antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2017 6 comments

Сонгуулийн буян

нийтлэсэн Admin

      Худлаа амлалт шүү дээ гэж бодсон ч цээжний алсад итгэлийн гэгээ татаад сонгуулийн буян их юм даа гэх хүмүүс цөөнгүй байна. Бүдэгхэн гэрэлтэй энэ нийгэмд худлаа ч гэсэн сайхан үг сонсох нь аятайхан байгаа хэрэг. Ерөөсөө л сонгуулийн буян их юм хойно. Нэр дэвшигч нөхдөө хэдэн эхнэртэй, хэдэн хүүхэдтэй, ямар хөрөнгөтэйг төвөггүйхэн мэдэхээс эхлээд ямар гэмт хэрэг өдүүлж байсан хүртэл мэдэж болох юм. Тэр ч бүү хэл удам угшил, ор хөнжлийн асуудлыг ч төвөггүй мэдэж болно.

       Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгааны өмнөх орой телевизийн бараг бүхий л сувгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын тухай нэвтрүүлэг цацлаа. Өнөөх Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөл, төмөр замын төсөл гээд нэр дэвшигч Х.Баттулга нь улсын төсвөөс лавтай 14 тэрбум төгрөг хусчихсан гэдгийг сонгуулийн сурталчилгааны буянаар олж мэдлээ.  Түүнээс бус энэ их мэдээллийг надад хэн хэлж өгөхөв дээ. Сонгуулийн л буян ш дээ. Хэвлэл мэдээллийнхэн худлаа мэдээлэл ийнхүү зэрэг зэрэг дэлгэхгүй байлгүй гэж найдаад итгэхээс өөр аргагүй.

      Гэтэл сурталчилгааны ажиллагаа албан ёсоор нээсэн орой МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын эсрэг мэдээллийг мөн л бүхий л сувгаар явуулав. Нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай хамт суучихсан МАНАН болон хэдхэн гэр бүл, бүлэглэл Монголын баялагийг цөлмөж дуусч байгааг зарлав. Хагартлаа баяжаад байгаа цөөн гэр бүлийн нэг нь М.Энхболд бололтой юм. Тэр ямартай ч ядуу хүн биш. Нөгөө талаар олон нийтийн сувгаар хариуцлагатай алба хашиж явсан эрхмүүд ярьж байхыг бодоход үнэн байж таарна. Мөнхүү М.Энхболдыг газрын наймаачин гэдгийг төдийгүй төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэдгийг ч энэ үеэр мэдэж авлаа.

       Энэ мэтээс гадна Х.Баттулгыг орос эхнэртэй гэдгийг мэдлээ шүү дээ. Бас Орос Монгол нийлсэн гурав, дөрвөн ч эхнэр, арваад хүүхэдтэй гэдгийг ч мэдэж авав. Өнөөх муу С.Ганбаатар чинь чаавас ямар ч сургууль төгсөөгүй гэдгийг сая л мэдлээ. Уг нь хөөрхий суралцаад л байсан бололтой юм. Даанч нэгийг нь ч төгсөөгүй юм билээ. Эх оронч сайн удирдагч байхад диплом нэртэй цаас тэгтлээ хэрэг болохгүй ч нэг сургуулиа бүрэн дүүргэж чадаагүй гэдгийг сонгуулийн буянаар олж мэдэв шүү. С.Ганбаатарыг гудамжинд жагсагч, Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн гэдгээр нь мэдэхээс Хаан банкинд газрын захирал байгаад, Н.Энхбаярын зөвлөх байгаад туугдсан гэж сайн мэдэхгүй л юм билээ. Сонгуулийн буянаар л мэдэж авлаа. Түүний хувьд төрд тэгтлээ удаагүй болохоор идсэн уусан баримтаа бүрдүүлж чадсангүй. Тиймээс хэвлэл мэдээллээр М.Энхболд, Х.Баттулга нар шиг хэдэн арван тэрбумаар идчихсэн гар биш бололтой юм. Харин жагсаал хийж, уул уурхай дарамтлах замаар тав арван цаас олж байсан гэдэг мэдээлэл бол бий. Үнэн худлыг мэдэхгүй юм.

      Энэ бүгд ч дүүрсэн хэрэг сонгууль болдгоороо болоод дуусна. Харин сонгуулийн дараа ор хөнжил, зүрх сэтгэлээ хүртэл нэгжүүлсэн нэр дэвшигчид маань хөөрхий. Ерөнхийлөгч болсон нэг нь ч яахав, эрх мэдлээрээ далайлгаад мэдээллээ хаачих байх. Харин ялагдал хүлээсэн хоёр маань л хэцүү.

       Цаашлаад сонгуулийн хэд хоногт нэр дэвшигчдынхээ тухай хэн ч мэдэхгүй олон мэдээллийг олж сонсох шинжтэй. Энэ бүхнээ үргэлжлүүлэн та бүхэнтэй хуваалцах болно.

С.Баяр

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • X (June 07, 2017 11:52:21 am )

    ok

  • Anonymous (June 07, 2017 1:02:22 pm )

    Эруугийн гэмт хэрэг хийсэн нь нотлогдоод байгаа Баттулгыг еронхийлогчид нэр дэвшуулж байгаа нь монгол улсын улс торийн систем маш сул доройг харуулсан аймшигтай узуулэлт шуудээ

  • zochin (June 07, 2017 1:34:40 pm )

    Баттулга нь улсдаа хэрэгтэй ирээдүйтэй үлдэцтэй том харж юмыг хийдэг гавьяатай юм шиг л харагддаг шүү, дэмжинээ

  • Anonymous (June 07, 2017 2:59:08 pm )

    Баттулгад Туунд хулгайлсан л юм байхаас хийж бутээсэн юм огт байхгуй Тиймдээ ч мэтгэлцээнээс айгаад мэтгэлцээнд орохгуй гэсэн шуу дээ хулгайгаа л. Ярихаас айгаагуй бол мэтгэлцээнд орох л хэрэгтэй дээ

  • minii bodol (June 07, 2017 7:34:32 pm )

    minii bodloor Battulgiin yarij bga unen. Yagad Mongol ulsiin Bayalgiig hedhen hun zarj ideh yostoim be. Mongoliin bayalgiig Mongol humuust ni taraah yostoi bzde. Yamar negen Gadaadad ashigluulchaad Mongoliin ard tumend yamarch huvi hurteehgui bna gedeg shudarga yavdal mun yumuu. Enkhboldiig Hyatad tsustai gej yariad bgaa ni zuv shde. Ene humuus chin Hyataduudaas mungu /avilga/ avchaad tedend hussen bolgoniig ni uguud bgaa ni Mongoliin ayulgui baidald ayul uchirch bgaa busuu. MAN namiin nuhduud Mongoliin uul uurhaigaas olj avsan munguu bariad gadaad garaad yavchuul yamarch ter bumtanaas iluu amidarna. Odoo ed nar yagad bgaad bga ve gevel shunal ni ihdeed bgaad bga. Yamar negen baidlaar Battulgiig unagahgu bol buh zuil ni il bolj shorond oroh geed buh argiig hereglej bna. Enkhboldiin songuuliin mungu taraah ajillagaa ali heden sariin umnu boson bga l blgui. Ene mungiig ter aij bga humuus gargaj bgashde. ene minii bodol ch unenees ih zuruugui l boluu. tiimees Mongoliin ard tumen mini uhaantai l songoltoo hiimeer bna da.

  • зочин (June 08, 2017 3:51:15 pm )

    Х.Баттулга, М.Энхболд,С.Ганбаатар нарын хэнийг нь ч би ойрхноос ч хараагүй. Хэн нь ч ерөнхийлөгч болсон надад сайн эсвэл муу зүйл байхгүй ч ерөнхийлөгч болох хүн маань .Биеэ засаад гэрээ зас,гэрээ засаад төрөө зас “гэсэн үгийн цаад гүн утгыг биелүүлсэн байгаасай гэж бодож байна. Энэ гурав маань ямар нэг хэмжээгээр биеэ засаж чадсан л байх. Хэн нэгнийг гүтгэх, муулах сэтгэлд сэвтэй ажил хийхгүйгээр өөрийн хийсэн болон хийх зүйлээ бусдад мэдээлэх хэмжээний ёс суртахуунтай болсон хүмүүс учраас биеэ засаж чадсан гэж бодож байна.Харин гэрээ засахын тухайд бол өөртөө болон өрөөлд тустай зүйл хэр хийснээр нь үнэлэх байх.Х.Баттулгын Чингисийн хөшөө,13-р зуун, Баянхонгор аймгийн жишиг 3 сумыг үзсэн.Ардчиллын эхний ганзагын наймаачдын нэг гэж ярьдаг юм билээ.Бизнесийн ухаантай нэгэн бололтой. Эх орноо энэ ухаанаараа удирдаж болох л юм. М.Энхболдыг төрийн хүн гэдэг юм билээ. Төрдөө л зүтгэсэн ч Х.Баттулгаас дутуугүй хөрөнгөтэй гэсэн.Их л нарийн ухаантай хүн юм.Энэ ухаанаа ашиглаад гадаадаас их хөрөнгө оруулж ирж биднээ баярлуулж болох л юм. С.Ганбаатарыг 3 өрөө байртайгаас өөр хөрөнгөгүй гэх юм. Үнэн бол шударга сайн хүн юм. Энэ нийгмээ энэ чигээр нь аваад л явах хүн.Харин эх орноо арай зарахгүй байх.
    Хэн ч ерөнхийлөгч боллоо гэсэн хэдэн зүйлийг хийж өгнө үү?
    1. Хажуу хоёр хөрш маань халгаатай учир эвтэй найртай, гэхдээ хар хайрцагны бодлоготой, арга ухаантай өвөг дээдэс шигээ байхыг хүсэж байна.Өндөр гэгээн Зана базар манжид дагаар орохдоо өөрийн нутагт манж хятадын хүмүүсийг оруулахгүй, газар нутгаа сийчүүлэхгүй, манж хятад хүнтэй гэрлүүлэхгүй гэх мэт гэрээг манжийн хаантай байгуулж. 40000 хүнтэй монголоо монгол чигээр нь авч үлдсэн гэдэг, манжид дагаар орсон 12 улсаас зөвхөн монгол улс л тусгаар улс болж, эрх чөлөөгөө олсон гэдэг. Энэ бол төрийн хүмүүсийн холч ухаан юм. Өвөг дээдсээсээ суралцахыг хүсч байна.
    2. 1922 оны үед гарсан АЗГ-ын тогтоолоор хориглосон 1994 ерөнхийлөгчийн зарлигаар ургийн овгийг сэргээсэн.Энэ хооронд бүгд хэн гэдгээ бараг мартаж, хоорондоо гэрлэх, өвөг дээдсээ үл хүндлэх, ёс заншлаа умартах гээд олон муу үр дагавар үүссэн.Энэ бас л гаднын явуулгын үр дүнд бий болсон зүйл байсан. Ургийн овог сэргэхээр ямар овог авахаа дээд 9 үеэ байтугай 3 үеэж мэдэх хүн цөөн болсон.Энэ бол хамгийн их эмгэнэл байлаа. Үүний үр дүн өнөөдөр хятад монголоо ч мэдэхээ больж,зарим нэг нь завших,эсвэл хэн нэгнээ хардахад хүрсэн байна. Монгол хүний бахархал, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурсан байна. Та биднээс өөр хэн дэлхийн талыг захирч, дээдийн дээд амар амгаланг тогтоож,дэлхийн соёл, иргэншил, зэр зэвсэг,түүхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оррулсан юм бэ? Гадаадынхан хэн нь биднээс илүү биш. Өнөө үеийн залуусыг бусдын боол болохгүйгээр амьдрах цалин, боломж олгож өгөхийг, өнийн түүхээ мэдэж, бахархаж, ёс заншил, зан үйлээ мэддэг монгол хүн болсноороо бахархдаг болоход нь туслахыг гуйж байна.
    3. Харийн цусанд цөөн монголоо уусгахгүй байхын тулд хятадын өвөрт гүйж ороод байгаа эмсээ муулах биш, амьдрах арга ухаан, цалин хангамж, зэргээр охид бүсгүйчүүдээ хангаж, өөрсдийгөө үнэлэх үнэлэмж, монгол эмэгтэй хүнд байх ухаан, соёл, цэвэр ичимтгий ааш аль, биеэ зөв авч явах , ихэмсэг байх аргад сургахад тусалж өгөөч.

antalya rent a car