antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2017 8 comments

“Мах маркет”-ын хиамнаас гахайн үс гарч байна

нийтлэсэн Admin

Үндэсний үйлдвэрлэгч хэмээх сүрхий том нэртэй “Мах маркет”-ыг мэдэхгүй үгүй биз. Тэгвэл алдарт “Мах маркет”-ийн үйлдвэрлэдэг чанамал хиамнаас гахайн хөлний үс гарсан нь хэрэглэгч олныг бухимдуулахад хүргээд зогсохгүй үйл ажиллагааг нь мэргэжлийн байгууллагаар шалгуулахыг хүссэн хүн цөөнгүй байна. Зураг дээр харагдаж байгаагаар бол нэлээд хэсгийн махыг үстэй нь аваад ууталчихсан бололтой. Бидэнд мэдэгдэж байгаа нь энэ болохоос биш чанах болгох, савлах гээд бүхий л дамжлаг чухам ямар орчинд явагддаг бол гэхээс хэний ч дургүй хүрч таарна. Үүгээр ч зогсохгүй “Мах маркет”-ын чанамал хиамыг харахаар ой гутмаар болно биз дээ. Тиймээс зарим хүмүүсийн мэргэжлийн байгууллагаар шалгуулна гэдэг ч зөв.

      “Мах маркет” бол хүнсний зарим бүтээгдэхүүнээрээ алдартайгаас гадна нэг хэсэг Ерөнхий сайдын ивээлд байдаг хэмээн ихэд бичигдэж байсан болохоор уншигч олон сайн санах байх. Тодотговол, 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 87 тэрбум төгрөгийг махны нөөц бүрдүүлэхэд өгсөн, түүнээс чамгүй хувь хүртсэн хэмээн хэвлэлээр удаа дараа бичигдэж байсныг бид тод санах биз ээ. Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеэс эхлэн “Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсвөөс өөрийнхөө “Мах маркет”-д олон тэрбум төгрөг үнэ тогтворжуулах нэрээр өглөө” гэсэн мэдээлэл нэг хэсэг л хэвлэлийн хуудаснаас салаагүй гэхээр бүр сайн санах байх.

Х.Баатар

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • иргэн (June 14, 2017 4:47:52 pm )

    Гахайн үс байтуугай гахайн баас гардаг юм тэрнийг хянах газар монголд байхгүйн харамсалтай

  • бий хэрэглэдгүй (June 14, 2017 4:53:44 pm )

    хиам идхээ больцгооо ХИАМНЫ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ ҮЗСЭН ХҮН ХИАМ ХЭЗЭЭ Ч ИДХЭЭ БОЛЬЧИХДОГ сонин байна уу ноотой ноотой эднүүс, ЦЭВЭР УСНЫ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ ҮЗСЭН ХҮМҮҮС БАС ЦЭВЭР УС ХЭРЭГЛЭХЭЭ БАЙЧИХДАГ ёстой ноотой

  • IRGEN (June 14, 2017 6:21:27 pm )

    сДААА ЮМАА хААЛГА НААД СДАКУУДАА

  • Зочин (June 14, 2017 6:49:30 pm )

    х.баттулгын хиамны үйлдвэр ард түмэндээ үстэй хиам зарж байна. Тиймээс х.баттулгад яаж итгэх юм.

  • Anonymous (June 15, 2017 3:52:04 am )

    Тэнэг мал минь мах маркет, Баттулгын үйлдвэрмйн ээр нь МахИмпэкс муу юм болбол женко гэх юм,

  • Anonymous (June 15, 2017 10:57:57 am )

    Гахай чинь үстэй амьтан шүү дээ, бидний өвөг дээдэс хүй нэгдлийн үед үс мүс, баастай нь хамт түхийгээр нь иддэг байсан ш дээ, одоо юу нь болохгүй гэж …?

  • Zochin (June 15, 2017 12:04:41 pm )

    Iimerhuu heniih ni ul medegdeh gazriin hiamnuud muuhai. Harin MAH IMPEX, Huns companiin hiam nuud zugeer sanagddag. Mah impex yalanguya amt chanar ni ulam saijraad baih shig sanagddag shuu!

  • Б. (June 15, 2017 12:15:49 pm )

    Хүүе ээ. энэ зарим сонин улс байх юмаа. хиаманд Х.Баттулга ямар хамаатай юм бээ??? ийм эргүү улс зөв сонголтоо хийж чадахгүй нь үүднээс энэ улс орон Хятадад эзлэгдэх дээрээ тулаад, хараат болчоод байна шүү… яасан эргүү тэнэг, юм бодохоо байсан юм бээ???

antalya rent a car