antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 19, 2017 5 comments

Д.Пүрэвцэрэн: Япон улсад хөдөлмөр эрхлэх боломж бий-2

нийтлэсэн Admin

Япон улсад хөдөлмөр эрхлэх, суралцах талаар “Така энд Томо” ХХК-ийн Захирал Д.Пүрэвцэрэнтэй ярилцсан цуврал ярилцлагын 2 дахь хэсгийг хүргэж байна.

Танай байгууллагатай 4 сарын өмнө уулзаж ярилцлага авч байсан. Тэр үеэс хойш танай байгууллагад ямар өөрчлөлт гарсан вэ?

Манай байгууллагын хувьд олон ажил амжуулсан үр дүнтэй 4 сарын хугацаа байлаа. Энэ хугацаанд Япон улс руу ажлын томилолтоор миний бие болон бусад ажилтнууд 3, 4 удаа зорчиж, бизнес уулзалтуудад амжилттай оролцсон. Үр дүн нь одоогоор Япон улсын хэлний сургуульд 11 хүүхэд 10-р сард суралцахаар явах, асаргаа сувилгааны дадлагажигч ажилтан авах ажлын байрны санал ирсэн, мөн хүнд металлын үйлдвэр, оёдлын үйлдвэр, махны үйлдвэр зэрэгт дадлагажигч ажилтан илгээх, хүлээн авах талаар яриа хэлэлцээрийн шатанд явж байна. Түүнчлэн Япон улс руу барилга, зам гүүрийн инженер мэргэжилтэй залуус байнгын ажлын байранд шууд ажиллах боломжтой болоод байна.

Хэлний сургуульд суралцахын тулд ямар шаардлага хангасан байх вэ? Түүнчлэн нийт гарах зардал нь хэдэн төгрөг вэ?

Хэлний сургуулиудын нийтлэг тавих шаардлага нь Япон хэлний анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэхүү мэдлэгийг аль ч хэлний сургалтанд 3 сар ба түүнээс дээш хугацаанд сураад авах боломжтой. Мөн сүүлийн сургуулиа төгссөнөөс хойш 5 жил өнгөрөөгүй байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь 5 жил өнгөрсөн л бол боломжгүй гэсэн үг биш л дээ. Зарим тохиолдолд ажлын шаардлагаар сурч чадаагүй, эсхүл өөрийн ажил мэргэжилд зайлшгүй Япон хэл сурах хэрэгцээ, шаардлага гарсан зэрэг шалтгаанаа зөв тайлбарлавал виз гарах боломжтой байдаг. Нийт гарах зардлын хувьд сургуулиасаа хамаараад нийтлэг байдлаар 15 саяаас 20 саяын хооронд байгаа. Манай байгууллагын хувьд 10 сая төгрөгт багтах хэлний сургуулийг санал болгож, зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Дадлагажигч ажилтнаар явахад ямар шаардлага тавьж байгаа вэ?

Ямар ажилд дадлагажигчаар явахаас хамаараад өөр өөр шаардлага тавьдаг байгаа. Тухайлбал, асаргаа, сувилгаагаар явах хүмүүсийн хувьд Япон хэлний анхан шатны мэдлэгтэй байх, эрүүл, чийрэг байх шаардлагатай. Энэхүү ажилд нас, хүйс хамаарахгүй бөгөөд сарын цалин нь 3 700 000 төгрөгөөс 5 500 000 төгрөг юм. Эхний ярилцлага 7-р сард болсон. Дараагийн ярилцлагын бэлтгэл ажилд ороод явж байна.

Танай байгууллага нууц биш бол зуучлалын хөлс хэдэн төгрөг авдаг вэ?

Манай байгууллага зуучлалын хөлс, бүртгэлийн хураамж авдаггүй.

Танай байгууллагын цаашдын гол зорилго юу вэ?

Өмнө нь би ярьж байсан даа  Япон улсад ажиллах боломж бий гэж. Өнөөдөр тэрхүү ярьсан зүйлээ бодит биелэл болгож, олон залуусд ажлын байр, амьдрах нөхцөлөө сайжруулах, сурч боловсрох хүсэл тэмүүлэлд бодит хувь нэмэр оруулах нь манай байгууллагын эрхэм зорилго юм. Тийм болохоор манай байгууллага ашгийг түрүүнд тавих бус, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж олон хүмүүсд туслахыг эрмэлзэн ажиллаж байна.

Ярилцлага өгсөнд таньд баярлалаа. Танд амжилт хүсье.

Баярлалаа

Өмнөх ярицллага:

http://www.zaluu.mn/p/36675.html


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (July 22, 2017 2:03:51 am )

    Amjilt

  • Anonymous (July 22, 2017 2:04:59 am )

    Saikhan medee bn

  • Anonymous (July 22, 2017 3:40:21 pm )

    Ene kompanitai uaj holbogdoh ve

  • Эрдэнэчулуун (July 27, 2017 1:16:42 pm )

    Схан мэдээ байна.Амжилт хүсье.д.Пүрэвцэрэндээ.энэ хүнтэй, компанитай холбогдох утас байна уу?Яаралтай хариу

  • JimmiXzSqc (July 30, 2017 10:26:00 pm )

    aniimd http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com

antalya rent a car