Дөрөв дэх жилтэйгээ золгож буй цагдаагийн дарга нарын хэрэг тун эгзэгтэй үе дээрээ иржээ.
Тодруулбал 2008 оны долоодугаар сарын нэгний үймээний үеэр гал нээх тушаал өгч, дөрвөн энгийн иргэний амь насанд хүрсэн даргын нэр хэзээ мөдгүй тодрох гээд байна. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд, НЦГын дарга асан хурандаа О.Зоригт, ЭХГ-ын дарга асан хурандаа Ш.Батсүх, Хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатар нарын хэрэгтэйгээ танилцах хуулийн хугацаа ирэх пүрэв гарагт дуусах юм.
Үүний дараа үймээний үеэр гал нээх тушаал өгсөн гэх дарга нарыг шүүх хурлын товыг зарлана. Хэдийгээр цагдаагийн удирдлагууд тушаал өгсөн даргынхаа нэрийг нууцалж, гүрийсээр дөрвөн жил болсон ч тэр нууцлаг эрхмийн нэр тодроход хэдхэн сар үлдээд байгаа юм.
Цагдаагийн удирдлагууд тушаал өгсөн даргынхаа нэрийг шүүх хурал дээр нууцлаад үлдвэл өөрсдөө дээлээ нөмрөх нь тодорхой. Бүр үймээний үеэр эрх мэдлээ урвуулж, хэтрүүлэн гал нээж, хүний амь нас бүрэлгэсэн гэх том ялд унана. Гал нээх тушаал өгсөн хэрэгт дөрвөн даргыг буруутгаж байгаа ч тухайн үед цагдаагийн байгууллагыг толгойлж байсны хувьд Ч.Амарболд бүх хариуцлагыг үүрэх болчихоод байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдаагийн тэмдэглэлийг дэлгэснээр хурандаа Ш.Батсүх үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсэн гэдэг нь бараг тодорхой болсон. О.Зоригт, Г.Ганбаатар нар ч зүгээр байгаагүй нь илэрхий болсон гэдэг. Гэхдээ ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч гээд том албан тушаалтан байхад ЭХГ-ын дарга Ш.Батсүх, НЦГ-ын дарга О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатар нар толгой мэдэн шийдвэр гаргаж, гал нээхгүй нь ойлгомжтой. Ингэхээр үймээний хэргийн оньсогыг тайлах гол түлхүүр нь ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд юм.
Харамсалтай нь генерал Ч.Амарболд өөрт нь тушаал өгсөн даргынхаа нэрийг нууцалж, ганц үг ган хийлг үй явсаар өдий хүрсэн. ЦЕГ гэдэг том байгууллагыг толгойлж байсан хүний хувьд дөнгөж шалгаад эхлэнгүүт л тушаал өгсөн даргынхаа нэрийг хэлэхгүй биз. Харин шүүхийн тогтоол уншаад эхлэхээр хийгээгүй хэргийнхээ төлөө ялд унаж, шоронд хоригдохыг хэн хүсэх билээ.
Яг л энэ үед гал нээх тушаал өгчихөөд дөрвөн жил хөшигний цаанаас энэ хэргийг замхруулахыг хичээсэн хамгийн том албан тушаалтны нэр тодрох бололтой. Гэхдээ Ч.Амарболд цагдаагийн байгууллага хэмээх нүсэр бүтцийг нэг бус удаа толгойлж байсны хувьд арай ч ийм амархан тушаал өгсөн даргынхаа нэрийг тавиад туучихгүй биз. Хамгийн гол нь Ч.Амарболдод тушаал өгсөн байж болох хэдхэн хүн бий.
Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил гээд гарын арван хуруунд багтах тооны албан тушаалтан байдаг. Гэмт хүн гилбэлзэнэ, дайрт морь далбилзана гэгчээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр онц байдал зарласнаа хүлээн зөвшөөрсөн ч гал нээх тушаал өгөөгүй гэдгээ батлах гэж хичээдэг.
Тэрбээр өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн я р и л ц л а г а д а а “21.00-21.30-ын үед Ч.Амарболд генерал “МАХН-ын байрыг хамгаалж чадна” гэсэн өмнөх байр сууриасаа буцаад “МАХН-ын байрыг би хамгаалж чадахаа болилоо. Цагдаа нараа татъя” гэсэн. Тэгэхэд нь би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “Хамгаалсан юм бол хамгаалсан шиг хамгаал. Наад байшин чинь хамгаалалтг үй үлдэх юм бол сүйрч, үймээн самуун улам даамжирна шүү дээ. Өмнө хэлсэн ёсоор хамгаалах ёстой” гэсэн үүрэг өгсөн.
Тэгэхэд тэр үеийн Ерөнхий сайд миний үгийг залгуулж аваад “Би Ерөнхий сайд, Засгийн газрын тэрг үүний хувьд цагдааг хариуцдаг юм” гэсэн. Тийм учраас цагдаагийн даргад “Тэр намын байран дээрээс бүх цагдаагаа тат” гэсэн үүргийг миний дэргэд өгсөн. Ч.Амарболд “Мэдлээ, гүйцэтгэе” гээд цагдаагаа татсан. Би тэгэхэд нь хүчний байгууллагын хүмүүстэй уулзаад асуудал ярьж байхад ийм маягаар огцом шийдвэр гаргасан нь хэр зэрэг зүйтэй юм бол гэж эмзэглэсэн.
Тэгээгүй бол Онц байдал зарлахгүйгээр байдлыг зохицуулж болох байсан болов уу гэж би боддог юм” хэмээн өөрийгөө эрс хамгаалсан байдаг. Гэхдээ яг хэн буудах тушаал өгснийг нь хэлж зүрхлэлгүй “илээд” өнгөрсөн билээ. Иймээс Ч.Амарболд нар гал нээх тушаал өгсөн албан тушаалтныг хэлэх үү, байх уу гэх маш эргэлзээтэй үе дээр ирээд байна.
Ямартай ч цагдаагийн дөрвөн даргад Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар буюу “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтаар ял төлөвлөсөн байгаа юм байна.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 14, 2012 3:01:28 pm )
Hen buudsan ni ilreed shiitgelee avna biz. Harin ter uimeeniig zohion baiguulsan, turhirsen elbegee, magnai, batzandan metiig-ee shalgaj bas shitigeliig ogoochee.
-
Anonymous (February 14, 2012 8:19:52 pm )
Shalgaad shalgaad jagsaal hiisen humuisiig horih geed bga yumuu haahsaa, nerteigeer ni yamar ch jagsaal zuglaan hiih erkhgui geed zarlah heregtei sh dee, hunii amind hursen tushaal ugsun hun l hamgiin buruutai, baishin shataa l biz humuus uur hilengee ilerhiilee l biz Tertei tergui ene humuustei humuusgui jagsah l bsan. Jagsaal hiisniihee tuluu shiitguuleh heregtei gedeg chin hunii erhiig zurchij bga gedgiig oilohgui bna uu chi baitlaasaa ard tumen bulhaitai zuiliig jagsaj eserguuzlee ilerhiileh yosgui geh geed bga yumuu
-
Anonymous (February 14, 2012 9:36:55 pm )
za cgi teneg ergv tolgoi hooson hongio bnu gvi yu jagsaal hiisench gesen vvreg gej bdiin mal mine za jagsaal hiij bolno amar taiwan jagsaj heleh vgee heleh erh bidend bii harin jagsah bolgondoo baishin shataaj bank deeremdeed ertnii ed zvils hulgailj shataah erh bidend bii yu ain medeej ter buruu jagsaal hiisen hvmvvs ylaa edlerh heregtei chi bol ed hurunguu ewdvvlj shataalgasan bol ingej vmhii amlaad suuj bhgvi bsan blgvi chi estoi hooson tolgoi bna daa chamshig iim hvmvvs olon bgaa gej bodhoor mongol uls svirhed oirhion bna daa hoorhii
-
Anonymous (February 14, 2012 9:40:59 pm )
negel ih erh yarisan pizdaa bh shig vvreg gej bas bdiim shvv malaa ene deer bichsen boojgoo ter dund ym shaaj ywsan lagaa bnaldaa horiwol taarna hoshnogiig ,ter magnai gej darwaisan zawj uruulna saaraltsan shijgiin pizdaag horih heregtei batzandang hoshnogduulah heregtei magnai boow uruulaa unjuulsan pizdaaaaaaaaaaaaa
-
Anonymous (February 20, 2012 10:07:58 pm )
medeej erunhiilughc ogson bzde murdus zvvsen hvn tushaalarl ajilana bzde
‘ -
Anonymous (February 25, 2012 1:47:44 pm )
Man bol aluurchdiin buleglel gemt heregtnuud
-
Anonymous (April 12, 2012 9:55:18 pm )
huzuuggui elbegee shorondoo orno biz.batzandan magnaigaa shalgaa ch .zevuun hujaa sanaatai elbegee novsh.chamaig haraanaa hud chini bulterch uhendee chi chamaig shorond ireh yum bol banid bolgnoo za huurhun bugs haragdaad bna lee bi chana shuu. lalaraa zuvhun elbegeed zoriulav….
7 Comments