав дахийг нь оноход ерөөсөө дуу чимээгүй болж байна, тэгээд ганц сумтай үлдээд сумаа зоож байхад тэр зааланд ялаа ниссэн ч сонсогдохоор болоод сүүлчийн сум оноход л бөөн дуу шуу хөөр баяр болдог юм билээ. Шагайн хамт олонд орж шагайчин гэдэг хүндэтгэлийг авч залуухан үлэмж мэргэн цол авчээ. Залуудаа тойром энэ тэр дээр очиход алив мэргэн дээшээ гэхэд дал наятай хүний дээр гараад суухад хэцүү. Одоо ч яахав, спорт тал руугаа нэлээд орчихсон цол амжилтаараа эрмэлбэгддэг болжээ. Харин сүүлийн үед эрэмбэ алдагдаад байна уу гэсэн айдас байдаг. Бид бол ахмадуудаасаа айна. Ахмадууд л сум тавь гэхгүй бол үгүй шү дээ. Сүүлийн үед бол мэргэн гэдэг утгаараа эрэмблэгдээд явдаг болжээ. Одоо бол залуучууд сав л хийвэл оноо цолоороо дээрлхэх гээд байдаг болчихсон болохоор харамсаад байдаг. Манай төмөр замд нэг харваач Магсар гэж хүн бий. Тэр нэг удаа хэлж байсан. Намайг залуу ид онож явахад алив Маагаа наашаа суу, Маагааг авъя гээд сүйд байсан, одоо бол шагайн дээр очиход доошоо харичхаад дуугархгүй шүү гэж байсан. Шагай бол залуу насны тоглоом. Миний хувьд бол ахмадуудаа хүндэлж, миний өмнө зогсдог 14 мэргэнээ хүндэлж л явдаг ш дээ. Залуучууддаа хэлэхэд шагайгаа сайхан тэтгэж, чамаас дээр цолтой хүн байвал хүндэлж, өөрөөс чинь дор цолтйо хүн байвал зааж сургаж явах хэрэгтэй.

-Уухайнд их учир байна, зарим хөгжмийн, урлагийн хүмүүстэй ярьж суухад “уухай бол барьж болдогггүй зүйл” гэх юм. Энэ талаар?

-Уухай бараг л алга боллоо. Най уухай, онооны, шимээний, найзын гэх мэт олон янз уухайг ялгаж салгадаг хүн үгүй боллоо. Энэ уухай гэдэг зүйлээ ахмадуудаа байж байхад дуу хоолойг нь хурааж авах хэрэгтэй. Өөрсдөө чадахгүй гэсэн ч хуулж аваад үлдэх нь чухал. Түүнийгээ чадахаар хүндээ өвлүүлээд цаашид дэлгэрүүлэх хэрэгтэй. Миний хувьд ч анхаарал тавих ёстой л гэж бодож явдаг. Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат Монгол Улсын “Гарамгай мэргэн” харваач Отгонбаяр ахын уухай л үлдэж байна. Мөн сумын харъяат Арилдий гэж өвгөний уухай байна. Би өөрөө Дэрэн сумын хүн, тэгэхээр нутгийнхаа ах нарын уухайг авчихсан байгаа. Дээрээс нь нэмээд улс аймаг, сумдуудаас ирсэн сайхан уухайтай хүмүүсийн дуу хоолойг бичиж авахаар бодож сууна.  Адаглаад онооны уухай, найны уухайгаа нэг аялчихдаг болохсон гээд хичээж байгаа залуус байна. Над дээр зарим залуус ирээд асууж сурдаг. Шагай бол зүгээр нэг наадгай биш болчихлоо, дэлхийд данстай спорт болчихлоо, энэ спортынхоо төлөө чадлынхаа хэрээр зүтгэж байгаасай гэж боддог. Миний хувьд хэлэх зүйл бас байна. Уухайг зөв сайхан сураад, зөв сайхан уухайлаач гэж хэлмээр байна. Энэ тал дээр манай шагайн харваачид алддаг тал бий. Шагайн харвааг гадаадын зочид төлөөлөгчид манай шагайнд дуртай хүмүүс ихэд үзэж сонирхдог. Гэтэл тэр үеэр муухай орилоод, уухай ч биш, уйлаан ч биш дуу авиа гаргадагт нь сэтгэл эмзэглэж явдаг. Зарим залуучуудад ч хэлж сануулдаг.

-Шагайн спорт бол хөгжлийнхөө түүхэн замын чамгүй оргил хэсэгтээ явж байна гэж харж болохоор. Тэгэхээр бодлогын хэмжээнд авч үзэх зүйл юу байна вэ?

-Шагайчид бидэнд өөрийн байр сав алга, нэг удаагийн тэмцээн явуулахад заал түрээслэнэ, өндөр өртөгтэй, үүндээ баригдаад гурван өдөр сайхан харваад түрүүгээ тодруулах ёстой атал ганц өдөрт багтаах гэж үйлээ үздэг гээд дурдаад байвал асуудал бий. Шагайг дэлхийн биет бус өвд бүртгээд авчихлаа. Энэ бол маш том ажил төдийгүй үндэстний түүхэнд хийсэн гавьяа гэхэд болно. Тиймээс дэлхийн хэмжээнд данслагдаад ирэхээр хөгжлийн тал дээр ч тэр, бусад зүйлд ч тэр анхаарал илүү хандуулах шаардлага зүй ёсоор тулгардаг юм гэсэн. Нэгэн зүйлийг хэлхэд, шагайн спортыг хөгжүүлж өдий хүртэл чирж ирсэн хүн бол Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Д.Басхүү гэдэг хүнд туйлын их баярлаж явдаг. Тэр хүн наадгай байхад нь спортын зэрэглэлд оруулсан, цол тэмдэгтэй болгосон, малгай толгойтой болгосон, наадмын төрөлд оруулсан хүн. Одоо ч Хүндэт Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. ЮНЕСКО-д бүртгүүлэх хүртэл зүтгэсэн хүн учраас энэ хүнээс хүлээж авсан зүйлээ өөдтэйхөн аваад явах хэрэгтэй. Бодлого зохицуулалтын тухайд бас өөрчлөх зүйл харагдаж л байдаг. Тухайлбал, тулгаж  харвадаг байхад өдөржин алдахгүй харвадаг залуус олон байсан. Одоо өрж харваж байхад алдаад л байна. Иртэй эртэй залуу харваачдын хувьд бас ингээд суугаад байх сонирхол байна уу үгүй юу. Улсын аваргаа өрж харваад, жинхэнэ мэргэжлийн түвшинд лиг зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр жинхэнэ шигшмэл харваачид лигтээ тулгаж харваад байж болно. Залуус илүү ид хавыг сорьсон зүйл мөрөөдөж байгаа нь зарим зүйлээс харагддаг. Тэгэхээр шагайны лиг зохион байгуулчих хэрэгтэй. Сонирхол сонирхолоор нь байлгамаар санагдаад байгаа юм. Ид сайхан онож байгаа залуусыг өрсөн олон суман дунд харвуулаад байхаар сонирхолгүй шүү дээ. Үзэгчдэд ч сонирхолгүй. Илүү мэргэжлийн уралдаандаа орох сонголт байлгах хэрэгтэй.

-Манайд шагайн харваа маш хурдтай хөгжиж байгаа. Биднийг анх сум тавьж байхад “Монгол наадгай” гэсэн нэрэн доор тэмцээн явагддаг байлаа. Харин одоо спортын цол зэрэгтэй, эрийн дөрөв дэх наадам болоод явж байгаа нь туйлын бахархууштай зүйл юм. Гарал үүслийн тухайд бараг Эзэн Чингисийн үеэс зохиогдсон тоглоом шүү дээ. Дайн тулаан багатай тэр үед цэргүүд дасгал сургууль хийж, бие биедээ эрдэж бардаж нэгнийхээ толгой дээр адууны хомоол тавьж харвадаг байсан юм билээ. Чингэс  хаан ч цэргүүдийнхээ дасгал сургуулийг маш ихээр дэмждэг байсан гэх. Толгой дээрээ хомоол тавьж харвахдаа сүүлдээ зарим нь алдаад харин оносон нь онч мэргэн болж эр бие, зориг тэвчээрийг нь шалгадаг байсан юм билээ. Бүр толгой дээрээ сум алдсанаас болж нэг нэгийгээ гэмтээгээд эхэлсэн. Тэгэхээр нь Чингис хаан одоо энэ тоглоомоо зогсооё гээд богийн шагайг овоолоод далны ясан дээрээс нэг богийн шагайгаар харваж онуулахад нөгөө бутаргасан шагайнаасаа цэргүүд авна шүү дээ. Тэрхүү шуудай шагайнаас хэн нь илүү шагай цуглуулсан нь хождог учиртай байсан юм билээ. Энэ үндэслэлээр анх шагайн харваа үүсч хөгжсөн гэж ахмад буурлууд маань ярьдаг юм.

С.Ууганбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • иргэн (July 26, 2017 9:51:28 am )

    Ажилгүй, анхиагүй, арчаагүй, ар гэргүй хүмүүсийн өдрийг барах зугаа төдий анхиатай хүмүүст ад үзэгдсэн тоглоом гэдэг байсан шүү.

antalya rent a car