antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2017 5 comments

Сэтгэл санааны хямрал, дарамтаас хэрхэн ангижрах вэ

нийтлэсэн Admin

     Уншигч та бүхэнд сэтгэл санааны хямрал, дарамтаас ангижруулах 13 санамжийг хүргэж байна.

Нэгдүгээр санамж:
•    Та ажил албан дээрээ ч ер хаана ч аядуу зөөлөн, дундыг барьсан хэмээр ахуй амьдрал, бүхий л харилцаагаа зохицуул.
•    Хэт адгаж яарсан хэмээр довтлох, бүүр нэг сүүл барихын аль аль нь хортой.

Хоёрдугаар санамж:
•    Хүн eрөөсөө ямар нэгэн юманд санаа зовохгүй байна гэж бараг үгүй.
•    Тийм учраас тодорхой хэмжээний /бага зэрэг/ зовинолыг хэвийн гэж ойлгох хэрэгтэй.

Гуравдугаар санамж:
•    Та хэт их хооллох, архидах, зогсоо зайгүй тамхилах, зугаа цэнгэлд хэтэрхий автах, нэг амьсгаагаар туйлдатлаа ажилласны хэрэггүй.
•    Өөрөөр хэлбэл өөрийн хэмжээнд тааруулан зугаацаж, мөн амрах хэрэгтэй.

Дөрөвдүгээр санамж:
•    Найз нөхөд, гэр бүл, хамт олныхоо хүрээнд бие биеэ ойлгодог, тусч найзархаг, нөхөрсөг харьцааг бий болгогтун.

Тавдугаар санамж:
•    Мэргэжил ажлаа анхнаас нь өөрийнхөөрөө сонгохыг хичээх.

Зургаадугаар санамж:
•    Чөлөөт цагаа тааламжтай сайхан өнгөрөөж чаддаг, үнэхээр оюун сэтгэлээ зориулсан хобби сонгосон хүн дарамт хямралаас ихээхэн ангид байж чадна.

Долоодугаар санамж:
•    Түр ч болов ганцаар байх нь бас нэг амсхийлт юм.

Наймдугаар санамж:
•    Ямар ч тулгамдсан асуудлыг цаг тухайд нь зориг тэвчээртэй, шийдэмгий байж, өөртөө маш итгэлтэйгээр ялж, шийдэж бай.

Eсдүгээр санамж:
•    Оюун санаагаа хянаж удирдан, ямар ч үед оюун ухаанаа сарниулах биш харин төвлөрүүлэхийг хичээ.

Аравдугаар санамж:
•    Хямрал дарамтад нэг л өртвөл оюун санааны бясалгал юунаас ч илүү гэдгийг санаарай. Зовлонг дааж байна гээд тэсээд дуугүй яваад байх нь асуудлыг шийдвэрлэх боломжит арга замыг улам бүр бүдгэрүүлдэг сөрөг үр дагавартай байдаг.

Арваннэгдүгээр санамж:
•    Та өөрийгөө хөгжүүлэх замыг хайж, зогсолтгүй сурч боловсорвол тохиолдож болох ихээхэн дарамт, хямралаас зайлсхийх болно.

Арванхоёрдугаар санамж:
•    Хайр, хүндэтгэл. Энэ бол ээдрээтэй асуудлыг зохицуулах их хүчин.

Арвангуравдугаар санамж:
•    Хэрэв танд хэн нэгний тусламж шаардлагатай гэж үзвэл цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ззочин (May 02, 2017 3:12:16 pm )

    сайхан зөвлгөө өгсөнд баярллаа бухамдах үе их байх юмаа энэ улас төрын байж байгааг хар машин тавах газаргүй орой ирээд уур хүрэх юм их байна байрны сөөх гэж нэг лууварчин авгай бас ихуур хүргэх юмаа

  • irgen (May 02, 2017 7:06:50 pm )

    ajlin daramt heden hereggui darga geed bgaa araatanguud …..

  • Anonymous (May 02, 2017 11:05:41 pm )

    Замаар алхана машинууд нь гэнэт сигналдаж цочооно, дайрчих шахаал давхилдана. Хаврын шороо нь нүд амруу ороол. Албан газар орно аашнаас илүү юм байхгүй, бүгд царай барайсан хөмсөг зангидаастай хир буртаг шивэр шинхэг хулмас хөлс нь үнэртсэн. Улс төрчид нь улсын мөнгөө хулгайлаастай. Машин тавих талбай байхгүй. Гэртээ харина хоолны материал нь дуусцан нөхрүүд гэж арчаагүй. Монголын амьдралд гэрэлтэй гэгээтэй зүйл ховор бхад энэ бясалгал л их хэрэгтэй юм шигээ

  • Зочин (May 02, 2017 11:09:31 pm )

    Эхнэрээ хардана хэрэлдэнэ эцэст нь гар хүрнэ хөөгөөд гаргана. Ганцаардаад мөнгөгүй өлсөөд уйдаад ирэхээрээ өвдөг сөгдөж уучлалт гуйгаад буцаагаад аваачна. Ажилгүй арчаагүй ийм эрчүүд олон болсон бололтойдгоо. Зарим хүүхнүүд эр нөхрүүдээ тэжээх чадваргүй ажилгүыг нь мэдсээр байж олигтой аваад явсангүй гээд гомдоллоно. Зарим нь гэртээ харихаараа хайраа майраа гэчээд ажил дээрээ явалддаг хамаг юмаа хангуулдаг нуудгайтай. Ийм л амьдрал үргэлжилсэнр бндаа монголд

  • Кк (May 02, 2017 11:11:43 pm )

    МАНАЙ МОНГОЛ ХҮҮХНҮҮД Ч ЮМ ЮМААРАА ГАЙХАЛТАЙ ШҮҮ. ЦАРАЙ ЗҮС БИЕ ХАА МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ГЭЭД. ДААНЧ ЭРЧҮҮД НЬ ОЛИГТОЙ АВААД ЯВЖ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ БАЙХ ЮМДАА

antalya rent a car