antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2017 Comments are off

Налайхын нүүрсний ордод 735 хүн осолд өртөж, 234 хүн нас баржээ

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нүүрс олборлож буй далд малталтууд суурьшлын бүсийн доогуур нэвтрэх болсноос байшин цуурах, суулт өгөх болсон тухай УУХҮЯ, АМГТГ-т тус дүүргийн иргэд, орон нутгийн удирдлагаас мэдээлэл ирсний дагуу газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцсан ажлынхаа талаар АМГТГ-аас хэвлэлийн хурал хийлээ.

Тодруулбал, нүүрс олборлож буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн талбай дээр очиж ажиллах үед дээрх нөхцөл байдал үүсээд байсан төдийгүй Налайхын төмөр замд хүртэл суулт өгч нөлөөлж эхэлсэн байна.

Үүнтэй холбогдуулан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нүүрс олборлож буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт, холбогдох хуульд заасан бичиг баримтын бүрдүүлэлт, орд ашиглах ТЭЗҮ, БОНБҮнэлгээ болон жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, далд уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн хэрэгжилтийн байдлыг судалж үзэхэд 2017 оны байдлаар Ашиглалтын 31 тусгай зөвшөөрлийг эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс Нөөцийн тайлан боловсруулан ТЭЗҮ хийлдэж баталгаажуулсан 2, 2016 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулан ажилласан 1, 2017 онд уулын ажлын төлөвлөгөө батлуулахаар материал ирүүлсэн аж ахуйн нэгж байхгүй байжээ.

                               Налайх дүүрэгт нүүрс олборлогч аж нэгжүүд 

Д/д ТЗ-ийн

дугаар

Талбайн нэр Талбайн хэмжээ (га) Эзэмшигч Олгосон огноо Дуусах огноо
1 MV-000183 Нүүрс 1.81 Налайх-Од ХХК 1996.07.09 2026.07.09
2 MV-000221 Налайх 198.84 Сүмбэрхудаг ХХК 1996.10.28 2026.10.28
3 MV-000270 Налайх 0.54 Эрдэсналайх ХХК 1995.09.30 2025.09.30
4 MV-000876 Налайх 18.35 Зоогийн-ЭхХХК 1997.12.25 2027.12.25
5 MV-000906 Налайх 10.30 Уул уурхайн аврах анги 1992.12.30 2022.12.30
6 MV-015531 Налайх 2.13 1997.12.30 2027.12.30
7 MV-000995 Налайх 25.72  

Кенже ХХК

1998.02.20 2028.02.20
8 MV-011593 4-р давхрага 13.50 2006.03.30 2036.03.30
9 MV-011594 Алаг тогоо 11.32 2006.03.30 2036.03.30
10 MV-002645 53-р уклоны зүүн 5.46 Ордтрейд ХХК 2000.10.09 2030.10.09
11 MV-003054 Ногоон толгой 13.13 НК ХХК 2001.03.12 2031.03.12
12 MV-003978 Налайх 25.75 Хоргын чулуу ХХК 2001.12.20 2031.12.20
13 MV-004561 Зүүн жигүүр 10.77 Таваншүтээн трейд ХХК 2002.06.22 2032.06.22
14 MV-011853 Зүүн жигүүр 6.65 2006.07.06 2036.07.06
15 MV-005008 Олон дов 25.88 Заяатүвшин ХХК 2001.04.27 2031.04.27
16 MV-007976 Налайх 30.74 Эрдэнийн хөгжил ХХК 2004.07.23 2034.07.23
17 MV-008744 Налайхын урд 0.37 Эхийн сэтгэл ХХК 2004.04.21 2034.04.21
18 MV-009192 Налайх гол-1 4.04 Күнлүн ХХК 2005.01.24 2035.01.24
19 MV-010423 Их уурхай 15.94 Жиншентан ХХК 2005.09.12 2035.09.12
20 MV-011125 Ногоон толгой-2 19.94 СатурнпрогрессХХК 2006.01.18 2036.01.18
21 MV-011377 Налайх 28.93 Цагаанташаа ХХК 2006.02.17 2036.02.17
22 MV-012324 Харганат 144.09 Хү хү хуай ХХК 2007.01.08 2037.01.08
23 MV-012680 Олз 6.17 Ёнченг ХХК 2007.09.04 2037.09.04
24 MV-013257 Олз-1 14.76 Налайх-Алхам ХХК 2008.02.15 2038.02.15
25 MV-013263 Билэг хөтөл 14.21 Билэгхөтөл ХХК 2008.02.15 2038.02.15
26 MV-013499 Ногоон толгой-1 10.69 Төгс-Эрхэс 2001.03.12 2037.02.09
27 MV-014416 Авзага хайрхан 7.26 АвзаганалайхХХК 2007.10.02 2037.10.02
28 MV-015595 Ундрах толгой 29.25 Их-УрсгалХХК 2010.06.21 2040.06.21
29 MV-016707 Налайх-1 108.14 УндрахдөлХХК 2010.11.11 2040.11.11
30 MV-017178 Ногоон толгой-1 12.23 Баялаг-Оч ХХК 2001.02.08 2032.02.08
31 MV-020497 Харганат-3 49.60 Танлон ХХК 2005.05.13 2035.05.13

 Түүнээс гадна Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлогчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй түгээмэл зөрчил байгаагаас 1992-2017 оны хооронд налайхын нүүрсний ордын далд малталтын амнуудад хүчил төрөгчийн дутагдал орох, нурангад дарагдах байдлаар 735 хүн осолд өртөж, 234 хүн нас барсан байна.

Өнгөрсөн онуудад эдгээр зөрчлийг арилгах тухай холбогдох төрийн байгууллагууд олон удаагийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн сүүлд 2013 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн УМХЕГ-ын байцаагчдын хамтарсан дүгнэлтээр зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн аж ахуйн үйл ажиллагааны эрхийг түдгэлзүүлэн хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зосгоох тухай мэдэгдэж байсан байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх зөрчлүүдээ арилгаагүйн дээр улсын байцаагчийн тавьсан актыг зөрчиж ажилласаар байгаа аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болоод байна.

Эхний ээлжинд эдгээр зөрчил бүхий “Жиншентан” ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд трейд” ХХК-ийн MV-002645 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car