antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2012 4 comments

“Мобиком” хэрэглэгчдийнхээ хувийн нууцыг худалдсан уу

нийтлэсэн Admin

Иргэдийн хувийн нууцыг хуулиар хамгаалдаг. Гэтэл сүүлийн үед Орхон аймгийн иргэн, тэр дундаа үүрэн телефоны “Мобиком” корпорацийн хэрэглэгчид гайхашрал, айдаст автаад байна. Саяхан болж өнгөрсөн багш нарын баярын үеэр багш нарын гар утас руу “Танд багш нарын баярын мэнд хүргэе. О.Содбилэг”, “Багш нарын баярын мэнд хүргэе. Монгол-21 сан” гэсэн мессэж иржээ. Орхон аймаг 2000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчтэй. Гэтэл тэднийг багшийн ажил эрхэлдэг гэдгийг нь аймгийн Боловсрол, соёлын газар, тухайн сургуулийн захирал, эрхлэгчээс нь өөр хэн нэгэн тэр бүр мэддэггүй. Нэгдүгээр сургуулийн математикийн багш эмэгтэй, 18 дугаар сургуулийн бага ангийн багшийг ч таних боломжгүй. Ийм нөхцөлд Эрдэнэтийн 2000 гаруй багш нарын гар утасны дугаар, тэр дундаа “Моби”-гийн хэрэглэгчийн хувийн нууцыг захын хүн аваад байх боломж бий юү.  Гэтэл таны хувийн энэ  нууцыг “Мобиком”-ынхон бусдад худалдсан бололтой. Яагаад гэвэл, та “Мобиком”-ын хэрэглэгч болохын тулд иргэний үнэмлэхтэйгээ тэдэнд ханддаг. Тэдний зүгээс таны гэрийн хаяг, ажлын талаарх мэдээллийг компьютерт оруулдаг. Өөрөөр хэлбэл, таны ямар ажил эрхэлдэг, хаана амьдардаг тухай мэдээллийг “Мобиком” хадгалж байдаг гэсэн үг. Үүнээс харвал “Мобиком” хэрэглэгчдийнхээ хувийн нууцыг бусдад худалдсан байж таарах нь. Үүнийг нь Орхон аймгийн “Мобиком”-ийн хэрэглэгчдийн гар утсанд  ирж байгаа элдэв төрлийн мессеж, баярын мэндчилгээ, урилга, заллаганаас нь харж болохоор. Орхон аймгийн 90 гаруй мянган иргэдээс гар утас хэрэглэдэг нь хэд билээ, тэднээс “Мобиком”-ын хэрэглэгч хэд байгааг хэн нэгэн мэдэх боломжгүй. Бүр нарийвчилж “Мобиком”-ын хэрэглэгч багш нарыг ялгаж мэдэхэд мэдээлэл хадгалагч байгууллага тусалсан байх магадлалтай. Гар утсанд ирж байгаа мессежээс харвал “Мобиком” корпорацийн “Эрдэнэт” салбарынхан Орхон аймгийн 2000 гаруй багш нарын гар утасны дугаар, гэрийн хаягийг “Монгол-21”сангийн хамт олонд худалдсан бололтой. Түүнээс биш “Монгол-21” сангийнхан Эрдэнэт хотын хэдэн мянган багш нарын гар утасны дугаарыг цуглуулах тийм ч амаргүй, олох ч боломжгүй. Энэ бүхнээс харвал “Мобиком”-ынхон хэрэглэгчдийнхээ хувийн нууцыг бусдад худалдан мөнгө олдог энэ үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, бусад холбогдох хууль, тэр дундаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна.Орхон аймаг, Эрдэнэт хотод амьдарч байгаа Монгол улсын иргэн таны, миний тухай мэдээллийг “Мобиком”-ынхон хэн дуртай хүндээ “худалдаж” иргэдийг айдаст автуулахад ойрхон байна. Цагдаа, хууль хяналтын байгууллагынхан шаардлагатай тохиолдолд зарим нэг иргэний гар утасны дугаарыг үүрэн телефоны операторуудаас гаргуулах явдал бий. Тэр бүү хэл шалгагдаж байгаа этгээдийн гар утсыг чагнахад хүрвэл Прокуророос зөвшөөрөл авдаг хуультай. Ийм байсаар атал иргэдийнхээ гар утасны дугаарыг захын нэг төрийн бус байгууллагын хүсэлтээр гаргаж өгч байгаа “Мобиком”-ын “Эрдэнэт” салбарынхны ажлыг үнэндээ ойлгохгүй байна. Маргааш хэн нэгэн этгээд таны гар утас руу залгаад заналхийлж, гэр орныхныг чинь ч дарамтлан айлган сүрдүүлэхэд бэлэн болжээ. Одоогоос хэдэн жилийн өмнө “Мобиком” корпорацийнхан өөрийн хэрэглэгч болох 600 гаруй мянган иргэний хувийн мэдээллийг хууль бусаар цагдаагийнханд гаргаж өгсөн тохиолдол гарч байсан удаатай. Тэгвэл өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын гар утаснаас эхлээд Эрдэнэт хотын “Мобиком”-ын хэрэглэгч хэдэн арван мянган хүний  гэрийн хаяг бүхий хувийн мэдээлэл “Монгол-21” сангийнхнаас эхлээд өөр олон байгууллага, хувь хүний гарт шилжсэн бололтой.

ERDENETNEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (February 16, 2012 8:43:16 am )

    Soliorch ogohiima..Erdenetiin surguuliud Mobicomiin group uilchilgeeg l ashigladag yum balgui..ene deer neg ih huviin nuuts zadraad bh yu bdiin. Geree baiguulsan surguulihaa dugaariig shuuged l boloo..ternees huvi hereglegch bolgonii bagsh gsn mergejiltei dugaariig tsugluulna gej yu bsiin..surjigneh gej zugeer

  • Anonymous (February 16, 2012 4:35:37 pm )

    aayayayayyayayayaa ingej bolj bgaamuudaa mobigiiihoon
    ingej bgam chn namaig hana hentei yu hj yu yrij bgaag shuud heleh yum shg bndaa..

  • Anonymous (February 16, 2012 5:49:44 pm )

    bi lav shuuhed ugnuu. yamar ch huviin nuuts bhgu bolchihoj bgaa yum bishuu. zarimdaa haa hamaagui germanii codetoi dugaar ntrees neg hun tanid uv zalgamjluuljee. tegehiin tuld holboo barina uu gtsn message ireed bdg. arai ch bas tiv damjij zaraagui gedegt ni naidaj bna shu.

  • Anonymous (February 29, 2012 3:46:20 pm )

    za yun sonin sonin yum bichdin…. dandaa hudlaa tsuurhal medeelel bh yumaa ene net chnee..

antalya rent a car