antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2012 1 comment

Хөвсгөлчүүдэд сүйрэл дагуулах фосфорит

нийтлэсэн Admin

Хөвч хангай, уул усны орон Хөвсгөл аймаг фосфоритын маш их баялаг ордтой бөгөөд фосфоритын сав газар нь 300 км урт, 20-30 км өргөн талбай эзэлж, 30-аад ордоос бүрддэг.
Дээрх ордын нэг нь фосфоритын Бүрэнхааны орд юм. Тус орд Хөвсгөл аймгийн төвөөс хойш 30 шахам км-ын зайд байдаг бөгөөд баруун хойш, зүүн урагш чиглэлтэй сунаж тогтсон Бүрэнхаан уул нь далайн түвшнээс 2181 метр өндөр юм.

Энэ орд газарт Гэзэгт уул, Сөрт овоо зэрэг 2000 метрээс дээш өргөгдсөн уулс бүхэлдээ багтдаг. Хөвсгөл дэх фосфоритын ордуудаас хамгийн том нь Бүрэнхааны орд юм. Энэ ордод 1981-1982 онд урьдчилсан хайгуул, 1983-1984 онд нарийвчилсан хайгуулын ажлыг ЗХУ-ын геологчид, Хөвсгөлийн зураглалын экспедицийн геологчидтой хамтран хийж гүйцэтгэсэн байна. Бүрэнхааны ордын нийт талбай нь 25 км урт, 3,7 км өргөн 140 хавтгай дөрвөлжин км талбайтай, 21 хэсгээс бүрддэг ба нөөцийг нь анх 327 сая тонноор тогтоожээ.

Ордын нөөц 183,6 сая тоннд хүрсэн төдийгүй  сүүлийн хоёр жилд ч чамгүй нэмэгдсэн гэнэ. Тус ордын фосфорит нь цахиур ихтэй тул баяжуулахад хялбар гэж геологчид үзсэн байна. 1980-аад оны дундуур Бүрэнхааны ордыг ашиглах төсөл хийгдэж, уурхай байгуулах ажил өрнөж байсан боловч байгаль орчинд нөлөөлж, хор хөнөөл учруулна гэсэн шаардлагаар зогссон ажээ. Гэсэн хэдий ч сүүлийн хоёр жилд фосфоритын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй «Талст маргад» ХХК хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Одоогоос 25 жилийн өмнө “Далай ээж” цаазын тавцнаа дэнслэгдэх үед фосфоритын Бүрэнхааны ордыг ямар ч аргаар ашигласан Хөвсгөл нуурыг бохирдуулан, улмаар нуурын амьтан, ургамалд хортой нөлөө үзүүлж, байгалийн тэнцвэрт байдал алдагдах аюултай гэж үзэн энэ асуудал зогссон атал “яагаад хайгуулын үйл ажиллагааг дахин эхлүүлэв” гэдэг асуулт иргэдийн хувьд толгойн өвчин болж байна.

Хөвсгөлчүүдийн уух ус, идэх хоол, эрүүл саруул хүн, мал сүрэг, онгон тансаг байгалийг үе үеээр нь, үндсээр нь устгах аюулын харанга  дэлдэж эхэллээ. 1982 онд ЗХУ-ын геологчид хайгуул хийж байхад тус газраас уран илэрч тэр хавьд нутаглаж байсан иргэдийн мал маш олноороо үхэж байсан гэдгийг малчид хэлж байв.

Хэдэн халтар цаас, хээл хахуулийн төлөө нутаг орон, үр хүүхэд, үндэс угсаагаа дээдлэн шүтэж ирсэн малчид тус үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцэж Дэлгэр мөрний хөвөөнөө дэгэж дэрвэн өссөн унаган нутаг, угаасан усаа дээдэлдэг хэн бүхнийг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалан, багийн иргэдийн хуралдаан зохион байгуулж орон нутгийн «SKY» телевизээр мэдээллээ иргэдэд хүргэсээр байна.

Бүрэнхааны ордод хайгуул хийж буй “Талс Маргад” ХХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн Батжаргалын Батбаярын хүү Батхишиг ажилладаг гэнэ. Хууль баталдаг төрийн түшээ, ард түмний дуу хоолой болох ёстой эрхэм гишүүний хүүгийн компани “байгаль орчинд хор хөнөөл учруулна» гэж зогсоосон үйл ажиллагааг үл тоон хайгуулаа явуулсаар. Тэр ч бүү хэл сайхан амьдрал, ажлын байр, бүтээн байгуулалт амалж тухайн багийн нутаг дэвсгэрийг гайхамшигт хот болгох тухайгаа ярьж байгаа гэнэ.

Монгол орны хоймор болсон Хөвсгөл далай, гайхамшигт сайхан байгалиараа бахархан, аялал жуулчлалын бүс нутаг болно гэж ярьдаг аймгийн удирдлагуудад зөвхөн мөнгө, төмөр зам, ажлын байр толгойд нь эргэлдэж нүдэнд нь харагдахаас бус арав, хорин жилийн дараа уух ус, идэх хоол, эрүүл саруул хүн, мал сүрэг, онгон дагшин байгаль хэрэгтэйг ухаарч амжаагүй бололтой.

Фосфоритын уурхайг ёс шиг дагаж явдаг цацраг идэвхит радий, уран гэсэн байгалийн хүнд металлууд ургамал, амьтан зэрэг биологийн биетэд шингэхдээ тэдгээрийнхээ организмд хуримтлагдаж үлддэ­гээрээ аюултай гэнэ. Хүний биеэс давс зэрэг эрдсийг хөлс, шээсээр гадагшлуулж болдог байхад цацраг идэвхит бодис, мөнгөн ус, хүнд металлийг гадагшлуулж чаддаггүй ажээ.

Иймээс эдгээр бодистой харьцаж байгаа, түүний орчинд амьдарч, ажиллаж буй байгаа хүн, амьтны хордлого нь арилдаггүй, харин ч улам их биед нь нэмж хуримтлагдсаар хорт хавдар үүсэх, үр хөврөл үхэх, ураг гажигтай болох зэргээр олон жилийн турш тухайн хордсон хүн, амьтанд аюул дагуулсаар мөхөөдөг аж.

Бүрэнхааны фосфоритын ор­дыг ашиглах олборлолтын ли­ценз өгвөл Бүрэнтогтохын нут­гаас эхлэн Дархадын хотгорыг дамжин хойд хилд тултал уул ус жигдэрсэн, хамгийн тансаг сайхан газраа орвонгоор нь эргүүлж, энэ бүх газар нутаг нэгэн цагт ямар ч ургамалгүй болж, ус нь хүн, мал уух боломжгүй болтлоо хордож үлдэх аюулын харанга дэлдэнэ.

Б.Гантуяа Ховд брэндээр амьсгалсан ӨдрҮҮд Сар шинийн баяр угтаж «Мерси Кор» ОУБ-ын Ховд аймаг дахь төлөөлөгчийн газар, аймгийн ХАҮТ хамтран “Элэг дэлбэг цагаан сар–2012” үзэсгэлэн худалдааг Ховд аймгийн Биеийн тамир спорт ордонд зохион байгуулав.

Үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн Чандмань, Мөст, Цэцэг, Мөнххайрхан, Дарви, Эрдэнэбүрэн, Жаргалант сумын «Мерси Кор»-ын үйлчлүүлэгчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бүлэг, нөхөрлөл, хоршоод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцов. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа орон нутгийн байгалийн бүтээгдэхүүн, таван хошуу малын ноос ноолуур, сүү цагаагаар нөөц боломжоо түшиглэн хийсэн жинхэнэ үндэсний цэвэр бүтээгдэхүүний үзэсгэлэн байснаараа онцлогтой болов.

Уламжлалт Цагаан сар уг­таж малчдын үйлдвэрлэсэн тав­гийн идээний ааруул 80.0 мянган төгрөгөөр үнэлэгдэн зарагдаж дуусчээ. ”Эрчимт говь-Ховд хот” нэртэй нөхөрлөлийн бүх төрлийн ноолууран хувцас чанар, өнгө үзэмж, орчин үеийн хийц загвар сайтай дулаан ноос, ноолууран өмд, цамц хамгийн эрэлттэй, үйлчлүүлэгчдийн сонирхол татаж байлаа.

Чандмань сумын иргэн Болор-Эрдэнийн урласан дулаан эсгий дотортой, ширэн уллагаатай бу­лигаарыг хээ угалзаар чимж урла­сан монгол гутал 400.0 мянган төгрөгөөр үнэлэгдсэн харагдав.

Зүү ороож уран гараар шаглан оёсон хөөрөгний даалин 100.0-150.0 мянган төгрөгийн ханштай, Буянт голын сав газрын хөрсөн дээр ургуулж тарьсан нөхөрлөл, хоршоодын үйлдвэрлэсэн чацарганы жүүс, тос, боловсруулаагүй чацаргана, үхрийн нүдний өтгөрүүлсэн жүүс,чанамалыг  гоё сав баглаа, хаяг шошготой болгожээ.  Ховд аймагт брэнд бүтээг­дэхүүн байдаггүй гэдэг шүүмжийг энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон компани, нөхөрлөл, хоршоод, хувиа­раа хөдөлмөр эрхлэгчид гэтэлгэж чадав.

А.Бямбасүрэн
Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 14, 2012 4:25:10 pm )

    Eserguutsej bna!!!!

antalya rent a car