antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 20, 2017 Comments are off

2,640,000 ТӨГРӨГИЙН ЭЗЭН ӨНӨӨДӨР ТОДРОХ УУ?

нийтлэсэн Admin

“КРОНЕ” АСУУЛТ ХАРИУЛТ- ын тэмцээний 24 дэх дугаар өнөөдөр буюу 2017.07.20-нд Үндэсний циркийн зүүн хаалга дахь “Кроне Браухаус” ресторанд зохион байгуулагдах гэж байна. Бид олон улсад асуулт хариултын тэмцээн зохион байгуулж байсан 10 гаруй жилийн туршлагатай Английн мэргэжлийн мастертай хамтран Улаанбаатар хотноо асуулт хариултын тэмцээний үдшийг өнөөдөр 24 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд найз нөхөд, хамт олноороо нэгэн үдшийг мэдлэг чадвараа сорьж, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүссэн хүн болгоныг тэмцээнд оролцохыг урьж байна.

Тэмцээн Пүрэв гараг бүрийн 20:00 цагаас зохион байгуулагдаж байгаа бөгөөд  багийн тэмцээн нийт 4 үеэс, үе бүр 10 асуултаас бүрдэнэ. 6 хүртэлх тооны хүмүүс нэг баг болж оролцох ба оролцогч бүр 5000 төгрөг төлж тэмцээнд орно. Харин ялсан баг нийт оролцогчидын төлж бүрдүүлсэн шагналын сангийн 70%-ийг, удаах байранд орсон баг 30%-ийг хожно.

(Тэмцээний явцаас)

 

 

(Тэмцээний үеэр гар утас, электрон төхөөрөмж ашиглахыг хориглоно)

 

Багийн тэмцээний дараа Алтан асуултын тэмцээн зохион байгуулагддаг бөгөөд оролцогч тус бүрдээ 3000 төгрөгний бооцоо тавин асуултанд хариулна. Зөв хариулж чадвал тухайн өдрийн бооцооны мөнгөн шагналыг бүгдийг нь хожино. Харин зөв хариулт байхгүй тохиолдолд мөнгөн шагнал дараагийн долоо хоногийн Алтан асуултын шагналд нэмэгдэн үлддэг. Өнөөдрийн байдлаар алтан асуулт 2,640,000 төгрөг болоод байна.

Тэмцээн зохион байгуулагдаж эхлэснээс хойш 2 удаа алтан асуултын ялагч тодорсон бөгөөд үүнээс хойш хараахан ялагч доторч чадаагүй байгаа юм.

 

Тэмцээн нь цаашид Пүрэв гараг бүр тасралтгүй зохион байгуулагдах тул та бүхэн өөрсдийн багаа бүрдүүлэн ирж оюун ухаан, авхаалж самбаагаа сориорой.

 

Ширээ захиалга: 80032232, 80102232

Facebook: Krone Brauhaus, Кроне асуулт-хариултын тэмцээн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car