antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 20, 2017 11 comments

Элбэгээс болж дүрвэгсэдийг Х.Баттулга үргэлжлүүлэх үү

нийтлэсэн Admin

Сүүлийн хэдэн жилд улстөрийн нөхцөл байдал тогтворгүй, нам бүлэглэлээр дамжсан баривчилгаа, ял тулгах асуудал газар авсаар байгаа билээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тамгаа гардсан өдрөөс эхлэн авлига, хууль бус зүйлтэй тэмцэнэ, шударга ёс хэмээн ярих болсноор цөөн бус улстөрийн өндөр албан тушаалтнуудыг хорьж, заримыг нь шалгасаар найман жилийн нүүр үзсэн билээ. Үүний хамгийн том жишээ бол Монол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Тиймээс энэхүү зохион байгуулалттай байгуулалтгүй баривчилгаа, ял тулгалтаас дүрвэсэн монголчуудын тоо олширч улмаар гадаадын зарим улсад улстөрийн орогнол хүссэн монголчуудын тоо ч өссөн гэдгийг хэвлэлүүд онцолжээ. Бид зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш сүүлийн хорь гаруй жилд амьдрахын эрх даган гадаад улсад визтэй визгүй ажиллах болсон билээ. Харин сүүлийн цөөн жилийн дотор ийнхүү улстөрийн орогнол хүсэх монголчуудын тоо өсч байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очсон шалтгаан мөн буй заа. Тэгэхээр саяхан Ерөнхийлөгчөөр томилогдоод буй Х.Баттулга Элбэгийн замаар ажиллавал энэ Монол Улсад хэн амьдрах болж байна вэ. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгаас ч Ц.Элбэгдоржийн дээрх хандлага харагдаж байгааг нуух юун.

Тэгэхээр  www.ynetnews.com сайтад мэдээлсэнийг дурдая. Үүнд мэдээлснээр  2017 он гарсаар Израилд 190 монгол жуулчин очсоноос 50 гаруй нь улс төрийн орогнол хүссэн  аж. Орогнол хүссэн монголчууд бүгд сөрөг хүчний намтай холбоотой гэх шалтгаанаар хавчлагад өртсөн хэмээн мэдүүлжээ. Тэрчлэн Израилийн дотоод хэргийн сайд оршин суух эрхийн хугацаагаа хэтрүүлсэн монголчуудаас орогнол хүссэн өргөдөл хүлээж авахаа зогсоох үүргийг Хүн ам, цагаачлалын асуудал хариуцсан удирдах газарт даалгажээ. Өнгөрсөн зургадугаар сараас хойш Израилд жуулчны визээр очсон олон монгол хүн улс төрийн хавчлагад өртсөн гэх шалтгаанаар орогнол хүссэн байна. Израилийн хүн ам, цагаачлалын албанд монголчууд олноороо орогнол хүсэн өргөдөл гаргасан нь хардлага дагуулжээ. 2017 он гарсаар Израилд 190 монгол жуулчин очсоноос 50 гаруй нь улс төрийн орогнол хүссэн  аж.

Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • FHFDHDFHddD (July 20, 2017 4:18:03 pm )

    Х,Баатар битгий худлаа юм бичиж бай. Ерөнхийлөгч ажлаа хийж байна, Маш сайн,

  • irgen (July 20, 2017 5:25:11 pm )

    shudraga zuil hiih gej bgaa huniig ajliig ni hiilge yornhiilogchiig demjij bna

  • Гана (July 20, 2017 5:54:17 pm )

    Өнөөдрийн байдлаар гадаадын 75 оронд 150000 орчим Монголчууд цагаачлан амьдарч байна.Мөн Монгол улсын харьяатаас Казакстанд 62000 казак иргэд,бусад оронд 12000 орчим монголчууд гарч өөр улсын иргэншилтэй болсон байна.Энэ нь манай улсын хүн амын 7,3% буюу Хөвсгөл/126000/,Ховд/84400/ Говьсүмбэр/12500/ аймгийн бүх хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байна.Хилийн гадна 12000 монгол ээжүүд төрсний 6000 нь АНУ-д төрж,тэр улсын иргэн болжээ.Зөвхөн 16 онд хилийн гадна 2118 хүүхэд төрсөн байна. Сирийн дүрвэгсдийн тухай бид өдөр болгон сонсдог.Харин бид тэднээс дутуугүй эх орноосоо дүрвэж байна.

  • ЗОРИГТ (July 20, 2017 6:36:23 pm )

    тэгээд авилгачдыг өршөөх хэрэг үү . тэгвэл бид яах гэж сонгосон юм баатараа . чи хэнээс юу авчихсан биеэ үнэлэгч вэ

  • Anonymous (July 21, 2017 12:03:51 am )

    Өс санаж хорих биш жинхэнэ авилгач хулгайчдыг хорьж хөрөнгий нь хураах хэрэгтэй. Женко өөрөө тийм болохоор хэцүү л болуу. Их идэж хулгайлсан хүншүү дээ

  • зочин (July 21, 2017 11:15:45 am )

    Энэ шоучин ерөнхийлөгч юу хийхэв дээ, хууль бус зүйлтэй тэмцэнэ гэхээр өөрөө сая шоронд орохийн даваан дээр байсан хүн шүү дээ, асар их мөнгөний хэрэгтэй
    зүгээр л ард түмний тархийг угаана шүү дээ

  • irgen (July 21, 2017 4:16:17 pm )

    X. Baatar bolj uz

  • Баасан (July 22, 2017 12:16:25 am )

    Ухаантай ажил хэрэгч бүгдийг шантажлаж мөнгө луйвардах гэсэн асман төрийн ажилтуудтайгаа Баттулга тэмцэх үүрэгтэй. Гэвч өнөөдөр тэмцсэнгүй _Маргааш тэмцэхгүй . тэгээд эвлэрнэ. Адаг сүүлд нь хэнд ч хэрэггүй төрийн шоучин нэр ававдаа.

  • Баттуяа (July 23, 2017 3:00:10 pm )

    Баттулгын ажил тодорхой. Төрийн ажилтан,авлигачнуудтай л тэмц. Бусад нь мөрөөрөө ажлаа хийж байгаа. Зөвхөн төрийн ажилтнууд шүү. Төр чинь ажиллахгүй ,ажиллах чадваргүй хүмүүс дүүрчихсэн . Энэ өмнөх төрийн өндөрлөгүүдийн хариуцлагагүй байдалтай холбоотой

  • JIRGIN (July 28, 2017 2:24:02 am )

    UG NI BOL BATTULGA UURIINHUUU BOLON OHINIIHOO OFFSHORIIG MONGOLDOOO AWCH IRCHIHAAD BUSDADAA NUUR BARDAM UUREG UGWUL MONGOL IH ORONCH SHUDARGA ERENHIILUGCH BOLOH BLAA BID UURUUS CHINI UUNIIG HUSEN HULEEJ BLAA SHUDARGA L BAIUA L DAA

  • ЗОЧИН (July 28, 2017 4:53:42 pm )

    ХУДАЛ ЮМ БИЧИХЭЭ БОЛИО ? ХЭН ҮНЭМШИХ ВЭ? хАРИН Ч ЭСРЭГЭЭР НЬ БАТТУЛГА БОЛ МОНГОЛДОО,СУМАНДАА САЙХАН АМЬДРАХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЭХ , ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ МОНГОЛОО МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ УЛС ШИГ УЛС БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХЭЭР УРИАЛАН ХИЙЖ БҮТЭЭЖ , МӨРӨӨДӨЖ ,ХЭРЭГЖҮҮЛЖ БАС УРИАЛЖ ЯВАА ХҮН ШҮҮ? ХОШУУ НЭМЭХЭЭР ХУРУУ НЭМЦГЭЭЕ ? БАТТУЛГЫГ САЙН ДЭМЖИЦГЭЭЕ? УУЛ УУРХАЙГ ДЭЭРЭМДСЭН ЦӨӨН ХҮМҮҮС ОБШОРДСОН МӨНГӨНИЙХӨӨ ХОЙНООС ГАРАХ ГЭЖ ЯАРЧ ,МӨРӨӨРӨӨ ГАРАХГҮЙ БАТТУЛГАД БУРУУГ ТОХОХ ӨНГӨ ГАРГАЖ БАЙНА УУ ДАА ГЭЖ ХАРДАХААР БАЙНА.тА НАРЫГ ГАР ГЭЭГҮЙ мөнгөө оруулж ирээд монголоо хөгжүүл гэж уриалаад байна шүү дээ

antalya rent a car