antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2017 8 comments

А.Сүхбат гишүүн ээ ажлаа хийгээч ээ !!!

нийтлэсэн Admin

      Норовын Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай мэдээ цацагдсан. Энэ даруй өндөр эрх мэдэлтэй байсан Н.Алтанхуяг тус цахим мэдээллийн хэрэгслийг хаачихсан санагдана. Энэ асуудал ингэсгээд чимээ намдаасан ч нийслэлийнхний ундны усыг бохирдуулж байгаа “Хаан жимс” үйл ажиллагаа явуулсаар байна.

       Энэ мэтчилэн Туул голын ай сав газар, эрэг дагуу эрх мэдэлтнүүдийн эзэмшил газар олон бий. Улаанбаатар хотын иргэд ундны усны хомсдол, бохирдлын гамшигт тулчихаад байна. Энэ бүгдийг дурдана гэвэл багаггүй цаг хугацаа орно. Харин нийслэлийн ундны эх үүсвэрийг хамгаалах, Туул голоо цэвэр байлгах тал дээр хаа хаанаа анхаарч байгаа ч тодорхой үр дүнд хүрч байсан түүх үгүй. Тиймээс Туул голыг хамгаалах сайн хуулийг УИХ-аар батлах зайлшгүй шаардлага бий боллоо.

      Ямартай ч Туул голыг аврах ажиллагааг УИХ-ын гишүүн А.Сүхбат удирдаж байгаа мэдээлэл бий. Энэ ажлын хэсэг байгуулагдаад чамгүй хугацаа өнгөрсөн ч энэ тухай хуулийн хэлэлцүүлэг лав болсонгүй, гол усыг бохирдуулж байгаа барилга байгууламж, эрх мэдэлтнүүдийн эзэмшил газрыг татан буулгаж байгаа нь харагдахгүй байна. Тэгэхээр бид А.Сүхбат гишүүнд хандаж, “…ажлаа хийгээч ээ…” хэмээн сануулсан хэрэг. Магадгүй, улстөрчдийн оролцоотой эзэмшил газар ч ажлын хэсэгт саад болж байхыг үгүйсгэхгүй, тэгвэл хэвлэл мэдээллийнхэн хамтран тэмцэнэ шүү гэдгийг дуулгах нь зүйн хэрэг байх.

      А.Сүхбат гишүүний ахалсан ажлын хэсэгт эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэлтэй гишүүд харагдана лээ. Тэгэхээр бохирдлынхоо дээд цэгт тулсан Туул гол маань аврагдаж, нийслэлчүүд ундныхаа усыг цэвэр байлгах өдөр ирнэ гэж найдаж байна.Нийслэлийн ундны усны гол цөмийг бүрдүүлдэг Туул гол бохирдож байгаа нь манай хүн амын 50 хувьд нь заналхийлсэн асуудал юм шүү.

С.Баяр

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Иргэн (June 14, 2017 4:00:23 pm )

    Асма банди юу хийж чаддын мөнгө гэхээр л тархи ажилладаг нөхөр

  • ЗОчин (June 14, 2017 4:21:54 pm )

    Уух усаа хайрлахгүй байж зам барилгаар яадаг бна хайран мөнгө усаа хамгаалья

  • miigaa (June 14, 2017 7:01:49 pm )

    ajilaa tasaldag gishyyn nertee noh;iig butsaaj tat

  • Түвдэн (June 14, 2017 11:51:13 pm )

    Хийе гэсэн ч мэдэх, чадах юм байхгүй юм чинь яам юм бэ?

  • д (June 15, 2017 9:19:44 am )

    олон авгай сольж зайдагнаж байхаарнэг ч гэсэн буянтай ажил хийж туул голоо аврах юм бол сайнсан даа Лүнгийг гүүрний тэнд туул гол ямар байгааг очиж үзээсэй Тойргийн чинь сонгогчид баасаар л унадаалж байна шүү дээ

  • Ард түмний ам дамжсан яриа (June 15, 2017 10:33:46 am )

    Хэ хэ, Сүхбат улс төрч биш, бөхчин-хорчин. Сүхбат, Жавхлан нарт УИХ хүнддэнэ, харин ч гайгүй сэтгэж байгаам биш үү, УИХ гишүүн нэрээр бизнэсээ дэмжүүлчихнэ. Өөр юу хэрэгтэй юм. Барилдах гэхээр допингүй бол чадахгүй болсон, хүүхэнч солих чадваргүй болсон гэж ард түмэн ярих юм, үнэн болов уу?

  • irgen (June 15, 2017 10:38:57 am )

    odoo shine ohin songoh geed zabgvi yabaa biz dee hoorhii. ta nar hvn zabgvi bhad bitgii duudaj saad bolood bai. bas chuulgan ene ter bolbol heleh vgee cheejilj bgaa

  • иргэн (June 15, 2017 11:33:09 am )

    Туул голоо хамгаалахын төлөө нийслэлчүүд дуу хоолойгоо хүргэх нь зөв

antalya rent a car