antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 20, 2017 3 comments

УИХ-ын эрхэм гишүүдийн ХОМ-ийн хамгийн хамгийн…

нийтлэсэн Admin

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг дэлгэсэн билээ.  Тэгвэл олон нийтэд дэлгэсэн УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хамгийн хамгийнаар шалгарсан гишүүдийг танилцуулъя.

Тухайлбал, Хамгийн өндөр орлого олсон гишүүнээр Ж.Энхбаяр шалгарчээ. Тэрбээр 2016 онд 4.96 тэрбум төгрөгийн орлого олж ангийн нөхдөө тэргүүлжээ. Харин гэр бүлийн олсон орлогоороо УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тэргүүлж ХОМ-ийн хамгийн хамгийнаар шалгарлаа. Эрхэм гишүүн 2016 онд гэр бүлийн гишүүдийн хамт 1.68 тэрбум төгрөгийн орлого олж, тун ч ашигтай ажиллаж явна.

УИХ-ын гишүүдийн 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр хамгийн үнэтэй орон сууц, барилга байгууламжтай гишүүнээр А.Сүхбат шалгарчээ. Түүний хувьд нийт 9.29 тэрбум төгрөгйн орон сууц, барилга байгууламжид тухлан сууна.

Харин 76 гишүүдээс хамгийн үнэтэй төмөр хүлгийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү унадаг гэнэ. Тэрбээр 1.05 тэрбум төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй хэмээн АТГ-аас зарласан ХОМ-т тусгагджээ. УИХ-ын гишүүн М.Билэгт 4.21 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний газартай хэмээн гарчээ. Харин эрхэм төрийн  түшээдүүдийн мянгат малчин нь УИХ-ын дарга М.Энхболд гэнэ. Түүний хувьд нийт 900 гаруй сая төгрөгийн мал аж ахуйн хөрөнгөтэй хэмээн мэдүүлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (July 20, 2017 8:09:16 am )

    Эднээс илүү хөрөнгөтэй юмнууд их бий нуун дарагдуулдаг гсн. Хамаатнуудынхаа нэр дээр бүх хөрөнгөө байлгадаг гсн шүү. Дээгүүр бга гарууд нилээн хөрөнгөтэй ах дүүсээрээ хувааж идэцгэндэг. Ялангуяа АН ыхан 4хөн жилийн дотор асар баян болдог. Хийлгүй иддэг мангаруудшдэ

    • Anonymous (July 20, 2017 8:42:39 am )

      Үнэн

  • zochin (July 20, 2017 12:14:01 pm )

    vnen ardchilsan namiihan ihenhi ni ih bayajsan ungursun 4 n jild zunduu tsuslasan hezee negen tsagt shvvgdeh l baih

antalya rent a car