antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2017 Comments are off

Клинтон алан хядагчдыг хэн санхүүжүүлдгийг мэддэг байжээ

нийтлэсэн Admin

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Хиллари Клинтон Катар, Саудын Араб зэрэг орнуудыг Сири, Ирак дахь алан хядагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсныг мэдэж байжээ. Энэ тухай “WikiLeaks”-ийн нийтэлсэн Клинтоны цахим захидалд дурджээ. Захидлын хэсгийг даваа гарагт тус сайтын албан ёсны “Twitter” хуудсаар цацсан юм.
Клинтоны 2014 оны наймдугаар сарын 17-нд сонгуулийн штабын удирдагч Жон Подестад хаягласан захидалд Сири, Ирак дахь нөхцөл байдал хийгээд тэнд үйл ажиллагаа явуулж буй “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэх хувилбарын талаар мэдээлжээ. Хариуд захидалд “Исламын улс”-тай тэмцэхийн тулд курдын “Лешмерг”, “Сирийн чөлөөт арми”-ийн дайчдыг татан оролцуулах талаар дурдсан байна. Захидалд түүнчлэн “Цэрэг, хагас цэрэгжилтийн энэхүү ажиллагааг урагш ахиулахын тулд бид Катар, Саудын Арабын Засгийн газарт дарамт үзүүлэх зорилгоор дипломат болон уламжлалт тагнуулын ажиллагаагаа ашиглах шаардлагатай. Тэд “Исламын улс” болон суннитын бусад радикал бүлэглэлүүдэд нууцаар санхүүгийн дэмжлэг үзүүлдэг шүү дээ” гэж бичжээ. Энэ даваа гарагт Бахрейн, АНЭУ, Саудын Араб, Египет, Йемен болон Ливийн түр Засгийн газар, Мальдивын Бүгд Найрамдах улс, Маврикийн Бүгд найрамдах улс зэрэг орнууд алан хядах ажиллагаа, хэт даврагч үзлийг дэмжсэн, Арабын улс орнуудын хэрэгт хутгалдан орсон гэсэн үндэслэлээр Катартай дипломат харилцаагаа тасалсан билээ.
Үүнээс гадна хэд хэдэн орон тэнгисийн болон агаарын харилцаагаа зогсоох, дипломат төлөөлөгчдөө илгээх зэрэг арга хэмжээгээ зогсоох болсноо зарласан. Катарын засаг захиргаа гадаадын түншүүдийнхээ энэхүү шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлээд тэднийг ямар ч үндэслэлгүй алхам хийлээ гэжээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car