antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2017 45 comments

“Женко” Х.Баттулгын оффшорын талаарх 24 баримт

нийтлэсэн Admin

1.       Эдийн засагч Х.Батсуурь  Халтмаагийн Баттулгыг 1.1 тэрбум ам долларын хөрөнгөтэйг хүлээн зөвшөөрлөө.

2.       Халтмаагийн Баттулгын хөрөнгийг 1.1 тэрбум ам доллараар үнэлсэн WealthX.com байгууллага нь хөрөнгө чинээтэй баячуудын мэдээллийг хөрөнгө оруулалтын сангуудад боловсруулж өгдөг 200 гаруй ажилтантай, харуут бус, мэргэжлийн судалгааны байгууллага юм.

3.       Х.Баттулга 2006 онд Камекс компани байгуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлсэн байна.

4.       Камекс компанийн 90 хувийг Халтмаагийн Баттулга, 10 хувийн Ядамсүрэнгийн Батсүх (Ард Батсүх) эзэмшдэг.

5.       Камекс компаниа төрсөн охин Б.Намуунаагийнхаа нэр дээр 90 хувийг, дараа нь Жигжид Халтмаа  Цэндбаяр нарын нэр дээр шилжүүллээ.

6.       Камекс компани Төв аймгийн Баян сумын нутагт Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордод 78.000 га талбайд ашиглалтын лиценз эзэмшдэг байна.

7.       Төгрөг нуурын нүүрсний орд газар нь  төмөр замаас 28 км, авто замаас 24 км-т байрладаг дэд бүтэц шийдвэрлэгдсэн орд юм.

8.       Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний нөөц дуусахад Төгрөг нуурын ордоос Улаанбаатар хотын 3, 4-р цахилгаан станцыг нүүрсээр хангахаар стратеги төлөвлөгдсөн байдаг байна.

9.       Төгрөг нуурын орд нь 1980-аад онд ЗХУ-ын геологийн экспедици нөөцийг тогтоосон бөгөөд, улсын төсвөөр хайгуул хийгдсэн орд юм.

10.    Х.Баттулга Төгрөг нуурын нүүрсний ордыг авахдаа 1980-аад онд улсын төсвөөс гаргасан хайгуулын зардал буюу тухайн үеийн 113000 төгрөг буюу 21480 ам доллараар өөрийн болгожээ.

11.    Камекс компани, Төгрөг нуурын ордыг эзэмшихдээ “Төгрөг нуурын Энержи” компани байгууллаа.

12.    Төгрөг нуурын энержи компанийн Гүйцэтгэх захирлаар Баянгол зочид буудлын Хятад эздийн нэг Билли Лимийн дүү, Лим Сеон Дэннисийг томилсон байна.

13.    Х.Баттулгын бизнесийн дотны анд, Хятад үндэстэн Билли Лим бол оффшор бүст гарах зам мөрийг нээсэн нэгэн юм.

14.    Билли Лим нь Баянгол зочид буудлын томоохон хувьцаа эзэмшигч бөгөөд, Х.Баттулгын Сингапураас камер зөөх анхны наймааны шанг татсан худалдаачин юм.

15.    Билли Лим Баянгол зочид буудалд байрлах Касабланка рестораныг хоол хийх хоббигоороо өнөөг хүртэл ажиллуулдаг байна.

16.    Билли Лим Эзэн Чингис хааны морьт хөшөө барих газрыг заасан гэдгээ Форбс сэтгүүлийн 2015 оны 1-р сарын дугаарт нийтлэгдсэн ярилцлагадаа бахархалтайгаар ярьжээ.

17.    Тэрээр Женко Тур бюро компанийн анхны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

18.    УИХ 2006 онд Авилгалын эсрэг хуулийг шинэчлэн баталж, төрийн өндөр албан тушаалтан Хөрөнгө орлогын тухай мэдүүлгээ нээлттэй, ил тод гаргахаар хуульчиллаа.

19.     Энэ хууль 2007 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд, хууль хэрэгжихээс  3 сарын өмнө Камекс компаниа Сингапурын татвар төлдөггүй офшор бүс рүү шилжүүллээ.

20.    Сингапурт бүртгэгдсэн Камекс компанийн  албан ёсны хаяг: Camex LLC Bayangol Hotel Office, Chinngis Avenue, Sukhbaatar District 1st Khoroo, Ulaanbaatar, Mongolia гэдэг хаягаар бүртгэгдсэнийг Хонконгийн хөрөнгийн бирж мэдээллээ.

21.    Х.Баттулга 2010 онд Төгрөг нуурын нүүрсний орд газраа Сингапурын Ming Hing Waterworks Holdings Limited компанид 255 сая ам доллараар худалдсан тухай Хонконгийн хөрөнгийн бирж мэдээллээ.

22.    Хэдийгээр офшор бүст Камексийг худалдсан мэт харагдаж байгаа ч, Singapore, Virgin, Caymen арал гэсэн 3 оффшор бүс дамжуулан нэрээ өөрчилсөн байна.

23.    Оффшор бүсүүд дамжсаны эцэст Mongolian investment group (MIG) нэрээр Камекс компанийн хувь эзэмшигчдийн нэрс дахин ил гарч ирлээ.

24.    MIG буюу Монголын хөрөнгө оруулалтын корпорацийн хувьцаа эзэмшигчдийн нэрст Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД М.Бөхбат, түүний эхнэр Б.Оргилсүрэн, Ард Батсүх, Баянгол зочид буудлын Хятад эздүүд ах дүү Лимийнхэн, үүнд: Лим Сеон Деннис, Лим Тан Вай Тинг, Лим Ши Хуа  Селестина нарын нэрс гарч Хонконгийн хөрөнгийн биржийн вэб сайтад мэдээлэгдлээ.

Ж.Сондор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • ЗОчин (June 14, 2017 4:31:24 pm )

    Энэ хүн нэг л бишээ ерөнхийлөгч болж чадах уу?хөөрхий минь

  • irgen (June 14, 2017 4:37:22 pm )

    Battulga ruu mon ch ih dairch muulj bna daa. Doromjilj muulah tusam doloon burhan shig gyalalzaad garchihaasai demjij bgaa shuu bid

  • songogch (June 14, 2017 5:55:32 pm )

    уйлаад байхаар нь өрөвдөөд сонгочихсон чинь элбэгдорж гэдэг хужаа сонгочихсон байнлээ,хүмүүсээ энэ удаад сонголтоо зөв хийгээрэй Элбэгдоржийг гарсн жилүүдэд естой залуухан халуухан тулдаа л тэслээ ,Ард түмнийг элгээр нь мөлхүүллээ.Ядуурлаа .Засгийн дэмжлэг ч алга ,Одоо та биднийг сонгуулий алинд ч өгөхгүй гээд сууж байх зуур цаад хужаа нар чинь мөнгөөрөө зодоод гарна шүү ,Энхболд бол МАН-ын нэрийг барьсан цагаач шүү . Ардчилал гарсанаар цагаач нар төрд гарах эрх нээгдсэн .Би Хятад компанид ажилдаг Гэтэл хужаа нар МАН гарахад баярлаад МАН-ыг дэмжээрэй МАН бидэнд ээлтэй байдаг гэхйин .БИ одоо монголд бнуу хужаад бнуу .Та нар юугаа мэдэхэв дээ Энэ хашаанд хятадад эхнэртэй хужаа монгол авгай 2-3 аар аваад хүүхэдээ төрүүлээд явжийн ,Монголд авгайтай хятадад авгайтай эр хүн гд бие биенээ магтжийн .Гэтэл манайхан Цэдун гэдэг ээжтэй хүнийг МАН-ий нэрээр сонгох гд бхийн үр хүүхдэээ энэ муу хужаа нарын үрстэй суулгамааргүй бна шүү Биднийг гадаадад боол хийгээд явах зуур хужаа нар хүүхэдээ үйлдвэрлэх бодлогоо явуулж байнө ,Одоо бараг хужаа нарын арми монголд бий болсон ,,,,,,,Эд нар гарвал биднийг ядуурууулж үхэхийг л хүснэ Монгол хүн ард түмэндээ ойр цалин тэтгэвэр нэмсэнээр нь ганбаатарыг дэмжээрэй МАНАНгаас салах арга шүү бид эвтэй байх хэрэгтэй МАХН дээр

    • pkx (June 14, 2017 8:00:08 pm )

      Чи наад хятадуудаа мэдээлдэг газар нь мэдээлээдхээч бас зургийг нь аваад байршилтай нь фБ-т тавиадхаач

    • irgen (June 14, 2017 11:51:36 pm )

      chinii sanaa hujaa Enkhboldiig l uhen hatan demjeed bgaa yum bishuu.ganbaatar bol sanal huvaagch ter garahgui ee

  • Zochin (June 14, 2017 6:58:03 pm )

    ЭНэ Баттулга дандаа улсын хөрөнгийг үнэгүйдүүлж хувьдаа завшсан байх юм аа Мах импекс, Талх чихэр, .гээд хөврөөд байх нь дээ. Яаж хувьчилж авсан, Улсад ямар татвар төлдөг зэргийг нь ил тод болгох ёстой.

    • Anonymous (June 15, 2017 10:06:30 am )

      Battulgaas uur hun avsan bol aguulah bolood duusah bsan shuu. Untech gesen talh hiam hiij bn shdee

  • Ганбаатарт саналаа өгнө (June 14, 2017 8:17:40 pm )

    Энэ юу ч биш. Одоо Энхболдын газрын наймаа тавигдвал асуудал бүр сонин болно. АН, МАН ынхан харилцан нэг нэгнээ хэвлэлээр буудаж эхэллээ. Одоо газрын наймааг унших үлдлээ

  • БАТТУЛГА (June 15, 2017 9:46:51 am )

    БАТТУЛГА МОНГОЛЧУУДЫГ ХАГАРАЛДУУЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХУЛГАЙГ НУУХ Л АЖИЛ ХИЙХЭЭС ӨӨР ЮМ ОГТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ТҮҮНД МОНГОЛ УЛСЫГ АВААД ЯВАХ ТИЙМ ЧАДАМЖ Ч БАЙХГҮЙ ӨНӨӨДӨРИЙН БОДИТ ҮНЭН М. ЭНХБОЛДЫГОО Л СОНГОЖ ТҮҮНД НАЙДЛАГА ТАВИХ ГАНЦХАН СОНГОЛТ Л БАЙНА ДАА

  • яах вэ-хувьсал хийх уу (June 15, 2017 11:06:13 am )

    Монгол улс мафжсан орон уу? Ингэж асуумаар санагдаад байх юм, дандаа л идсэн уусан, худалч, хулгайчууд л төрд гардаг болж. Төрийг тэд нар удирдаад байхаар улс орон аль зүгт хөгжих вэ? Монгол улс хөгждөггүйн гол шалтгаан энэ биш үү.Ардчилал гэж энэ юм уу, тэгвэл бидэнд хэрэгтэй юм уу? Ардын хүүг сонгий, угаасаа л 1921 онд монгол бичиг гадарладаг, уншдаг нөхдүүд л Монголыг аварсан биз дээ. Тэд маань Ховард, Их сургууль, энэ тэр боловсролгүй нөхдүүд л байсан ш дээ. Харин 2000 онд Монголд дээд боловсролтонгууд “хувьсгал” хийсэн, үр дүн нь, Бат-Үүл Улсын баатар боллоо, Элбэгдорж ерөнхийлөгч боллоо, г.м. Эд бүгд олигархи болж АРД ТҮМЭН НЬ ЯДУУ-ПРОЛЕТАРИ БОЛЦГООЖ БАЙНА. Бид одоо яах вэ???

  • Anonymous (June 15, 2017 12:09:34 pm )

    ИАНыхан үүнээс долоон дор доо

  • зочин (June 15, 2017 3:36:38 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • зочин (June 15, 2017 3:36:54 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • зочин (June 15, 2017 3:37:17 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

  • зочин (June 15, 2017 3:37:34 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (June 15, 2017 3:37:53 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • зочин (June 15, 2017 3:38:11 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • зочин (June 15, 2017 3:38:26 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • зочин (June 15, 2017 3:38:44 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • зочин (June 15, 2017 3:39:05 pm )

    МАН, АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • зочин (June 15, 2017 3:39:21 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (June 15, 2017 3:39:40 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • зочин (June 15, 2017 3:40:03 pm )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • зочин (June 15, 2017 3:40:25 pm )

    Өмч, хөрөнгө бол хулгай. (Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон)

  • зочин (June 15, 2017 3:40:41 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • зочин (June 15, 2017 3:41:05 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • зочин (June 15, 2017 3:41:20 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • зочин (June 15, 2017 3:41:38 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • зочин (June 15, 2017 3:41:53 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • зочин (June 15, 2017 3:42:25 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • зочин (June 15, 2017 3:42:48 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • зочин (June 15, 2017 3:43:12 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • зочин (June 15, 2017 3:43:29 pm )

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  • зочин (June 15, 2017 3:43:53 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах нийгмийн бодит баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) өөрийн улаан гараар, хөлс хүчээр шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг хулгайлсан хулгайчид юм.

  • зочин (June 15, 2017 3:44:28 pm )

    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

  • зочин (June 15, 2017 3:44:49 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • зочин (June 15, 2017 3:45:10 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • зочин (June 15, 2017 3:45:43 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • зочин (June 15, 2017 3:46:03 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • зочин (June 15, 2017 3:46:26 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • зочин (June 15, 2017 3:46:47 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • зочин (June 15, 2017 3:47:12 pm )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд Монголын 3 сая ард түмний 70 жил улаан гар, хөлс хүчээрээ бүтээсэн өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид, оффшортонгууд дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, оффшортонгууд, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе.

  • зочин (June 15, 2017 3:47:30 pm )

    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчид, дээрэмчдэд өгдөг дээрэмчдийн бүлэглэл юм, харин МАН бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.

  • зочин (June 15, 2017 3:47:45 pm )

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!

  • зочин (June 17, 2017 12:33:26 pm )

    АН-хаа буянаар эдийн засгаа сэхээнд орохыг харж, ард түмэн минь олон ч шөнө нойргүй хонохыг харлаа гэж. Бүтэхгүйээ энэ нам, одоо хайран сайхан нэр төртэй хүний нэр төрийг сэвтүүлж дууслаа шд. Гарчихвал МАН-ы эсрэг хийх зүйлс гээд жагсаацан байгаадаа. Ёстой гацаалттай төр болохнээ

antalya rent a car