antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 20, 2017 48 comments

Х.Баттулгын намаа “намнах” төлөвлөгөө эхэллээ

нийтлэсэн Admin

Шинээр томилогдсон Ерөнхийлөгч ажилдаа ороод асар удаагүй ч Англи улсад суух Элчин сайд С.Баяр, Шведийн вант улсад суух Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах саналыг УИХ-д оруулсан нь шинэ Ерөнхийлөгч маань ажилдаа шуурхай орж, хууль бус зүйлтэй тэмцэж эхлэх нь гэсэн дохиог нийгэмд өгч чадлаа. Гэвч үүний цаана олон нөхдийг “намнах” төлөвлөгөө ч цухалзаж байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ тухай байр сууриа илэрхийлэхдээ “”Ерөнхийлөгч ямар ч тайлбаргүйгээр Элчин сайдыг эргүүлэн татаж болно. Заавал тайлбар шаардлагатай бол бүх шатны засаг дарга нараас бусад бүх  төрийн албан хаагч улстөрийн сонгуульд оролцох эрхгүй. Сонгуулийн хуульд хэн нэгнийг дэмжиж болохгүй гэж заасан бий. Хуулийг ярихгүй юм гэхэд тухайн орон дахь Монголчуудынхаа итгэлийг дааж чадахгүй байгаа хүн яаж Элчин сайдаар ажиллах билээ. Ингэж улсынхаа нэрийг гутааж байхаар боль гэж байгаа юм” гэлээ. Энэ бол иргэдэд өгч байгаа мэдээлэл төдий зүйл болохоос биш үүний цаана маш том төлөвлөгөө байгаа гэдгийг ч албан бус эх сурвалжууд дэлгэж байна.

Шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга нь өрсөлдөгч МАН гэхээсээ илүүтэй АН дотроо маш олон дайсантай гэдгийг ард олон ч мэдэх болсон биз ээ. “АПУ”-ны Г.Батхүүгээс эхлээд халаагаа өгч одсон Ц.Элбэгдорж гээд өөрийнх нь нам дотор олон дайсныг дурдаж болох. Тэгэхээр тэр МАН-ын угшилтай С.Баяр, АН-ын угшилтай М.Энхсайхан нарыг эргүүлэн татах тухай саналын ар талд улстөр бизнесийн маш том бүлэглэл байгааг ч өнгөрөгч сонгуулийн үеэр олон дурдаж байсан болохоор энэ удаад хойш тавъя. Ямартай ч Элчин сайд М.Энхсайхан түр хугацаанд Монгол Улсын сайдаар ажиллахдаа Тавантолгойн мега төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, тухайн үеийн УИХ-ын дарга, өдгөөгийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой шууд утгаараа зөрчилдөж, улмаар өдгөөгийн Ерөнхийлөгчийн эхлүүлээд байсан төсөлтэй ч харшилдаж байсныг санах байх.

Энэ бүх бүлэглэлтэй шууд болон шууд бус утгаараа С.Баяр холбогддог тухай хэвлэлийн эх сурвалжууд ч олон бий. Мөнхүү саяхан зодог тайлсан Ц.Элбэгдоржийн хувьд сүүлийн хэдэн жил улстөр бизнесийн бүлэглэлийн ар талд байдаг тухай цоллуулсан. Үүнээс гадна МАН-ын нэр нөлөө бүхий нөхдийн нэр ч энэ бүлэглэлд байдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж удаа дараа нам гэлгүйгээр ил далд зарласаар ирсэн билээ. Тэгэхээр юуны өмнө энэ бүлэглэлийн хувь заяа ихээхэн ээдрээтэй болж байна. Эрх мэдэлтнүүдийн ярьж байгаагаар энэ бол маш том бүлэглэл төдийгүй гүрэн дамжсан луйварчидтай холбогдсон үндэсний хэмжэээнд аюул учруулаад байгаа бүлэглэл юм.

Үүний дараах ажиллагаа бол АН дотор байгаа мөнгөний бүлэглэлийг устгах төлөвлөгөө хэмээн эх сурвалж тайлбарлаж байна. Ямартай ч томоохон хөрөнгө бүхий төсөл төлөвлөгөөний хөтөлбөр яригдаж байхад тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ц.Элбэгдоржоор дэмжүүлдэг учраас хууль бус үйлдлийг хаацайлж байсан гэдгээрээ шалгуулж таарна. Нөгөө талаар Х.Тэмүүжин нэгэнтээ “Х.Баттулгын хууль бус үйлдэлтэй тэмцэх гэхээр намайг элдвээр гоочилж, сүүлдээ хүүхэнтэй хүртэл холбож, над дээр ажиллагаа явуулсан” гэж хүртэл мэдэгдэж байв. Үүний ар талд аанай л том нууц бий. Түүнчлэн Оюутолгойн гэрээнд үзэглэсэн С.Баярцогт ч энэ жагсаалтад дээгүүрт бичигдэнэ. Түүний хувьд бичигдэхээс гадна оффшор бүсэд ихээхэн хэмжээний мөнгөө мартсан гэдгээ өөрөө тайлбарласан. Х.Баттулга оффшор бүсэд байх мөнгийг эргүүлэн татах тухайд ч С.Баярцогтыг зүгээр орхихгүй. Энэ мэтээс харвал шинэхэн Ерөнхийлөгч маань нам эвсэл гэлгүй хууль бус зүйлтэй тэмцэх нь.

Харамсалтай нь ихээхэн хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлын ар талд МАН гэхээсээ илүүтэй АН-ын нөхөд тоогоор илүүрхэж байгааг ч ажигласан биз ээ. Тэгэхээр өдгөө нам бус үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч хэдий ч АН-ын угшилтай Ерөнхийлөгч маань өөрийг нь улстөрч болгосон намаа “намнах”-аас өөр арга алга. Түүнд Монгол Улсын гурван сая гаруй иргэн, түүний дотроос өөрт нь саналаа өгч ил далд дэмжиж ирсэн хагас сая гаруй хүний итгэл найдвар хэрэгтэй юу, АН-ын доторхи арав хүрэхгүй хөрөнгөтнүүдийн эрх ашиг хэрэгтэй юу гэдгийг харах л үлдлээ.

Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • Anonymous (July 20, 2017 1:04:45 pm )

    Зөв байна, Амжилт хүсье….

  • Зочин (July 20, 2017 2:00:30 pm )

    амжилт хүсье

  • pk (July 20, 2017 2:16:28 pm )

    AMJILT HUSII ZUV ZUV SHINE ERUNHIILUGCH BOLOOSH DEE

  • зочин (July 20, 2017 2:28:18 pm )

    ингэх л хэрэгтэй энэ чинь л шударга зүйл дээ

  • Zochin unuree (July 20, 2017 2:31:45 pm )

    Za chi ingej ajillabal ch bolj baina shuu gehdee yabgan nutsgen guigeed hereggui l bolob uu gej sanuulays amjilt husie oros shig l bai daa

  • Zochin unuree (July 20, 2017 2:34:04 pm )

    Harin ch neg putin shig huntei boloh gej bainna bus uu getel ter sosorbaram metiig bodohoor bas bish ymaa

    • irgen (July 21, 2017 4:14:58 pm )

      za yahav sosorbaram oron toonii bus um bilee,,,ternees bish eronhiilogch amlasnaaraa ajillaj ehelsen bayartai baina, amjilt hysie

  • Anonymous (July 20, 2017 2:36:46 pm )

    хэдэн жилийн өмнө Энхсайханыг лааз өшиглөөд явж бхад одоогийн ерөнхийлэгч Баттулга дуудаж хамтран ажиллах санал тавиад түүнд итгэн өөрсдийнхээ хийж буй ажлынхаа төслийг хариуцуулсан ч эхлээд Баттулгын багыг богинохон хугацаанд ямар их бүтээн байгуулалт хийгээ вэ гэж шагшиж бсанаа дараа нь ар нуруу руу нь хэрхэн хутга шаасаныг санаж бна. хүний үнэргүй адгийн шаар урвасныхаа шагналд элчин сайдын суудалд суусан ч одоо гороогоо амсах болждээ

  • Nsnd (July 20, 2017 2:57:48 pm )

    Tegeed orond ni bas l idej uuna bas bur doloon dor garuudiig tomilno manai undsen huuli iim l utgagui

  • мн (July 20, 2017 4:07:45 pm )

    ард түмэн аргаа барахдаа БАТТУЛГЫГ дэмжсэн наад шуналуудынхаа хар хоншоорыг тас зохь

  • FHFDHDFHddD (July 20, 2017 4:19:55 pm )

    ерөнхийлөгч маш зөв ажиллаж байна Ард түмэн үүнийг хүлээж байна.

    • амжилт (July 21, 2017 8:20:27 am )

      АН -ын ерөхийлөгч биш монгол улсын ерөнхийлөгч шүү Тэмцэлээ шуурхай шудрага эхлүүлээрэй.Сонгуульд өгсөн амлалтаа эр хүн шиг хэрэгжүүлээрэй,Элбэгдорж шиг амалсныхаа эсрэг ажиллахгүй шүү.Амжилт хүсьеэ

  • irgen (July 20, 2017 5:27:05 pm )

    zuv zuv ard tumen yoronhiilogchiig demjij bna

  • Гана (July 20, 2017 6:02:14 pm )

    Чадах юм болов уу даа.Харж л байя

  • ард (July 20, 2017 6:19:47 pm )

    маш зөв алхам, Ардуудын итгэл найдвар Тулга

  • zochin (July 20, 2017 7:53:40 pm )

    tegnee muusain harhnuud tegeed zamharna gej bodoj bsan bhda

  • setguul (July 20, 2017 8:06:50 pm )

    Ene soliot uygaa bicheed bna zugeer ajliig ni hiilge

  • ZELME (July 20, 2017 8:12:53 pm )

    ZUGEER AJLAA HIIJ BAIGAA HUN RUU BITGII ZAHIALGAAR HUTSAAD BAI ERENHIILUGCH BATTULGA URDAH BUH ERENHIILUGCHDIIN HAJUUD ALI HEDIIN HOR N GARTSAN HUN YU HIIHEE CHAM METEER ZAALGAHGUI

  • зөв ажил (July 20, 2017 9:03:39 pm )

    Зоригтойхон ажлаад үз. Ардууд дэмжинэ

  • Иргэн (July 20, 2017 9:04:50 pm )

    Баттулга өөрөө том оффшорчин, 17 чингэлэг спиртээс эхлээд бизнесийн замнал нь хар бараан.Ерөнхийлөгч болохдоо улс орноо гэхээсээ өш хонзонгоо авах санаархал байсан нь тодорч эхэллээ.Тэр өөрийгөө бүрэн эрхээ дуусгаж чадахгүй гэдгээ тооцоолж яарч байх шиг байна Яарвал даарна даа Хөөрхий…

  • tsetseg (July 20, 2017 9:11:36 pm )

    Amjilt zow tsaashdaash bugshsan muumuuhaig vgvi hiih heregtei

  • Зочин (July 21, 2017 12:05:49 am )

    Зика вирусын хийж байгаа хогийн хонзонгийн илэрхийлэл Наад этгээдээ яаралтай зайлуул

  • Anonymous (July 21, 2017 12:06:38 am )

    Угаасаа хамгийн но той жинхэнэ авилгач хулгайчид нь АН ыхан юм чинь. Тэд хийж бүтээхээсээ өмнө хувааж идээд дуусгадаг. МАН ыхан хийнгээ хахууль авч баяждаг. Том 2 ялгаа бгаздэ

  • Anonymous (July 21, 2017 12:07:57 am )

    АН ынхан угаасаа бүтэхгүй гарууд шдэ. Улсаа баллуулчаал дахин сонгодог үхэр монгоонууд. Их юм болно энэ юу ч биш. Амаа удахгүй барина бхоо

  • Зочин (July 21, 2017 12:29:16 am )

    Еронхийлогчийн нэрийг гутаах ВИРУС-ээс яаралтай салах хэрэгтэй.Хонзогногч этгээд 20 он хуртэл улсторд ирэхгуй гэсэн юмсан

    • Mongol (July 21, 2017 2:54:10 pm )

      Ene2 namiig tsewerlehgui bol mongol mini khugjihgúiee! Eeljilj tur baridag! 2 uulaa adil yalzarchihlaa!

  • Зочин (July 21, 2017 12:34:50 am )

    Хонзогногч этгээд ЗИ вирусээс салах хэрэгтэй Дуудаж авчирах хоер чинь нэгэн цагт вирусийг бодвол хоеулаа еронхий сайд байсан хумуус

  • Зочин (July 21, 2017 12:40:44 am )

    Еронхийлогч яах вэ Наад тамгын газрын дарга хэмээх хунээ буруу хунээр болгосны гор гарч байна.АН-д Энхболдоос дээр олон хун байгаа даа Урьдны еронхийлогч нарын тамгын газрын дарга нарт ийм хонзон санасан хун байгуй дээ

  • Зочин (July 21, 2017 12:43:59 am )

    Монгол торд ЗИКА вирус засгийн гарыг огцоруулж,олон хунийг хэлмэгдуулж гавьяа байгуулсан этгээд

  • Anonymous (July 21, 2017 1:14:08 am )

    Намаа намнана гэж байхгүй. Муухай өдөөн хатгалга

  • шударга байцгаая л даа (July 21, 2017 10:19:50 am )

    энэ женко эх орон ард түмнээ гэхээс илүүтэй өс авах тэмцэлд шууд орж бгаа нь гутамшиг эмгэнэл МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАТТУЛГЫГ ОЙЛГОХ БОЛООГҮЙ БНА ДАА ХӨӨРХИЙ

  • зочин (July 21, 2017 11:09:31 am )

    ЭНэ тэнэг нөхдүүд өс хонзон авах ажлаар ажлаа эхлүүлж байгаа нь боловсрол мэдлэгийн түвшин төдийгүй, хийх ямар ажлын төлөвлөгөөгүй гэдэг нь харагдаж байна даа,
    Ийм ерөнхийлөгчтэй болсондоо харамсаад байна шүү

  • ттттт (July 21, 2017 11:32:32 am )

    ene odoo uuriinhuu buzar uildluudiig unencheer heleed eh ornoosoo hulgailsan munguu abchirch ugchihuud daraa busdad yal tulgaasai! nobsh. uuruu uch tuchnuun no-toi bj busdiig eldbeer helj bugsiig ni uhah geed bgaag harahaas uneheer oi gutaj bna bolio boli

    • Mongol (July 21, 2017 2:56:16 pm )

      Ene erunhiilugchooc kkhun hiihguieee!….

  • эрка (July 21, 2017 12:11:00 pm )

    УИХ нь төрийн эрхээ мэдсэн шиг мэдэж, ерөнхийлөгч нь эв нэгдлийн бэлгэдлээ
    бүрэн илэрхийлдэг байх хэрэгтэй.
    Ерөнхийлөгчөөс шүүх, прокурор, АТГ-г
    бүрэн салгах естой.Хоер толгойтой
    мангас биш учраа олдохоо байх нь.
    Засаглалын хямрал, бүлэглэлийн
    тэмцэл энэ улс орныг сүйрүүлэхнээ..

  • иргэн (July 21, 2017 1:07:51 pm )

    Баттулга ерөнхийлөгч шуударга хүн байна Дэмжиж байна. Харин авилгачдыг дэмждэг МАН-тай нэлээн хүч үзнэ дээ

  • Зочин (July 21, 2017 1:16:00 pm )

    үхэр монголчууд баттулгаас юу ч олж долоохгүй.

    • иргэн (July 21, 2017 5:14:27 pm )

      Юу гэнээ Биднийг үхэр Монгол гэдэг чи хэн юм Чи ингэж хэлсэнийхээ төлөө үхлийн муугаар үхэж, өвчний муугаар өвдөнө дөө

  • Ireedui (July 21, 2017 4:22:25 pm )

    Mongol ulsiin urhiin terguun yum bol uneheer tseverlegee hiih shaardlagatai, bolohgui bol huch hereglehed buruudah yumgui! Manaih chin’ hul gozoilgood avaad yavdag turshlagatai uls shuu dee. Bid baga ch bolov shudraga niigemd am’darmaar bna. Hen tolgoi saitai chadvar undurtei, av’yastai n’ tohirson, durtai ajildaa hen negnii tataasguigeer ochdog, chadahgui bol zaigaa taviad ugdug, terniihee hereer huch hudulmuruu zoriuldag baimaar bna daa. Undesnii het uzeld bas daruulgatai handmaar bna. Bie bienee hundleh, uurt noogdson ajlaa hiij chadaj bval bid eh oron ch bna gesen ug. Ternees aarhal. setgeliin hudulguunuur bish! Tegvel bid hugjun devjih n’ gartsaagui….

  • найз (July 21, 2017 5:22:43 pm )

    яана даа юу ч мэдэхгүй ерөнхийлөгч бодвол хүнээр заалгадаг байлгүй хөөрхийс монголчууд өөрсдөө хохь нь ийм тэнэг хүнээр ерөнхийлөгч болгоод энэ нь өшөө авна л гэх юм

  • Баасан (July 22, 2017 12:27:18 am )

    Шудрага эх оронч л юм бол ардчилсан намаа ч цэвэрлэ ,,бусдыг өршөөхгүйгээр ард түмний талд ажиллавал Баттулгын нэр хүнд өснө.Гэхдээ Энхбаяр гуайг хэлмэгдүүлдэг шиг ажил хийж болохгүй , Одоо ЭЭЭЭЭЭэ

  • zochin (July 23, 2017 10:52:25 am )

    ooroo yamar bilee chadah uu aan

  • Зочинбат (July 24, 2017 9:59:52 am )

    Нам харгалзахгүй бол ард олноос итгэл үнэмшил олно.

  • Zochin (July 24, 2017 10:27:08 pm )

    Shagnax n zyitei bol daisnaach shagna,Tsazlax n zyitei bol namiin noxdooch tsaazal.

  • иргэн (July 25, 2017 12:14:02 pm )

    Эхлээд оффшорчидыг дараа нь ямар замаар гэнэт баяжсан н үл мэдэгдэх цагаан захтангууд,мөн баялаг бүтээдэггүй баячууд гээд цааш үргэлжлүүлэх хэрэгтэй

  • иргэн (July 25, 2017 12:20:30 pm )

    Баттулга ерөнхийлөгч хийж чадахгүй гэж ямар далай лам хэлээв.Энхболд мөнхийн дарга байх хувитай гэж ямар чөтгөр шивнэсэн юм. Ядаж хувааж идэж баймаар байна шүү.Гэхдээ амжилт хүсэе

  • Zochin (July 25, 2017 12:21:02 pm )

    Erenhiilegch Battulga ug ni ih saihan telev hun yumsan. Yagaad uchirgui heruul hiij ajlaa ehleed baigaa yum be. Haramsaltai baina iim heruulch hun bish yumsan.

  • иргэн (July 25, 2017 12:31:34 pm )

    Бид нар хүний хийсэн зүйлийг дандаа харлуулж хардаг харалган болчихжээ.Ажилд тэнцэхгүй бол юугийн хайралдаг юм бэ? хамаатан садан гэлгүй шууд халах хэрэгтэй шүү дээ тэглээ гээд өшөө авсан болгож хэлэх хэрэггүй.Намын шахаасаар орж ирсэн ажилгүй нөхдүүдийг тэгээд яах юм зүгээр л хараад суухуу энэ бол өшөө авалт биш.Худлаа гэвэл бүх яамнуудаар ороод үз

antalya rent a car